НҮБ-ын чуулганы танхимд Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж найз Ц. Энхтөвшингөө дагуулан В. Путины сууж байсан ширээ рүү дөхөж очин түүнтэй хамт зургаа авахуулахыг хүсэж байгаа харагдсан... Албатууд нь ингэж хөл алдаж байгааг хараад ноён Б. Обама юу гэж бодож байгаа бол?

Түүхэн болон геоулстөрийн фактуудаас:

1. 1945 оны 8-р сарын 6 ба 9-нд АНУлс цэрэг дайны ямар ч шаардлага байхгүй байсан боловч Японы цэргийн аж үйлдвэрийн бус харин энхийн хотууд болох Хиросима, Нагасаки дээрээс 2 удаа атомын бөмбөг хаяж энгийн номхон хүн амынх нь амь нас эрүүл мэнд болон эд материал, байгаль орчинд үлэмж их хохирол учруулсан юм. Харин энэ дайны шийдвэрлэх тулаануудад ЗХУлсын арми Японы эзэн хааны Квантуны армийг бут ниргэн Хойд Хятад, Солонгосыг гаднын эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлж өгч Японыг бүрэн бууж өгөхөд хүргэсэн түүхтэй...

2. Ийнхүү Дэлхийн II дайнд Япон улс ялагдсан бөгөөд 1945 оноос хойш ялсан холбоотон гүрнүүдийн нэг болох АНУлс одоо болтол тус улсыг ялагчийн хувиар эзэлсэн хэвээр байгаа ба өнөөдөр энэ улсын нутаг дэвсгэр дээр 113 америкийн цэргийн баазууд байршсан байгаа. Хамгийн том 50 мянган хүнтэй цэргийн бааз нь Окинава арал дээр байрладаг... Иймээс дайнд ялагдаж ялагчдаа эзлэгдсэн Япон улс өнөөдрийг хүртэл улстөр, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, гадаад бодлогын тусгаар тогтнолгүй, бүрэн эзлэгдсэн улс хэвээр байгаа.

3. Мөн АНУ-Британи хамтран 1946 онд Япон улсад дайнд ялагдсан улсынх нь хувьд засаг захиргааны бүтэц зохион байгуулалт болон гадаад бодлого, дотоод хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавих, цэрэг армийнх нь бүтэц зохион байгуулалт, тоо хэмжээг хязгаарласан үндсэн хуулийг тулган хүлээн зөвшөөрүүлсэн түүхтэй...

4. Бөмбөрцгийн баруун хагаст байрладаг Британи-АНУ гүрнүүд 1840-аад оноос Япон улсыг "нээн" шуудхан эзлэн авсан бөгөөд үүнээс хойш бөмбөрцгийн зүүн хагас - Ази тивийн хамгийн том хоёр гүрэн Орос, Хятадын яг хажуу бөөрөнд нь цэргийн баазаа байрлуулж Ази руу хүссэн үедээ довтлох түшиц газраа болгон бэхжиж авахын тулд тэр үеийн дундад зууны ядуу буурай Японыг асар их санхүүжилт, түүхий эд, технологиор цутган зориуд бодлоготойгоор аж үйлдвэржүүлж мөн өөрсдийн дотоодын зах зээлээ нээж өгснөөр Японд "азийн бар" болж үсрэнгүй хөгжих боломжийг тавьж өгч хангасан түүхтэй. Гэвч чухамдаа энэ эзэд нь эргээд 1980-аад оноос Японы эдийн засгийн өсөлтийг огцом зогсоосон бөгөөд одоо Япон улсын өр ДНБ-ийнхээ 240%-тай тэнцэж G7 дотроо, хэрэв АНУ-г оруулахгүй юм бол, 12 их наяд америк доллар буюу хамгийн их өртэй улс болсон байгаа.

5. Гэвч Япон улс өнөөдөр АНУлсын Засгийн газрын Өрийн үнэт цаасыг хамгийн их хэмжээгээр худалдан авагч бөгөөд өөрөөр хэлбэл АНУлсад 1,3 их наяд орчим ам.доллар зээлүүлсэн хамгийн том зээлдүүлэгч улс хэвээр байгаа. Харин энэ их мөнгийг үүнээс ч их буюу 19 орчим их наяд долларын өртэй АНУлс эргүүлэн төлөх ямар ч боломжгүй гэж санхүүгийн шинжээчид үздэг ...