Нийтлэлч: Л.Пүрэв-Очир, Б.Мөнх-Оргил

 

Черчилл У

 

 Англосаксуудтай 3 дахь хөрш байх нь дайсан байхаас ч илүү хорлонтой!!! 

 

(Аугаа Эх Орны Дайны ялалтын 76 жилийд ойд зориулсан цуврал нийтлэлийн эхний хэсэг)

 

"Англосаксуудтай (Англи, Америк...) дайсан байх мэдээж аюултай. Гэхдээ тэдэнтэй холбоотон (гуравдагч хөрш!) байх бүр ч аюултай" гэж францууд сануулдаг. Энэ бол зүгээр нэг хоосон үг огт биш юм аа! Энэ бол хэдэн зууны турш Европ тив дээр (дараа нь бүх дэлхий дахинд) ноёрхлоо тогтоохын төлөөх ширүүн өрсөлдөөн, цуст тэмцэлдээнд англосаксуудтай дайсагнаж явсан, бас олон удаа холбоотон ч байж үзсэн францчуудын гашуун туршлагууд нэвт шингэсэн бодит үнэн сургамж юм!

Их британи, АНУлсууд дэлхийн II дайныг геоулстөрийн олон увайгүй нүүдлүүд хийж байж өдөөснийхөө дараа 1942 оноос өвөрмөц тоглоомынхоо дагуу ЗХУ-тай албан ёсоор гэрээ байгуулж Гитлерийн эсрэг эвслийн "холбоотнууд" болсон хэдий ч өөрсдийн энэ "тун ч өвөрмөц тоглоомоо" тоглосоор байсан юм... Гитлерийн эсрэг эвсэлд нэгдэн холбоотнууд болсон улсуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор нацист Германы баруун буюу "Номхон далайн" талаас нь II фронтоо нээн давшиж эхлэхийг ЗХУ-ын Засгийн газрын тэргүүн И. Сталин Барууны эрх баригчдаас удаа дараа албан ёсоор шаардахад ялангуяа У. Черчилл элдэв шалтаг тоочин татгалзсаар байсан нь түүхэн баримттайгаа архивд үлдсэн билээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт ч одоогоор манай улс 2-р фронт нээх боломжгүй байна гэсэн хариу өгч байсан бөгөөд үүнээс арай хожим дэд ерөнхийлөгч нь болсон Гарри Трумэн тэр үед Конгрессд үг хэлэхдээ зарлаж АНУ-Английн эрх баригчдын цаад зорилгыг нь илчилж байсан ажээ: "Хэрэв нацистууд давамгайлаад эхэлбэл оросуудад туслах хэрэгтэй, эсвэл оросууд дийлээд эхэлбэл нацистуудад туслах хэрэгтэй. Тэд аль болох удаан бие биенээ хядаж сулруулж байг". If we see that Germany is winning we ought to help Russia and if Russia is winning we ought to help Germany, and that way let them kill as many as possible...., ("New York Times", 24.06.1941).

Гэвч энэ хооронд Дэлхийн II-р дайны хувь заяаг бүрэн эргүүлсэн шийдвэрлэх хамгийн гол том тулаан 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарын 2-ны хооронд ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр Волга мөрний эрэг дээрх Сталинград хотын дэргэд болсон юм. Хоёр талаас нийт 2 сая гаруй цэрэг офицеруууд амь үрэгдсэн энэхүү асар том ширүүн тулаанд алдарт жанжин Г. К. Жуковоор удирдуулсан Зөвлөлтийн арми Германы дэслэгч генерал фон Паулюсаар удирдуулсан 300 гаруй мянган холимог цэрэгтэй вермахтын цоохор армиудын нэгтгэлийг бүслэн авч бут ниргэсэн билээ. Сталины нэртэй зөвлөлтийн энэ хотыг эзлэн авна гэж олон улсын түвшинд ам гарсандаа бантсан Гитлер фон Паулюст сүүлчийн цэрэг, эцсийн сумаа дуустал байлдах тушаалыг өгч ийнхүү асар олон тооны нацистуудаа Оросын өвлийн тэсгэм хүйтэн ба бүслэлтэнд доторх өлсгөлөнд нэрвүүлж үхэл рүү нь түлхсэн түүхтэй.

Хэдийгээр Их британи, АНУ мөн тэдний дагуул улсууд 1939 оны 9-р сард Гитлерийн Германд дайн зарласан боловч тэд зөвхөн 1944 оны 6-рд сард буюу гэрээнд заасан хугацаанаасаа 2 жилийн дараа 2-р фронтоо нээж нацистуудыг баруун талаас нь довтлон эсэргүүцэлгүй шахуу Берлин үрүү давшиж эхэлсэн билээ! Зөвлөлт - Германы Дорнод фронт бол тэр үед Хойд Африк, Ази - Номхон далайд болж байсан холбоотнуудын арми - нацист Германы жижиг мөргөлдөөнүүдтэй харьцуулбал оролцож байсан цэргийн хүч, зэвсэг техник, хоёр талаас гарсан гарз хохирлуудын хувьд хооронд нь харьцуулах боломжгүй, агуу том урт удаан үргэлжилсэн зэвсэгт тэмцлийн талбар байсан юм. Чухамдаа ийм учраас л Дорнод фронт дээр нацист Германы нэгдсэн армиуд дэлхийн II дайнд амссан бүх гарз, хохирлуудынхаа 90 гаруй % -ийг амсаж үхлийн цохилт авсан учраас ... эцэстээ ямар ч нөхцөл тавилгүй бууж өгч Дэлхийн II дайнд ялагдсан билээ.

2-р фронт нээсэн 1944 оны 6-р сар бол ЗХУ нацист Германыг дарж чадах нь нэгэнт тодорхой болж энэ дайнд ялах нь хэнд ч ойлгомжтой болсон байсан, мөн холбоотнуудынх нь хувьд зөвлөлтийн армиуд нацистуудын гол үүр ичээ байсан Берлинийг тэдний оролцоогүйгээр ч эзлэн авчих "аюул" нүүрлэсэн байсан үе байсан юм. Бүрэлдсэн энэ нөхцөл байдал нь Ялалтын "бялуу" ба нэр төрийг хуваалцахад мөн дайны дараах Европ тивийг хяналтандаа оруулахаар эртнээс төлөвлөж байсан Барууны гол гүрнүүдэд том саад тотгор болж тэд геоулстөрийн том ялагдал хүлээж болзошгүй болсон үе байсаан... Чухамдаа Англи-Америкийн олигарх бүлэглэлийн зүгээс тэр үед Их Британийн Европ тив дээрх гол өрсөлдөгч байсан Германыг дайнаар сулруулж бүрэн эзлэн авах, харин ЗХУлсыг Төмөр хөшгөөрөө Европоос бүрэн тусгаарласнаар Дэлхийд дангаараа жанжлах зорилгоор Хүйтэн дайн-аа зориуд үүсгэсэн түүхтэй. Ийм учир шалтгаантай улмаас л дэлхийн 2-р дайны дараа ч АНУ-Английн олигарх бүлэглэл хоёр нүүртэй "өвөрмөц" бодлогоо өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ....

Санаанд багтамгүй ажиллагаа

У. Черчилл АНУлсуудад урьдчилж очин Америкийн олигархуудтай 2 сар гаруй нууцаар зөвлөлдөж байгаад 1946 оны 3-р сарын суүлчээр Фултон хотноо “Англи хэлт бүх улсууд коммунизмын эсрэг төмөр хөшгөө буулгах”-ыг уриалан ЗХУ тэргүүтэй социалист чиг баримжаатай улсуудын эсрэг гүжир гүтгэлгийн Хүйтэн дайнаа зарласан билээ. Гэхдээ Англи, АНУлсууд тэргүүтэй эдгээр “холбоотон” гэгч хоёр нүүртнүүдийн увайгүй үйлдлүүд нь үүгээр ч хязгаарлагдахгүй бөгөөд бүр Хүйтэн дайнаа зарлахаас ч өмнө, Дэлхийн II дайн бүрэн дуусаагүй байхад холбоотон нь хэвээр байсан ЗХУ-ын араас "түгжилдэн хутга шаахаар" төлөвлөж байсан нь одоо архивын нотлох баримтуудтайгаа нэгэнт илэрхий болсон билээ.

1945 оны эхэн үе гэхэд ЗХУ-ын Ажилчин тариачны Улаан арми бүх Европ тивийн нацистуудын үүр ичээ нь байсан, нацист Германы нийслэл Берлин хотыг холбоотнуудын 2-р фронтгүйгээр ч эзлэн авч чадах нь тодорхой болсон үе байв. 1945 оны 4-р сарын дунд үе гэхэд маршал Г. К. Жуковоор удирдуулсан Белоруссын нэгдүгээр фронтын дайчид Берлинээс ердөө 60-70хан километрийн зайд тулж ирсэн байсан бөгөөд 4-р сарын 16-нд Белоруссын нэгдүгээр, Украины нэгдүгээр фронтын, дараахан нь Белорусын хоёрдугаар фронтын гол хүчнүүд Берлинийг эзлэн авах гол давшилтаа эхэлсэн байдаг. Ингэснээр 1945 оны 4-р сар гэхэд Вена, Берлин, дараа нь Прага зэрэг Европын гол нийслэл хотууд Барууны “холбоотнууд”ын армиуд амжиж ирэхээс өмнө Улаан армийн мэдэлд шилжих нь тодорхой болсон байсан юм.

Дэлхийн энэ дайны үйл явцыг байнга ажиглан мөн бүрэлдэж байсан энэхүү нөхцөл байдлыг сайн ойлгож тооцсон байсан Их Британийн ерөнхий сайд У. Черчилл 1945 оны 4-р сарын эхэнд Танхимынхаа Цэрэг дайны асуудал хариуцсан Төлөвлөлтийн нэгдсэн штабт "Санаанд багтамгүй цэргийн ажиллагаа" (Operation Unthinkable) нэртэй маш нууц дайралт буюу Дэлхийн III дайнаа шууд эхлүүлэх төлөвлөгөөг боловсруулахыг даалгасан бөгөөд уг төлөвлөгөө яг 5 сарын 22-нд бэлэн болсон нь одоо архивт хадгалагдан үлдсэн байдаг.

Англи хэлээр  эндээс үзэж болно: Их Британийн үндэсний архив дахь баримт

Орос хэлээр эндээс үзнэ үү: http://www.coldwar.ru/bases/operation-unthinkable.php

У. Черчиллийн тооцоолж байснаар, Англи, АНУлсууд, Франц, Канадын армиуд, Польшийн Лондон дахь "оргодол"засгийн газрын 2-р корпус мөн холбоотнуудад зориуд олзлогдсон байсан нацистуудаас бүрдсэн германы 100 гаруй мянган бие бүрэлдэхүүн бүхий 15 дивизүүдтэй далдуур үгсэн хуйвалдаж хамтарсан хүчээрээ Төв Европыг чөлөөлсөн давшсаар ирсэн тэнд ирсэн байсан Улаан армийг гэнэдүүлэн хүчтэй цохилт өгч ЗХУлсыг буулган авах ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Дэлхийн II дайныг өдөөсөн Английн олигарх бүлэглэлийн тооцоолж төлөвлөж байснаар нь дайн дуусаагүй учир Барууны олигарх бүлэглэлүүд нэгэнт цагаандаа гарч юу ч хийхэд бэлэн болсон байсан гэсэн үг юм!

Давшилтын төлөвлөгөө
 "Холбоотнууд" ЗХУ-ыг гэнэдүүлэн дайрах чиглэлүүд нь


Тэдний энэхүү төлөвлөгөө нь үндсэн хэсэг ба 4 хавсралтаас бүрдэх бөгөөд тэнд энэхүү цэргийн ажиллагааны зорилго чиглэлүүд, фронтууд дээрх нөхцөл байдлын үнэлгээ, өөрсдийн гэнэтийн дайралтанд татан оролцуулах боломжтой цэргийн хүчнүүд, тэдгээрийн цэргийн хүчний тоо, зэвсэгжилт, Зөвлөлтийн дайчдын хүн хүчний тоо хэмжээ, зэвсэглэлийн түвшин ба байрлалууд, мөн Зөвлөлтийн эдийн засгийн нөхцөл байдлын тойм,  цохилтууд өгөх чиглэлүүд ба энэ ажиллагааны үр дүнд гарч болзошгүй магадлалт үр дүнгүүд зэрэг багтаж байсан байна.

Уг албан ёсны баримт бичигт тодорхойлсноор энэхүү цэргийн ажиллагааны улстөрийн гол зорилго нь “АНУлсууд ба Британий эзэнт гүрний хүсэл сонирхлуудыг оросуудад тулгах”-д оршиж байсан байна. Төлөвлөгөө ёсоор хэрэв гэнэтийн энэ дайралт нь богино хугацаанд амжилтанд хүрвэл улмаар энэхүү нөхцөл байдал нь оросуудад түр хугацаанд ч болов өөрсдийн хүсэл сонирхолд захирагдахыг (Барууны колони, вассал улс болно гэсэн үг) тулгаж чадна гэж тэд үзэж байжээ. Гэхдээ хэрэв ингэхгүй аваас ЗХУ-д бүх зүйл дээр дайсагнах total war (Дэлхийн III дайн) явуулах нь зайлшгүй гэж тэд үзэж байсан ажээ. Мөн “Зорилгодоо хүрэх цорын ганц арга бол энэ total war - хавтгай дайнд ялах явдал юм” гээд нэгэнт ЗХУ-д дахин 1917 оных шиг хувьсгал нэртэй төрийн эргэлт хийх боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой байсан тул ЗХУ-ыг үүнээс өөр замаар геоулстөрийнтоглоом”-ноосоо гаргах арга нь “Оросын газар нутгийн томоохон хэсгийг эзлэн авч цэрэг армийн хүчин чадлыг нь дахин эсэргүүцэх чадваргүй болтол нь бууруулах...”, “Тулааны талбарт Оросын армид дайныг цааш үргэлжлүүлэх чадваргүй болтол нь хүчтэй цохилт өгөх” гэж заасан байжээ. Өөрөөр хэлбэл, Англи-Америкийн олигарх бүлэглэлийн тооцож байснаар дэлхийн II дайн ЗХУ-ын бүрэн сүйрэл ялагдал болон Барууны гүрнүүдийн тулган шаардлагуудыг бүрэн хүлээн аван бууж өгснөөр дуусах ёстой байв. Энд нэг зүйлийг зориуд анхааруулахад “Холбоотнууд” энэ гэнэтийн мөн хавтгай дайнаа Гитлер “Барбаросса” төлөвлөгөөндөө зорьсон байсан яг тэр цэгт дуусгахаар төлөвлөж байсан байна.

Барбаросс
Гитлерийн ЗХУ-ыг эзлэх Барбаросса төлөвлөгөөний давшилтын чиглэл


Тэдний төлөвлөснөөр энэ гэнэтийн дайралт - дайн нь 1945 оны 7-р сарын 1-нд гэнэт эхлэх ёстой байжээ. Гэвч тэд дайрч зүрхлээгүй билээ. Яагаад? Тэдний "түгжил төлөвлөгөө" нь бодитоор хэрэгжээгүйн цаана хэд хэдэн ноцтой шалтгаан байжээ.

1. Улаан армийн цэргийн хүч ба Төв Европт байрлаж байсан газрууд нь “холбоотнуудынхаас" хол, мөн илүү ашигтай байрлалтай байсан байна. Тэр үед хэрэв Улаан арми холбоотнуудын энэ гэнэтийн дайралтын эсрэг сөрөг довтолгоонд орвол зөвлөлтийнхөн Баруун Европыг нэг сар хүрэхгүй хугацаанд бүрэн эзлэн авахаар байсан бөгөөд нийт дайчид, зэвсэг техникийн хүчний харьцаа 3:1-ээр Зөвлөлтийн тал илүү байсан байна. Үүнээс гадна Дэлхийн II дайны бүхий л хүнд ачааг дангаараа үүрч гарсан Улаан армийн дайчид зөвхөн тооны илүүгээс гадна сахилга бат, зохион байгуулалтаараа “холбоотнуудын” армиас үлэмж давуу байсан ажээ.

2. Зөвлөлтийн тагнуулын албад сайн ажилласан байна. Их Британийн жанжин штабын энэхүү маш нууц төслийн тухай зөвлөлтийн тагнуулууд олж мэдсэний дараа тэд дээд удирдлагадаа нэн даруй илтгэсэн байдаг. Тэд У. Черчиллээс Америкийн фельдмаршал Б. Монтгомер руу явуулж байсан нууц телеграммуудыг олж авсан байжээ. Эдгээрт англичууд Германы олзлогсдон цэргүүдийн зэвсэг техникийг тусгайлан хурааж авч хадгалаад эдгээрийг тэдэнд буцаан тарааж өгөхөд бэлэн байлгаж байгааг, мөн эдгээр олзны цэргүүдийг байнгын бүрэн бэлэн байдалд байлгаж байгааг бас дурдсан байжээ. "Холбоотнууд"-ынхаа ээлжит хуйвалдааныг ЗХУ-ын удирдлага ийнхүү олж мэдсэний дараа “холбоотнуудын” увайгүй энэ төлөвлөгөө нь хэрэгжиж эхлэх ёстой байсан 7-р сарын 1-ээс хэдхэн хоногийн өмнө Зөвлөлтийн удирдлагууд Германы нутгаас цэргүүдээ татан гаргаж эхэлснээ түр зогсоож байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шууд шилжүүлсэн нь Англи-Америкийн "холбоотнуудын" энэхүү төлөвлөгөө нь хэрэгжих боломжийг үндсэндээ үгүй хийсэн байна.

3. Европын улс орнуудын жирийн иргэд нь Англи-Америкийн энэ гэнэтийн “галзуу” шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч дэмжихгүй нь тодорхой болж байсан. Бүх Европыг фашизмын дэглэмээс чөлөөлсөн ЗХУ ба түүний Улаан армийн нэр хүнд тэр үеийн европын улс орнуудын жирийн иргэдийн дунд асар өндөр байсан бөгөөд Европын улс орнуудын ард иргэд зөвлөлтийн дайчдыг нацизм, фашизмаас аврагчид хэмээн талархан хүлээн авч байсан учир эрх баригчдынхаа гэнэтийн энэ “солиотой” шийдвэрийг маш хүчтэй эсэргүүцэх нь тодорхой байсан аж.

4. Гитлерийн дорно зүгийн холбоотон Японы арми хүчтэй хэвээр байсан. Яг энэ үед, хэдийгээр АНУлсууд Номхон далай дээрх Японд эзлэгдсэн байсан өөрийн колониудыг япончуудаас бүрэн чөлөөлж авсан байсан ч америкчуудын тооцоогоор хэрэв ЗХУ Японы эсрэг дайнд оролцвол Америк-Японы энэ дайн нь хамгийн багадаа 18 сарын турш үргэлжилнэ, харин ЗХУ Японы эсрэг дайнд оролцохгүй бол бүр эцэс төгсгөлгүй, хэн нь ялах нь тодорхойгүйгээр бас асар их гарз хохиролтойгоор үргэлжлэх байсан ажээ. Мөн Японы явган цэргийн арми хүчтэй хэвээр байсан яг тэр үед өмнө нь Ялтын бага хурлаар авсан үүргийнхээ дагуу ЗХУ өөрийн цэргийн зэвсэг техникүүдээ Алс Дорнод руу шилжүүлж эхлээд байсан бөгөөд Америкийн цэргийн удирдлагуудын тооцоолсноор Номхон далайн энэ хэсэг дэх дайн дор хаяхад 1947 он хүртэл сунжрахаар нөхцөл бүрдээд байсан ажээ. Ийм бодит шалтгаануудын улмаас АНУлсууд У. Черчиллийн энэ төлөвлөгөөг яг тэр үед шууд хүлээн авах боломжгүй байсан байна.

Ингээд 1945 оны 7-р сарын дундуур Британийн парламентын ээлжит сонгуулиар, Английн олигарх бүлэглэлийн  "Дэлхийн II дайн" төслийг тавьсан гол зорилгуудтай нь "бүрэн унагасан" У. Черчиллийг "ялагдуулж" ерөнхий сайдын суудлаас нь авч хаясан бөгөөд олигархуудын өөр гар - Лейборист нам нь Английн парламентад олонх болсон юм. Гэвч мэдээж хэрэг, асуудал үүгээр дуусаагүй бөгөөд шинэ Ерөнхий сайд Клемент Эттли У. Черчиллийн энэхүү төлөвлөгөөг үргэлжлүүлэхээр АНУлсууд болон Канадын удирдлагуудтай нууц хэлэлцээрүүд хийсээр байсан юм...

 

Америк хувилбар 

Өмнө бичсэн ёсоор Японы аюул бодитоор байсаар байсан цагт АНУлсууд У. Черчиллийн энэ төлөвлөгөөнд нэгдэх боломжгүй гэж үзэж байсан юм. Гэхдээ энэ нь тэд Английн олигархуудаас өөр бодолтой бас холбоотнуудын гэрээндээ шударга байсан гэсэн үг огт биш юм... АНУлс Японыг ялж буулган авахын тулд ЗХУлсын Улаан армийн хүч, нэр төрийг ашиглахаар төлөвлөж байсан байдаг!..

Дэлхийн II дайн албан ёсоор дууссаны дараа Вашингтон Барууны геоулстөрийн бүх санаачлагыг гартаа авсан билээ. Тэд үүнээс ч өмнө (энэ дайн албан ёсоор дуусахын өмнөхөн)  буюу 1945 оны 8-р сарын 30 гэхэд Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр атомын бөмбөгүүд хаяхын тулд цохилт хотууд болон атомын бөмбөгийн тэсрэлтийн радиустай хамт багтаасан нэгэн жагсаалтыг баталсан байсан байна. Үүнээс хойш хэд хэдэн ийм ижил зорилготой төлөвлөгөөнүүд батлагдсан байдаг бөгөөд үүний нэгийн тухай энэ нийтлэлдээ бид тайлбарлая. 

Цөмийн бөмбөгийн радиус
АНУлсуудын арми цөмийн цэнэгт хошуугаа хөөргөх боломжит байрлалууд ба түүний хүрэх радиус (зургийг томоор үзэх линк)


Уг төлөвлөгөөг АНУлсуудын Агаарын цэргийн хүчний хурандаа генерал Лорис Норстедийн удирдлага дор 1945 оны 9-р сарын 15-д эцэслэн боловсруулсан байна.

Лорис Норстед
Лорис Норстед LIFE сэтгүүлийн нүүрэнд


Энэ баримт бичиг нь “TOP SECRET LIMITED” буюу Дэлхийн II дайны үеийн хамгийн өндөр нууцлалын зэрэгтэй байсан ажээ.

Англи хэлээр: Төлөвлөгөөний үндсэн эх (хавсралтууд ороогүй)

Цөмийн цэнэгт хошууны тооцоо 1
ЗХУ-ыг бөмбөгдөхөд шаардлагатай цөмийн зэвсгийн тоог тооцоолсон байдал


Энэхүү төлөвлөгөөний дагуу “минимум” (хамгийн багадаа) ба “оптимум” (хамгийн оновчтой, байвал зохих) гэсэн 2 янзын хувилбар байна. “Минимум” хувилбарын дагуу Зөвлөлтийн нийт 15 цэгт, харин “оптимум” хувилбарын дагуу нийт 66 стратегийн ач холбогдолтой хотууд дээр нь атомын бөмбөг хаяхаар төлөвлөж байжээ. Ингэхдээ нэг хотын дээрээс л гэхэд хамгийн багадаа 3 атомын бөмбөг хаях зорилготой байсан бөгөөд нийт бөмбөгний дор хаяж тал хувь нь (0.48%) байндаа тусна гэсэн магадлалтайгаар нийт 123 ба 466 ширхэг атомын бөмбөг шаардлагатай болохыг энэ бичиг баримт дотор тусгажээ.

Стратегийн гол цэгүүд
АНУлсуудын зүгээс цохилт өгөх ЗХУ-ын стратегийн ач холбогдолтой цэгүүдийн байршлууд (зургийг томоор үзэх линк)


Энд нэг зүйлийг сануулахад АНУлсууд бол дэлхийн түүхэнд амьд хүмүүс дээр атомын бөмбөг хаяж туршсан (Хирошима, Нагасаки) цорын ганц улс бөгөөд энд дурдан буй төлөвлөгөөг боловсруулсан 1945 онд АНУлсууд дэлхий дээрх цөмийн бөмбөгтэй цорын ганц гүрэн байсан юм (ЗХУ 1949 оны 8 сард л анхны цөмийн зэвсгээ бүтээсэн!). Өөрөөр хэлбэл тухайн үед АНУлсад дэлхийн өөр ямар ч улсын зүгээс цөмийн аюул нүүрлээгүй байсан ба иймээс атомын бөмбөггүй Япон улсад атомын бөмбөгөө хаяж ард түмэн дээр нь хор хөнөөлийг нь туршсан гэсэн үг юм!!!

Гэвч ЗХУлсын том хотууд дээр атомын бөмбөгүүд хаяж 60 гаруй сая жирийн оршин суугчид - иргэдийг нь хөнөөх АНУын энэхүү төлөвлөгөө нь биелээгүй билээ. Учир нь тухайн үед АНУлсуудад ийм олон цөмийн цэнэгт хошуу байгаагүй, тиймээс тэд энэ ажиллагаагаа нэг дор хийж дараалсан цөмийн цохилтуудаар дайралтаа дуусгаж чадахгүй байсан юм. Хэрэв нэг дор ийм хүчтэй гэнэтийн цохилт хийж чадахгүй л бол хариуд нь ирэх цохилт дэндүү хүчтэй байх байсныг, энэхүү цөмийн цохилтынхоо хари цохилтыг тэд өөрсдөө тогтоон барьж дийлэхгүй байснаа бас мэдэж байсан байдаг. Хамгийн гол нь Зөвлөлтийн газар нутаг дэндүү том, хүн ам маш сийрэг суурьшсан зэрэг нь энэ төлөвлөгөөнд ийм олон цөмийн цэнэгт хошуунуудыг шаардлагатай болгосон бөгөөд ийм ч учраас тэд Зөвлөлтийн хотууд дээр биш маш олон хүн амтай Японы Хирошима, Нагасаки хотууд дээр (энэ хотууд бол цэрэг дайны хувьд ач холбогдол маш бага буюу цэргийн бааз эсвэл үйлдвэрлэл төвлөрсөн хот байгаагүйг санаарай!!! Яг л англичууд II дайны төгсгөлд, Зөвлөлтийн армийн хариуцсан бүсэд багтаж байсан учраас Германы Дрезден хотыг газрын хөрстэй тэгшилсэнтэй ижил!!!) цөмийн бөмбөгөө хаяж туршихаар шийдсэн билээ...

Гэхдээ эдгээр гэнэтийн дайралтын төслүүдийн аль нь ч биелээгүй гэдэг нь Англи, АНУлсууд тэргүүтэй “холбоотнуудын” ийм увайгүй хоёр нүүрт бодлогыг нь өршөөн хэлтрүүлэх, уучлах шалтгаан огтхон ч биш юм! Тэд өөрсдийнх нь зориуд өдөөсөн, хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгасан энэ дайнд 26 сая хүнийхээ амиар ялалт байгуулсан, тэдэнтэй гэрээгээр харилцан хүлээсэн үүрэгтэй байсан холбоотон ЗХУ-ын араас гэнэт цөмийн зэвсгээр дайрах гэж ингэж санаархаж оролдож байсан нь тэдний хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн увайгүй бузар үйлдлүүдийнх нь зөвхөн нэг санаархал нь байсан билээ!

Эдгээр төлөвлөгөөнүүд нь биелээгүй ч гэсэн тэд хүсээд байсан дэлхийн дайнаа бол өдөөж чадсаан! Тэд ЗХУ тэргүүтэй нийгмийн олонхын сайн сайхны төлөө социалист үзэл баримтлалтай улсуудыг зэр зэвсгийн хүчээр нэгэнт дийлээгүй учир 1946 оноос гүжир гүтгэлэг, тархи угаалгын Хүйтэн дайнаа бидний эсрэг зарласан билээ. Өмнө өгүүлсэн болон бусад олон олон түүхэн баримтуудаас Хүйтэн дайн бол халуун дайнтай яг адил, зэр зэвсгээр байлдаж, хүний цус гол мөрөн шиг урсдаггүй хэдий ч тэдний эцсийн зорилго нь яг ижил гэдгийг бид заавал ойлгон ухаарах ёстой!!

Эцэст нь дүгнэж хэлэхэд, "ардчилсан" Монгол ИЙМ ГУРАВ ДАХЬ ХӨРШҮҮДТЭЙ БАЙСАН ЦАГТ НЭМЖ ӨӨР ЯМАР Ч ДАЙСАН ШААРДЛАГАГҮЙ ЭЭ!!!... тэд хөршөө сүйрүүлж мөхөөж хангалттай чадаж байгааг бид бүгд одоо харж байгаа!  

Тэд Дэлхийн II дайны шууд үргэлжлэл гүжир гүтгэлэг, тархи угаалгын Хүйтэн дайныхаа үндсэн зорилгодоо 30 жилийн өмнө хүрсэн билээ. 1985 оноос ЗХУ болон МАХН-ын дээд удирдлагад шургалан дэвшиж чадсан урвагчид хувийн шунал, мөнгө хөрөнгөний эрх ашгийнхаа төлөө улс эх орноо Баруунд тавьж өгөн Хүйтэн дайнд БНМАУлсыг "ялагдуулсан" билээ...Иймээс жүүд-англисаксуудын үздгээр ялагдсны хохь 30 жил үргэлжилж байна!!!

Дайнд бууж өгч эзлэгдсэн тал нь “эрх чөлөөтэй” болно гэдэг боломжтой юу? Та хариулахаасаа өмнө манай улсад өрнөсөн сүүлийн 30 гаран жилийн тэр бүх эвдэн бусниулалт, хямрал сүйрэл, асар их Өрийн тухай дахин нэг бодож үзээрэй. Тэгэхдээ халуун ч бай, хүйтэн ч бай ер нь Барууны өдөөдөг ямар ч дайны эцсийн зорилго бол тухайн улсын ард түмнийг нь боолчлох, байгалийн баялгийг нь цөлмөн дээрэмдэх, эдийн засгийг нь колонийн алба татвараар (Өрийн хүүгээр гэж ойлго!) шимэгчлэн паразитлахад оршиж байдаг гэдгийг бас тооцож үзээрэй. Эцэст нь ардчилсан олигархууд “гуравдагч хөрш” хэмээн өргөмжилдөг англисаксчуудын багны цаадах үнэн дүр нь ямар болохыг дахин нэг тунгаан бодоорой...

 

Түүх хэнээс ч сургамж авч суралцахыг ятган гуйж, араас нь гүйдэггүй юм аа.
Тэр зүгээр л өөрөөс нь суралцаагүй бүхнийг өршөөлгүй шийтгэдэг юм.

Өрнийн мэргэн үг