marssunsetcut
Марс гариг дээр нар шингэж байгаа нь. 2005 оны 5- сарын 19,
photo by Mars Exploration Rover

МАРС ГАРИГИЙН НУУЦААС
/баримтат кино/

Энэ кино бол бидэнд албан ёсоор харуулж байдаг улаан өнгөтэй Марс гариг биш харин Дэлхий гаригийн хүмүүс бидэнд маш танил, бараг манай дэлхийн газрын өнгүүдтэй ижил өнгүүдтэй, тэр байтугай бүүр цэнхэр өнгийн тэнгэртэй Марс гаригийн тухай баримтат кино юм. Та үүнийг энэ баримтат киног үзээд шалгаж болно.

Марс гариг дээр амьдрал бий юу, ер нь амьдрал байсан уу – энэ бүхэн бол зүгээр нэг шинжлэх ухааны маргаантай асуудал биш харин АНУ-ын төрийн хэмжээний нууц ажээ. Берд Киви магадгүй, маш энгийн нэг хариултыг дэлхийн хүмүүсээс нууцалж байгаа олон тооны дэгс мэдээллүүд, үнэний тухай амаа хамхиж байгаа тухай өгүүлж байна. Энэ оны, 2012 оны  11-р сарын сүүлчээр Марс руу НАСА(National Aeronautics and Space Administration, товчлол NASA - Агаарын аялал ба сансрын уудмыг судлах үндэстний газар)-гийн маш том эрдэм шинжилгээ - хайгуулын баг дахин нисэхээр төлөвлөж байна. Энэ баг Марс гаригийн гадаргуу дээр MSL (Mars Science Laboratory) хөдөлгөөнт судалгааны лабораторийг хүргэх ёстой ажээ. Энэ лабораторийг “Сониуч зан” (Curiosity) гэж нэрлэжээ.

Энэ лабораторийн тэнд хэрэв манай гаригийн хугацаагаар тооцвол 2 жилийн турш явуулах судалгааны ажлын гол зорилго бол Марс гаригийн хөрс ба уур амьсгалын судалгааг бүрэн хийх явдал юм. Албан ёсоор зарласнаар бол бүүр хамгийн гол зорилго нь эцсийн эцэст одоогоор эсвэл хэзээ нэгэн цагт Марс гариг дээр амьдрал байсан эсэхийг тодорхой тогтоохыг оролдох явдал ажээ.

Албан ёсоор бол энэ асуултанд одоо болтол хариулт байхгүй гэж тооцдог. Гэвч Марс руу хийсэн аяллуудыг анхааралтай ажиглан харах юм бол зарим факт баримтуудыг одоо болтол нууцалж байгаа сэтгэгдэл төрдөг. Харин үүний цаана маш санамсаргүй дүгнэлтүүд байж болох юм...