raduga

Оригинал нэр: Радуга
Нэр: Солонго
Гарсан он: 1943
Жанр: Дэлхийн II дайны тухай
Найруулагч: Марк Донской

Дүрүүдэд: Наталия Ужвий, Нина Алисова, Елена Тяпкина, Валентина Ивашева, Антон Дунайский, Анна Лисянская, Ганс Клеринг, Владимир Чобур, Нина Ли, Николай Братерский, Витя Виноградов, Алик Летичевский, Эмма Перельштейн, Вова Пономарев, Юлия Ткаченко


Киноны тухай товчхон:

Энэ кино бол нацист Германы фашист эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг зөвлөлтийн ард түмний хийж байсан баатарлаг тэмцлийн драмыг үзүүлдэг. Уг киног Ванда Васильевскаягийн ижил нэгтэй нэг туужаар сэдэвчлэн бүтээж Дэлхийн II дайн болж байсан тэр хүнд үед зургийг нь авч дэлгэцэнд гаргасан байна. Энэ кинонд дайсанд эзлэгдсэн байсан газруудад дайсны дунд үйл ажиллагаагаа явуулж байсан партизануудын баатарлаг эр зориг, эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж тэмцэж байсан тэр хүмүүсийн эгнээнд орж нэгдсэн жирийн нэг орос эмэгтэй Олена Костюкийн тухай өгүүлдэг.

Энэ эмэгтэйн дүрд тоглосон Наталия Ужвий "Олена Костюкийн хувь заяа хэрийн хүний тэсвэрлэж чадашгүй зовлон шаналлууд, дөнгөж төрөөд фашистын офицерт алагдсан хүүхдийнхээ үхэл зэргийг тэсвэрлэн давж гарч өөрийн нөхдийг хэлж барьж өгөөгүй нь хэний ч зүрх сэтгэлийг хөндөхгүй байж чадахгүй юм. Энэ эмэгтэйг агуу их эр зориг, эх хүний нинжин хайрын билэг тэмдэг гэж, ард түмний хүч чадлын нэгэн нийтлэг дүр гэж хүлээн авч байсан юм. "Солонго" кино нь үзсэн Хүний дотоод сэтгэлд хүрч харийн эзлэн түрэмгийлэгчдийг үзэн ядах, эцсээ хүртэл тэмцэх тэгээд ялан дийлэхэд уриалж байсан" гэж ярьж байжээ.

Зөвлөлтийн улаан арми 1945 оны 5-р сард фашистуудыг Берлинд бут ниргэж ялалт байгуулсан билээ. Энэ дайны хамгийн их гарз хохирол, хамгийн хүнд ачааг үүрч гарсан Зөвлөлтийн арми, ард түмэн ялалтыг байгуулсан билээ. Харин 1945 оны 2-р сард II фронтоо дөнгөж нээсэн холбоотнууд бас ялагчид болсон билээ??!!!

Хүйтэн дайнд хожим "өөр аргаар ялсан" холбоотнууд "Түүхийг ялсан тал нь өөртөө тааруулж засаж дахин бичдэг" гэдгийг дахин баталж байгаа билээ.....

Жич: Тэр үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт энэ киног үзсэнийхээ дараа түүнийг америкийн кино театруудаар гаргахыг зөвлөсөн гэдэг. Дэлхийн II дайны үед энэ киног "ардчилсан" Америкт хүртэл кино театруудаар тусгайлан гаргаж байсан байна. Энэ киног үзсэн олон хүмүүс Гитлертэй тэмцэхээр фронтод сайн дураар явахаар бичүүлж байсан гэдэг...

Өнөөдөр дэлхий дахинд II дайны өмнөх шиг нөхцөл байдал бүрдээд Ойрх Дорнодод хэдийнэ цучил асаж түймэр болон дэгдэхэд тун ойрхон болоод байгаа үед түүхийг эргэн санахад илүүдэхгүй буй заа.

Дэлхийн II дайныг хэн яах гэж, ямар алсын зорилгоор өдөөсөн, хэн 55 сая хүний амь насыг авч одсон дэлхийн энэ хядаанаас хожсон, хожиж ирсэн, одоо түүхийг өөрийнхөөрөө болгон бичиж байгаа зэрэг нь тусдаа хөдөлшгүй түүхэн баримт нотолгоонууд дээр тулгуурлан авч үзэх ёстой томоохон сэдэв биз ээ...

 

Чин үнэн Түүхийг мэддэггүй ард түмэнд Ирээдүй гэж байхгүй гэдэг билээ.....

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг