psychiatry an industry of death


Оригинал нэр: Psychiatry : An Industry Of Death
Нэр: Сэтгэл мэдрэл судлал: Үхлийн нэг үйлдвэрлэл
Төрөл: Баримтат кино
Гарсан он: 2006
Бүтээсэн студи/ улс: АНУ
Хэл: Орос мэргэжлийн орчуулгатай

Киноны тухай товчхон:

Сэтгэл мэдрэлийн эмч нар манай гариг дээр сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс нэг тэрбум гаруй байгаа гэж улайран баталдаг. Сүүлийн 30 жилд тэд 543 сая хүнд сэтгэл мэдрэлийн үйлчилгээтэй янз бүрийн эмийн тун бичиж өгсөн бөгөөд яг одоо тэд нар 17 сая сурагчдыг элдвийн өдөөгч стрессийн эсрэг эмүүддээ “дасгаж оруулж” байна. Тэд хүмүүсийг тэдний өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр албадан эмчилж байдаг. Сэтгэл мэдрэлчид энэ бүх онош, эмчилгээнээсээ жилд хэдэн тэрбум долларын ашиг хонжоо олж байдаг байна ...

Энэ баримтат кинонд “Сэтгэл мэдрэл судлал” хэмээх дэлхийн хамгийн амжилтай явж байгаа залилангуудын нэг хэрхэн яаж үүсэж хөгжсөн тухай өгүүлдэг. Энд бас сэтгэл мэдрэл судлал нь хэрхэн яаж шинжлэх ухааны нэг салбар болж тогтсон тухай гардаг. Дундад зуун, Шинэ Эрин, нацизмын эрин, ЗХУ-ын тоталитар дэглэм, орчин үеийн америкийн сэтгэл судлалын тухай тэр болгон хүмүүсийн мэддэггүй талыг нь сөхөн харуулдаг.

Барууны сэтгэл мэдрэлчид хүн бүр сэтгэл мэдрэлийн өвчтэй гэдэгт итгэдэг байна?! Хэрэв та дэндүү их тамхи татаж байвал энэ чинь өвчин, эсвэл та өөрийгөө аз жаргалгүй хүн гэж мэдэрч байвал энэ чинь бас л өвчин, хэрэв та туранхай бол энэ чинь өвчин байхгүй юу, та тарган бол дахиад л энэ чинь өвчин гэх мэт. Энэ бүхэн ер нь хаанаас гарч ирээд байна вэ гэж үү? Энэ бүхнийг санаанаасаа бодож олсоор байдаг тэр сэтгэл мэдрэлчдээс ! Тэд энэ бүхнээ бичиж аваад элдэв шинжлэх ухааны нэр томьёогоор булж өгөөд өөрсдийнхөө нэрээр хэвлүүлдэг. Ингээд л өвчнүүд шинээр үүсэх нь тэр ! Энэ бол шинжлэх ухаан биш, энэ бол хулхидалт юм. Тэд хүний сайн сайхны төлөө хэрэгтэй юу ч хийхгүй байгаа мөртлөө харин энэ бүхнийхээ төлөө төлбөр хийхийг бол шаардаж байдаг.

Энэ баримтат киног бүтээгчдийн зарим нэг дүгнэлттэй маргаж болох хэдий ч энэ кинонд гарч байгаа баримт нотолгоонууд нь үнэхээр ноцтой бөгөөд өргөн олон түмэн энэ тухай бараг юу ч сонсоогүй, мэдэхгүй байдаг, ялангуяа манайхан бол юу ч сонсоогүй !

Уг кинонд гарч буй хүмүүс дээр явуулж байсан туршилтууд, лоботоми, харгис хэрцгий “эмчилгээний аргууд” бол түүхэн бодит баримтууд юм. Энэ баримтат кино гарсны дараа дэлхий даяар сэтгэл мэдрэлийн янз бүрийн элдэв холбоонууд зогсоо зайгүй хашгиралдаж эхэлсэн нь энэ бүх байдлыг нь дахин нэг баталж өгч байгаа юм.

1965–2005 онд, сүүлийн 40 жилийн хугацаанд АНУ-ын төрийн өмчийн сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдэд 1776-2005 онуудад болсон бүх дайнд амь үрэгдсэн хүмүүсээс даруй 2 дахин олон хүн нас барсан байна.

Жил бүхэн сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдэд 69 тэрбум доллар зөвхөн даатгалаас төлдөг байна. Ингээд жил бүхэн 2 триллион /их наяд/ долларын орлого олдог боловч эдгээр сэтгэл мэдрэлийн эмч нар бүрэн эдгэрсэн ганц ч тохиолдлыг үзүүлж чадахгүй байгаа юм.

Танд үүнд итгэхэд хэцүү байна уу? Тэд нар таны яг энэ "итгэхгүй" байгаа дээр чинь л тоглож байдаг юм даа... Тэгвэл бүүр эхнээс нь үзэцгээе.

Энэ бүхний цорын ганц, хамгийн гол сэдэл шалтгаан нь бол МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭД БЭЛЭН БАЙДАГ, ЯМАР Ч ҮНЭЭР ХАМААГҮЙ АШИГ ХОНЖОО ОЛЖ БАЙХ, ХҮМҮҮСИЙГ БҮР ЗОРИУД ӨВЧИН ТУСГАЖ БАЙГААД “ЭМЧИЛЖ” МӨНГӨ ХИЙХ (вакцинжуулалт, элдэв эм, бэлдмэлүүд шахах г.м), ЭВ ЭРҮҮЛ ХҮМҮҮСИЙГ ӨӨРТ НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ИТГҮҮЛЖ БАЙГААД “ЭМЧИЛЖ” МӨНГӨ ХИЙХ явдлыг бизнес гэж нэрлэж магтан дуулж байдаг нийгмийн ёс суртахуун, энэ үзэл санааг хүлээн зөвшөөрсөн байдаг нийгмийн хэм хэмжээ юм.

Та юу гэж бодож байна... Сэргийлцгээе, цааш нь бодоцгооё...

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг