ex oron

 

Амин нутаг

(Ая Балхжав, Камертон хамтлаг)

Армаг хүлэг нь гадаа ирэх шиг

Амгайгаа зажлаад үүрсэх нь сонсогдоно

Аглаг хангай гэртээ орох шиг

Агь гангын үнэр анхилна

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Сайхан бүсгүй хажууд минь байх шиг

Сарын газраас нүдэнд тормойж

Саруул тал минь хаяанд буух шиг

Салхин сэвшээ нүүрийг минь илбэнэ

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Эцэг өвгөдөөс өвлөгдсөн

Эрдэнээс үнэтэй нутаг минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Эх нутаг минь

Эх орон минь

Уран хуурын утсыг уянгалуулж

Уртын дууны эгшиг цуурайтаж

Уулын гол нь урсаад зөрөх шиг

Усан таргилын чулуу шаагина

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Амин хайртай нутаг минь

Азийн цэнхэр асар минь

Алтай хангай говьтойгоо

Алагхан зүрхэнд минь багтнам зээ

Алагхан зүрхэнд минь багтнам зээ



Монголын тал нутаг

(З. Түмэнжаргал, Камертон хамтлаг)

Дүүжүү алсаас ирээд 
Дүүрэн амьсгаа авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цэлмэн цэлмэн уужраад

Яасан цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр

Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлах
Алаг нүдний үзүүрт
Хаяа хязгааргүйгээр цэлийгээд

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл

Монголын ариун агаар
Монголын хөх тэнгэр
Монголын тал нутаг
Монгол хүний сэтгэл

Уруудах өөдлөхийн тавиланд
Сэтгэлийн цавгүй амгалан
Учрах ханилах заяанд
Итгэлийн сэвгүй цайлган

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр

tears