erdenet uildveriin luivar

2016 оны 6-р сарын 27-нд тухайн үеийн АН-ын ЗГазрын Сангийн сайд Б. Болор УИХурал болон төрийн захиргааны холбогдох дээд байгууллага-яамдад урьдчилан танилцуулж санал авалгүй нууцаар нэгэн тушаалыг дур мэдэн гаргаж Эрдэнэт болон Монголросцветмет-ийн Хувь эзэмшигчдийн хуралд оролцох удирдамж гэгч баримт бичгийг батлан Монголын талын 51%-ийг хожим 49%-ийг худалдаж авсан гэж мэлзэж буй хувь компанийн эрх ашгийг хамгаалан зүтгүүлж байгаа этгээдүүдийн мэдэлд /шинээр томилсон “өөрсдийн” 3 гишүүнээрээ Монголын талын 51%-ийг төлөөлүүлэх замаар/ бас хэрэг дээрээ үнэгүй шилжүүлсэн байна.

marionet2

Энэ бол шударга ёсноос ухарч, улс Эх орноо харийн түрэмгийллээс чөлөөлөх боломжоос татгалзаж улс орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалж байх үүрэгтэй өөрийн байр сууринаасаа түдгэлзэнэ гэсэн үг юм. Энэ бол хоосон үг ярихаас өөр албан ёсоор юу ч хийж чадахгүй болно/болгоно гэсэн үг ээ! Худал амлалтаар бусдыг хүчирхийлж байгаа, бүх юм нь хуйвалдаан хээл хахууль, далд шантаж худал хуурмаг гүтгэлгийн "чөлөөт" мэдээлэл, зусар бялдуучлал дээр тогтож байгаа хорлонтой энэ дэглэм өөрөө ичгүүртэй ялагдлаар төгсөхөд тун ойртоод байгаа энэ цаг үед шүү!

putin interviews stone

Америкийн нэрт кино найруулагч, Оскарын 3 удаагийн шагналт Оливер Стоун ОХУлсын Ерөнхийлөгч В.В.Путинтэй нийт 4 цагийн ярилцлага хийсэн байна. Тэд Орос ба АНУлсын өнөөгийн харьцаа, НАТО-гийн өргөжилт Оросын хил рүү шууд түрэн орж ирж байгаа тухай, Европ тивд АНУлс Пуужингийн Эсрэг Хамгаалалтын системээ байрлуулж байгаагийн цаад зорилгын тухай, Сири болон Украйнд болж буй дайнуудын мөн чанарын талаар, Эдуард Сноудены тухай зэрэг олон янзын сэдвээр яриа хөөрөө өрнүүлсэн ажээ.

АНУлсын Виржини мужийн Лэнгли хотхонд байрладаг АНУ-ын Тагнуулын төв газрын харьяа Кибер тагнуулын албанаас алдагдсан Vault 7 нэртэй, "маш нууц" гэсэн тусгай тэмдэглэлтэй материалуудыг Викилийкс сайт дэлгэн илчлээд байгаа. Эдгээр материалуудаас үзвэл Америкийн Тагнуулын төв газар болон түүний тусгай албад нь бусад улс орнуудын төрийн нууцад хамаарах бичиг баримтуудыг хакердан хулгайлах мөн “ухаалаг” гэгч гар утас, планшет, телевизор болон бусад электрон хэрэгслүүдээр нь дамжуулан иргэдийг далдаас тагнан мөрдөх, сэм чагнах зориулалттай хэд хэдэн нууц программ хангамжийг боловсруулж эрчимтэй ашиглаж ирсэн ба өөрсдөө олон удаа хакер довтолгоонууд зохион байгуулж хийж ирсэн нь тодорхой болсон байна. Гэхдээ тэд өөр улсын нэрийг барьж энэ бүхнээ хийж иржээ!

 1-рт, 11-р сарын 8-нд, сонгууль гэж нэрлэсэн ч?! үнэндээ бол бүх нийтийн санал хураах ажиллагаа/плебисцид/-д оролцож аль нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн иргэдийг voters буюу САНАЛ ХУРААЛГАГЧИД гэж нэрлэдэг. Гэвч тэд нар нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжиж санал өгсөн харьцааг зөвхөн БННамыг төлөөлсөн хичнээн сонгогч, АН-ыг төлөөлсөн хичнээн сонгогч байхыг л тодорхойлоход ашигладаг. Хожим ийм харьцаагаар бүрдүүлсэн 538 electors буюу (жинхэнэ) сонгогчид нь тусдаа цугларч жинхэнэ election буюу СОНГУУЛЬ-д саналаа хураалгаж ерөнхийлөгчөө эцэслэн сонгодог!

Одоо тэд бүр улайм цаймдаа гарч "АНУлсын Ардчилсан намын сонгуулийн штабын компьютерийг оросууд хакердан нууц мэдээллүүдийг нь авч олон нийтэд дэлгэсэн, Америкийн сонгуулийн санал тоологч компьютерийн системийг Оростой холбоотой хүмүүс хакердсан" гэх мэтийн энэ талын мэдээлэл, мэдлэг боловсролтой, ер нь эрүүл ухаантай бол хэн ч итгэмээргүй мэдээллүүд хийсээр байгаа. Энд онцгойлон анхаарал хандуулах зүйл бол тэд өөрсдийн энэ мэдэгдлүүдийг нь ямар нэг байдлаар нотлох, батлах ул мөр баримтыг одоо хүртэл гаргаж ирж эдгээр мэдэгдлээ ядаж үндэслэж тавьж чадахгүй байгаа бөгөөд Холбооны мөрдөх товчоо зэрэг тагнуулын тусгай албад нь оросууд хакердсан гэх мэдэгдлүүд бол ямар ч ул мөр үндэслэлгүй гэсэн мэдээллүүд хийсээр байгаа явдал юм.

АНУлсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд хэдхэн том корпорациудынхаа бүрэн мэдэлд бас хатуу хяналтанд байдгийг, иймээс эдгээр "чөлөөт" хочтой либерал мэдээллийн хэрэгслүүд эздийнхээ дэлхийд цаашид дангаар ноёрхсоор байх гэсэн неоконсерватив дайнч хэнээрхлийг "ардчилал, даяарчлал" хэмээн сурталчилж дэлхийн бусад улс үндэстнүүдийг боолчилж өрөнд унагаж байгааг "чөлөөт зах зээл ийм байдаг юм" хэмээн мунхруулж хүн төрөлхтнийг хулхи онол хуурамч мэдээллээрээ хүчиндэж ирснийг хэлтэй устай, иймээс мэдээлэлтэй, мэдлэгтэй боловсролтой хүн бүр мэдэж ойлгож байгаа биз ээ.

stupid1

Аливаа тэнэглэлийг газар авахуулахгүй, тэнэгүүдэд боломж олгохгүй байх нь ухаалаг хүмүүсээр удирдуулсан улс орны өөдлөн дэвжихийн үндэс болдог ажээ. Италийн эрдэмтэн, эдийн засгийн түүх судлаач Карло Чиполла тэнэг мулгуучууд дээр хийсэн олон жилийн ажиглалт, туршилт судалгааныхаа дүнд нийгмийн энэ үзэгдэлд дотоод нийтлэг зүй тогтлууд байгааг тогтоож, маш үндэслэлтэй дараах дүгнэлтүүдэд хүрсэн байна. Энэхүү эрдэмтэн судлаач тэнэг хүмүүс бидний бодож байгаагаас хэд дахин илүү аюултай, хөнөөлтэй болохыг дараах байдлаар системчлэн дүгнэжээ.

Дэлхийн ялангуяа Барууны олигарх бүлэглэлүүдийн талаарх нууц мэдээллүүдийг дэлгэн илчилж ирсэн Викилийкс сайтыг үндэслэн байгуулагч, түүний редактор Джулиан Ассанж одоо дөрөв дэх жилдээ Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамны байрны хоёр жижигхээн өрөөнд амьдарсаар үйл ажиллагаагаа явуулсаар байна. Барууны олигархуудын үнэн нүүр царай, хийж байгаа олон нүгэл хилэнцүүдийн талаар үнэнийг илчилснийхээ төлөө АНУлсууд тэргүүтэй барууны эрх баригчдын мөрдлөг, гүтгэлэг заналхийллээс зугтаж бодит байдал дээр улстөрийн хоригдол болсон түүнд Эквадор улс ийнхүү улстөрийн орогнол олгож Лондон дахь элчин сайдын яамныхаа байранд хоёр өрөө гаргаж өгсөн юм.

baabar1

Бүүбурын 26 жилийн турш бичиж ирсэн бүх зүйлийг эргэн харвал Монгол улс, монголын ард түмний 20-р зууны түүхийн Түүхэн Үнэний талаарх ойлголт, итгэл үнэмшилд зарчмын ач холбогдолтой гэж болох аливаа нэг түүхэн үйл явдлыг үнэн зөвөөр ойлгоход зайлшгүй чухал шаардлагатай баримт фактуудыг зориудаар тойрон орхихгүйгээр заавал дурьдан бичсэн байх шаардлагатайг үндэс болговол чухамдаа тэдгээр үйл явдлуудын он цаг хугацааны дарааллыг нь мөрдөж тэдгээр үйл явдлын гол оролцогч талууд болон тэр үйл явдлуудыг тухайн үеийн гадаад болон дотоод нөхцөл байдлын түүхэн холбоос дотор нь бодит чин үнэнээр нь тайлбарлан бичсэнийг олоход үнэхээр бэрх!

НҮБ-ийн Сонгуульд Дэмжлэг Үзүүлэх Хэлтэст албан ёсоор өргөн барихаар зэхэж буй уг өргөдөлд өгүүлэхдээ АНУ-ын сонгуулийн үйл ажиллагаанд шударга үнэний зарчим алдагдаж ардчилсан бус аргаар - ард түмнээс нэр нь тодроогүй, зөвхөн эрх баригчдын хүрээнд шийдсэн нэр дэвшигчийг төрийн өндөр эрх мэдэлд гаргаж тавьсаар ирснийг дурьдаад мөн саналын хуудсуудын тоо болон албан ёсны дүнгийн хооронд асар их зөрүү гардаг нь гадаадын бусад орнуудад сонгуулийн луйвар гэж зарладаг хэр хэмжээнээс хол давсан байгааг онцлон тэмдэглэжээ!

constitution

Ер нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг өөрчлөх гол санаа нь уг хуулийн агуулга, үзэл баримтлал Монголын ард түмний нийтлэг язгуур эрх ашигт нийцэхгүй байна гэж олон жилийн өмнөөс үзсээр ирсэнтэй холбоотойгоор дахин үндсээр нь шинэчлэн боловсруулах шаардлага хэрэгцээнээс урган гарсан билээ. Энэ нь зөвхөн нэмэлт, засвар өөрчлөлтийн хүрээнд засаглалын хэлбэр, төрийн байгууллын эрх мэдлийн тэнцвэржүүлэлт, үүрэг хариуцлагын хуваарилалт, бүтэц зохион байгуулалтыг өөрчилж сайжруулснаар шийдэгдэх асуудал биш юм.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг