wealth distribution

ӨНӨӨГИЙН АМЕРИКТ НИЙГМИЙН БАЯЛАГ НЬ
ХЭРХЭН ХУВААРИЛАГДСАН БАЙГАА ВЭ?
(Wealth Inequality in America)

 

Би хүмүүсийг байнга ядуу дорой барьж байхыг, харин ламтан та тэднийг үргэлж мулгуу тэнэг бас аймхай байлгахыг даацгаая. Тэгж байж л бид хамтран тэдний дээр удаан засаглах, хувь тавиланг нь дураараа эрхшээж байх боломжтой.

Английн хаан Генрих VIII

 

Америкт янз бүрийн хүмүүс оршин суудаг: залуу хөгшин, сул дорой хүчирхэг, ухаантай бас мангарууд. Тэгээд энэ жинхэнэ мангарууд маань яг алиа салбадай нар шиг аашилж байхад нь ч би тэдэндээ хайртай хэвээр байдаг. Би Америктаа хайртай, бүр эдгээр мангарууддаа ч гэсэн.

АНУлсын ерөнхийлөгч Барак Хусейн Обама

Манай либерал ардчилагчид, цөөн хэдхэн неолибералч хөлсний үзэл сурталчид, тэднийг сохроор даган баясагч либеритари үзэлтнүүд харийн колоничлогчдын зүтгүүлж байгаа либерал ардчиллаар халхавчилсан далд зорилготой үзэл суртлыг нь улстөр-эдийн засгийнхаа гол чиг баримжаа болгон бараг бүх зүйл дээр тэднээр үлгэр жишээ татдаг бөгөөд өнгө мөнгөний тэр нийгмийг "заавал дуурайх, дагах ёстой" гэж Монголын ард түмнийг ухуулан ятгаж ирсэн билээ. Гэвч сүүлийн 24 жилийн турш зүтгүүлж манай нийгмийн амьдралын бүх суурь үндсүүдийг орвонгоор нь бусниулсаар байгаа энэхүү алсын гүн гүнзгий хор уршигтай харийн гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааг тэд өмөөрөн хамгаалах гол бамбайгаа болгож монголчуудад хүчээр тулгаж байгаа "шилний цаадах чихэр" бол Барууны капитализмын гадна талын баян тансаг төрх байдал билээ.

Тэгвэл энэ капитализмын гол туг болсон неолиберализмын үзэл суртлыг бусад улс орнуудад зэвсгийн хүчээр болон хэвлэл мэдээллийн тархины угаалга, барууны боловсрол сургалтын "зөөлөн хүч" гэгчээрээ тулган зүтгүүлэгч АНУлсад өөрт нь чухам юу болж байдаг, ардчилал - чөлөөт зах зээлийн тухай уран гоё дүрслэлтэй онол төсөөллүүд, элдэв уриа лозунгууд, Холливудын "үлгэрийн" кинонуудынх нь ард тэнд нийгмийн баялаг нь бодит байдал дээр ямар зарчмаар хэрхэн яаж хуваарилагдаж байдаг нь монголчууд бидний сонирхлыг татах сэдэв яах аргагүй мөн юм....

Орчуулга:

Харвардын Их сургуулийн Бизнес, эдийн засгийн онолын професссор 5000 гаруй америкчуудаас санал асуулга явуулж тэдний үзэж байгаагаар одоо Америкт нийгмийн бүтээж байгаа баялаг нь хэрхэн хуваарилагдаж байгааг асуусан байна. Тэд түүнд ингэж хариулсан ажээ.

Эхлээд харьцуулалтыг хялбар болгох үүднээс АНУлсын нийт иргэдийг хувааж дээд ба доод ба тэдгээрийн хооронд гурван хэсэг бүгд тус бүр 20% байхаар 5 хэсэгт хуваасан байна. Үүний дараа тэднээс энэ улсад нийгмийн баялаг хэрхэн хуваарилагдсан байгаа талаарх бодол төсөөллийг нь асууж өгсөн хариултуудыг нь энэ 5 хэсэгтээ хуваарилж харуулсан байна. Мөн энэ асуултын дараа тэдний үзэж байгаагаар улс оронд нь нийгмийн бүтээж байгаа баялаг хэрхэн яаж хуваарилагдсан байх нь нийт улс нийгэмд маш зохимжтой /ideal/ болохыг асуусан аж.

Америкчуудын 92% нь буюу 10 хүнээс 9 нь нийгмийн баялгийн хуваарилалтыг What american think The Distribution is - одоо ийм байдлаар хуваарилагдсан байгаа байх гэж ойлгож төсөөлж байна гэж хариулсан байна. Мөн тэдний 90% нь Distribution 92% choose as ideal ийм байх ёстой, ийм байвал маш зохимжтой - идеал байх болно гэж үзсэн байна. Гэвч тэдний бодож төсөөлж байгаа нийгмийн баялгийн хуваарилалтын талаарх энэхүү дүгнэлт ба өнөөгийн бодит байдал хоёрын хооронд дэндүү их зөрүүтэй байгаа байдал нь өнөөгийн энэ систем бол дэндүү шударга бус байна гэдгийг америкийн нийгмийн дийлэнх нь ойлгож хүлээн зөвшөөрч эхэлснийг харуулж байна. Мөн энд хамгийн сонирхолтой өөр нэг дүгнэлт бол Америкт яг үнэн хэрэг дээрээ нийгмийн бүтээж байгаа баялаг нь одоо яг хэрхэн хуваарилагдсан байгаа бодит байдал буюу - ACTUAL Distrubution of Wealth in the U.S нь жирийн америкчууд улс орондоо чухам юу болж өрнөж байдгийг ойлгож төсөөлж байдгаас нь огт өөр, асар их зөрүүтэй байгаа явдал юм! Мөн өнөөгийн энэхүү бодит байдал нь олонх америкчуудын хүсэж байгаа - маш зохимжтой /ideal/ байх болно гэж үзэж байгаа тийм хуваарилалтаас өнөөдөр дэндүү алс хол оршиж байгаа явдал юм.

Англи хэл дээр:

 Орос хэл дээр:

Дээрх 3 графикаас харвал өнөөгийн америкийн нийгмийн 40% -д нь хэрэг дээрээ нийгмийн бүтээж байгаа баялгаас бараг юу ч ноогддоггүй гэсэн үг юм. /график дээр бараг харагдахгүй байгаа тэр улаан цэг !!! /

Тэгвэл америкийн өнөөгийн нийгмийн 1% нь үлдсэн 90% буюу 10 америкчуудын 9-ийг нийлүүлснээс ч илүү их нийгмийн баялгийг (зураг дээр зүүн дээд талын том хэсгийг) дангаараа өмчилж эзэмшиж байна. Энэ бол үнэхээр аймшигтай, итгэхэд бэрх ялгаа юм!

Эдгээр графикууд нь өнөөгийн зарим хүмүүст ойлгоход хэцүү, бэрх байж болох юм. Иймд арай өөр хялбар аргаар энэ байдлыг дахин авч үзье. АНУлсын 311 сая иргэдийг тооцоо харьцуулалт хийхэд хялбар болгох үүднээс 100 хүнээр төлөөлүүлж авч үзье. Энэ 100 хүнд багш нар, дасгалжуулагчид, гал сөнөөгчид, барилгачид, инженерүүд, эмч нар, шүүгчид, банкирууд, компанийн захирлууд, нэр алдартай хүмүүс гээд л бусад хүмүүс бүгд орж байгаа гэж төсөөлье. Одоо тэгвэл хамгийн баян хүмүүсийг зүүн тал руу нь, харин хамгийн ядуу хүмүүсийг баруун тал руу нь ялгаж нэг эгнээнд оруулан зогсооё. Дараа нь тэднийг өмнөх загварын манай бүх хүн амыг орлогоор нь 20%-иар заагласан 5 хэсгүүдэд оруулсан гэж үзэж хуваан зохих өнгөөр нь будсан гэж төсөөлье.

Одоо АНУлсын үндэстний бүх баялаг (2009 онд 54 их наяд доллар гэж тооцсон)-ийг бас төсөөлөхөд хялбар болгох үүднээс асар их хэмжээний бэлэн долларууд гэж үзээд энэ их мөнгийг нөгөө 100 хүндээ тэдний одоо яг бодитой эзэмшиж өмчилж байгаа баялгийн хувиар нь хувь тэнцүүлэн хуваарилаад харцгаая.

Хэрэв манай нийгмийн бүх хэсгүүдэд манай үндэстний баялгийг жигд хуваарилчих юм бол "бид бүхнийг айлган сүрдүүлж ирсэн нөгөө коммунизм, социализм" нь болчихно. Иймээс одоохондоо бол ингэх боломж байхгүйг бүгд мэдэж байгаа. Бас үүний хажуугаар бид бүхэн америк мөрөөдөлдөө хүрч, улс орон маань хөгжих байхын тулд асар их хөдөлмөрлөх сэдэлтэй байх, ийм хэрэгцээ шаардлагатай байгааг бид мэдэж байх ёстой.

Одоо энэ бол Distribution 92% choose as ideal - бид бүхний хүсэж мөрөөдөж байгаа нийгмийн баялгийн хуваарилалт юм. Энэ бол тийм ч муу хуваарилалт биш ээ, учир нь хамгийн баян америкчууд гэхэд л хамгийн орлого багатай ядуусаас 10-20 дахин их орлого олж байгаа тул нөгөө ажиллах сэдэл нь байгаа гэсэн үг. Мөн энэ тохиолдолд энэ ядуус ч гэсэн үнэн хэрэг дээрээ тийм ч их ядуу биш, мөн энд баячуудын давхарга руу аажмаар шилжиж байгаа хүчирхэг дундаж анги байгаа нь харагдаж байна. Нийгмийн баялгийн яг ийм хуваарилалтыг өнөөгийн 10 америкчуудын 9 нь буюу хүн амын 92% нь, үүнд Бүгд найрамдах намын талынхан ч, Ардчилсан намын талынхан ч ялгаагүй "шударга" хэмээн хүлээн зөвшөөрч ийм хуваарилалтыг "идеал" гэж сонгож байна!

3:21-минутаас: Харин энэ бол What american think The Distribution is - буюу одоо америкчуудын яг ийм байгаа байх гэж ойлгож төсөөлж байгаа хуваарилалтын график. Энэ хуваарилалтыг харахад л нийгмийн баялгийн хуваарилалт тун шударга бус байгаа нь ойлгомжтой, шууд нүдэнд тусаж байна. Гэвч энэ график бас ч тийм ч бүүр муу биш юм. Энэ хуваарилалтын үед орлого багатай ядууст улам хүнд хэцүү байх нь тодорхой, мөн дундаж ангид ч "живчихгүйн" тулд илүү их хүчин чармайлт хэрэгтэй, харин энэ тохиолдолд баячууд ядуусаас 100 дахин, дундаж ангиас даруй 10-20 дахин их орлого олж байгаа юм. Гэвч харамсалтай нь, энэ хуваарилалт бол өнөөгийн АНУлсад үнэн хэрэг дээрээ бүрэлдсэн байгаа нийгмийн баялгийн бодит хуваарилалттай ядаж ойролцоо ч биш байгаа явдал юм!

3:53 минутаас: Одоо энэ бол ACTUAL Distrubution of Wealth in the U.S буюу өнөөгийн АНУлс дахь нийгмийн баялаг нь бодитоор ямар харьцаагаар хуваарилагдсан байгааг харуулсан график юм. Эндээс харвал манай нийгмийн доод хэсгийн 40 гаруй хувь нь нийгмийн баялгаас юу ч хүртдэггүй, харин дундаж ангид өмнөх загварын ядуустай бараг ижил түвшинд нийгмийн баялгаас багахан хувь нь ноогддог, мөн 10% "жирийн" баячууд ч энд багахаан хувийг эзэлж байна. Харин үлдсэн хамгийн дээд 10% бол манай улс нийгмийн бүтээсэн, мөн бүтээж байгаа үндэстний баялгаас хамгийн их хожиж улам баяжиж байгаа хэсэг юм. Тэдний 2%-5% нь энэ зураг дээр ч багтахгүй, энэ график дээр харагдахгүй - тасархай их баялгийг өнөөдөр өмчилж байна.

Тэгвэл тэднээс гадна 1% хэт баячууд энэхүү график дээр хайчилж байж багтааж үзүүлж байгаа энэ их баялгаас даруй 10 дахин их хөрөнгө баялгийг дангаараа өмчилж байна! Энэ графикийн хажууд одоо энэ тусдаа харагдаж байгаа асар том дөрвөлжин - үлэмж их баялаг бол америкийн 1% хэт баячуудын дангаар өмчилж байгаа хөрөнгө баялаг - бэлэн долларууд нь гэсэн үг юм.

Эд нар бол бид бүхний байнга сургийг нь сонсож байдаг нөгөө 1% хэт баячууд юм. Энэхүү ганцхан хувь ч хүрэхгүй хэт баячууд өнөөдөр АНУ-ын үндэстний бүх баялгийн 40% гаруйг дангаараа өмчилж эзэмшиж байна! Харин тэгвэл АНУлсын иргэдийн 80% нь буюу 100 хүний 80 нь эсвэл 10 хүний 8-д нь манай үндэстний бүх баялгийн ердөө 7-хон хувь баялаг ноогдож байна! Энэхүү бодит нөхцөл байдал сүүлийн 20-30 жилийн /рейганомик, неолиберализм ид гаарч байсан/ турш зөвхөн муудсаар ирсэн юм.

Мөн өнөөдөр энэ 1% хэт баячууд АНУлсын үндэстний бүх орлогын 24%-ийг дангаараа хүртэж байна. 1976 онд энэ үзүүлэлт 9% байсан бол 2012 онд 24% болсон юм.

Мөн энэ 1% хэт баячууд одоо зах зээл дээрх бүх хувьцаа, мөнгөн сангуудын 50%-ийг бас дангаараа өмчилж байна. Харин тэгвэл бүх америкчуудын 50% нь энэ бүх хувьцаа, мөнгөн сангуудын зөвхөн 0,5%-ийг нь эзэмшиж байгаа нь тэд өдрөөс өдөрт зөвхөн амьд үлдэхийн төлөө л тэмцэж амь зууж байдаг гэсэн үг юм. 

Тэгвэл баячууд энэ их мөнгө хөрөнгийг хэрхэн яаж хуримтлуулж байгаа вэ?

Тэд нар ийм их орлого олохын тулд маш их ажилладаг гэж сурталчилдаг шүү дээ. Гэвч нэг компанийн гүйцэтгэх захирал дундаж нэг ажилтнаасаа 380 дахин их ажиллаж хөдөлмөрлөдөг гэдэгт та бүхэн итгэх үү, ер нь? Энд зарим том компаниудын топ менежерүүдийн авдаг хүний санаанд багтамгүй асар их цалин бонусыг биш ердөө л нэг дундаж компанийн дундаж гүйцэтгэх захирлын авдаг цалинг ажилтных нь цалинтай харьцуулан жишиж жишээ болгон авсан юм. Энэ байдал нь дундаж нэг ажилтан нь 1 сар гаруй ажиллаж байж захирлынхаа 1 цагийн хөлстэй тэнцүү цалин авдаг гэсэн үг юм... !?

/Энэ бол экономикс гэгч хулхи онолоор нийгмийг зориуд мунхруулсан зохион байгуулалттай залилан, капиталчид лоббидон хуульчилж авсан улайм цайм дээрэм тонуул, нийгэм олон нийтийг тархины угаалгаар л одоохондоо хүлцэнгүй хүлж барьж байгаа боолчлол юм - bolor.info/

Бид бүхэн ажиллаж хөдөлмөрлөж байгаа америкчуудын хувьд манай нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг тогтоохын тулд социализмд хүрэх бүх замыг туулах албагүй биз ээ.

Гэвч бид өөрсдөө МАШ ЗОХИМЖТОЙ - IDEAL гэж үзэж байгаа нийгмийн баялгийн ядаж тэр хуваарилалтандаа хүрэхийн тулд бидэнд одоо хэрэгтэй байгаа зүйл бол ердөө л ӨНӨӨГИЙН ЭНЭ ГҮН ХОВСДОЛЫН НОЙРНООС СЭРЦГЭЭХ, ЭНЭ УЛС ОРОН ДАХЬ БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛ БИД БҮХНИЙ БОДОЖ ТӨСӨӨЛЖ БАЙГАА ШИГ ОГТХОН Ч ТИЙМ БИШ ЭЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ УХАМСАРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ ...

wealth distribution

Зураг дээрхийг орчуулбал: Хэрэв АНУлсын нутаг дэвсгэрийг америкийн үндэстний баялаг нь одоо хэрхэн хуваарилагдсан байгаа харьцаагаар хуваах юм бол: бүх хүн амын 40% -д нь өчүүхэн улаан цэг, 20%-д нь доод талын жижигхээн "гурвалжин", 30%-д нь доод талын "ёроол", харин 10 хүний нэгд нь буюу 9%-д нь "баруун талын" томоохон хэрчим; Анхаар! 100 хүний 1-д нь буюу 1%-д нь зүүн талын асар том хэрчим ноогдож байна!

Үүнийг ардчилал буюу олонхын засаглал = шударга хуваарилалт гэдэг гэж үү?!

An Occupy Wall Street Documentary (FULL)

Тэнд бодит байдал дээр ийм "эрх чөлөөтэй, ингэж хүний эрхийг дээдэлдэг, ийм их шударга" байхад манай цөөн хэдхэн неолибералчид Монгол улсыг, бид бүхнийг хааш нь хэний "ам" руу чирээд байгаа хэрэг вэ? ...

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 

Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

Монгол хүн
0 # Монгол хүн 2014-09-24 21:40
Хүний амьдралын утга учир хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг гэтэл өрөөр баяжиж материаллаг хэрэгцээгээ хангаж амьдрах үзлийг Фортуна номлож бондын өр тавьж эхэлсэн хэн зааж өгөв өө Обама юу Бушийн шавь нар уу. Бондоо тэгээд төлөхгүй үргэлжлээд л бонд аваад төлөөд байх юм гэсэн мөнхийн өрөнд барьж байх сонирхол хэнд байна. ОТолгойд өр тавьж ХО-лалт хийхийг хэн зааж өгч хэн хэрэгжүүлэв ээ. АМХуулийн дагуу 34 хувьд лицензээ үнэлээд л болох байсан биш үү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
байна уу?
0 # байна уу? 2015-02-24 16:15
Ер нь тэгээд ардчилсан нийгмээс өөр ямар нийгэм байна аа?
Феодалдах уу? Боолдох уу? Социализмдах уу?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2015-02-25 18:13
Quoting байна уу?:
Ер нь тэгээд ардчилсан нийгмээс өөр ямар нийгэм байна аа?
Феодалдах уу? Боолдох уу? Социализмдах уу?

Хүний нийгмийн байгуулалтыг боолын, феодалийн, кап, соц гэж хатуу хуваах нь Карл Хенрих Маркс/жинхэнэ жүүд нэр нь Мозес Мордехай Леви/-ын хийсэн дүгнэлт буюу Өрнөдийн зориудын онол юм. Гэвч цэвэр нэг төрлийн нийгэм хаана ч хэзээ ч байгаагүй ээ! Хуульч Маркс капиталист эдийн засгийн зарим нэг үзэгдлүүдийн цаад мөн чанарыг үнэхээр сайн нээн тайлбарласан боловч түүнээс ч ноцтой чухал зүйлүүдийг ОГТ хэлэлгүй, зохиол бүтээлдээ таг чиг тойрон гарсан байдаг... Нэг үгээр хэлбэл, өрнөдийн энэ зориудын онолынх нь хүрээнд ө/х тэдний тоглоомын дүрмээр яг чам шиг сэтгэвэл гарцгүй МЭТ, үүгээр нь явбал дахиад л шулуулаад эцэст нь МУХАРДАНА гэсэн үг :nono: . Өнөөгийн энэ өрнөдийн ардчиллын загвар бол капиталын мөлжлөгийн нарийн арга бачууд дээр үндэслэсэн орчин үеийн БООЛЫН нийгмийн загварыг нуун далдлах гэсэн муухан халхавч юм!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Б.Ариунболд
0 # Б.Ариунболд 2015-03-11 10:35
Манайд 90 он хүртэл байсан шиг социалист систем, гэхдээ тэрэн дээр алдааг нь нэмж сайжруулсан маягийн тийм систем тохирох юм шиг санагдах юм. Тэр үедээ хөгжиж болоод л байсан ш дээ. Гэхдээ юу хүмүүсийг их бухимдуулаад байсан, болохгүй юман дээрээ л анхаарая л даа.Та юу гэж бодож байна?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг