iousa poster

Оригинал нэр: I.O.U.S.A
Нэр: Би АНУ-д Өртэй
Жанр: баримтат кино
Гарсан он: 2008

Бүтээсэн: Roadside Attraction / АНУ
Screenwriter: Патрик Кредон, Кристин О’Малли
Найруулагч: Патрик Кредон
Үргэлжлэх хугацаа: 30:25 минут
Хэл: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай
Англи хэл дээр: www.youtube.com/watch?v=O_TjBNjc9Bo


Киноны тухай товчхон:

Хараат бус найруулагчдын дунд зохиогддог “Сандэнс” кино наадмын үеэр жинхэнэ тэсрэлт болж америкийн нийгэмд асар их шуугиан тарьсан энэ баримтат киног найруулагч Патрик Кредон нар бүтээжээ. Үүнээс хойш энэ баримтат кино америкийн театр, сувгуудаар хязгаарлалттай гарч эхэлсэн байна.

Энэ кинонд хэрэв засгийн газар нь 53 их наяд /триллион/ долларын өрөө төлөх аргыг олохгүй юм бол АНУ-ын эдийн засгийг сүйрэл хүлээж байгааг харуулдаг. Энэ киноны нэр нь I.O.U буюу “Би чамд өртэй” гэдэг товчлолыг USA – “АНУ” товчлолтой нийцүүлсэн хувилбар юм.

Дашрамд өгүүлэхэд, энэ баримтат киноны DVD-ны хавтсан дээр цонхуудыг нь битүүлж хадсан нэг барилгыг “зарна” гэсэн зарлал тавьсан байгаагийн доод талд нь “Нэг ард түмэн. Дарамт шахалтан доор. Өрөндөө баригдсан” гэсэн аймшигтай үгсийг бас бичсэн байгаа.

Америкийн Омахе-д болсон анхны үзүүлбэрийн дараах бага хурлыг зохион байгуулсан хүмүүс хурлын танхим пиг дүүрсэнд маш гайхаж байсан ажээ. Харн найруулагч Патрик Кредон нь мөрөө хавчин “Бид гайхалтай сайхан түүхтэй ард түмэн, гэвч энэ кино бол лав бидний хөгжилтэй түүх биш, макроэдийн засгийн тухай энэ киног 10 доллар төлөөд худалдан авахыг хүмүүст ятгахад амаргүй байх байх. Гэсэн хэдий ч яг одоо л хамгийн тохиромжтой үе нь ирээд байна” гэж ярьж байжээ.

Өнөөгийн дэлхий нийтийг нөмрөөд байгаа санхүү-эдийн засгийн хямралын цар хэмжээ, үр дагаврыг ойлгоход энэ баримтат кино танин мэдэхүйн хувьд тустай байх болов уу.