НҮБ-ийн Сонгуульд Дэмжлэг Үзүүлэх Хэлтэст албан ёсоор өргөн барихаар зэхэж буй уг өргөдөлд өгүүлэхдээ АНУ-ын сонгуулийн үйл ажиллагаанд шударга үнэний зарчим алдагдаж ардчилсан бус аргаар - ард түмнээс нэр нь тодроогүй, зөвхөн эрх баригчдын хүрээнд шийдсэн нэр дэвшигчийг төрийн өндөр эрх мэдэлд гаргаж тавьсаар ирснийг дурьдаад мөн саналын хуудсуудын тоо болон албан ёсны дүнгийн хооронд асар их зөрүү гардаг нь гадаадын бусад орнуудад сонгуулийн луйвар гэж зарладаг хэр хэмжээнээс хол давсан байгааг онцлон тэмдэглэжээ!

constitution

Ер нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг өөрчлөх гол санаа нь уг хуулийн агуулга, үзэл баримтлал Монголын ард түмний нийтлэг язгуур эрх ашигт нийцэхгүй байна гэж олон жилийн өмнөөс үзсээр ирсэнтэй холбоотойгоор дахин үндсээр нь шинэчлэн боловсруулах шаардлага хэрэгцээнээс урган гарсан билээ. Энэ нь зөвхөн нэмэлт, засвар өөрчлөлтийн хүрээнд засаглалын хэлбэр, төрийн байгууллын эрх мэдлийн тэнцвэржүүлэлт, үүрэг хариуцлагын хуваарилалт, бүтэц зохион байгуулалтыг өөрчилж сайжруулснаар шийдэгдэх асуудал биш юм.

Сири улсын нутаг дэвсгэрт болж буй, хэрэв цааш өргөжсөн бол дэлхийн дайнд ч хүргэж болох мөргөлдөөнд татагдан орохоос Та л биднийг аварсан билээ. Аль - Кайдын террористууд химийн зэвсгээр энгийн номхон сири иргэдийг бөөнөөр нь алж хядсаны бурууг бас л Асадад тохсоон. Харин энэ террористуудыг америкчууд зэвсэглэж санхүүжилтийг нь Саудын Арави гаргасныг бүгд мэдэж байгаа. Үүгээрээ Баруун олон нийтийнхээ санал бодол, нийгмийн уур амьсгалыг Асадын эсрэг чиглүүлж байгаад Сири улс руу цэргийн хүчээр дайран орох шалтаг болгохоор найдаж байсаан. Үүний дараахан Барууны нөгөө "мэргэжлийн хувьсгалчид" Украйны "сөрөг хүчин" гэгчийг зохион байгуулж тэднийг бэлтгэж сургуулилж зэвсэглэж Киевийн хууль ёсны засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийхэд бэлдэж өгсөн билээ. Засгийн эрхийг булаан авсных нь дараа барууны улсууд энэ зэвсэгт босогчдыгоо тэр дор нь  хүлээн зөвшөөрсөн юм. 

Ер нь Баруун Европт хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй, христийн шашны янз бүрийн урсгалаар хуваагдсан зөрчил дээр үндэслэсэн дайн дажин, алаан хядаанууд хамгийн олон удаа гарч байсан түүхтэй. Иймд өнөөдөр Баруун европын зүгээс ардчилал-хүний эрх-чөлөөт хэвлэл уриа, багийн доор дэлхий дахин руу явуулж байгаа улстөр-эдийн засаг-нийгмийн бодлого, үйл ажиллагаа нь өөрсдийн шашны өөрөөр бүүр тодорхой хэлбэл Хүний нийгмийн тухай, Амьдралыг үзэх зөвхөн өөрсдийн тэр [ардчилал, зах зээл, хүний эрх мэтийн хуурамч багтай хүнлэг бус] үзэл суртлаа бусад ард түмэн улс үндэстнүүдэд тулган хүлээлгэх замаар даян дэлхийд өөрсдийн үнэмлэхүй бүрэн ноёрхлоо тогтооход чиглэсэн эрээ цээргүй, тун алсыг харсан явуулгууд юм.

Иракийг эзлэн авсан энэ дайн "Лалын улс" нэртэй террорист бүлэглэл үүсэж гарч ирэх үндсэн шалтгаан болсон эсэх тухай сурвалжлагчийн асуултанд Тони Блэйр хариулахдаа "Энд үнэний ор байгаа гэж би бодож байна. 2003 онд Саддам Хусейныг түлхэн унагасан бид нар 2015 оны одоогийн энэ нөхцөл байдлын төлөө ямар ч хариуцлага хүлээх ёсгүй гэж ярьж болохгүй нь мэдээж" гэж хариулсан байна. Мөн тэрбээр "бидний авсан тагнуулын мэдээнүүд үнэн биш байсан ба бид ч ажиллагааг буруу төлөвлөсөн мөн Саддамыг түлхэн унагасны дараа тэнд ямар үр дагавруудад хүргэж болохыг бид буруу ойлгож байсан"-ыхаа төлөө уучлалт гуйсан байна.

 ... Абу-Шужда болон түүний хамтран тэмцэгчид Лалын улсын террористуудад олзлогдсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах тусгай ажиллагаа явуулж байгаа аж. Энэ баримтат кинонд эрс үзэлт, лалын нэрийг барьсан энэ зэрлэгүүдийн үйлдэж байгаа гэмт хэргүүдийн тухай тэдний эсрэг босож тэмцэхээр шийдсэн жирийн нэг хүний асар хүнд хувь заяаны тухай өгүүлж байна. Абу Шуждаг террористууд хэдийнэ мэддэг болсон байна. Одоо түүний байгаа газрыг зааж өгсөн хүнд 500 мянган долларын шагнал амлаж байгаа аж. "Лалынхны" орлогын хамгийн том эх үүсвэр бол тэдэнд эзлэгдсэн Ирак, Ливи, Сирийн зарим газрын тосны ордууд бөгөөд тэдний хулгайгаар борлуулж байгаа газрын тосыг Турк, Украйн зэрэг улсын боомтоор дамжуулан цааш нь маш хямдхан борлуулж террористуудыг санхүүжүүлсээр байгаа...

НҮБ-ын чуулганы танхимд Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж найз Ц. Энхтөвшингөө дагуулан В. Путины сууж байсан ширээ рүү дөхөж очин түүнтэй хамт зургаа авахуулахыг хүсэж байгаа харагдсан... Албатууд нь ингэж хөл алдаж байгааг хараад ноён Б. Обама юу гэж бодож байгаа бол?

 Сирийн нутаг дэвсгэрт [Сирийн хууль ёсны Засгийн Газраас тусламж үзүүлэхийг хүссэн албан ёсны хүсэлтийн дагуу тусалж байгаа цорын ганц улс] ОХУлсын зүгээс явуулж байгаа Лалын улс нэртэй террористуудыг агаараас бөмбөгдөх ажиллагааны тухай бичихдээ Британийн ОНМХэрэгслүүд бүүр улайм цаймдаа гарчихаад байна. Энэ үйл явдлуудын тухай гэх тэр сурвалжлагууд нь бүр илэрхий тэнэглэлээс авахуулаад шал худал гүжир гүтгэлэг хүртэл гуйваж дайвж байгаа нь зүгээр л эрүүл ухаантай хүний бол гайхшралыг төрүүлж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө Times сонин "Путин Барууныг өдөж байна" гэсэн гарчигтай нэг нийтлэл тавьсан байсан. Тэнд юу бичсэнээс харвал Путин энэ алхмыг хийхдээ Брюссел болон Вашингтоноос урьдчилан зөвшөөрөл авах ёстой байсан мэтээр бичиж байна!?...

Гэвч эхний онгоц хөөрч газраас тасраагүй шахам байхад Барууны "чөлөөт" хочтой хэвлэлүүд Ерөнхийлөгч В. Путинийг элдвээр гүтгэн "аядуу террористууд"-ыг маань (террористууд бас аядуу болон эрс байдаг байх нь ээ!? тэгээд хэн яаж ялгах юм бол) бөмбөгдөж байна, оросууд хаана бөмбөгдөхөө бидэнд урьдчилан мэдэгдсэнгүй (тэд өсгөж бойжуулсан террористууддаа оросууд хаана бөмбөгдөхийг дамжуулах, дүрвэн зугтах хугацаа өгөх байсан хэрэг үү?!), энгийн номхон иргэд өртөж байна (сурсан зангаараа шал өөр газар, эсвэл өөр улсад урьд өмнө нь авсан эсвэл фотошопоор янзалсан зургуудыг ашиглаж шүү!?) гэх мэтээр дайрч байгаа энэ нөхцөлд Оросын эзэнт гүрэн - ЗХУлс - ОХУлсын эсрэг 200 гаруй жил гүтгэлэг-суртал ухуулгын дайн хийж ирсэн хамгийн гол улс - Британийн жирийн иргэд нь өнөөгийн энэ үйл явдлуудад хэрхэн яаж хандаж байгааг ажиглаж өөрсдийн ойлголт, байр суурийг харьцуулахад бас сонирхолтой байх болов уу.

АНУлсын төв хот Нью-Йоркийн өдөр тутмын том сонин Daily News (Өдөр тутмын мэдээ) өөрийн сайтан дээр уншигчдынхаа дунд нэгэн санал асуулгыг явуулсан байна. Энэхүү санал асуулгын асуулт нь "Обамагийн эсвэл Владимир Путины хэнийх нь хэлж ярьж байгаа Танд илүү их үндэслэлтэй үнэмшилтэй байна вэ" гэсэн асуулт аж. Одоогоор тэнд санал өгсөн уншигчдынх нь хариултуудыг харвал тэдний 4-хөн % нь өөрсдийнхөө - АНУлсын ерөнхийлөгчийн хэлж ярьж байгааг илүү үндэслэлтэй-үнэмшилтэй гэж хариулсан байхад харин 96 % нь ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путины төлөө, түүний хэлж ярьж байгааг илүү бат бэх үндэслэлтэй - үнэмшилтэй гэж үзсэн байна. 

Хууль ёсны ардчилсан төр засгийг нь Вашингтон өөрийн хүүхэлдэйнүүдээрээ түлхэн унагаж байж үүсгэсэн Украйны өнөөгийн энэ зориудын хямралыг Москва дипломат арга замаар шийдвэрлэж болох байх гэж найдаж байхдаа ч алдаж эндүүрч байсан юм. ОХУлс ийм учраас л Минскийн энхийн гэрээ, Баруунтай хийсэн тохиролцоонууддаа ихээхэн итгэл найдвараа тавьж байсан боловч энэхүү тохиролцсон амлалтууд болон байгуулсан гэрээгээ өнөөгийн необандерчуудын гарт орсон Киев ч, Барууны эрх баригч – Вашингтон, Лондон мөн НАТО ч нэг их хайхрахгүй байгаа билээ.

Хамгийн агуу тэнэглэлийг ухаантай дүр эсгэсэн мунхаг улстөрчид хийсэн байдаг.  У.Черчилль

Юм мэддэггүй хүнд бүх зүйл ойлгомжтой бас боломжтой мэт санагддаг.  Х.Вилланд

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг