zeit module banner zassan

ХӨШИГНИЙ АР ДАХЬ ХҮМҮҮС
/баримтат кино-номын үргэлжлэл/

 
Ямар ч хаан ширээний ард хаанаас ч чухал нэг тийм том зүйл нуугдаж байдаг.

                                                                    Сэр Ульям Питт 1770 он

 


Хэрэв хөшигний ар руу нь шагайж харвал үнэн хэрэгтээ засгийн эрхийг барьж байгаа тэр хүмүүсээс шал өөр хүмүүс улс орныг залж удирдаж байдаг. 

                 Бэнджамин Дислэйли, Английн төрийн зүтгэлтэн 1844 он

 


Яг үнэн хэрэгтээ бол Эндрю Джексоны үеэс хойш томоохон улсын засгийн газрыг санхүүгийн томчууд л гартаа атгаж ирсэн юм. 

                         Франклин Делано Рузвельт, АНУ-ын Ерөнхийлөгч 1933 он

 

1775 онд Америкийн хувьсгал эхэлсэн юм. Америкийн колоничлогчид Англиас салж тэндхийн үе залгамжилсан хаадын мөлжлөгөөс салахыг хүссэн юм. Энэ хувьсгал гарахад хүргэсэн олон шалтгаан байсан гэж үздэг боловч хамгийн гол нэг шалтгаан байсан юм. Английн хаан Георг III колоничлогчдын өөрийн хэрэгцээндээ гаргаж байсан зээлийн өрөөр бий болоогүй, хүүгүй мөнгөн тэмдэгтийг хориглосон байна. Урьд нь колоничлогчид Английн төв банкнаас хүүтэй мөнгө зээлж хэрэглэхэд хүрдэг байсан ба энэ нь аажимдаа колони орнуудыг өрийн дөнгөнд хийсэн байна.

Энэ тухай хожим үндэстний эцэг гэгддэг Бэнджамин Франклин бичихдээ:

Георг III эгэл жирийн хүмүүсийг мөнгөний эздийн савраас чөлөөлж байсан колони улсуудын өөрийн мөнгөн тэмдэгтийн системээс татгалзсан явдал нь хувьсгал гарах гол шалтгаан байсан юм.

1784 онд Америк Англиас тусгаар тогтнолоо байлдан олж авсан юм. Гэвч төв банкууд, тэдгээрийн ард байсан худалдагдсан мөнгөний томчуудтай хийх тэмцэл дөнгөж эхлэж байлаа.

ТӨВ БАНК ГЭЖ ЮУ ВЭ?

 Энэ бол улс орны мөнгөн тэмдэгтийг гаргадаг байгууллага юм.

Түүхийн туршид төв банкууд 2 төрлийн эрх мэдэлтэй байжээ.

 1.Тэр эдийн засагт орж буй дахин санхүүжилтийн мөнгөний хүүг хянадаг.

 2.Мөнгөний нийлүүлэлтээр түүний нийт хангалтыг хянадаг. Иймээс мөнгөний ханшийг хянадаг гэсэн үг юм.

Төв банк Засгийн газрыг /эдийн засгийг гэсэн үг/ зүгээр л мөнгөөр хангадаг бус харин түүнд хүүтэй мөнгө зээлүүлдэг юм. Харин дараа нь мөнгөний нийт тоо хэмжээг нэмэгдүүлэх эсвэл хумих замаар эдийн засгийн эргэлтэд байгаа мөнгөний үнэ цэнийг тодорхойлдог.

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй ба ийм систем урт хугацаанд асар их өрийг бий болгодог байна.

Энэ бол залилан гэдгийг ойлгохын тулд нэг их гойд ухаан хэрэггүй юм.

Хэрэв төв банк 1 доллар /хэвлэж эсвэл нөөцөөсөө/ гаргаад түүнийгээ Засгийн газарт хүүтэй зээллээ гэж бодвол энэ 1 долларыг дараа нь тодорхой хэмжээний хүүтэй нь эргүүлж төлөх болж байгаа юм.

Тэгвэл хэрэв зөвхөн төв банк улс орны мөнгөн тэмдэгтийг гаргах монополь эрхтэй, тэгээд доллар нэг бүрийг хүүтэй зээлдэг гэж бодвол энэ зээлийн хүүнд нь төлөх тэр нэмэлт долларуудыг чухам хаанаас авах болж байна вэ !?

Мэдээж дахиад л зөвхөн төв банкнаас авч таарна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл төв банк өөрийн бий болгосон тэр өрийг дарахад Засгийн газар, хүмүүст тухайн цаг үед шаардлагатай байгаа мөнгийг бий болгож байхын тулд байнга шинэ мөнгө гаргаж байх хэрэгтэй болж байна. Энэ нь өрийг улам илүү болгож байдаг, учир нь төв банкнаас хуучин өрийг хүүтэй нь төлүүлэхийн тулд гаргаж байгаа шинэ мөнгийг бас л хүүтэй зээлдэг. .....ийм байдлаар л цааш үргэлжилсээр байна.

Үүний үр дүнд хүмүүс - нийгэм жинхэнэ боолчлолд орж байгаа юм. Учир нь Засгийн газар, энэ нь хүмүүс ард түмэн гэсэн үг, энэ дахин санхүүжилтийн /манайд бодлогын гэдэг – Орч./ хүүтэй, зээлийн мөнгөний системтэй байсан цагт хэзээ ч энэ өрийн дөнгөнөөс гарах боломжгүй юм. Америкийн Үндсэн Хуулийн эцгүүд тухайн үедээ үүнийг сайн ойлгож байсан юм.

Банкны байгууллагууд зэвсэглэсэн армиас ч аюултай гэдэгт би итгэдэг. Хэрэв Америкийн ард түмэн өөрийн мөнгөн тэмдэгтийг гаргах эрхийг хувийн банкуудад найдаж өгвөл банкууд, тэдгээрийн мөнгөөр байгуулагдсан олон компаниуд бүгд л хүмүүсээс тэдний үр хүүхдүүд өвөг дээдсийнхээ газар нутаг дээр гэр оронгүй болтол нь өмч хөрөнгийг нь булаан авсаар байх болно.

                                                                                         Томас Джефферсон 1743-1826


Хэрэв Та цаашдаа ч банкны эздийн боол хэвээр үлдэж өөрийн боолчлолд мөнгө төлсөөр байхыг хүсэж байвал тэдэнд улс орны мөнгөн тэмдэгтийг хэвлэж гаргах, Засгийн газрын өрийг хянахаа үргэлжлүүлсээр байх боломжийг олгоод л бай.

                                                                                          Сэр Джош Стамп, 1880-1941

20-р зууны эхэнд АНУ-д банкны эздийн зүгээс ард түмнийг мэхэлж тулгасаар байж байгуулж авсан хувийн төв банкаар толгойлуулсан банкны хэд хэдэн системийг байгуулж дараа нь устгасан байна. Тэр үед санхүүгийн болон үйлдвэрлэлийн гол бүлэглэлүүд бол Рокфеллерүүд, Морганууд, Уорбергууд ба Ротшильдууд байв. 20-р зууны эхнээс тэд дахин нэг төв банк байгуулах хуулийн төслийг оруулж батлуулж авахаар оролдож байжээ. Гэвч тэд Засгийн газар болон ард түмэн энэ байгууллагад тааламжгүй хандаж байсныг мэдэж байсан ба үүнийг өөрчлөхийн тулд тэдэнд нийгмийн санаа бодолд нөлөөлөхүйц нэг том зохиомол шалтаг шалтгаан хэрэгтэй байжээ. Тухайн үедээ санхүүгийн хаан гэгдэж байсан Джон Морган өөрийн нэр хүнд нөлөөгөө ашиглан Нью-Йоркийн нэгэн том банкыг дампуурлын ирмэгт байгаа хэмээн хэвлэлд бичүүлсэн байна. Харин Морган энэ нь хүмүүсийг сандрал бачууралд оруулж бусад банкуудад ч нөлөөлнө гэдгийг сайн мэдэж байсан ба түүний бодсоноор бүх зүйл болсон юм. Хүмүүс өөрсдийн хадгаламж, байршуулсан бусад мөнгөнийхөө хувь заяанд зовж банкуудаас мөнгөө татаж эхэлсэн байна. Үүний үр дүнд банкууд өөрсдийн зээлдэгч нараас зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж эхэлсэн ба зээлдэгч нар ч зээлээ эргүүлэн төлөхийн тулд өөрсдийн хөрөнгийг зарж борлуулах хэрэгтэй болсон байна. Энэ нь эцсийн эцэст хаа сайгүй дампуурал, мөн зээл эргэн төлөгдөхгүйд хүрч асар их эмх замбараагүй байдлыг бий болгосон юм. Энэ бүх байдлыг хожим задлан шинжилж Фридрих Аллен “Лайф” сэтгүүлд ийн бичиж байжээ.


Морган 1907 оны үйл явдлыг өөрийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулж үйл явцыг далдаас удирдаж байжээ.

                                                                                          Фридрих Аллен, Лайф сэтгүүл

Санхүүгийн салбар, эдийн засагт учирсан энэ хямралын цаад жинхэнэ шалтгааныг ойлгохгүйгээр 1907 онд Конгресс хямралын шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах комиссыг байгуулсан байна. Харин энэ комиссыг сенатын гишүүн Нельсон Олдрич толгойлсон ба тэрээр банкуудын /үгсэн нэгдсэн бүлэглэл/ картельтай биечлэн уулздаг байсан бөгөөд хожим гэрлэж Рокфеллеруудын гэр бүлд орсон юм. Олдричийн толгойлсон энэ комисс цаашид ийм хямрал гаргахгүйн тулд төв банк байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Энэ нь олон улсын банкуудын картель өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хангалттай байлаа. 1910 онд Джордж мужаас холгүй Морганы хувийн эзэмшлийн Джекил арал дээр банкны эздийн нууц зөвлөгөөн болсон ба чухам энэ зөвлөгөөн дээр Холбооны Нөөцийн тухай Актыг боловсруулсан юм.

Энэ хуулийн төслийг хуульчид биш харин банкны эзэд боловсруулсан юм. Энэ уулзалтыг олон нийт, Засгийн газраас маш их нууцалж байсан ба энэ зөвлөгөөнд оролцсон 10 орчим хүмүүс бие биенийгээ овгоор нь ч дуудахгүй нууцалж байсан байна. Тэд энэ хуулийн төслийг боловсруулж дуусаад Конгрессоор оруулж батлуулж авахаар өөрсдийн тавиул Нельсон Олдричид дамжуулж өгчээ.

1913 онд банкны эздийн дэмжлэгтэйгээр Вудро Уильсон АНУ-ын Ерөнхийлөгч болсон ба тэрээр сонгуулийн компанийг нь санхүүжүүлж өгсний хариуд Холбооны Нөөцийн тухай хуулийг гарын үсэг зурж баталгаажуулахаар амласан байжээ.

Зул сарын баяраас 2-хон хоногийн өмнө ихэнх гишүүд өөр өөрсдийн гэртээ гэр бүлтэйгээ Зул сарын баяраа тэмдэглэж байхад Конгресст Холбооны Нөөцийн тухай хуулийн төслөөр санал хураалт явагдсан ба дараа нь Ерөнхийлөгч Вудро Уильсон гарын үсгээ зурж энэ хуулийг хүчин төгөлдөр болгосон байна.

Хожим хэдэн жилийн дараа Вудро Уильсон энэ тухайгаа гэмшиж ийнхүү бичиж байсан байна.


Манай томоохон үйлдвэрлэлийн салбарууд зээлийн системийн бүрэн хяналтанд байна. Харин энэ зээлийн системийн бүх эрх мэдэл хувь хүмүүсийн гарт оржээ. Манай улс, бидний бүх үйл ажиллагаа хэдхэн хүмүүсийн хяналтан доор байна. Эдгээр хүмүүс шударгааар ард түмний төлөө ажилладаг гэх боловч үнэндээ бол тэдний мөнгө хөрөнгө эргэлдэж байгаа тэр л бизнесийг илүү анхаарч дэмжиж байдаг юм. Тэдний энэ үйл ажиллагаа эдийн засгийн жинхэнэ эрх чөлөөг боомилж байна.

Манай Засгийн газар бол соёл иргэншилт ертөнцийн хамгийн хараат, хамгийн эрх мэдэлгүй, хамгийн нөлөөнд автсан засгийн газар юм. Энэ бол ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгч засгийн газар биш, ард түмний олонхын засгийн газар биш харин хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдэл доорх засгийн газар юм.

    Вудро Уильсон, АНУ-ын Ерөнхийлөгч асан

Луис Макфадден энэ хуулийн мөн чанарын тухай бас ингэж хэлж байжээ.

...олон улсын банкны систем энд тогтчихоод байна. Энэ бол өөрсдийн ашиг сонирхлын үүднээс бүх дэлхий дахиныг боолчилж байхын тулд үгсэн хуйвалдаж үйл ажиллагаагаа хамтдаа явуулдаг олон улсын банкны эздийн хяналтан дор байдаг улсын дээрх супер улс юм... Холбооны Нөөц одоо улс орны бүх эрх мэдлийг атгачихаад байна.            

                                                                          Луис Макфадден, Конгрессийн гишүүн

Ард түмэнд Холбооны Нөөц бол тогтвортой байдлын баталгаа ба эдийн засгийн хямрал, мөнгөний инфляци, үнэгүйдэл одоо ард хоцорсон гэж сурталчилж байжээ.

Харин энэ бол шал худлаа байсан гэдгийг түүх баталж байна. Харин ч олон улсын банкны эзэд өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шалгагдсан бүх арга хэрэгслүүдийг гартаа оруулж авсан юм.

Жишээлбэл, 1914-1919 онуудад Холбооны Нөөц эргэлтэд байсан мөнгөний хэмжээг ойролцоогоор 100 хувиар нэмэгдүүлсэн ба үүний үр дүнд олон жижиг зээлийг арилжааны банкуудад олгосон байна. Харин 1920 онд эдгээр зээлийг буцаан шаардаж эхэлсэн ба эргэлтээс мөнгийг хумиж эхэлсэн байна. Үүний үр дүнд банкууд зээлдэгч нараас зээлээ эргэн төлөхийг шаардаж 1907 он давтагдсан байна. Компаниуд дампуурч, банкны зээл эрсдэлд орж хямрал үүссэн байна.

Энэ хямралаар Холбооны Нөөцийн системийн гадна үйл ажиллагаа явуулж байсан 5400 орчим жижиг өрсөлдөгч банкууд дампуурсан байна. Энэ бол олон улсын банкнуудын далд үгсэн хуйвалдагч бүлэглэлийн зүгээс АНУ-ын банкны системийг монопольчлох бас нэг алхам байсан юм.

Энэ тухай Конгрессийн гишүүн Линдберг 1920 онд Конгресст ийн үг хэлж байжээ.

Холбооны Нөөцийн систем бол хямралыг шинжлэх ухаанд тулгуурлаж үүсгэх боломжийг олж аваад байна. Одоогийн энэ хямрал бол шинжлэх ухааны үүднээс зохион байгуулсан анхны хямрал юм. Яг л математикийн тэнцэтгэл шиг урьдаас төлөвлөсөн, бүх зүйлийг урьдчилан тооцоолсон байна.

Конгрессийн гишүүн Линдберг

 
Гэвч энэ удаагийн хямрал бол зөвхөн “бие халаалт” байсан юм.

1921-1929 онуудад Холбооны Нөөц эргэлтэнд байсан мөнгөний хэмжээг 62 хувиар нэмэгдүүлж банкууд ба хувь хүмүүст зээл авахыг уриалж дэмжиж байв. Мөн үүний зэрэгцээ санхүүгийн зах зээлд Маржийн зээл гэх шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн гарсан байна. Энэ Маржийн зээлээр худалдан авсан бүх хувьцааныхаа 10 хувийг төлөхөд л хангалттай байсан ба хожим үлдсэн 90 хувийг брокертоо төлөх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл гар дээрээ 100 доллартай байсан ч 1000 долларын хувьцаа худалдан авч болж байсан гэсэн үг юм. Бужигнасан 20-оод онд жижиг зээл авах явдал өргөн тархсан байсан ба учир нь хүмүүс олноороо бирж дээр тоглох болсон байжээ.

Энэ бүхний цаана нэг л зальтай зүйл байсан нь брокер хэзээ ч зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж болох байсан ба зээлийг 24 цагт багтааж эргүүлэн төлөх ёстой байжээ. Үүнийг маржийн нэхэмжлэл гэдэг ба энэ нь эцсийн эцэст зээлээр худалдан авсан бүх хувьцааг буцаан зарахад хүргэдэг байжээ. Ийнхүү 1929 оны 10-р сар хүртэл хэдэн сарын өмнөөс Рокфеллер, Бернард Барук зэрэг хямрал болох тухай мэдээллийг урьдчилан авсан томоохон тоглогчид өөрсдийн бүх гүйлгээг чимээгүйхэн хааж хөрөнгийн зах зээлээс гарсан байжээ.

Үүний дараахан 1929 оны 10-р сарын 24-нд маржийн зээл олгож байсан Нью-Йоркийн бүх брокерууд бараг нэгэн зэрэг хүмүүсээс зээлээ эргэн төлөхийг шаардаж эхэлсэн байна. Бүгд л маржийн зээлийг эргүүлэн төлөхийн тулд хувьцаагаа борлуулахаар сандралдаж эхэлжээ. Энэ удаа бас л урьдын адил банкууд бэлэн мөнгөний хомсдолд орж эцсийн эцэст 16000 жижиг дунд банкууд дампуурсан байна. Үүний үр дүнд олон улсын банкны далд үгсэн хуйвалдсан бүлэглэл-картель өөрсдийн өрсөлдөгч банкууд болон олон томоохон үйлдвэрүүдийг бараг үнэгүй шахам өөрийн болгож дөнгөсөн ажээ. Энэ бол Америкийн түүхэн дэх агуу том дээрэм тонуул байсан ба үүгээр бүх зүйл бас дууссангүй. Хямралаас гарахын тулд эргэлтэд байсан мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн оронд Холбооны Нөөц үүний яг эсрэг мөнгөний хумих бодлого явуулж түүхэн дэх агуу их гачигдлыг үүсгэсэн юм. Үүний дараа банкны картелийн олон жил эсрэг тэмцсэн конгрессийн гишүүн Луис Макфадден Холбооны Нөөцийн захирлуудын зөвлөлийг огцрохыг шаардаж Конгресст ийн үг хэлж байжээ.

... Энэ бол урьдчилан сайтар бодож төлөвлөсөн ажиллагаа юм. Олон улсын банкны эзэд бид бүхнийг эрхшээлдээ бүрэн оруулахын тулд одоогийн энэ хямрал, бачуурлыг зориуд бий болгож байна.  

                                                                            Луис Макфадден, Конгрессийн гишүүн

Түүний амь насанд урьд нь хоёр ч удаа халдаж байсан ба удалгүй Холбооны Нөөцийн захирлуудыг огцруулах ажиллагааг явуулахын өмнөхөн түүнийг хордуулж алсанд гайхах зүйл огт үгүй юм.

Хэдэн жил үргэлжилсэн агуу их гачигдлын үр дүнд нийгэм, хүн ард хоосорсны дараа банкны эзэд долларын алтан баталгааг устгахаар шийдсэн байна. Ийм зорилгоор тэд улсад үлдсэн алтыг цуглуулж авахаар шийдсэн байна. Хямралын үр дагавартай тэмцэх гэдэг нэрийн дор хүмүүсээс алтыг дайчлан хурааж эхэлсэн байна. 10 жилийн хорих ялтай энэ шийдвэр ёсоор америк хүн бүр өөрт байгаа алтаа сангийн яаманд тушаах хэрэгтэй болсон байна.

Ингэж америкийн ард түмнийг сүүлчийн амь зуулгын нөөцөөс нь салгасан юм. Үүний дараа 1933 оны сүүлчээс долларын алтан баталгааг халсан байна. Хэрэв 1933 оноос өмнөх долларын дэвсгэртийг ажиглавал түүн дээр “Энэ мөнгөн тэмдэгт алтаар баталгаажна” гэсэн бичиг бий. Харин одоогийн долларыг харвал энэ мөнгөн тэмдэгт ердөө л хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэсэн утгатай бичиг байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн доллар юугаар ч баталгаажаагүй ердөө л энгийн эрээн цаас гэсэн үг юм. Тэгвэл одоогийн долларыг үнэ цэнэтэй болгож байгаа цорын ганц зүйл бол эргэлтэд байгаа долларын тоо хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл мөнгө бий болгож гаргах /эмисси/ эрх мэдэл бол энэ мөнгөний үнэ цэнийг тогтоох эрх мэдэл гэсэн үг юм. Энэ эрх мэдлээр бүхэл бүтэн улс орнуудыг, бүс нутгийн эдийн засгийг өвдөг дээр нь сөхрүүлж байна.

Улс орны мөнгийг бий болгож хэвлэж гаргах эрх мэдлийг л надад өгчих, тэгвэл хэн хууль тогтоож байгаа нь надад огт падгүй.

Майер Амшель Ротшильд, Ротшильдуудын банкны эздийн угсааг үндэслэгч


Хувийн компани болсон тухай:

Холбооны Нөөц бол хувийн компани юм гэдгийг ойлгох нь чухал. АНУ-ын Холбооны Улсын Шуудан зэрэг хувийн компанийн нэгэн адил хувь хүмүүсийн хувь нийлүүлсэн компани гэсэн үг.

Өөрийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг:

Холбооны Нөөц өөрсдийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг ба АНУ-ын Засгийн газарт бараг захирагддаггүй бие даан шийдвэр гаргадаг байгууллага юм.

Долларыг хэвлэж хүүтэй зээлдэг:

Холбооны Нөөц долларыг шинээр бий болгон хэвлэн гаргаж Засгийн газарт хүүтэй зээлдэг хувийн компани юм.

Холбооны Нөөц бол АНУ-ыг тунхагласан цагаас л хойш хориглож устгах гэж оролдсоор ирсэн төв банкны системийн залилангийн шинжтэй үйл ажиллагааг бүх талаар давтдаг.


Одоо буцаад 1913 онд эргэж оръё.

Холбооны Нөөцийн тухай Акт бол Конгрессыг шахаанд оруулж залилж байж батлуулж авсан, АНУ-ын Үндсэн Хуулийг зөрчсөн цорын ганц хууль байгаагүй ба Холбооны татварын тухай хууль мөн энэ замаар төрсөн юм. Энэ тухай заавал ярих хэрэгтэй, учир нь америкчуудад татварын хуулийн талаарх ойлголт бараг байхгүй байгаа болон америкийн ард түмнийг энэ хулхи хуулиар хэрхэн мунхруулсан нь үүнийг давхар гэрчилж байна.

Юуны өмнө холбооны татвар бол Үндсэн Хуулийг зөрчиж байгаа юм. Учир нь энэ татвар бол хуваарилагдаагүй ашигт ноогдуулж байгаа татвар ба үндсэн хуулиар бол зөвхөн хуваарилагдсан ашигт ноогдуулах татвар л хууль ёсны татвар юм.          

Хоёрдугаарт энэ тухай Үндсэн Хуульд оруулсан засварыг зохих тооны муж улсууд одоо болтол батлаагүй ба манай орчин үеийн шүүхийн практикт одоо ч үүнийг заримдаа иш татаж хэрэглэдэг байна.

Гуравдугаарт энэ хуулийн дагуу дундаж америк хүний жилийн орлогын ойролцоогоор 1/3-ыг холбооны татварт суутгадаг байна. Өөрөөр хэлбэл жирийн америк хүн жилийн 4 сарыг зөвхөн энэ татварыг төлөхийн тулд ажилладаг гэсэн үг юм.

Энэ мөнгө хаашаа ордог гэж та бодож байна?

 Тэгвэл энэ их мөнгө Холбооны Нөөцийн системээс гаргаж байгаа мөнгөн тэмдэгт-долларт залилангийн аргаар суулгаж өгсөн тэр /манайд бол бодлогын гэдэг/ хүүг төлөхөд зарцуулагддаг байна.

 Ийм залилангийн систем ердөө ч оршин тогтнох учиргүй юм. Таны 4-н сарын сарын турш ажиллаж олсон тэр мөнгө шууд утгаараа Холбооны Нөөцийн банкийг эзэмшдэг олон улсын банкны эздийн халаасанд орж байна гэсэн үг юм.

Засгийн газраас энэ татварыг хууль ёсны татвар гэсэн худал мэдэгдэл хийдэг боловч Таныг энэ татварыг төлөх ёстой гэж заасан хууль, тогтоол огт байдаггүй юм.


Би анхандаа энэ холбооны ашгийн татварыг заавал төлөх тухай иргэний үүргийг тогтоож өгсөн тэр хуулийг хуулиудын эмхэтгэлээс олоод уншиж болно гэж бодож байсан...Ийм хууль заавал гарсан байх ёстой гэж боддог байсан...тэгээд ганц намайг бус ер нь хүмүүсийг ашгийн татварыг төлж байхыг үүрэг болгосон тэр хуулийг олж чадаагүй...ингээд л өөрөө огцрохоос өөр зам үлдээгүй.....

                                                                   Джой Тернер, IRS*-ийн ажилтан асан


2000 оноос одоог хүртэл явуулж байгаа өөрийн бие даасан мөрдөн судалгааны үр дүнд би энэ хуулийг олж чадаагүй. Конгрессоос, Холбооны Нөөцөөс мөн бусад олон хүмүүсээс үүнийг эрж сурагласан. Тэд хариулт өгч чадахгүй байгаа юм. Учир нь хэрэв тэд хариулт өгвөл америкийн ард түмэн энэ бүхэн ердөө л залилан байсан гэдгийг мэдэх болно.

                                                               Шэрри Джексон, IRS-ийн ажилтан асан

 

Би халагдсан цагаасаа хойш холбооны энэ татварыг төлөхөө больсон.....

                                                             Джой Тернер, IRS-ийн ажилтан асан


Би 1999 оноос энэ татварыг төлөхөө больсон.......

                                                                   Шэрри Джексон, IRS-ийн экс ажилтан

 

IRS – Internal Revenue Service / татвар цуглуулах болон татварын орчны хууль эрх зүйг хариуцдаг АНУ-ын Засгийн газрын агентлаг

 

Ашгийн татвар бол шууд хэлэхэд бүх улс орны хувьд хуульчилсан боолчлол юм.

Улс орныг удирдаж эдийн засгийг нь мөлжих явдал бол банкны эздийн гартаа эргэлдүүлж байдаг Рубикийн шооны зөвхөн нэг тал нь юм. Дэлхийн улс түмнүүдийг удирдаж ашиг гаргадаг нөгөө нэг хэрэгсэл нь бол дайн юм.

1913 онд Холбооны нөөцийн систем байгуулагдсан цагаас хойш хэд хэдэн том жижиг дайн гарсан билээ. Эдгээрээс томоохон дайнууд бол дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн, Америк-Вьетнамын дайн юм.

1914 онд Европт Герман Английн хооронд дайн гарсан билээ. Америкийн ард түмэн энэ мөргөлдөөнд оролцохыг хүсээгүй ба Ерөнхийлөгч Вудро Уильсон төвийг сахих бодлогоо зарласан юм. Гэвч хөшигний араас америкийн засаг захиргаан дахь банкны эздийн гар хөлүүд энэ дайнд Америкийг татан оруулах бүхий л шалтгийг эрэлхийлж байжээ. Энэ нөхцөл байдлыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Уильям Дженингс Брайн ийн бичиж байжээ.


Томоохон банкууд дэлхийн энэ дайнд оролцох маш сонирхолтой байсан ба энэ нь тэдэнд асар өндөр ашиг олох боломжийг олгож байсан юм.

 Уильям Дженингс Брайн, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан


Олон улсын банкны эздийн хувьд дайн бол асар их ашиг олох байж болох хамгийн том боломж гэдгийг ойлгох нь чухал юм. Учир нь энэ бол улс орнуудыг төв банкуудаас өндөр хүүтэй маш том зээл байнга авахад хүргэдэг байна.

Ерөнхийлөгч Вудро Уильсоны гол зөвлөгч, хамгийн их нөлөө үзүүлж байсан хүн бол хурандаа Эдвард Хаус байсан ба тэрээр энэ дайнд оролцохыг хүсэж байсан олон улсын банкны эзэдтэй нягт холбоотой байжээ.

 Энд Вудро Уильсоны зөвлөх, хурандаа Эдвард Хаусын Английн гадаад харилцааны сайд байсан сэр Эдвард Грэйтэй Америкийг дайнд татан оруулах боломжийн талаар ярилцаж байсан ярианы хэсгээс сийрүүлбэл:

Грэй: Хэрэв германчууд америкийн иргэдийг тээвэрлэж яваа усан онгоцыг далайд живүүлбэл америкийн олон нийт яаж хүлээж авах бол?

Хаус: Хэрэв тийм үйл явдал болбол АНУ-ыг хилэгнэл, эгдүүцлийн давалгаа нөмрөх ба энэ нь дайнд ороход хангалттай шалтгаан байх болно гэж би бодож байна.


1915 оны 5-р сарын 7-нд сэр Эдвард Грэйгийн сэм оролцоотойгоор Лузитани усан онгоцыг тэр үед Германийн тэнгисийн цэргийн хүчний хяналтад байсан хэсгийн далайн усаар дайруулж Европ руу аялалд гаргасан байна. Яг л төлөвлөсөн ёсоор бүх зүйл болж немцүүд энэ усан онгоцыг шумбагч пуужингаар харваж усан онгоц дэлбэрч 1200 гаруй хүн живж амь насаа алдсан юм. Энэ хүнлэг бус хуйвалдааны төлөвлөгөөний мөн чанарыг сайтар ойлгохын тулд Германы элчин сайдын яамнаас “Нью-Йорк Таймс” сонинд Лузитани усан онгоцны зорчигчдыг урьдчилан сануулж хэрэв АНУ-с дайн болж байгаа далайн усаар хөвбөл энэ нь өөрсдийгөө маш их эрсдэлд оруулах тухай, энэ усаар хөвж яваа ямар ч хөлөг онгоцыг устгах болно гэсэн албан ёсны сануулгыг хэвлүүлсэн байжээ!

 Тэдний төлөвлөгөө ёсоор бүх зүйл болж Лузитани хөлөг онгоц живсний дараа Америкийг эсэргүүцэл, хилэгнэлийн их давалгаа нөмөрсөн ба удалгүй АНУ дайн зарласан билээ.

Дэлхийн 1-р дайн 323 мянган америкчуудын амь насыг авч одсон юм. Харин Джон Рокфеллер энэ дайнаас 200 сая долларын орлого олсон ба АНУ-ын Засгийн газар 30 гаруй тэрбум доллар зарцуулсан байна. Энэ мөнгөний дийлэнхийг Холбооны Нөөцөөс асар өндөр хүүтэй зээлсэн ба энэ мөнгө олон улсын банкны эздийн халаасанд бас орсон байна.............

Жич: Цайтгейст - Эрин зууны дуудлага номын хэсгээс.... үргэлжлэлүүд бий.

 
Ойлгосноо ... Ойлгоогүйгээ... ер нь сэтгэгдлээ .... үлдээгээрэй. 


Сэтгэгдлүүд  

ок
0 # ок 2012-10-09 13:41
Энэ гайхалтай сэдэв шүү. Үнэхээр баярлалаа. Би нилээд олон жил энэ сэдвээр уншиж байна. Дахиад олон олон мэдээлэл оруулж байгаарай. Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bodol
0 # bodol 2012-12-07 14:51
Төв банк улс доторхи улс болж байна.төв банкыг засгийн газрын харьяанд оруулая. Манай улсад гэсэн төв банк болох Монголбанк улс орны хөгжлийн төлөө юу хийж байгаа нь бүрхэг л байна.....
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Jamts
0 # Jamts 2013-03-20 15:43
Сайн ойлголоо. Бид мөнгө хүүлэгчидийн гараас мултрахын тулд гурван зүйлийг хийх хэрэгтэй юм байна.
1.Мөнгө хэвлэгч эрхээ засгийн газар бус ард түмэн өөрсдөө барих
2.Гадаадын техник, технолог, үйлдвэрийг аль болох бартерийн аргаар худалдаж авч байх
3.Дотооддоо хүүгүй мөнгө зээлж үйлдвэрлэлээ өргөжүүлэх
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
аймшигтай үнэн
0 # аймшигтай үнэн 2016-01-11 14:09
ойлгох шиг боллоо.Үнэхээр аймшигтай, аюумшигт тогтолцоог нурааж, уг үндэсээр нь устгамаар байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг