bbc crusades 1995 1 dvd 26

Одоогоос 900 гаруй жилийн өмнө ийнхүү Европ тив ба Ойрх Дорнод тэр чигээрээ удаан жил үргэлжилсэн, асар их цус асгаруулсан, асар их хөрөнгө баялаг цөлмөгдсөн дайн дажинд татагдан орсон ба эцсийн эцэст нь энэ аян дайнуудын шууд үр дагаврууд нь тэр үеэс хойш дэлхий дахины түүхийг өөрчилж орхисон юм. Загалмайтнуудын аян дайны үеийн Салах-ад-Дин, Арслан Зүрхт Ричардын тухай бид олон жилийн өмнө уншиж байсан бол одоо энэ түүхийн тухай баримтат киног үзэх боломж бүрдсэн билээ. Чухамдаа яг тэр үед Дорнод талын болон Баруун европын дайнчдын тухай хэдэн зуун домог түүхүүд үүсэн гарч ирсэн бөгөөд өнөөдрийн өдрийг хүртэл гашуун үр дагавруудаа тарьсаар байгаа тэр сөргөлдөөний анхны үрүүдийг суулгасан байсан юм...

iousa poster

Оригинал нэр: I.O.U.S.A
Нэр: Би АНУ-д Өртэй
Жанр: баримтат кино
Гарсан он: 2008

stupid1

Энэ баримтат кино өнөөгийн телевизийн сувгууд хэний гарт байдгийг, тэдний хийж байгаа нэвтрүүлгүүд нь юуны тулд ХЭРХЭН ажиллаж байдгийг, харин үзэгчид БИДЭНД ямар /хамгийн гол үүрэг шүү!/ "хувь тавилан"-г ноогдуулж байдгийг дэлгэрэнгүй харуулах болно. Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн маркетингт аливаа хөтөлбөрийг нийгмийн тодорхой нэг бүлгийн, тодорхой нэг насны хүмүүст чиглүүлж зориулсан байх, агуулгыг нь дандаа "зажилж" хялбаршуулж энгийншүүлсэн байх, ингэж хүмүүсийг зомби болгон хувиргаж ТВ, сонин хэвлэлээр тэдний тархинд суулгаж өгсөн "мэдээллийг" тэд одоо өөрсдийнхөө үэзл санаа, миний бодол гэж үзэж байх ёстой гэж номлодог байна. Ялангуяа ихэнх нэвтрүүлгүүд нь оюун санааны хувьд төлөвшиж бэхжээгүй, амьдралын туршлагагүй идэр насны хүүхэд залуучууд руу нь чиглэсэн байх ёстой ажээ..!?

racism

Энэ баримтат кинонд “арьстан” гэсэн ойлголт хэрхэн үүсэж хөгжиж бүрэлдэн тогтсон тухай мөн Европ, Хойд ба Өмнөд Америк, Австрали ба Ази дахь арьсны үзлийн түүхийг өгүүлдэг. Бид энэ киноноос түүхэн үйл явдлуудын хариулт болгож хэрхэн хүмүүсийг арьсны өнгөөр нь ялгаж мөн цагаан ба бусад арьстнууд хоорондоо эрх тэгш бус тухай үзэл санаа хаанаас хэрхэн юуны төлөө анх үүсэж цаашид ямар аргуудаар хөгжсөөр ирсэн, тэдний хувьд “өөр арьстан” гэдэг ойлголт ба арьсны үзлээр ялгаварлан гадуурхах үзэл санаанууд нь Хойд Америк болон Европын шинжлэх ухаан, соёл урлаг ба ер нь дэлхийн түүхэнд ямар нөлөө үзүүлсээр байгаа тухай мэдэж авах болно.

sicko

Оригинал нэр: Sicko
Нэр: “Жаахан өвдөх л байх” / Эрүүл мэндийн оршуулга /
Гарсан он: 2007
Киноны төрөл: Баримтат кино
Найруулагч: Майкл Мур / Michael Moore http://michaelmoore.com 

what we doing here

CNN: "Ийм юм байж болмооргүй, уг нь"... гэвч бодит байдал ийм л байгаа!

capitalism

Оригинал нэр: Capitalism: A Love Story
Нэр: Капитализм: Нэгэн хайрын түүх
Гарсан он: 2009
Улс: АНУ
Төрөл: баримтат кино
Найруулагч: Michael Moore

september clues

Энэ баримтат кинонд “non plane theory” буюу 9/11-ний алан хядах үйл ажиллагааг дамжуулж байсан телевизийн нэвтрүүлгүүдээр бидэнд харуулж байсан шиг 2 өндрийг нисэх онгоцууд үнэн хэрэг дээрээ огт мөргөөгүй, харин тэдгээрийг бүгдийг нь компьютерын аргаар зурсан онгоцууд байсан гэдэг онолыг хамгийн дэлгэрэнгүй тайлбарлан харуулдаг. Энэ кинонд бидэнд харуулж байсан гэхдээ сайн ажиглан харвал бие биенийгээ харилцан үгүйсгэж байгаа олон видео бичлэгүүд болон кадруудыг мөн энэ шууд нэвтрүүлгүүдийг хөтөлж байсан хөтлөгчид “тохиолдлын гэрчүүд”-тэй телефон утсаар ярилцаж байсан яриануудыг бас энэхүү агуу том залиланд оролцсон телевизийн компаниуд энэ “захиалгат ажлыг” гүйцэтгэхдээ гаргасан олон алдаануудыг нь дэлгэрэнгүй задлан шинжилдэг.

fahrenheit

 Энэ баримтат кинонд 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йоркт Дэлхийн худалдааны төвийн 2 цамхгийг онгоцоор дайрсан эмгэнэлт үйл явдалд Джордж Буш ямар нэг талаар холбоотой байсныг мөрдөн сурвалжилсан тухай үзүүлдэг. Энэ кинонд терроризм, алан хядагчдыг чухам хэн ямар зорилгоор хаанаас гаргаж ирсэн тухайг бас өгүүлдэг. Энэ киног бүтээсэн хүмүүс 9/11-ний террор ажиллагаа бол америкийн дээд элитүүд энэ өдөөн хатгалтыг зориуд хийж үүгээр далимдуулан олон улсад цэргийн түрэмгийлэл үйлдэж байх, улс орнуудын байгалийн нөөц баялгуудыг нь булаан авахад хэрэглэж байх тохиромжтой хэрэгсэл нь болсон гэж үзэж байгаа ажээ... Мөн Бушуудын гэр бүл бен Ладеныхны гэр бүлийн хоёр үеийнхэнтэй цаагуураа нягт холбоотой байсныг мөрдөн сурвалжилдаг...

bowling
/Хавтасны дээд талд: "Роджер бид хоёр" киног бичиж найруулсан, мөн "Тэнэг цагаан арьстнууд" номыг бичсэн автор/

Оригинал нэр: Bowling for Columbine
Нэр : Колумбины боулинг тоглоом
Бүтээсэн: Герман, АНУ, Канад
Гарсан он: 2002 он

marssunsetcut
Марс гариг дээр нар шингэж байгаа нь. 2005 оны 5- сарын 19,
photo by Mars Exploration Rover

МАРС ГАРИГИЙН НУУЦААС
/баримтат кино/

Энэ кино бол бидэнд албан ёсоор харуулж байдаг улаан өнгөтэй Марс гариг биш харин Дэлхий гаригийн хүмүүс бидэнд маш танил, бараг манай дэлхийн газрын өнгүүдтэй ижил өнгүүдтэй, тэр байтугай бүүр цэнхэр өнгийн тэнгэртэй Марс гаригийн тухай баримтат кино юм. Та үүнийг энэ баримтат киног үзээд шалгаж болно.

psychiatry an industry of death

Энэ баримтат кинонд “Сэтгэл мэдрэл судлал” хэмээх дэлхийн хамгийн амжилтай явж байгаа залилангуудын нэг хэрхэн яаж үүсэж хөгжсөн тухай өгүүлдэг. Энд бас сэтгэл мэдрэл судлал нь хэрхэн яаж шинжлэх ухааны нэг салбар болж тогтсон тухай гардаг. Дундад зуун, Шинэ Эрин, нацизмын эрин, ЗХУ-ын тоталитар дэглэм, орчин үеийн америкийн сэтгэл судлалын тухай тэр болгон хүмүүсийн мэддэггүй талыг нь сөхөн харуулдаг.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг