Мөн энэ тайлан дотор нь Барууны улсуудын болон АНУлсын гол түнш – Саудын Аравид хүмүүсийг зэрлэг аргуудаар цаазлан хороож байгаа тухай нэг ч үг үсэг байхгүй байгаа! Тэнд хүмүүсийг элдэв жижиг сажиг шалтгаануудаар цаазлан хороож байгаагийн хажуугаар ердөө л христийн шашинтан учраас эсвэл тэр хүмүүс христийн шашинд орсных нь төлөө л тэднийг цаазлан хороож байгаа шүү дээ. Зөвхөн үүний төлөө л Саудын Арави улсад цаазлах ял үйлчилж байна. Мөн зарим нэг бусад лалын шашинтай улсуудад ч ялгаагүй. Эдгээр цаазуудын тухай энэ тайлан дотор нь нэг ч үг үсэг байхгүй байгаа юм даа!

ОРОСЫГ ГҮТГЭН ГҮЖИРДЭЖ ОРОСУУДААР АЙЛГАН СҮРДҮҮЛЖ ОРОСУУДЫГ ҮЗЭН ЯДУУЛАХАД ЧИГЛЭСЭН БАРУУНЫ РУСОФОБ СУРТАЛ УХУУЛГЫН ХЭРЭГСЛҮҮД АЖИЛЛАСААР- ЖИНХЭНЭ ХОЁР НҮҮРТ УЛСТӨРИЙН БОДЛОГОО БАРУУНЫ ЭЗЭД - МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД, ТЭДНИЙ ГАР ХӨЛ - "АРДЧИЛСАН" ЭРХ БАРИГЧИД ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА

 

 Австри улсаас Европын Холбооны парламетанд суугаа төлөөлөгч Эвальд Штадлер(Ewald Stadler (MEP))-ын хэлсэн үг ба хэвлэлд өгсөн ярилцлагаас
(Биднээс нуусаар ирсэн Чин Үнэнийг мэдэж ойлгож авцгаа!)


Жил бүрийн эцэст Европын Холбооны парламентаас дэлхий дахинд гарч байгаа хүний эрхийн зөрчлүүдийн тухай нэг тайлан илтгэл гаргадаг. Энэхүү илтгэлийг сонсох явцдаа Европарламент тус илтгэлийн үндсэн дээр боловсруулсан нэг тогтоолын төслийг батлахаар санал хураадаг уламжлалтай. Дараа нь Европын Холбоо энэхүү тогтоолоо тус илтгэлд зааснаар хүний эрхийг их зөрчиж байгаа гэх тэр улс орнуудад шахалт дарамтууд үзүүлэх зорилгоор улстөрийн зорилгууддаа ашигладаг. Өнгөрсөн жилүүдийн тайлангуудад бас бичиж байсан шигээ хүний эрхийн зөрчлүүдийн тухай Европарламентын 2013 оны илтгэлд ч ОХУлсыг тэд онцгой байр суурь эзлүүлсэн байна. Яагаад тэр вэ?!...

2013 оны 12-р сарын 10, Эвальд Штадлер, Европын холбооны парламент, Страсбург

Би энэхүү тайлан илтгэлийг чинь бодитой, тэнцвэртэй гэж үзэхгүй байна. Би одоо энэ тайлан дэндүү нэг талыг барьсан гэдгийг нь батлах 3-хан жишээг л энд татахыг хүсэж байна, хэдийгээр би дахиад 10-аад жишээг хялбархаан дурдаж чадах байсан ч.

Энэ тайлангийн “Цаазын ял ба түүний гүйцэтгэл” нэртэй бүлэгт Беларусь улсыг хүний эрхийг зөрчигч гэж нэрлэж цоллож байгаа ч харин энэ онд цаазалсан хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа, манай Европын холбооны ойрын түнш – АНУлсыг энэ тайланд огт дурдаагүй байна! АНУлсын тухай энд нэг ч үг үсэг алга байна шүү дээ!

2013 оны 12-р сарын 11.Эвальд Штадлер, Европын холбооны парламент, Страсбург

Би бүр өчигдөр энэ тайланг чинь батлахад саналаа өгөхгүй гэдгээ хэлсэн бөгөөд өнөөдөр ийм учраас батлах санал өгөөгүй. Би энэ тайлан чинь дэндүү нэг талыг барьсан гэдэгт та бүхний анхаарлыг дахин хандуулахыг хүсэж байна. 

100 ба 101-р заалтанд Беларусь улсад цаазаар аваачсан 2 тохиолдлыг нэрлэсэн байгаа. (2013 онд Минскийн метроны нэг станц дээр гар хийцийн бөмбөг дэлбэлж гэм зэмгүй олон хүний амь насыг бүрэлгэж эрүүл мэндийг хохироож террор үйлдсэн 2 хэт даврагч этгээдийг хуулийн дагуу мөрдөн шалгаж шүүхээр ял оноосны дагуу цаазалсан билээ). Хүний амь гэдэг утгаараа мэдээж харамсалтай. Гэвч үүний хажуугаар дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст – АНУлсад энэ жилд хамгийн олон хүмүүсийг цаазаар аваачсаныг энэ тайланд огт дурдаагүй, АНУлсын тухай энд нэг ч үг үсэг алга байна шүү дээ!

Энэ бол хүний эрхийн зөрчлүүдийн тухай энэхүү тайлан илтгэл чинь хичнээн их нэг талыг барьсан болохыг батлан нотолж байна! Яг энэ нь өчигдрийн миний ярьж байсанд бас хамаатай. Энэхүү нэг талыг барьсан хандлага чинь эмэгтэйчүүдийн эрх гэдгээр түрий барьж төрөөгүй хүүхдүүдийг алж устгаж байгаа абортын сэдвийг ч бас хөндөж байгаа юм. Мөн энэхүү нэг талыг барьсан хандлага чинь одоо Европын Холбоотой найрсаг түншийн харьцаатай байгаа арабын тэр орнуудад христийн шашинт цөөнхийг бөөнөөр нь алж устгаж байгааг огт харахгүй байгаа мэт дүр эсгэж байна.

Энд бас Баруун Сахарт болж байгаа үйл явдлуудын тухай огт дурдахгүй байгаа ба Палестин дахь арабчуудын хүний эрхийн асуудлуудын тухай нэг ч үг үсэг байхгүй байгаа. Тэнд бүрэлдсэн өнөөгийн нөхцөл байдал үнэхээр маш муу байгаа учир хүний эрхийн зөрчлүүдийн тухай энэ тайлан дотор зүгээр л заавал байх ёстой сэдэв мөн шүү дээ!

Хувийн санаачлагаараа өөртөө асар их хариуцлагыг хүлээн олон зүйлээ зольж том эрсдэлд орж байж бид бүхэнд америкийн тагнуул тусгай албадын зүгээс хүний эрхийг байнга зөрчиж байгааг нь илчилсэн Эдуард Сноуденд ч энэ бүхэн бас хамаатай. Америкийн энэ тусгай албад сая сая хүний хувийн, гэр бүлийн болон албан ажлын нууцуудыг сэм мөрдөн тагнаж байгаа нь тодорхой болсон шүү дээ! Харин тэгвэл энэ тухай энэ тайлан дотор чинь нэг ч үг үсэг байхгүй байна! Бүүр цорын ганц шүү!

Ийм учраас энэ тайлан чинь бүүр эхнээсээ нэг талыг барьж хийгдсэн эд байна. Энэ тайлан чинь ердөө л Оросын эсрэг, Украйны эсрэг, Беларусийн эсрэг чиглэсэн эд байна шүү дээ! Энэ тайлан чинь оросыг үзэн ядах үзлээр л нэвт шингэсэн байна! Ийм учраас би өөрийн гүнзгий итгэл үнэмшлийн дагуу энэхүү тайлангийн эсрэг санал өгч байна!

Баярлалаа, ноён Штадлер. Одоо хатагтай Бэсеску (Румынийн ерөнхийлөгчийн охин нь Европарламентад суудаг байна?!) үг хэлнэ.

Бэсеску: Би энэ тайланг батлахын төлөө саналаа өгчихсөөн!...???

Австри герман хэл дээр:

Эвальд Штадлерын Австрийн хэвлэлд өгсөн ярилцлагаас...

Сэтгүүлч: Европын Холбооны парламент дэлхий дахинд ардчилал ба хүний эрх ямар байгаа тухай ээлжит тайлан илтгэлээ гаргажээ. Та өөрөө энэ үйл ажиллагаанд, мөн түүнчлэн хэлэлцүүлгүүдэд нь оролцож байсан, гэхдээ та энэ тайлан илтгэлд шүүмжлэлтэй хандаж байсан. Европарламентын энэ тайланд маш олон урьдчилан сануулгууд мөн дагаж мөрдөх зааврууд байгаа, тэнд дэлхий дахинд хүний эрхийг зөрчиж байгаа олон тохиолдлуудыг тоочсон байсан. Гэвч энэ тайланд тэр болгоныг дурдаагүй, зарим нэг зүйлүүдийг бол зориудаар орхигдуулсан байгаа бололтой.

Эвальд Штадлер: Тийм ээ, энэ тайлан бол зориудын явуулга юм. Тиймээс би үүнийг шүүмжилж байсан. Энэ тайлан нь Орос улсыг гүтгэж түүгээр айлган сүрдүүлж түүнийг үзэн ядуулах гэсэн маш хүчтэй русофоб үзэл суртлын өнцгөөс хийгдсэн байгаа нь нэг мөр тов тодорхой байгаа шүү дээ. Барууны "чөлөөт" хэвлэл мэдээллүүд иймэрхүү илэрхий гөрдсөн, худлаа дэгс мэдээллүүдийг зориудаар их тараадаг /үүнийг хүйтэн дайн гэдэг/ боловч харин албан ёсны төлөөлөгчид нь, албан тушаалтан эрх баригчид нь болохоор "энэ бол хувийн "эрх чөлөөтэй" хэвлэлүүд, ийм учраас харамсалтай нь бид яаж ч нөлөөлж чадахгүй" гэж хоёр нүүр гаргадаг уламжлалт мэх, башир аргатай !??


Оросын эсрэг чиглэсэн суртал ухуулгын нэг жишээ. Германы Шпигел сэтгүүлийн 2013 оны 12-р сарын дугаарын толгой гарчиг - "Аюултай хөрш: Владимир Путин ба Барууны хүчин мөхөстсөн байдал". Гэтэл АНУлс Европын холбооны нутаг дэвсгэр дээр, ОХУлсын яг хилийн дагуу ПРО - пуужингаас хамгаалах систем нэртэй боловч үнэн хэрэг дээрээ гэнэт дайран довтлох цаашилбал стратегийн давуу байдлыг олж авах зорилготойгоор цэргийн баазуудаа байгуулж зэвсэг техникийн цогцолборуудаа байрлуулж байгаа. Энэхүү дайнч түрэмгий алхмаа дэлхийн олон нийтийн нүдэнд "зөвтгөхөөр" европын жирийн иргэдийг ийнхүү айлган сүрдүүлж байгаа юм... Яах гэж ОХУлсыг цэргээр баазуудаараа бүслэн авч байгаа хэрэг вэ?


Би Оросын эсрэг чиглэсэн дайсагнасан энэ үг хэллэгүүд болон томьёоллуудыг нь хараад зүгээр л алмайрч гайхширч байна. Европын холбоо одоо ОХУлстай дайсагнасан харьцаатай байгаа мэт мэдрэмж надад төрж байна. Дэлхий дахины хэмжээнд хүний эрхийн зөрчлүүдийн тухай Европарламентын 2013 оны энэ тайлан дотор Беларусьт хоёр [террорист] этгээдийг цаазаар авсан тухай бүүр тусад нь нэг бүхэл бүтэн дэд бүлгийг зориулсан байгаа. Гэвч ингэсэн мөртлөө Барууны нэг улс – дэлхийд хамгийн олон хүмүүсийг цаазаар хороох ял гүйцэтгэж байгаа АНУлсын тухай нэг ч үг үсэг энэ тайлан дотор нь байхгүй, таг чиг байгаа!

Мөн энэ тайлан дотор нь Барууны улсуудын болон АНУлсын гол түнш – Саудын Аравид хүмүүсийг зэрлэг аргуудаар цаазлан хороож байгаа тухай нэг ч үг үсэг байхгүй байгаа! Тэнд хүмүүсийг элдэв жижиг сажиг шалтгаануудаар цаазлан хороож байгаагийн хажуугаар ердөө л христийн шашинтан учраас эсвэл тэр хүмүүс христийн шашинд орсных нь төлөө л тэднийг цаазлан хороож байгаа шүү дээ. Зөвхөн үүний төлөө л Саудын Арави улсад цаазлах ял үйлчилж байна. Мөн зарим нэг бусад лалын шашинтай улсуудад ч ялгаагүй. Эдгээр цаазуудын тухай энэ тайлан дотор нь нэг ч үг үсэг байхгүй байгаа юм даа!

Мөн түүнчлэн манай эриний эхнээс 2000 гаруй жил тэнд амьдарсаар ирсэн христийн шашинтан цөөнхүүдийг Ойрх Дорнодын эдгээр улсуудад өнөөдөр аймаглан алж устгаж байгаа тухай болохоор энэ тайлан дотор юу ч байхгүй байна. Жишээлбэл, Египетэд коптуудыг эсвэл Сирид христийн шашинтнуудыг лалын нөгөө "эрх чөлөөний төлөө босогчид" бидний гэж нэрлээд байгаа хэт даврагчид алж хядаж устгаж байна шүү дээ.

Мөн энэ тайлан дотор нь Иракт бараг 2000 жилийн өмнөөс амьдарсаар ирсэн, харин өнөөдөр лалын хэт даврагсдадаа хавчигдан гадуурхагдаж хөөгдөж туугдаж байгаа христийн шашинт цөөнхүүдийн тухай нэг ч үг үсэг байхгүй байгаа. Энэ бүхний тухай ер нь Европарламентын ийм тайлан дотор нэг ч үг үсэг байдаггүй юм аа!

Энэ тайлангийн өөр нэг хоёр нүүрт заалт бол абортын тухай сэдэв юм. Тэнд “эмэгтэйчүүдийн хүйсийн эрүүл мэнд” гэгчийг зайлшгүй хамгаалах шаардлагатай тухай мөн үүнтэй холбож “хүний эрхийн” тухай ярьж байгаа ч энэ нь хэрэг дээрээ абортуудыг хуульчилж өгч байгаа хэрэг юм. Та энэ аборт хийлгэх эрх гэгчийг нь сайн бодоод үз дээ! Хэн ч яагаад ч юм бэ, тэр хөөрхий хүүхдүүд мэндэлж амьдрах эрхийн тухай бодохгүй, харин ч эсрэгээр нь аборт хийлгэх эрхийг оруулж ирж хуульчилж өгч байна шүү дээ. Энэ болон мөн бусад олон шалтгаануудын улмаас энэхүү хүний эрхийн зөрчлүүдийн тухай тайлан нь нэг талыг барьсан зориудын явуулга шантаж гэдэг нь тодорхой байгаа. Ийм учраас би түүнийг батлахын эсрэг санал өгсөн юм. Мөн дашрамд хэлэхэд, миний энэ байр суурийг Европарламентын бусад депутатууд, түүний дотор Польшийн төлөөлөгчид хүртэл дэмжиж эхэлсэн нь намайг гайхшруулсан.

Сэтгүүлч: Ер нь энэ парламентад бусад улс орнуудын доторх хүний эрхийн зөрчлүүд гэгчийг үзэмжээрээ тогтоож тэгээд үүний төлөө эдгээр улс орнуудыг шүүн хэлэлцэж байх эрх бий юу?

Эвальд Штадлер: Би тийм ээ, байгаа байх гэж бодож байна. Ийм эрх аливаа парламентад бий, зөвхөн үүнийг шударгаар, бодитой бас тэнцвэртэй хийх хэрэгтэй байгаа. Хэрэв бид хүний эрхийг зөрчиж байгааг харж байгаа бол бид энэ тухай ярьж байх ёстой. Гэвч хүний эрхийн зөрчлүүд гэдэг зүйлийг Украйны эсрэг эсвэл бүр Оросын эсрэг улстөрийн суртал ухуулгын зэвсэг болгон хэрэглэх ёсгүй юм. Өнөөдөр Украйныг буруутгаж дайрч байгаа нь үнэн хэрэг дээрээ Оросын эсрэг чиглэсэн суртал ухуулгын зорилготой болох нь улам бүр тов тодорхой болсоор байгаа шүү дээ.

Би энд дахин тэмдэглэн хэлэхийг хүсэж байна – одоо Европарламентыг нэвт шувт нэвчсэн байгаа русофоб үзэл - оросоор айлган сүрдүүлж түүнийг үзэн ядуулах үзэл суртал бол Европын парламентын олон үйлдлүүдийг нь зөвтгөх мөн хөдөлгөх хүч нь мөн бөгөөд мэдээжийн хэрэг, энэхүү үзэл суртал үйл ажиллагаа нь англисакс гүрнүүдээс бидэн рүү явж байдаг!

Орос хадмал орчуулгатай:


Оросын эсрэг чиглэсэн суртал ухуулгын өөр нэг жишээ: Германы Шпигел сэтгүүлийн 2013 оны 12-р сарын сүүлийн нэг дугаарын толгой гарчиг – "Хүчгүйдэл: Владимир Путин ардчиллыг болон Барууны ертөнцийг довтолж байна". Өнөөдөр Европын Холбоонд багтдаг 27 улсын 14-ийнх нь гадаад өр хуулиар тогтоосон 60%-иасаа аль хэдийнэ давсан бөгөөд ЕХолбооны нийт өрийн хэмжээ нь ойролцоогоор 17 их наяд доллартай тэнцүү буюу ДНБ-нийхээ 93,4%-тай тэнцээд байгаа. Ийм зээлээр байгуулсан баян тансаг амьдрал нь сүйрэн унаж Барууны гүрнүүд үзэл суртлаараа дамжуулан дэлхийд дангаараа ноёрхож байсан байр сууриа алдаж эхэлсэн бөгөөд тэдний "ардчилал чөлөөт зах зээл" л баян тансаг байдлыг бий болгодог гэдэг хоосон үлгэр нь илчлэгдэн дуусч байгаа тул дотоодын энэ хүнд, мухардмал байдал нь тэд гаднаас "дайсан эрэх" явдлыг улам гааруулж байгаа юм.


Европын холбооны болон Еврокомиссын дипломатуудын хийж байгаа алхмууд болон хэлж ярьж байгаагаас харвал Европын Холбооны улстөрийн бодлого нь Оросыг ганцаардуулахад чиглэсэн байгаа нь улам бүр тод томруун харагдаж байна. Үүнийгээ тэд нар оросын эсрэг суртал ухуулга явуулах замаар, Оросын эсрэг улстөрийн шийдвэрүүд гаргах замаар мөн түүнчлэн эдийн засгийн салбарт, жишээлбэл Европын Холбоонд мөрдөх болсон “Эрчим хүчний Гуравдугаар багц” (Газпромын эсрэг чиглэсэн) хууль гаргах замаар хэрэгжүүлж байна.

Тэгээд үүний хажуугаар Европын холбоо зөвхөн америкчуудын ашиг сонирхолд л үйлчилж байгаа нь хэнд ч тодорхой байгаа. Европын холбооны энэхүү гадаад бодлогыг би огт буруу гэж үздэг. Бид европын холбооны дипломатчдын энэхүү сүйрэлд хүргэх төөрөгдлүүдийг нь Украйны жишээн дээр, одоо Украйныг Европын холбоонд нэгтгэх тухай гэрээний жишээн дээрээс тод тодорхой харж байна. Европын холбооны дипломат түшмэдүүд Украйн ба Оросын эдийн засгууд хоорондоо хичнээн их нягт үндэс сууриараа холбоотой болохыг олж харж чадаагүй эсвэл үүнийг олж харахыг хүсэхгүй байгаа юм.

Мөн 2-рт, Европын холбоо Юлия Тимошенког гэмт хэрэгтэн, эрүүгийн нэг гэмт хэрэгтэн гэдгийг нь харахгүй байгаа явдал юм. Ингээд л Европын холбооны түшмэдүүд Орос болон Украйны эдийн засгуудын хоорондох нягт холбоонуудыг үгүйсгэн таслахаар шийдэж харин Тимошенког болохоор ямар ч гэм зэмгүй ариухан дарь эхийн дүрд тодруулж тэгээд түүнийг хэлэлцээрүүдийнхээ гол сэдэв болгож Украйныг шантаажилж байна.

Европын холбооноос Украйн болон Оросын талаар явуулж байгаа энэ бодлого нь шүүхээр ял авсан гэмт хэрэгтнүүдийг нь (Ходорковский гэх мэт) хүртэл өмөөрөн хамгаалж байхад, тэгээд үүнийгээ харьцааныхаа гол сэдэв болгон шантаажилж байхад Украйн улс Европын холбооны хамрынх нь яг өмнүүр хаалгыг нь тас саван хаяж одоо дорно зүгт өөр хувилбарууд болон холбоотнуудыг хайж эхэлсэнд гайхаад байх юм юу ч байхгүй ээ. Тэгээд ч энэ нь зөв бөгөөд хэрэв би Украйны оронд байсан бол яг ийм алхам хийх байсан юм.

Европын холбооны энэхүү түрэмгий бодлогоос болж сүүлийн жилүүдэд Украйнд ямар хүнд хэцүү байсныг төсөөлөхөд ч бэрх юм. Украйнчууд “ Одоо хангалттай, бид Европын холбооны энэ бодлогод нь ханалаа, цадлаа. Бид одоо Орос улстайгаа эргээд хамтрахыг хүсэж байна” гэж өөрсдөдөө хэлсэн байгаа. Орос улс ч Украйнтай эргэн ойртох энэ боломжийг бүрэн ашигласан ба учир нь Европын Холбоо өөрөө түүн рүү Украйныг түлхсэн юм. Европын холбооноос Украйны эсрэг явуулж байсан эдийн засгийн түрэмгий бодлого чухам юунд чиглэж байсныг олж харсны дараа бол ийм алхам хийсэнд нь Орос улсыг буруутгаад байх хэрэггүй гэж би бодож байна.

Сэтгүүлч: Европарламентын дэд дарга тэр сонсголууд дээр “Тимощенког сулла” гэсэн бичигтэй, Юля Тимощенкогийн зурагтай богино ханцуйтай цамцтай сууж байсныг нь бид бүгдээрээ харцгаасан. Европын энэ хачин жигтэй “дипломат” бодлогод та хэрхэн хандаж байна вэ?

Эвальд Штадлер: Тийм ээ, энэ бол зүгээр л мулгуу хэрэг, бүр хэрээс хэтэрсэн мохоо тэнэг байдал юм. Энэ дэд ерөнхийлөгч Лондон дахь нэг өмгөөлөгчийн контороос хатагтай Тимощенко Украйны ерөнхий сайд байхдаа хичнээн арван сая евро хулгайлж барууны банкуудад аваачиж нуусан байгааг нь асууж сонирхох ёстой байсан юм. Ер нь бүхэлд нь хэлэх юм бол олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд бичиж ярьж байгаа юм бүхнийг бараг л бурхны сургаал мөн чин үнэн мэт хүлээн авч итгэдэг, үнэмшдэг гэнэн хүмүүс урьд өмнө нь ч байсаан, одоо ч байгаа.

Сэтгүүлч: Европарламентын нэг төлөөлөгч Юлия Тимощешког шоронд эргэж очоод тун дажгүй нөхцөл байдалд амьдарч байгааг нь үзэж олж мэдсэн гэдгийг та мэдэж байгаа юу. Яагаад энэ тухай манай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэхгүй, таг чиг байдаг юм бэ?

Эвальд Штадлер: Яагаад гэдэг нь маш тодорхой шүү дээ. Яагаад гэвэл энэ мэдээлэл чинь манайд тогтсон бүх нийтийн албан ёсны суртал ухуулгад таарахгүй байгаа болохоор л тэр. Дахиад хэлэхэд, Европарламент ийм суртал ухуулгын яам болон хувирчихсан байгаа. Европарламентын тэр төлөөлөгч Тимощенког хорьж байгаа тэр газар очоод олж харсан зүйл бол феодалын үеийн нэг цайзтай төстэй байсан ба бүх гэмт хэрэгтнүүд торны цаана ийм нөхцөлд тайж нар шиг амьдардаггүй шүү дээ. Түүнчлэн энэ төлөөлөгч үнэн хэрэг дээрээ Тимощенкогийн эрүүл мэндийн байдал нь маш сайн байсанд гайхсан ба үүнийг түүнтэй биечлэн уулзсан бүх хүмүүс баталж байгаа. Харин түүний нуруу нь хааяа өвддөг гэдэг бол эрх чөлөөтэй байгаа олон хүмүүсийн нуруу ч бас өвддөг шүү дээ. Иймд түүний тэр нурууны өвдөлтүүд бол түүнийг торны цаана онцгой байдлаар хорьж байгаагийн ямар нэг үр дагаврууд огт биш ээ. Тийм болохоор бид нарт, Барууны олон нийтэд манай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ярихдаа торны цаана өлсөж зовж байгаа хөөрхий Юлия Тимощенкогийн тухай ярьж байдаг нь цэвэр суртал ухуулгаас өөр юу ч биш юм!

Хэрэв Европарламентын гишүүд өөрөө өөрсдөө олон нийтийн мэдээллийн хэрэгслүүддээ молигодуулж энэ бүх суртал ухуулгад нь итгэцгээж байгаа бол энэ нь тэдний л хэрэг. Харин би хувьдаа бол энэ суртал ухуулгад нь огтхон ч итгэдэггүй бөгөөд үйл явдлуудыг шүүн тунгааж шалгаж байж л хүлээн авдаг. Би энэ бүх юмнуудынх нь ар талд үнэн хэрэг дээрээ чухам юу зогсож байгааг л ойлгохыг хичээдэг гэх үү дээ. Ингээд бид бүхэн одоо дөнгөж үүсэж гарч ирж буй америкчууд, оросууд болон хятадуудын хоорондох дэлхийн хэмжээний том тэмцлийн гэрчүүд болж байна гэж би бодож байна. Украйн яг одоо энэхүү тэмцлийн нэг гол шат болж байна. Харин Европын холбооны түшмэдүүд ердөө л америкчуудын ашиг сонирхлуудад тааруулж бүхнийг хийж тэдэнд үйлчилж байгаа!

Украйны эсрэг чиглэсэн өөр нэг увайгүй муу суртал ухуулгын жишээг Туркт саяхан болсон эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн жишээн дээрээс олж харж болно оо. Туркт Гезийн паркт болсон оюутнуудын эсэргүүцлийн цуглаан жагсаалуудын үеэр Европын Холбооны улстөрчид яаж аашилж байсныг нь харцгаая. Турк бол Украйнаас ялгаатай нь Европын холбоонд элсэн орох гэж хүлээж байгаа улс. (20 орчим жил хүлээж байгаа) Туркийн цагдаа нар Эрдоганы тушаалаар тэр оюутан жагсагчдыг хэрцгийгээр нухчин дарсан ба олон хүмүүс хүнд шархадсан, тэр байтугай хэд хэдэн хүн алагдсан шүү дээ.

Харин Украйны засгийн газар цагдаа нартаа Киевийн Майдан дээрх жагсагчдын өмнөөс ямар ч тохиолдолд хүч хэрэглэхгүй байх тушаал өгсөн байгаа ба бурхны авралаар тэдний дунд хүнд шархадсан болон алагдсан хүмүүс байхгүй байгаа. Киевт хүнд шархадсан тэр хүмүүс бол эдгээр “тайван жагсагчдын” гарт хүнд шархадсан цагдаа нар л байгаа. Би өөрөө Киевт болж байгаа мөргөлдөөний видеобичлэгүүдийг үзэж байсан. Эдгээр "тайван" жагсагчдын зэрлэг түрэмгий байдал нь зүгээр л гайхшруулж алмайруулж байгаа. Харин ийм байхад ямар ч тохиолдолд хариу хүч хэрэглэхгүй байх, энэ бүх түрэмгийлэлд нь хариу үйлдэл хийхгүй байх тушаалыг цагдаа нартаа өгсөн байгаа шүү дээ.

Украйны эрх баригчдын ийм алхам нь хүртэл Европын холбооны түшмэдүүдэд үнэлэгдэхгүй байгаа! Бүр тэр байтугай Европарламентын гишүүд, Европын холбооны тэр улстөрчид Туркийн Анкара руу явж Гезийн паркт нь очиж жагсагчдынх нь талд орохыг би лав олж хараагүй. Ийм зүйл би олж хараагүй, ийм юм огт болоогүй шүү дээ! Харин Украйнд бол яг эсрэгээрээ, манай улстөрчид тэнд очиж жагсагчдыг нь дэмжиж байгаа.

Энэ ганцхан жишээн дээрээс л гэхэд хүний эрхийн тухай асуудал үүсэхэд Европын холбооны баримталдаг хоёр нүүрт бодлого, өөдгүй араншин нь маш тод томруун харагдаж байгаа. Европын холбооны ашиг сонирхолд л харшлахгүй юм бол хүний эрхүүдийг яаж ч зөрчиж байсан манай түшмэдүүд үүнийг огт хараагүй юм шиг дүр эсгэдэг ба эсвэл ганц хоёрхон үг ёс төдий л унагахаас цааш хэтэрдэггүй юм аа. Яг туркийн энэ жишээн дээрх шиг.

Харин Европын холбооны болон [түүний англи-америк эздийн] бодлогыг зүтгүүлэхэд маш сайхан тохирч байгаа ямар нэг өчүүхэн далимыг бол шууд л шүүрэн авцгаадаг. Жишээлбэл, одоо Украйн улс дотор явуулж байгаа Оросын эсрэг суртал ухуулгын кампанит ажил байна. Тэнд Европын холбоо Украйны ард түмний дийлэнхийн дэмжлэгийг хүлээж байгаа, ардчилсан сонгуулиар сонгогдсон, нийтээр хүлээн зөвшөөрсөн засгийн газрынх нь зүй ёсны хууль ёсны үйлдлүүдийг ч гэмт хэргүүд мэт болгон дэлхий дахинд цацаж байна. Тэгээд тэдний хувьд хэзээд, хаана ч байсан бүх зүйлд ганцхан Владимир Путин л буруутай. Үүнийг л би русофоб буюу Оросыг гүтгэн гүжирдэж оросуудаар айлган сүрдүүлж тэднийг үзэн ядуулах үзэл суртал гэж нэрлэж байна. Үүнийг л би зориудын санаатай тараан түгээж байгаа оросыг үзэн ядуулах үзэл суртал - русофоб гэж нэрлэж байна. Энэ нь чухамд юунд хүргэж болохыг харин таах л үлдэж байна.


Оросын эсрэг суртал ухуулгын нэг жишээ. Германы Шпигел сэтгүүлийн 2012 оны 8-р сарын дугаар: толгой гарчиг - "Путины Орос орон. Дарангуйлалд хүрэх замдаа". Энэ бол русофобын сонгодог жишээ! Pussy Riot - англиас орчуулбал "Загатнасан салтаа" гэсэн утгатай нэртэй энэ хамтлагийн "шулмууд" Оросын ард түмний бурхан шүтээн - Үнэн алдартны гол сүм дуган дотор зориудаар нүцгэлцгээж бахиран орилолдож үсчиж сүсэгтэн олны итгэл үнэмшлийг доромжилж гэгээн сүмийг бузарлах үйлдэл хийснийх нь төлөө тэднийг цагдаа нар хуулийн дагуу баривчилж мөрдөн шалгаж шүүхээр ял оноосны дагуу хорьсныг Барууны улстөрчид, либерал ардчилагчид "Путины дарангуйллын эсрэг, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг мөрдөн хавчиж байна" гэж Оросын эсрэг ээлжит гүжир гүтгэлгийн кампанит ажил болгон ашигласан билээ... Саяхан Сочид болсон өвлийн Олимпын өмнөхөн ОХУлсын ерөнхийлөгч В. Путин тушаал гаргаж тэднийг эх хүн, эмэгтэй хүнийх нь хувьд энэрэнгүй ёсыг дээдэлж өршөөж сулласан ч энэ шулмууд гэмшсэнгүй, харин одоо Канад, АНУлсад эзэд дээрээ очсон байгаа .... Одоо цаад учрыг ойлгов уу?!


Тэд нар Оростой бүүр ил тод мөргөлдөөн үүсгэхийг хүсээд байгаа юм уу? Тэд нар буцаад Хүйтэн дайны тэр үедээ эргэн очмоор байгаа юм уу? Тэд нар Оростой мөргөлдөөн үүсгэх энэ уур амьсгалыг дэвэргэж байгаад өөрсдийнхөө тэр цэргийн аж үйлдвэрлэлийг дахин амь оруулах гээд байгаа юм уу? Тэд нар дахиад л “дорно зүгийн аюул” гэгч энэ үлгэрээрээ далимдуулж дайны энэ машиндаа төсвөөс асар их мөнгө хөрөнгө гаргуулахыг хүсээд байгаа болов уу.

Сэтгүүлч: Европын Холбоо нэг хэсэг улсуудыг маш хүчтэйгээр шүүмжилж дайрдаг ч харин заримыг нь багахан эсвэл бүүр огт шүүмжилдэггүй энэ байдлыг та хэрхэн тайлбарлах вэ?

Эвальд Штадлер: Энэ чинь Европын холбооны [албан ёсны] суртал ухуулгын нэг хэсэг нь шүү дээ. Тэд чинь өөрсдөө хэнийг “сайн сайхан” гэж үзэхийг үзэмжээрээ тогтоож харин тэдэнд таалагдахгүй байгаа аливаа улс орнуудыг шууд л “муу муухай” хэмээн шошго нааж "илчилж" эхэлдэг улс шүү дээ. Харин энэ “муу муухай” улс бол хэзээд Европын холбоонд юуны өмнө АНУлсад [дэлхий дахиныг бүрэн эрхшээлдээ оруулж боолчилж устгахад нь] саад болж байгаа тэр улс юм. Тэд ийм улс орнуудыг дандаа “дайснуудаа” хэмээн шошго наан зарладаг бөгөөд тэднийг өөрсдийн зохиосон нөгөө “муу муухайгийн тэнхлэг” гэгчдээ багтаан тооцдог. Өнөөдрийн байдлаар энэхүү “дайсан” гэсэн суртал ухуулгынх нь жанжин шугам Владимир Путин ба Орос улсын эсрэг чиглэсэн байгаа гэдэг нь тов тодорхой, мэдээжийн байгаа шүү дээ.

Ийм мөргөлдөөн өдөөх гэсэн өдөөн хатгасан бодлого бол үнэхээр маш их аюултай. Иймд би Австрийн, өөрийн нутаг нэгт иргэддээ хандаж та бүхэн хэзээд өнөөдрийг хүртэл суртал ухуулга ятгалгыг бодит үнэн байдлаас ялгаж салгаж ойлгож чаддаг байсан шигээ Оросын эсрэг чиглэсэн Европын холбооны энэхүү өдөөн хатгасан бодлогод нь оролцохоос зайлсхийж байхыг уриалж байна.

Европын холбооны улстөрийн бодлого бол нэг ондоо, харин Австрийн холбооны засгийн газрын бодлого бол шал ондоо шүү. Австри улс Орос улстай уламжлалт сайн харьцаатай бөгөөд хэрэв манай Австрийн гадаад хэргийн сайдад сандал ширээгээ хамгаалж тэдэнд дулдуйлан дагахаас өөр хийх юм байхгүй байгаа бол тэр бүрэн эрхээ цуцалж огцрох цаг нь болжээ гэсэн үг.


Гүтгэлэг гөрдлөгийн шинэхэн жишээ - Германы Шпигел сэтгүүлийн 2014 оны 3-р сарын дугаарын нүүрэн дээр "Дайн өдөөгч: Путиныг хэн зогсоох вэ" гэж бичиж байна !??

В.В Путин нэгэн удаа ингэж дуу алдсан байна: Ер нь энэ Барууны суртал ухуулгын машин ямар их хүчирхэг эд вэ? Ёстой алмайрмаар юм, үнэхээр гайхалтай, манайхны хэлдгээр бол үнэхээр хүний толгойд ч, аманд ч багтамгүй худал гөрдөх юм.

Эх үүсвэр: http://www.youtube.com/user/bzoepl


Манайд энэ үзлийг зориуд дэвэргэгчид хэн бэ? Мөнхийн хоёр Хөршийг үзэн ядуулах нь хэний захиалгаар хийж байгаа алсын ямар зорилготой чивэлт явуулга вэ? "Чөлөөт зах зээлийн шашин"-д дагаар орж одоо гүнзгий колони нь болсон байгаа өнөөгийн "ардчилсан" Монголын тавдугаар цуваа - Эх орноосоо урван тэрслэгчид ухвар мөчид гэнэн тэнэгүүдээр мөнхийн хөршүүдийг үзэн ядуулж улс орноо ганцаардуулах нь ямар үр дагавруудтай, алсдаа хэнд ашигтай "хүний эрх, эрх чөлөө" гэгч хулхи суртал вэ?!...


 

Сэтгэгдлүүд  

Гал
0 # Гал 2014-03-24 19:25
БАЯРЛАЛАА :clap:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
dolphin
0 # dolphin 2014-03-25 17:21
Наад үзэл санааг чинь түгээн дэлгэрүүлэгч нь Баабар Элбэгдорж гэх мэт олон ноход монголд бна даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бод, эргэцүүл, ухаар
0 # Бод, эргэцүүл, ухаар 2014-03-26 17:01
Анхаар! Барууны колоничлогч гүрнүүд(юуны өмнө Британи, АНУ, Герман, Франц)Оросыг эзэн хаант гүрэн байхад нь 1812, 1914 онд булаан эзлэх дайн өдөөж, 1917 онд хор найруулж хувьсгал гаргаж устгах гэж оролдож ч ялагдсан, гэхдээ үзэн ядаж гүтгэсээр ирсэн! Дараа нь коммунист ЗХУлс болсон хойно нь 1941 онд булаан эзлэх дайн өдөөгөөд бас 1945 онд ялагдсан, Дараа нь хүйтэн дайн зарлаж үзэн ядаж гүтгэн гүжирдэж ирсэн. 1991 оноос ОХУлс ардчилсан зах зээлийн улс болсон ч бас л гүтгэн гүтгэсээр элдэв хороо найруулсаар байгаа, Одоо ОХУлсын эсрэг дэлхийн III дайн өдөөхөөр оролдож байгаа. Энд КОММУНИЗМ, АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ мэтийн үзэл суртлын баг ямар ч хамаагүй ээ, энэ бүх түүхийг эсрэгээр нь болгож урвагчид гүтгэсэн бгаа. Хэргийн гол нь дэлхийн бүх улс орнуудыг Барууныхан бүрэн эрхшээлдээ оруулж боолчилж колоничилж шууд геноцид явуулах санаархалд нь Орос хамгийн их саад болж ирсэн, одоо ч Сири, Ираныг өмгөөлөн хамгаалж дэлхийн III дайн өдөөхийг эсэргүүцэж байгаа!! БАРУУНХАН ХИЙЖ БҮТЭЭЖ БГААГААСАА ХАМААГҮЙ ИХ ХЭРЭГЛЭЖ БАЯН ТАНСАГ АМЬДАРЧ БГААГИЙН УЧИР НЬ ДЭЛХИЙ БУСАД УЛС АРД ТҮМНҮҮДЭЭС ДОЛЛАР, ЕВРО ПАУНТААР ДАМЖУУЛАН ШИМЭГЧИЛЖ БГАА. ТЭД ЭНЭ ИХ ӨРӨӨ ОДОО ТӨЛӨХГҮЙ БАЙХ АРГА СҮВЭГЧИЛЖ БНА... Хэрэв ОХУлс суларч барууны хөлсний армид саад болж чадахгүй болох юм бол Барууныхан дэлхийн улс орнуудын газар нутаг байгалийн баялагийг булаан авч ард түмнүүдийг нь нэг нэг хонхорт хорьж "афганчлана", "ливичлэнэ", "иракчлана", нэг үгээр "индианчлана" гэдгийг ойлгох ухамсарлах хэрэгтэй. Жнь: 100 саяулаа бсан индиануудыг газар нутаггүй болгож бараг хүйс тэмтэрсэн.. 1990 оноос Монголыг барууны ардчилал ямар болгосныг хар, үгүй ээ өнгөн талыг нь бус харин цаад үр дагавруудыг нь бод, эргэцүүл ухаарцгаа !!! :thanks:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ganaa
0 # Ganaa 2014-04-10 03:54
Сонирхолтой юмаа. Мэдээлэл технологи хөгжсөн өнөө vед асуудлуудад нэг талаас хандаж шийдвэр гаргадаг олонхийн тусламжтайгаар нэг талыг барьсан ашиг сонирхолоо хэрхэн гvйцэлдvvлж болох талаар сануулахыг оролдсон бололтой. Гэхдээ зарим сэдвvvдэд хэт шvvмж хандсан санаглаа. Нийгэм , эдийн засаг , улс төрийн.. Хэдийн бий болсон тогтолцооны замыг өөрчилхөөс чиглэлийг солих боломжгvй байх. Азаар Leader байх бололцоо хувь хvнээс авхуулаад улс vндэстэн ,холбоо гээд шат бvхэнд байгаа цаг ve юм да. Манай Монгол хэзээ нэг дэлхийд байг Азидаа Leader болох юм бол доо. Хаха сvртэй сэтгэгдэл бичлээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
зочин
0 # зочин 2014-05-21 19:57
Энэ бүхнийг харахаар 2008 он бол хэний захиалгаар хэн удирдаж хийлгэсэн нь тодорхой шүү дээ.Гэтэл энэ хүмүүс өнөөдөр ямар алба хашиж байгаа билээ. Энэ хүмүүсийг өнөөдөр биш маргааш ч өршөөхгүй дээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Батаа
0 # Батаа 2015-02-22 19:37
Энэ бол яг үнэн зүйл бичжээ. Ер нь сүүлийн үеийн залуус хэт өрөөсгөл сэтгэхүйтэй болж байна. Юм гэдэг үнэнд л үндэслэх учиртай. Тийм учраас тэдэнд зөв ойлголт өгөхийн тулд ахмад хүмүүс болон үнэнийг олж мэдсэн хүмүүс сайн хэлж сурталчилж ойлгуулж байвал ирээдүйд болох аюулаас эх орон ард түмнээ аврах болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Батаа
0 # Батаа 2015-02-22 19:57
Энэ яг үнэнийг бичсэн байна. Манайд яг ийм юм 2008 онд болсныг бид мартаагүй ээ. Түүнийг мөн л Америк тэргүүтэй гадныхан дэмжиж хийлгэсэн. Харин тухайн үед МАХН буулт хийж эвийг нь олоогүй бол манайд яг Украйны дайн эхлэх байсан. Эдний гар хөл болоч бууны ноход нь одоо төрийн тэргүүнд заларчхаад ард түмнийг зовлонд унагаж байна. Ард түмэн минь ойлгох цаг болсон юм биш үү?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг