newgeneration1

Манай монголчуудын дунд дэндүү гэнэн гэмээр бас "улааныг үзээд урвадаг, шарыг үзээд шарвадаг" туйлшрамтгай хүмүүс их олширсоон. Сүүлийн 20 гаруй жилийн турш өрнөдийн олон ургальч үзэл - олон намын тогтолцоо гэгчээр "шуудайд хийсэн ямааны эврүүд" шиг хувь хувиа амиа л бодох болсон монголчуудад Эх орон, Улс Үндэстний Эрх Ашиг - Ирээдүйн Хувь заяа гэсэн ойлголт ухамсрыг бараг байхгүй болгосон билээ.

studentloans

Америкийн бага дунд дээд боловсролын сургалтын чанар, түвшин жилээс жилд улам доошоо унасаар байгаа нь бодит байдал билээ. 2012 онд колледжуудад элсэх шалгалтын дүнгүүд нь сүүлийн 40 жилийн хувьд хамгийн муу, доогуур түвшинд байгаа байжээ. Өнөө үед колледжид суралцагсдын 2/3 -оос илүү нь сургалтын зээл авахаас өөр аргагүй амьдралын боломжтой байгаа ба Холбооны Нөөцийн Систем /хувийн төв банк нь/-ийн хийсэн судалгаагаар 2003 оноос сургалтын зээлийн нийт өрийн хэмжээ 275%-иар өссөн байна.

Компьютер хүүхдүүдэд суралцах - боловсрол эзэмшихэд нь тусалдаггүй гэдгийг, мөн "хөдөлгөөнтэй" хүүхдийн анхаарлыг нь төвлөрүүлэхэд тустай гэж сурталчилж худалдан "шахаж" байсан шахмал эмүүд нь ямар ч тус болоогүй, харин ч тэр хүүхдүүдийн эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулсан гэдгийг өнөөдөр хүмүүс эрхбиш мэддэг болсон билээ.

Их Британийн нийслэл Лондон хот 7,5 сая орчим оршин суугчидтай. (1707 онд Англи, Шотланд хоёр улс нэгдэн холбооны нэг улс болох үеэр өөрөө өөрсдийгөө Агуу Их британи гэж нэрлэсэн түүхтэй, хэрэв одоо Шотланд улс бүх нийтийн санал асуулга дахин явуулж Их британийн бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч тусгаар тогтновол энэхүү сүржин нэр нь яах бол оо?) Харин тэгвэл энэ хот одоо хаа сайгүй бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй хүмүүстээ дарагдаж хүнд асуудалтай тулгараад байгаа аж.


Миний хүүхдэд зааж байдаг дөрөв дэх хичээл бол – хүүхдүүдийг сэтгэл хөдлөлийн хувьд бусдаас хамааралтай байж сургах хичээл юм. Элдэв янзын одуудаар тэмдэглэх, улаанаар тэмдэг тавих, инээмсэглэх, муухай харах, шагнах урамшуулах, сайшаан магтах эсвэл бүр шийтгэлүүдийн тусламжтайгаар одоогийн энэ сургууль хүүхдүүдийг өөрийн санаа зоригийг дээрээс өгсөн тушаалын системд захируулж байхад сургаж байдаг. 


Миний хүүхдүүдэд заадаг гурав дахь хичээл бол - ямар нэг зүйлд яасан ч яахав гэсэн ялгаагүй хандлага юм.
Бодит байдал дээр би хүүхдүүдийг юунд ч сэтгэл зүрхнээсээ ханддаггүй байхад сургаж байдаг ба ингэхдээ үүнийгээ маш нарийн аргаар хийж байдаг. Би тэднээсээ миний зааж байгаа энэ зүйлүүдэд бүрэн өөрсдийгөө зориулж анхаарлыг минь өөртөө татахын тулд тэсэж ядахдаа суудал дээрээсээ өндөлзөн бие биентэйгээ бүр өрсөлдөж байхыг шаардаж байдаг.


Би хүүхдүүдийг тэднийг анхнаас нь оруулж суулгасан тэр л анги дотроо дандаа үлдэж байх ёстойд сургадаг.
Хэн хүүхдүүдийг ангиудад хуваарилж байдаг гэдгийг би мэдэхгүй, тэгээд ч энэ бол миний ажил биш. Хүүхдүүдэд бүгдэд нь дугаар өгч дугаарласан байдаг бөгөөд хэрэв хэн нэгэн нь бултаад өөр анги руу зугтвал түүнийг дор нь хэрэгтэй анги руу нь буцааж байдаг.


Хүмүүс намайг зүгээр л мистер Гатто гэж дууддаг. Хорин зургаан жилийн өмнө надад илүү сайн сонголт байгаагүй учир би дунд сургуульд багшлах болсон билээ. Хэдийгээр миний диплом дотор намайг англи хэлний багш гэж бичсэн байдаг ч энэ нь миний юу хийдгээс жаахан өөр юм. Би англи хэл заадаггүй, би одоогийн энэ улсын сургуулийн систем өөртөө юуг чухал хэрэгтэй гэж үзсэн тэр зүйлүүдийг нь хүүхдүүдэд зааж байдаг, тэгээд яг энэ тал дээрээ сайшаал, шагналууд авч байдаг билээ.

Өөрийнхөө санаа бодлыг Тантай хуваалцахаас өмнө Та намайг байдаг л нэг ээлжит “ярьдаг толгой”/телевизийн сувгуудаар байнга ярьж л байдаг хүмүүсийг ингэж нэрлэдэг -Орч./ гэж бодохгүй байх, улмаар харин таны л адил жирийн нэг хүн гэж хүлээн авахын тулд надад өөрийнхөө тухай хэдхэн үг хэлэхийг минь болгооно уу. Заримдаа би үнэхээр зурагтаар мэдээний хөтөлбөрүүдийг үзэж байхдаа тэнд ярьж байгаа хүнийг нь “Та хэн бэ?” мөн “Та яагаад энэ бүхнийг надад яриад байгаа юм бэ?” гэж асуумаар санагдаж байгаагаа мэдэрдэг. Чухам ийм учраас би хэн бэ мөн миний энэ үзэл бодлууд чухам юун дээр дэвсгэрлэж анх үүсэж гарч ирсэн бэ гэдгээ тайлбарлахыг минь болгооно уу.

Нийгэм судлаач Ханна Арендт нэгэн удаа “Хүүхэд, залуучуудад өөрсдийн итгэл үнэмшлүүдээ өөрсдөө бүрэлдүүлэх боломжийг олгох нь бүх нийтийн боловсролын зорилго хэзээ ч байгаагүй. Харин зорилго нь хүүхэд залууст итгэл үнэмшлүүдээ өөрсдөө бие даан бүрэлдүүлэх боломжийг нь үгүй хийж устгахад оршиж байдаг” гэж бичсэн байдаг билээ.


Одоо зарим хүмүүс мөнгө хөрөнгөө шавхан байж хүүхдүүдээ гадаадын сургуульд илгээж зарим нь энд төлбөртэй сургуулиудад хүүхдээ даатгаад ч байдал сайжрахгүй байгааг харж байгаа билээ. Тэгвэл энэ бүх асуудлын гол учиг арай өөр зүйлд - манайд болон бусад улс орнуудад боловсролын тал дээр хэрэгжүүлж байгаа "төрийн" бодлогод байгаа нь жилээс жилд улам тодорхой болж энэ орнуудын нийгэм олон нийт эсэргүүцэн тэмцэж эхлээд байна!

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг