Нэг. Нийтлэг үндэслэл 

Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн төрийн бус байгууллага /цаашид МҮЧХ ТББ гэх/-ын Дотоод үйл ажиллагааны журам /цаашид “журам” гэх/-ын зорилго нь гишүүдийн үйл ажиллагаанд оролцох оролцоог оновчтой зохион байгуулах,  гишүүнээр элсүүлэх, чөлөөлөх, хандив болон гишүүнчлэлийн татвартай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.1. Энэхүү журмыг МҮЧХ ТББ-д элссэн бүх гишүүд дагаж мөрдөх бөгөөд түүний биелэлтэд гишүүн бүр хяналт тавина.

1.2. Гишүүдийг улс үндэстнийхээ язгуур эрх ашигт чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил хийх, лекц унших, илтгэл тавих, өгүүлэл, нийтлэл, ном бичих, хэвлүүлэх, багшлах зэрэг ажлыг байгууллагын зүгээс дэмжинэ.

1.3. МҮЧХ ТББ нь эх оронч итгэл үнэмшил, бодит зүтгэлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай иргэдийг гишүүнээр элсүүлэхийг эрмэлзэнэ.

1.4. МҮЧХ ТББ нь гишүүдийнхээ мэдлэг боловсрол, авьяас чадварыг дээшлүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах ба гишүүдээс өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх чармайлт гаргахыг шаардана.

1.5. МҮЧХ ТББ-ын бүх үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим нь идэвх санаачилга, сахилга бат, хариуцлага байх болно.

1.6. МҮЧХ ТББ-ын зүгээс гишүүдэд үүрэг даалгавар өгөх ба гишүүд өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон цаг хугацаанд бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй.

1.7. Гишүүдийг ажлын хэсгүүдэд хуваарилах ба ажлын хэсэгт багтсан гишүүд ажлын хэсгийн ахлагчийн удирдлага дор ажиллах үүрэг хүлээнэ.

1.8. МҮЧХ ТББ-ын тэргүүний тушаалаар “Гишүүдийн заавал унших ном, нийтлэл, судалгааны бүтээлүүдийн жагсаалт”-ыг гаргах бөгөөд уг жагсаалт дахь бүх бүтээлийг гишүүн бүр заавал уншсан байна.

 

Хоёр. Гишүүнээр элсүүлэх

2.1. МҮЧХ ТББ-д гишүүнээр элсэхэд гишүүнээр элсэх анкет бөглөнө.(Анкетыг уг журманд хавсаргав.)

2.2. Гишүүнээр элсэх эсэх шийдвэрийг горилогчийн бөглөн өгсөн анкетад үндэслэн МҮЧХ ТББ-ын тэргүүн гаргана.

2.3. Гишүүнээр элсэх, гишүүнээс чөлөөлөх шийдвэрийг Удирдах зөвлөл гаргаж, МҮЧХ ТББ-ын тэргүүн гарын үсэг зурсанаар гишүүнээр элссэн болон чөлөөлөгдсөнд тооцно.

2.3. Гишүүнээр элсэх анкетыг горилогчоос хүлээн авсанаас хойш 21 хоногийн дотор элсүүлэх эсэх шийдвэрийг горилогчид танилцуулна.

2.4. Гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн гишүүн нь МҮЧХ ТББ-ын дотоод дүрэм журмыг даган биелүүлэх үүрэг хүлээнэ.

 

Гурав. Гишүүнээс чөлөөлөх

3.1. Гишүүнээс чөлөөлөх шийдвэрийг удирдах зөвлөлийн саналаар МҮЧХ ТББ-ын тэргүүн гаргана.

3.2. Гишүүнээс чөлөөлөх тухай шийдвэр нь бичгэн хэлбэрээр 2 хувь үйлдэгдэж, нэг хувийг МҮЧХ ТББ-ын архивт хадгалж, нөгөө хувийг гишүүнээс чөлөөлөгдсөн хүнд хүлээлгэн өгнө.

3.3. Гишүүнээс чөлөөлөх тухай шийдвэрт чөлөөлсөн үндэслэлүүд болон бусад баримтуудыг дурдах ба эсвэл хавсаргана.

3.4. Дараах нөхцөлүүдийг гишүүнчлэлээс хасах үндэслэл гэж үзнэ:

3.4.1. Тухайн гишүүн өөрийн хүсэлтээр МҮЧХ ТББ-ын гишүүнчлэлээс чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан

3.4.2. 3 буюу түүнээс дээш сарын хугацаанд гишүүнчлэлийн татварыг төлөөгүй эсвэл дутуу төлсөн

3.4.3. МҮЧХ ТББ-ын “Гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ” болон “Дотоод үйл ажиллагааны журам”-ыг ноцтой зөрчсөн

3.4.4.  МҮЧХ ТББ-ын “Гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ” болон “Дотоод үйл ажиллагааны журам”-ын зүйл заалтыг зөрчсөн үйлдлийг удаа дараа давтсан

3.4.5. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон

 

Дөрөв. Байгууллагын эд хөрөнгийг ашиглах

4.1. Гишүүн нь өөрийн ашиглаж буй байгууллагын эд хөрөнгө, үнэт зүйл, тоног төхөөрөмжийг ариг гамтай, зориулалтын дагуу хэрэглэж хамгаална. Дор дурдсан болон бусад эд хөрөнгийг байгууллагын эд хөрөнгө, үнэт зүйлд тооцно. Үүнд:

4.1.1. Оюуны өмчийн бүтээл, ном, сургалт ба судалгааны материал, эрдэм шинжилгээний нийтлэл, хуулбар материал, тайлан, байгууллагын интернет орчин дахь веб сайт ба хаягууд, интернет холболт ба үйлчилгээ,

4.1.2. Байгууллагын байр, компьютер, принтер, дүрс бичлэгийн камер, тавилга хэрэгсэл, бичгийн хэрэгсэл болон байгууллагын өмчид хамаарах бусад тоног төхөөрөмж ба эд зүйлс,

4.1.3. Бэлэн болон бэлэн бус мөнгө, бэлэг дурсгалын зүйлс зэрэг болно.

4.2. Байгууллагын өмчид бүртгэлтэй эд зүйлс, материал, тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар хэрэглэх, хувийн хэрэгцээнд ашиглах, бусдад зөвшөөрөлгүй дамжуулахыг хориглоно.

4.3. Гишүүн байгууллагын эд хөрөнгийг ашиглах үедээ эвдэж гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг нөхөж барагдуулна.

 

Тав. Хандив, тусламжийг бүртгэх, ашиглах тухай

5.1. МҮЧХ ТББ нь дотоод ба гадаадын хуулийн этгээд болон хувь иргэнээс мөнгөн ба мөнгөн бус хандив хүлээн авахад нээлттэй.

5.2. Хандивыг МҮЧХ ТББ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу дотоод хэрэгцээнд ашиглана.

5.3. МҮЧХ ТББ-ын бүх гишүүд хандивын орлого болон зарцуулалтын мэдээлэлтэй танилцах эрхтэй.

5.4. Хандивлагчаас тавьж буй тухайн хандив, тусламжийн зарцуулалт болон ашиглалтын нөхцөл, шаардлага нь байгууллагын үзэл баримтлал, зорилго, үнэт зүйлсэд харш тохиолдолд тухайн хандив тусламжаас татгалзаж болно.

5.5. Хандивлагч нь мөнгөн бус тусламжийг тодорхой хугацаанд ашиглуулах хүсэлт гаргасан бол тухайн хандив, тусламжийн эд зүйлсийн зургийг авч, загвар төрөл, өнгө, хэлбэр хэмжээ, барааны код болон содон таних тэмдэглэгээг тэмдэглэн авч заасан хугацаанд ариг гамтай, цэвэр, зүй зохистой ашиглаж тухайн хандивлагчид бүрэн хүлээлгэн өгнө.

 

Зургаа. Гишүүнчлэлийн татвар

6.1. МҮЧХ ТББ-ын сар тутмын гишүүнчлэлийн татварын доод хэмжээ нь 20000 /хорин мянган/ төгрөг байна.

6.2. МҮЧХ ТББ-ын гишүүн гишүүнчлэлийн татварыг сар бүр эсвэл олон сар, жилээр нь багцлан төлж болно.

6.3. Гишүүнчлэлийн  татварыг гишүүнээр эслсүүлэх МҮЧХ ТББ-ын тэргүүний тушаал гарсан өдрөөс эхлэн сар бүрийн 05-ны өдрийн дотор төлнө.

6.4. Гишүүнчлэлийн хураамжийг ХААН банкны 5429668012 тоот дансанд төлөх ба гүйлгээний утган дээр овог нэр, регистрийн дугаарыг заавал бичнэ.

6.5. Санхүүгийн тайланг жилд нэг удаа МҮЧХ ТББ-ын тэргүүн тайлагнана.

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү баримт бичиг нь “Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (цаашид МҮЧХ ТББ гэх)-ын гишүүдийн хувь хүний болон байгууллагын үйл ажиллагаанд баримтлах соёлын хэм хэмжээнүүдийн цогц юм.

 

Хоёр. МҮЧХ ТББ-ын Зорилго

2.1 Бид 1990 оны цагаан морин жил барууны тагнуулын тусгай албад манай орны тухайн цаг үеийн урвагч удирдлагууд, гэнэн залуусыг ашиглан хийсэн хууль бус төрийн эргэлтээс хойш тогтсон “Ардчилал, чөлөөт зах зээл” нэртэй барууны далд колоничлолыг халахын төлөө тууштай тэмцэх болно. Үүний тулд нэн тэргүүнд улс оронд маань бүрэлдэн тогтсон бодит үнэн байдлыг ард түмэндээ үнэн зөвөөр ойлгуулан таниулж, улс орноо харийн дэглэмээс чөлөөлөх хамгийн зөв чиглэлд уриалан нэгтгэх, улмаар ард түмнийхээ энэхүү эв нэгдлийн хүчээр 1992 онд баталж, 2000 ба 2020 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан либерал “Үндсэн хууль” ба 1996 онд баталсан “Төв банк /Монгол банк/-ны тухай хууль”-уудыг нэн тэргүүнд Монгол улсын эрх ашигт бүрэн нийцсэн шинэ хуулиудаар солих, цаашлаад 1990 оноос хойш баталсан бүхий л хуулиудыг хуулийн суурь үзэл баримтлалуудынх нь хамт халж, Монгол улсын үндэсний эрх ашигт бүрэн нийцүүлэх замаар улс орныхоо цаашдын хөгжил дэвшлийг хангах болно.

 

Гурав. Үзэл баримтлал

3.1. Бид Монгол улс болон Монголын ард түмний эдийн засгийн ба улс-төрийн бодлогын язгуур бүрэн эрх, эрх ашгийн төлөө, ард түмнийхээ сайн сайхны төлөө бусад ард түмэнтэй шударга ёсны зарчмууд дээр үндэслэн харьцахад тулгуурлан Монгол улс - Эх орныхоо аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө дотоод, гадаадын эсрэг хүчинтэй шийдвэртэй тэмцэнэ.

 

3.2. Эдийн засаг, санхүү:

3.2.1. Бид монгол төгрөг, санхүү-эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэхдээ улс эх орондоо аж үйлдвэрлэлийн үр ашгийг огцом дээшлүүлэхийн тулд неолиберализмын боолчлолын дөнгөнөөс Улс Эх орон, Ард түмнээ хамтран чөлөөлөхийн төлөө тэмцэнэ.

3.2.2. Бид Улс эх орон, Ард түмнээ долларын боолчлолоос чөлөөлж төгрөгийг улс үндэстнийхээ мэдэлд буцаан авах, үүний тулд Монголбанкийг улсаас хараат бус болгосныг нэн даруй цуцлах, Монгол банкны хуулийг солихдоо түүний 1992 оноос явуулсаар ирсэн эх орон, ард түмний маань эсрэг чиглэсэн харийн бодлого үйл ажиллагааг нь үндсээр нь бүрэн өөрчлөх, улс эх орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөө ажиллах зарчмуудыг шинээр томьёолон батлах ёстой гэж үзэж байна.

3.2.3. Бид Монгол улс өөртөө хангалттай эдийн засгийн хөгжлийг хангах бүх нөхцөлийг бий болгохын төлөө байна. Үүний тулд неолиберализмын жилүүдэд эвдэн сүйтгэгдсэн Үндэстний эдийн засгийн аж үйлдвэрлэлийн бүх чадавхыг орчин үеийн шаардлагын түвшинд буцаан сэргээх ёстой гэж үзэж байна.

 

3.3. Нийгэм:

3.3.1. Бид Монголын ард түмний эрх чөлөөт шударга хөдөлмөр дээр үндэслэсэн гэр бүлийн ахуй амьдралын чанарын өсөлтийн төлөө тэмцэнэ.

3.3.2. Бид Монголын иргэн нэг бүрт олгох цалин, тэтгэврийн хэмжээ амьдралд нь хангалттай хүрэлцэж байхыг Улс баталгаажуулж хангах ёстой гэж үзэж байна.

3.3.3. Бид ирээдүй хойчийн энх тунх амьдрал ба чанартай төлбөргүй боловсрол, эрүүл мэндийн тусламж авах бүх боломжийг хангасан Улсаа сэргээн дахин байгуулахын төлөө байна.

3.3.4. Бид Монгол улсын иргэн нэг бүр Монгол улсынхаа бүрэн эрхийн төлөө тэмцдэг байх, Эх орондоо зүтгэх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй болгож хүмүүжүүлж байхын төлөө байна.

3.3.5. Бид Монголын иргэдийн тоог эхний шатанд 10 сая болгох, улс үндэстний зорилтын төлөө эх нялхсын эрүүл мэндийг бүх талаар сахин хамгаалж төрөлтийг бүх талаар урамшуулж улсын зүгээс байнга дэмжих бодлогыг явуулахын төлөө байна. Улс энэ зорилтот бодлогоо Үндсэн хуулиндаа суулгаж жил бүрийн төсвөөс дэмжих ёстой.

 

3.4. Шударга ёс:

3.4.1. Бид 1990 оны цагаан морин жил барууны тагнуулын тусгай албад манай орны тухайн цаг үеийн урвагч удирдлагууд, гэнэн залуусыг ашиглан хийсэн төрийн эргэлтээс хойш тогтсон “ардчилал, чөлөөт зах зээл” нэртэй ч манай эх орон, ард түмний оршихуйд шууд заналхийлсэн шударга бус нийгмийн байгуулалтыг халж жинхэнэ шударга, эрх тэгш, эрх чөлөөт нийгмийг бий болгохын төлөө тэмцэнэ.

3.4.2. Бид нийгмийн шударга ёсыг Монголын эдийн засгийн болон нийгмийн амьдралд гол тодорхойлогч байх ёстой гэж үзэж байна. Бид юуны өмнө манай улсын иргэдийн сүүлийн 30 жилд хамгийн их баяжсан ба ядуурсан хэсгийн орлогын түвшинг ойртуулах ёстой гэж үзэж байна. Төр засгаас ийм бодлогыг Үндсэн хуулинд тусгаж төсөв, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

3.4.3. Бид Монгол улсын иргэн нэг бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхын төлөө байна. Бид Монгол хүн бүрийн бүх эрх болон үүрэг хариуцлага салшгүй нэгдмэл байхын төлөө байна.

3.4.4. Бид авилгал - хээл хахуулийн гэмт хэргүүдийн эсрэг шийдвэртэй хатуу тэмцэхийн төлөө байна.

3.4.5. Бид эх орноосоо урвасан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, садар самуун явдлыг түгээн дэлгэрүүлсэн, хорлон сүйтгэх гэмт хэрэг үйлдсэн, онцгой их хэмжээний хахууль авсан нь нотлогдсон этгээдүүдэд хуулийн дагуу цаазын ял оноож байхын төлөө байна.

 

3.5. Оюун санаа:

3.5.1. Бид 1990 оноос хойш тогтоосон барууны оюун санаа, мэдлэг, мэдээллийн бүслэлт-далд колоничлолоос улс ард түмнээ бүрэн чөлөөлж, ард түмнээ жинхэнэ ёсоор соён гэгээрүүлж, бодит мэдлэг, мэдээллээр хангадаг болохын төлөө тэмцэнэ.

3.5.2. Бид харийн мэдээллийн бүслэлтээс гарах эхний алхам бол "чөлөөт" нэртэй боловч үнэн хэрэг дээрээ иргэний ухамсраас, ёс суртахуунаас, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас мөн бодит үнэнээс “чөлөөтэй” олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг тусгай хууль гаргаж зохицуулан журамлах, цаашлаад улс (ард түмэн+төр)-ын мэдэлд авах явдал гэж үзэж байна.

3.5.3. Бид ард түмнийхээ бүх давхаргыг төлбөргүй боловсрол эзэмших боломжийн төлөө байна. Монголын иргэдийн хувьд бүх хэлбэрийн хүмүүжил, бага, дунд ба дээд боловсрол ямар нэг төлбөргүй, дээд зэргийн чанартай байх ёстой гэж үзэж байна.

3.5.4. Бид Монголын ард түмний хэл соёл, уламжлалт үнэт зүйлс, ёс суртахуун, бодит үнэн түүхийг залуу хойч үедээ сургаж өвлүүлэн үлдээхийн төлөө байх ба эдгээрт харш харийн үнэт зүйлсийг тараан сурталчилж байгаагийн эсрэг байж, тусгай хууль гаргаж зохицуулах эсвэл хориглох ёстой гэж үзэж байна.

3.5.5. Бид 1990 оноос хойш манай ард түмний өнгөрсөн түүхийг ичгүүр сонжуургүйгээр гүтгэн гүжирдсээр байгааг эсэргүүцэж байгаа ба Монгол улс өөрийн түүхээ хуулиар хамгаалдаг болохын төлөө байна.

3.5.6. Мөнгө хүүлэн мөлжих, ямар ч аргаар хамаагүй ашиг олох, монгол гэр бүлийн үнэт зүйлсийг эвдэн бусниулж байгаа бүх хэлбэрийн ичгүүр сонжуургүй эрээ цээргүй байдал, ижил хүйстнүүдийн завхралыг ОНМХ-ээр сурталчилж байгаагийн эсрэг байх ба тусгай хууль гаргаж зохицуулах эсвэл хориглох ёстой гэж үзэж байна.

3.5.7. Бид тэмцлийнхээ зорилгод хүрэх арга замыг ард түмэндээ бодит үнэн байдлыг тайлбарлан ойлгуулах, тэднийг энэ тэмцэлд нэгтгэх, хамтран тэмцэх гэсэн итгэл үнэмшилтэй байна.

3.5.8. Энэ тэмцлийн гол нөөц боломжууд бол манай ард түмний эв нэгдэл ба  харилцан итгэлцэл, Эх орныхоо язгуур эрх ашиг дээр суурилсан эв санааны нэгдэл ба бид сүүлийн 30 жилд бүрэлдсэн бодит байдлаа ойлгож ухаарсны үндсэн дээр Улс эх орныхоо эрх чөлөөний төлөө тэмцэлд хамтрах шаардлагатай гэж үзэж байна.

 

Дөрөв. Үнэт зүйлс

4.1. МҮЧХ ТББ-ын үнэт зүйлс нь МҮЧХ ТББ-ын зорилго, үзэл баримтлал, уриа үг, туг далбаа, бэлэг тэмдэг, лого болон гишүүд, тэдний үзэл санаа, итгэл үнэмшил, эрдэм мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, бүтээл туурвилууд мөн болно.

Бэлгэ тэмдэг: Монголчуудын төрт ёсоор өв уламжлагдан ирсэн Хар ба Цагаан их сүлдийг сүр хүчний бэлгэдэл болгон баруун, зүүн хоёр далавчинд нь дүрсэлсэн, Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мөнхөд мандан бадрахын бэлгэдэл болгон монголчуудын язгуурын шүтээн нар, сарыг цээжинд нь урласан, далавчаа дэлгэн дээш шунган нисэж эрт эдүгээ ирээдүйг хурц мэлмийндээ тольдон өндрөө авч буй, Их эзэн Чингис хааны удмын сүлд “тэнгэрийн ирвэс” буюу хүчирхэг цагаан шонхор жигүүртэн байна.

Логонэр копия

 

Лого:

Лого копия

 

Туг далбаа:

Уриа үг: “ДАЛД КОЛОНИЧЛОЛЫГ ХАЛЦГААЯ!”

 

Тав. МҮЧХ ТББ-ын соёлын иж бүрдэл

5.1. МҮЧХ ТББ-ын соёлын иж бүрдэлд энэхүү баримт бичгийн 2, 3, 4 дэх хэсэгт заагдсан зүйлсээс гадна хүнлэг ёс зүй, хувийн соёл, интернет орчин дахь соёл, хориглох зүйлс хамаарна.

5.2. Энэхүү соёлын хэм хэмжээнүүдийг байгууллагын гишүүн бүр танин мэдэж өөрийн үйл ажиллагаандаа баримтлана.

 

Зургаа. Гишүүний соёл, ёс зүй

Гишүүний дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ:

6.1. Хамт олны дунд эерэг уур амьсгалыг байнга бүрдүүлж, дэмжигчид болон хамтрагч нараа бүхий л түвшинд хүндэтгэн харилцах

6.2. Шударга, зарчимч байх

6.3. Бие биедээ эрх тэгш хандах

6.4. Хамт олондоо зөв үлгэр дуурайлал үзүүлэх

6.5. Бусдыг дэмжиж туслах, урам өгөх

6.6. Зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд цаг баримтлах

6.7. Өөрийн хариуцан авсан ажилд хариуцлагатай хандах, хариуцлага хүлээх чадвартай байх

6.8. Байгууллагын “Гишүүний ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ”-г бэхжүүлэх, гишүүн бүр сахин биелүүлэхэд хувь нэмрээ оруулах

6.9. Гишүүн бүр нэг нэгнийхээ ажлыг хүндэтгэн, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх

6.10. Бие биедээ ажил хэрэгч, зарчимч, зүй ёсны шаардлагыг тавих, бусдын тавьсан шаардлагыг зөвөөр ойлгож хүлээн авах

 

Долоо. Орчны соёл

7.1. Байгууллагын орчин, өрөө тасалгааг байнга цэвэр, эмх цэгцтэй байлгах

7.2. Бусдын хариуцсан зүйлс (бичиг баримт, дүрс бичлэгийн камер, компьютер гэх мэт)-д зөвшөөрөлгүй хүрэх болон хэрэглэхгүй байх

7.3. Ариун цэврийн өрөөг зөв боловсон хэрэглэх

7.4. Өрөө тасалгаанд тамхи татахгүй байх

7.5. Байгууллагын орчинд, өрөө тасалгаанд өндөр дуу чимээ гаргахгүй байж бусдыгаа хүндэтгэх

 

Найм. Интернет орчин дахь соёл

Гишүүд нь байгууллагын төлөөлөл мөн болохын хувьд интернет орчинд зөв зохистой оролцоно. Ингэхдээ дараах зарчмуудыг баримтална:

8.1. Гишүүд интернет орчинд өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусад гишүүдийн нэр хүндэд халдах, хувийн мэдээллүүдийг нь зөвшөөрөлгүй нийтэд дэлгэх, доромжлохыг хориглоно.

8.2.  Гишүүд байгууллагын нэрийн өмнөөс аливаа мэдэгдэл, мэдээлэл хийхдээ байгууллагын холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авах ба уг мэдээлэл байгууллагын үзэл баримтлалд харш, түүнийг үгүйсгэсэн утгатай байхыг хориглоно.

8.3. Гишүүн өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, бусдын ялгаварлан гадуурхах, улсын нууцлал бүхий мэдээлэл цацсан бол МҮЧХ ТББ тухайн гишүүний өмнөөс хариуцлага хүлээхгүй.

8.4. МҮЧХ ТББ-ын интернет орчинд албан ёсны үйл ажиллагаа явуулдаг дараах хуудсууд байна. Үүнд:

8.4.1.www.Bolor.info” веб сайт

8.4.2. “Болоринфо суваг” ютүб суваг

8.4.3. “Bolor.info сайтыг уншигч, дэмжигчид” фэйсбүүк хуудас

8.5. Гишүүн бүр интернет орчинд байгууллагын нэрийн өмнөөс үүсгэсэн хуурамч хаяг, хуудас, группүүд байгаа эсэхийг нягтлан шалгаж, тийм зөрчил илэрсэн тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдэх.

8.6. Албан ёсны хаягуудыг хөтлөн явуулах админууд уг хаягаар интернет орчинд мэдээлэл оруулах, бусадтай харилцах зэрэг бүхий л үйлдлүүддээ байгууллагын нэр хүндэд харш мэдээ мэдээлэл оруулах, бусдыг гүтгэн доромжилсон ёс бус үг хэллэг хэрэглэх, баримт нотолгоогүй мэдээлэл тараахыг хатуу хориглоно.

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү ёс зүйн дүрмийн зорилго нь “Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (цаашид МҮЧХ ТББ гэх)-аас МҮЧХ ТББ-ын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд болон бүх гишүүдийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм хэмжээг томьёолон баталж, түүнийг байгууллагын үйл ажиллагааны бүхий л явцад бүх гишүүдээр мөрдүүлэн хэвшүүлэхэд оршино.

 

Хоёр. Ёс зүйн хэм хэмжээ

2.1. Энэхүү дүрмийг МҮЧХ ТББ-ын тэргүүнээс эхлэн бүх гишүүд дагаж мөрдөнө.

2.2. МҮЧХ ТББ-ын тэргүүнээс эхлэн бүх гишүүд нь хамт олон, иргэд, бусад байгууллага, гаднын аливаа байгууллагын төлөөлөгчтэй харилцахдаа энэхүү дүрэмд тусгасан хэм хэмжээг өөрийн биеэр үлгэр дуурайл болохуйц биелүүлж байна.

2.3. МҮЧХ ТББ-ын тэргүүнээс эхлэн удирдах зөвлөл нь гишүүдэд хариуцуулсан ажил, үүргийн биелэлтэнд хяналт тавин ажиллах ба ажиллах таатай орчин бүрдүүлж, тохиромжтой хэлбэрээр гишүүдийнхээ саналыг сонсож байх, гишүүдийн хооронд үл ойлголцол, зөрчилдөөн үүсэхээс сэргийлэн ажиллана.

2.4. МҮЧХ ТББ нь гишүүд хоорондын үзэл бодлоо илэрхийлэх, харилцан хүндэтгэлтэй хүлээцтэй хандах, өсөж хөгжих, танин мэдэхүйн болон мэдлэг, ур чадвараа сайжруулах, бие биенээсээ суралцах, хамтран баг болж үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө байна.

2.5. Дэмжигч болон бусад гишүүдтэйгээ эелдэг боловсон харилцаж, байгууллагаас зохиогдож буй нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцох.

2.6. Гишүүн нь МҮЧХ ТББ-ыг төлөөлөн бусадтай харилцахдаа байгууллагын нэр хүндийг унагах аливаа мэдэгдэл, сурталчилгаа болон МҮЧХ ТББ-ын зорилго, үзэл баримтлалаас эсрэг утга агуулга бүхий тайлбар хийхгүй байх.

2.7. МҮЧХ ТББ-ын нь гишүүдийн ёс зүйн хэм хэмжээг таниулах, хэвшүүлэх, сэргээн санах, улмаар ёс зүйтэй байхад нь туслах зорилгоор холбогдох сургалт, семинарыг шинэ гишүүдэд орох, хуучин гишүүдэд сануулах, бататгах давтамжит сургалтыг жил бүр зохион байгуулна.

2.8. МҮЧХ ТББ-ын “Гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ”, “Дотоод үйл ажиллагааны журам” болон холбогдох зааврыг чанд сахин биелүүлнэ.

 

Гурав. Хориглох үйлдэл

3.1. Тамга тэмдэг, албан бланк, лого, туг далбаа зэрэг МҮЧХ ТББ-ыг илэрхийлэх, төлөөлөх зүйлсийг зориулалтын бусаар эсвэл хувийн зорилгод ашиглахыг хориглоно.

3.2. “Гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ”, “Дотоод үйл ажиллагааны журам”-ын хүрээнд хэлэлцсэн асуудлууд, байгууллагын хурлууд болон байгууллагын нууцлалтай холбоотой бичиг баримтыг гадагш нь дамжуулах, задруулахыг хориглоно.

3.3. Байгууллагын байранд архи согтууруулах ундаа, мансууруулах болон бусад хориотой бодисуудыг хэрэглэх, хадгалах, борлуулах, үйлдвэрлэх, тараахыг хориглоно.

3.4. Байгууллагын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхийг бусдад уриалах, хэрэглэсэн үедээ ирэхийг хориглоно.

3.5. Зөвшөөрөлгүй гаднын хүн дагуулж орохыг хориглоно.

3.6. Ажил үүрэгтэй холбоогүй эд зүйлсийг байгууллагын байранд түр хугацаагаар хадгалах, байрлуулахыг хориглоно.

3.7. Бүдүүлэг зан авир гаргах, чанга дуу чимээ гаргах, маргалдах, бусад гишүүдийн санал сэтгэгдлээ хэлэх боломжийг тасалдуулах, хаах, бусадтай зүй бусаар харьцахыг хориглоно.

 

Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн ТББ нь:

  • Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон болон бусад олон улсын гэрээнд тусгагдсан - иргэд эвлэлдэн нэгдэх эрхэнд үндэслэсэн
  • Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулинд тодорхойлсончлон, Монгол улсын иргэд өөрсдийн үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулсан 

үйл ажиллагаагаа төрөөс  хараат  бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг - ашгийн төлөө бус, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Та манай ТТБ-д дараах хоёр хэлбэрээр элсэж болно:

1. Гишүүнээр элсэх
2. Дэмжигчээр элсэх

Хэрэв та элсэхийг хүсвэл дээрх хоёр холбоосын аль нэгээр орно уу!

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг