canny4

Айн сандрах хэрэггүй ээ, энэ бол олон жилийн өмнөх түүх...
Гэхдээ энэ бүхэн танд бодож эргэцүүлэх олон юм өгөх биз ээ!

 Энэ номыг худалдан авах холбоос: http://www.amazon.com/Mummies-Cannibals-Vampires-Renaissance-Victorians/dp/0415674174 (англи хэл дээр)

Тэд нар бүүр эртнээс баян тансаг найр наадам, үнэтэй чамин амттануудад дуртай байсан нь ам дамжин яригдсаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний мах эд эрхтэн зооглодог байсан тухай бол одоо хүмүүс тэр болгон мэддэггүй.

Каннибализм /хүний мах, эд эрхтнүүдийг идэж хэрэглэх үзэл суртал/-ын хүн эмнэх чанарууд гэгчийг судалж бичсэн, саяхан гарсан номонд XVIII зууны сүүлчээр "Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний хүүр цогцос, зарим эд эрхтнүүдийг иддэг байсан шигээ одоо ч магадгүй юм" гэж бичсэн байна.

Энэхүү номыг бичсэн автор болох Дархем /Durham University, North East England/-ийн их сургуулийн судлаач, доктор Ричард Сагг уг номондоо "иймэрхүү уламжлал зуршил нь зөвхөн хааны гэр бүлийн гишүүдийн л эм дом, чамин зоог гүнцэг байсан бус харин Европын хаад ноёд, ихэс дээдсийн хүрээнийхний дунд мөн тэр үеийн нийгэмд өргөн тархсан байсан үзэгдэл" хэмээн баталж байна.

         canny5  canny6

Европт хүнийг эмнэж домноход хүний цогцос мах эд эрхтнийг идэж хэрэглэж байсан - каннибализмын үзэл суртал ихэд дэлгэрсэн байсан ба доктор Саггийн баталж байгаагаар 1698 онд Английн хатан хаан II Мэри мөн 1685 онд түүний авга ах II Чарльз хаан үхэхийнхээ өмнөхөн хоёулаа хүний тархийг идэж байжээ.

Хэдийгээр тэд наанаа Хойд Америкт зэрлэг хүмүүс хүний мах иддэг гэж зарлаж тэднийг буруутгаж байсан хэдий ч цаагуураа эдгээр хааны удмынхан хүний цус ууж эсвэл египетийн занданшуулсан хүүр цогцсуудыг нунтаглан нүүрний оо энгэсэг хийж мөн хүний цогцосноос гаргаж авсан тос, тархийг идэж арьсыг хэрэглэж байсан байна.

Даремын их сургуулийн доктор Ричард Саггийн баталж байгаагаар тэд нар мөн алагдсан цэргүүдийн нүүрний булчингуудыг хамраас цус алдахыг эмнэхэд тустай гэсэн шалтгаар идэж хэрэглэдэг байсан байна.

Доктор Сагг “Хүний хүүр цогцсын эд эрхтнүүд, жишээлбэл, мах цус эсвэл яснуудыг газар сайгүй эмчилгээний хамгийн өргөн тархсан аргуудтай хамт домнох бодисууд болгон хэрэглэдэг байсан байна” гэж баталж байна.

Одоогийн ихэнх хүмүүсийн хувьд хэвшмэл болгосон ойлголтоор бол хүний махыг идэх тохиолдлууд зөвхөн Өмнөд ба Хойд Америк тивд тааралдаж байсан юм биш ээ, бас соёлжиж иргэншсэн гэж сурталддаг Европт ч газар сайгүй хавтгай байсан ажээ! /Одоо европын элитүүдийн өргөн сурталчилдаг, хэвийн сэтгэхүйтэй хүмүүсийн ой ухаан санаанд багтамгүй элдэв аймшгийн кино, гажиг тоглоомуудыг нь санаж байна уу, чухам яагаад иймэрхүү аймшигт зүйлүүд хийгээд сурталчлаад үйлдээд байдгийнх нь нэг уламжлалт шалтгаан - эх сурвалж энд байгаа юм биш үү.../

Энэ бүх түүхийг одоо манай сургуулиудад ховорхон ярьж өгдөг боловч эдгээр түүхэн бодит баримтууд дээхэн үеийн уран сайхны ном болон бусад бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна: Энэ бүхэн бол түүхэн бодит фактууд бөгөөд жишээлбэл, Английн хаан I Джеймс хүний цогцсуудыг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хориглож зарлиг хүртэл гаргаж байсан байна. Харин тэгвэл II Чарльз хаан хүний хүүр цогцсуудаас гарган авдаг өөрийн гэсэн жорын “эм”-үүдтэй хүртэл болсон байсан ба мөн I Чарльз хаан ч өөртөө эмүүдээ гарган авахын тулд хүүр цогцсуудыг ашиглаж байсан тухай баримтууд түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Мөн “II Чарльзаас гадна ер нь хүний цогцсыг дом, эмчилгээндээ ашигладаг байсан зөвхөн олны танил болсон хүмүүсийн энэхүү жагсаалт нь I Франциск хаан, хатан хаан I Елизаветын мэс засалч Джон Банистер, тайж ахайтан Кент Элизабет Грей, Роберт Бойль, Томас Уиллис, III Уильям хаан ба хатан хаан Мэриг бас багтааж байгаа” гэж энэ номонд бичсэн байгаа.

canny1

Энэ бол европчуудад тэр үед эзлэгдсэн байсан Америк тивд Бразилийн Тунинамба овгийнхон хүний мах иддэг байсан гэж Ханс Стаден гэгч 1557 онд дүрсэлж зурсан зураг юм. Хэдийгээр энэ зураг хэрэг дээрээ бодит үнэн эсвэл санаанаасаа зохиосон хоосон үлгэр домог байсныг одоо хэн ч мэдэхгүй боловч энэхүү үлгэр домог нь европчууд өөрсдөө хүний мах эд эрхтэнг иддэг байсан фактыг үгүйсгэж халхавчлахад ашиглагдаж ирсэн гэдэг бол бодит үнэн юм.

Доктор Сагг хүн эмнэлэгт хүний мах эд эрхтнийг хэрэглэх энэхүү үзлийн түүх нь хүний нийгмийн ёс суртахууны хэд хэдэн чухал асуудлуудыг хөндөн тавьж байгаа гэж үзэж байна.

Саггийн ярьж байгаагаар “энэхүү хүний мах, эд эрхтэнг эмчилгээнд хэрэглэх үзэл, түүхэн бодит явдал нь тухайн үеийнхээ Европын шинжлэх ухаан, ном хэвлэл, худалдааны сүлжээнүүд болон боловсролын судалгааны үлэмж туршлагыг ашиглаж байсаан. Хэдийгээр энэхүү хүний хүүр цогцсыг эмчилгээнд тустай гэдэг шалтгаар идэж хэрэглэж ашиглаж байсныг дундад зууны үеийн хоцрогдсон хүн эмнэлэг гэж төсөөлүүлж байсан ч энэхүү үйл нь дээхэн үед Их британид өрнөж байсан нийгмийн ухаан болон шинжлэх ухааны хувьсгалууд ид цэцэглэж байсан тэр үеийг ч даван гарч ирж хожим уламжлагдан үлдсэн байсан юм".

Эдгээр уламжлалууд нь XVIII зууныг хүртэл амь бөхтэй хадгалагдан байсаар байсан бөгөөд британийн ядуусын дунд амь бөхтэй байсаар бүүр хатан хаан Виктория-ийн эрин үе хүртэл байсан байна.

Энэ каннибализм /хүний махыг идэж хэрэглэх үзэл суртал/ нь бүү хэл, хүний биеийн эд эрхтнүүдийг ер нь хэрэглэх нь өнөөгийн бидэнд бол маш ёс зүйгүй санагдаж байгаа. Харин тэгвэл хүний эд эрхтэнг эм тан болгож хэрэглэх үзэл ид гаарч байхад египетийн оршуулгууд эсвэл европын оршуулгын газруудад хүмүүс булш ухаж хүний эд эрхтнүүд болон яснуудыг ухаж гарган авах нь ердийн үзэгдэл байсан ажээ.

Бүр цаашилбал, XVIII зуунд Их британи руу хүний гавлын ясууд импортлох нь яагаад ч юм бэ Ирланд улсын хувьд асар том бизнес байсан байна.

Энэ бүхэн нь өнөөгийн хүний эрхтний хар зах зээлээс олон дахин бузар муухай үйл байсан уу гэдгийг хэлэхэд бэрх юм.

canny2
Зургийг сайтар ажиглан хараарай...

Доктор Сагг энэхүү номондоо дундад зууны үеийн Герман болон Скандинавын орнуудад газар сайгүй олноороо байсан дүүжлүүрүүдээс эхлээд Итали, Франц ба Британийн харгис шүүхүүд болон хүний цогцсыг эвдэн янзалдаг байсан бүхэл бүтэн лабораториудаар нь дамжин Голланд ба Ирланд мөн Хойд болон Өмнөд Америкийн хүн иддэг омгууд хүртэлх олон тооны тов тодорхой заримдаа бол бүүр цочирдмоор мэс ажилбаруудынх нь зургуудыг бас нийтэлсэн байгаа ажээ.

1694 онд зурсан дээрх зураг дээр, Английн I Чарльз хааны толгойг тос цавчин цаазалж байгааг тойрон харж зогсож байсан тэр хүмүүс хааныхаа биенээс олгойдон урсаж байсан цусыг хамрын алчууртаа шингээн авцгаах гэж дайрч ноцолдож байгааг нь дүрсэлсэн байгаа.

Доктор Сагг “Энэхүү үйл домоо тэд нар “хааны хилэн” гэж нэрлэдэг байсан ба хааны биед гар хүрэхээр өөрсдийн өвчин хуучаа эмчлэгддэг гэж үздэг байсан юм" гэж бичиж байна.

Гэмт хэрэгтнүүдийнхээ толгойг голдуу сүхээр тас цавчин цаазалдаг байсан эх газрын Европ тивд ч толгойг нь тасалсан цогцсоос урсаж байгаа цус нь татаж унах өвчин - эпилипс, мигрень - толгой өвдөхийг домнож эмнэхэд тустай гэдэгт олон хүмүүс итгэж энэ цусыг цуглуулан авах явдал ихэд тархсан байсан ажээ.

Тэр үед Дани улсад амьдарч байсан залуухан Ханс Христиан Андерсен (хожим үлгэрч болсон) нэгэн эцэг эх хоёр өвчтэй хүүхдэдээ дөнгөж саяхан хүний толгойг цавчсан цаазын тавцангаас урсаж байгаа цусыг хэрхэн уулгаж байсныг нүдээрээ харснаа гэрчлэн бичсэн байдаг. Иймэрхүү дом эмчилгээ [мухар сүсэг] маш их тархсан байсан учир цаазын ялыг гардан гүйцэтгэгч - алуурчид толгойгоо цавчуулсан гэмт хэрэгтнүүдийн цогцосны хоолойноос олгойдох цусыг аягануудад цуглуулж авах туслагч нарыг хүртэл хөлсөлдөг байсан ажээ.

canny3  canny4

Зарим өвчтнүүд ингэж домнож эмчлэх замаа товчлохыг хичээцгээдэг байсан байна. XVI зууны эхээр Германд нэгэн цаазын үеэр “нэг тэнүүлчин толгойг нь цавчин тасдсан цогцсыг унахаас нь өмнө тосон шүүрч авч хоолойноос нь олгойдох цусыг нь шууд ууж байсан ажээ...” Ийм зөвхөн тэмдэглэгдэн үлдсэн сүүлчийн тохиолдол нь гэхэд л 1865 оных байсан байна. Английн I Джеймс хаан хүний тархины дотор талыг ухан идэж байхаас татгалзаж байхад харин түүний ач хүү II Чарльзад энэ нь маш их таалагдаж байсан учир тэрбээр бүр нэг тусгай жорыг хүртэл өөртөө худалдан авч байсан байна. Энэхүү жорынхоо төлөө ойролцоогоор 6 мянган паунт төлсөн тэрбээр өөрийн лаборатори дотроо хүний гавлууд дотроос тархийг нь өөрөө биечлэн гарган авч иддэг байсан ажээ!

Доктор Сагг-ийн баталж байгаагаар бол тэр үед тун удалгүй “хаадын дуслууд” гэдэг нэр авсан энэхүү дом эмийг толгой өвдөх, татаж унах зэрэг өвчнүүдэд тустай гэж үзэж мөн нас барж байгаа хүмүүст түргэн тусламж үзүүлэхэд хүртэл хэрэглэдэг байжээ.

1685 оны 2-р сарын 2-нд II Чарльз хаан хамгийн сүүлд туссан өвчин нь ид эхлэх үед шаардсан анхны тэр зүйл нь хүний гавлын доторх эд эрхтнүүд байсан ажээ. Түүнтэй нэгэн адил хатан хаан Мэри ч 1698 онд нас барахынхаа өмнөхөн энэ дом эм-ийг хэрэглэж байсан ажээ...

Албан ёсны эх сурвалж - Дэйли мэйл сонины онлайн хувилбар: http://www.dailymail.co.uk/news/article-1389142/British-royalty-dined-human-flesh-dont-worry-300-years-ago.html#ixzz2bCDaT7bv

Энэ номыг /англи хэл дээр/ худалдан авах линк: http://www.amazon.com/Mummies-Cannibals-Vampires-Renaissance-Victorians/dp/0415674174

/энэ хаягуудыг хуулан авч браузерынхаа хаягийн мөрөнд оруулаад маузныхаа зүүн товч дээр дарах хэрэгтэй/

Жич: Дейли Мэйл сонины албан ёсны эх үүсвэр - вэб хуудсан дээр нь энэ нийтлэлийг уншсан жирийн хүмүүс - уншигчдынх нь бичсэн сэтгэгдлүүдийг мөн хичнээн олон лайк дарсан байгааг анзаарч уншаарай...??!!!

Одоо тэгвэл хэн бидэнд "ардчилал, эрх чөлөө" гэгчээ номлож бүр тулгасаар ирснийг эргэцүүлэн бодоцгоо!