Хэрэв 1983 он руу эргэн харах юм бол дэлхийн олон нийтийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийг ойролцоогоор 50 хувийн корпораци бүхэн хяналтандаа оруулсан байлаа. Харин өнөөдөр, 2014 оны байдлаар, дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг АНУ-ын 6-хан асар том хувийн корпорациуд гартаа бүрэн оруулсан байгаа ба чухамдаа тэд тагнуулын тусгай албадтайгаа хамтарч хүмүүст юуг үзүүлж юуг уншуулахыг, зарим мэдээллийг бүүр дуулгах ч үгүй байхыг!, мөн ямар нэг түүхэн үйл явдлын тухай нийгэм олон нийт чухам ямар ойлголт бодол санаатай, ямар төсөөлөл байр суурьтай, нийгэм ямар уур амьсгалтай байхыг далдаас сэмхэн удирдаж бүрэн хяналтандаа барьж байна!

arxindjivuulextechnology

Иймд "оросууд л архичин" гэдэг Барууны тагнуул тусгай албадын зүгээс зориуд тараасаар ирсэн нэг хоосон домгийн талаар сургамжтай баримтат киног орчуулж та бүхэн хүргэхээр шийдлээ. Тэд иймэрхүү элдвийн хоосон домог цуу үг яриа байнга тарааж байдаг нь бидний улс Эх орныг булаан эзлэх гэсэн цаад алсын зорилготой Хүйтэн дайн - мэдээллийн дайных нь нэг зэвсэг юм !!!

НАТО-гийн эвсэл дэлхийн өнцөг булан бүрт "ардчилах - хүний эрхийг хамгаалах" нэрийн доор харин үнэн хэрэг дээрээ бол геоулстөрийн ашигтай байрлалыг нь эзлэн авах мөн байгалийн баялаг болон хүн амынх нь ажиллах хүч, эрдэм мэдлэгийг өөртөө цөлмөхийн тулд эзлэн түрэмгийлэх дайн хийж ирэхдээ тэсрэх бөмбөг, их бууны сумаа ураны шавхруугаар цэнэглэж байсан билээ. Ялангуяа энэ тал дээр АНУлс онцгой их "амжилт" гаргасан улс юм. Тэд энэхүү үхлийн аймшигт технологио тус технологийг анх бодож олсон ч арай хэрэглэж амжилгүй 1945 онд ЗХУлсад бут ниргүүлсэн нацистын Германаас өвлөж авсан байна. 

warlord

Өнөө үед дэлхийн даяар газар сайгүй улам бүр хурдаа аван дүрэлзэн ассаар байгаа дайны голомтууд, зэвсэгт мөргөлдөөнүүд нь дотоод учир шалтгаан, мөн чанараараа өөр хоорондоо олон зүйлсээр харилцан нөхцөлдөж улам бүр хэцүү ярвигтай болсоор байна. Иймээс аль нэг үйл явдлыг тусад нь сугалан авч үзэх нь тун үр дүн багатай. Чухамдаа ийм учраас өнөөгийн энэ өрнөж байгаа үйл явдлуудыг ойлгож ухаарч ойрын ирээдүйн биднийг хүлээж байгаа тэр үйл явдлуудыг урьдчилан харахын тулд өнөөгийн энэ бүх бүрэлдсэн нөхцөл байдлыг нийтэд нь авч үзэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгаа юм.

...Тийм учраас дээр өгүүлсэн эрдэмтдийн монголчуудад чухалчилж захисан гурван зүйлийн нэг нь хүчтэй төрийн тухай зөвлөгөө байлаа. Тэднийхээр бол хүчтэй төр гэдэг нь эрхзүйн орчны чанар, албан хаагчдынх нь мэдлэг чадвараас хамаардаг байна. Гэтэл төрийн албанд ажлын туршлага, чадварын өмнүүр намын гишүүн, “ажилтай болох ёстой хүн” гэдэг шалгуурыг тавьбал ажилтай болсон нэг хэсэг нь л хожно. Харин суларсан төрийн албаа дагаад төр сульдана. Тэр цагт төр жинхэнээсээ хамгийн муу менежер болно. Үүнд л, нэг хэсгийг нь ажилтай байлгахын тулд сульдсан төр маань эдийн засгийн бүлэглэлүүд, гаднынхны сонирхолд олзлогдох вий гэдэгт санал нэгдсэн сэтгүүлч нөхөд маань санаа зовиносоор тарлаа....

Хуучин хүмүүс шинэчлэлтийг хийж чадахгүй нь нэгэнт тодорхой боллоо. Систем өөрөө өөрийнхөө алдааг шийдэж чаддаггүй гэсэн онол бий. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр авлигалд идэгдсэн төрийг авлигалчид хэзээ ч шинэчилж чадахгүй. Өнөөдөр авлигалчид хаана байна вэ гэхээр авлигалд идэгдсэн намуудад байна. Тэд бол бүхний шалтгаан. Тэгэхээр үнэхээр улс оронд шинэчлэлтийг бүрэн төгс хийе гэж байгаа бол улс төрийн намуудаас эхлэх учиртай. Магадгүй улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн батлахаас эхэлж болно. Эсвэл аль нэг улс төрийн хүчин өөрсдийгөө шинэчлэхээс эхэлж болно. Энэ л бодит шинэчлэл байх ёстой.

zombybox

Страсбургер хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа бяцхан хүүхдүүд телевизор эсвэл компьютероос бус харин амьд хүмүүсийн хэлж ярьж үзүүлж байгааг (өөр бусад олон зүйлийг) хамаагүй илүү ойлгож хүлээн авдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Өнөөдөр олон айл гэр бүлд “завгүй” эцэг эхийн ухвар мөчид байдлаас болж дундаж нэг хүүхэд сургууль дээр хичээллэж байгаа цагтайгаа бараг тэнцүү хугацаагаар телевизорын өмнө цагаа өнгөрөөж байна. Тэр хүүхэд хэдийгээр телевизороор гарч байгаа бүх зүйлийг шууд үзээд суухгүй байгаа ч гэсэн, зүгээр л телевизор нь залгаатай байхад л үзүүлж байдаг тэр бүх сөрөг нөлөөллүүд нь хангалттай байдаг байна.

democracy

1999 онд АНУлсын армийн генерал Уэсли Кларкийн тэргүүлсэн НАТО-гийн эвсэл ХБНЮУлсын бүрэлдэхүүнд байсаар ирсэн, хожим салан тусгаарлагч хэт даврагчид болсон албаничуудыг "эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа үндэстний цөөнх" хэмээн өргөмжилж "хүний эрхийг хамгаалж ардчилал тогтоох" гэсэн стандарт болгосон шалтгаар халхавчилж тусгаар тогтносон Югослав улсыг агаараас ураны хольцтой тэсрэх бөмбөгөөр бөмбөгдөн хууль ёсны төр засгийг нь устгасан билээ.

Энэ цагаас хойш “тавдугаар цуваа” (quinta columna) гэдэг нэр томьёо нь энэ дэлхийн бүх хэл дээр шударга үнэнч хүн бүрийн үзэн яддаг дотоодын урвагч дүлзэнгүүд, гаднын хөлсний суртал ухуулагчид, улстөрийн тавиул хүүхэлдэйнүүд, эдийн засгийн дотоодын алуурчид, мөнгөний ашиг хонжооны шунал тачаал болон тэнэг ухвар мөчид, аймхай хулчгараасаа болж Улс Эх орон, Ард Түмнийхээ эрх ашгийн эсрэг үг хэлж ярьж, захиалгат нийтлэлүүд бичих зэргээр улс үндэстэнд хорлонтой үйл хөдлөл алхмуудаа хийж харийн үзэл суртлыг зүтгүүлж байгаа усан тэнэгүүд, увайгүй урвагчид гэсэн утгатай болсон байна.

mongol xel

Ямар ч хэлэнд өдөр тутмын хар ярианы ба шинжлэх ухаан мэдлэгийн мөн утга уран зохиолын хэл гэх мэт хэлбэрүүд байдаг. Гадаад хэл сурахын гол утга учир нь энэ хэлээр дамжуулж гадаадын мэдлэгийн сангаас шүүн тунгааж өөрийн мэдлэг, боловсролыг баяжуулах явдал билээ... Иймд гадаад хэл сурах нь өөрөө зорилго биш бөгөөд харин сурсан гадаад хэлээрээ дамжуулж хүн төрөлхтний хуримтлуулсан их мэдлэгийн сангаас Эх орондоо, Ард түмэндээ мөн өөртөө хэрэгтэй эрдэм мэдлэгийг сурч энэ мэдлэг ур чадвараа төрөлх Эх орон, Ард түмэн, Хүн та өөртөө зориулах явдал билээ. Аливаа хүний сэтгэлгээ, мэдлэг боловсролын суурь үндэс нь хэзээд төрөлх хэл бичгийн соёл, сэтгэлгээний далайц ур чадвар байдаг.

"Өнөөгийн хувийн хэвлэл мэдээлэл, суртал ухуулгын аргууд бол цэвэр Барууны бодож олсон зүйлүүд. Эндээс хүмүүс хожим өөрсдийнхөө гэж эндүүрэх бодол санааг яг л сүү худалдан авч байгаа мэт бас худалдан авцгаадаг. Яагаад гэвэл ингэх нь тэдэнд өөрсдийн "үнээг маллаж тэжээж" байхаас хамаагүй хямдхан бас хялбар болоод тэр ээ. Харин тэдний худалдан авч байгаа энэ "сүүний" ихэнх нь хоосон ус байдагт л хэргийн бүх учир оршдог!"

zeit module banner zassan

Банкны байгууллагууд зэвсэглэсэн армиас ч аюултай гэдэгт би итгэдэг. Хэрэв Америкийн ард түмэн өөрийн мөнгөн тэмдэгтийг гаргах эрхийг хувийн банкуудад найдаж өгвөл банкууд, тэдгээрийн мөнгөөр байгуулагдсан олон компаниуд бүгд л хүмүүсээс тэдний үр хүүхдүүд өвөг дээдсийнхээ газар нутаг дээр гэр оронгүй болтол нь өмч хөрөнгийг нь булаан авсаар байх болно.  Томас Джефферсон 1743-1826

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг