slackeruprising2

Оригинал нэр: Slacker Uprising
Нэр: ЗалХуучууд аа нойрноосоо сэрцгээ
Гарсан он: 2007
Бүтээсэн улс: АНУ
Найруулагч: Майкл Мур
Продюсор: Моника Хэмптон, Майкл Мур, Патрик Баккли

Киног бүтээхэд оролцсон: Стив Эрл (Steve Earle), Эдди Веддер (Eddie Vedder), R.E.M., Розанна Барр (Roseanne Barr), Том Морелло (Tom Morello), Вигго Мортенсен (Viggo Mortensen), Джоан Баэз (Joan Baez)
Үргэлжлэх хугацаа: 102 минут
Хэл: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай

 
Киноны тухай товчхон:

Энэ киног үзсэн сая сая америкчууд өөрсдийнхөө тухай уг баримтат киноноос яг өөрсдийгөө хөндлөнгөөс харсан юм. Майкл Мур энэхүү “ЗалХуучууд аа нойроосоо сэрцгээ” баримтат киногоо АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүтээж интернетэд тавьсан байна. Майкл Мурын үзэж байгаагаар бол энэ залхуучууд бол компьютерын дэлгэцийн өмнө олон цагийн турш сууж байдаг америк залуус ба тэд улс орныхоо тухай боддоггүй, хамгийн гол нь ерөнхийлөгчийнхөө сонгуульд оролцдоггүй байна.

Тэр үед америк залуус улстөрийг хэтэрхий хайхардаггүй буюу сонгуулийн санал авах байранд очиж саналаа өгдөггүй залхуу байсан ба ийм залуус 20 сая гаруй байжээ. Харин тэдний саналын тоо нь хэнд ч сонгуульд ялалт авчирч чадах хэмжээнийх юм. Майкл Мур тэдэнд хандаж “Хэн энэ сонгуульд ялахаас үл шалтгаалан чухамдаа та бүхэн л энэ улс орноо цааш нь авч явах хэрэгтэй болно гэдгийг ямар ч санал асуулга тооцдоггүй юм аа. Иймээс чухамдаа та бүхэн л энэ хувьсгалыг толгойлж Цагаан ордноос Бушийг гаргаж чадна” гэж уриалж байсан юм. Майкл Мурын өөрийнх нь ярьж байгаагаар бол эх оронд нь “улстөрийн шинэ үеийнхэн хэрхэн гарч ирж байгааг” очиж харах, мөн тэднийг хүмүүст харуулах зорилгоор АНУ-ын колледжуудын оюутны 60 хотхоноор аялж зураг авсан байна.

Мур тэр сонгуульд Керригийн төлөө саналаа өгөхийг уриалж байсан бөгөөд тэр удаагийн сонгуульд ирж саналаа өгсөн залуусын тоо 2000 онтой харьцуулбал 11%-аар илүү байсан боловч энэ нь Керри ялалт байгуулахад хүрэлцээгүй билээ.

Тэр сонгуулийн үеэр АНУ Иракт дайран орсон дайныг ид их шүүмжилж байсан ба энэ асуудал нь сонгуульд хэн ялахад шийдвэрлэх нөлөө үзүүлж байсан юм. Ер нь Майкл Мур тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч Джордж Бушийг энэ дайнтай холбогдуулж их шүүмжилж байсан билээ.

Нэрт найруулагч Майкл Мур “Би өөрөөсөө нэг зүйлийг байнга асуудаг юм: хэрвээ сэтгүүлчид өөрсдийн ажлыг үнэнч шударгаар биелүүлж үнэн зөв мэдээллийг нийгэмд хүргэж байсансан бол Иракт амь үрэгдсэн энгийн номхон ард иргэд, манай цэргүүд өнөөдөр хүртэл амьд сэрүүн үлдэх байсан бус уу? Сэтгүүлчид эрх баригчдын ашиг сонирхлыг биш юуны өмнө нийгмийн, ард иргэдийн ашиг сонирхлыг төлөөлж байх ёстой. Жирийн америкчууд бидний ашиг сонирхлыг шүү! Чухам ийм учраас манай Үндсэн Хуулийн нэг өөрчлөлтийг Нэгдүгээр засвар гэж нэрлэсэн юм. Учир нь үнэн зөв мэдээлэлгүй нийгэмд ардчилал гэж байх боломжгүй юм” гэж мэдэгдсэн юм.

(Эхлээд гурвалжин дээр дарж 30 секунд орчмын дараа эргэн пауз дээр дарж 5 минут орчим ачаалж байгаад үзвэл онлайн кинонуудыг тасалдалгүй үзэж болдог :-))

АНУ-ын 2004 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 18-29 насны америкчуудыг очиж сонгуулиа өгөхийг ятгах, эдгээр “хийх юмгүйчүүдээс” Джордж Бушийн эсрэг Джон Керригийн төлөө саналаа өгөхийг уриалах нэг ёсны тулаанд ялагдал хүлээсний дараа ч гэсэн энэ нэрт найруулагч урьдын адил ямар ч байсан гэсэн улс эх орондоо бүрэлдсэн байгаа улстөрийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байгаа ажээ. Майкл Мурын үзэж байгаагаар бол үүнийг учирлан тайлбарлахад - ухуулгын дайнд ялагдаж хэрхэвч болохгүй ажээ. Хэрэв өдөр бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цутгаж байгаа энэ их хавтгай тархины угаалгууд, худал хуурамч байдлыг илчлэхгүй юм бол хүн төрөлхтөнд өөрт нь ирээдүй гэж байхгүй юм. Юуны өмнө залууст энэ дэлхийн ойрын ирээдүйн хувь заяа илүү хамаатай билээ...

Энэ киноны гол утга санааг "Тэд үд өнгөртөл унтсаан... гэвч одоохондоо очоод саналаа өгөх хугацаа бас байна аа" гэсэн Майклын үг бүрэн илэрхийлж байгаа юм...

Үзэж болж байна уу, манайд байдал ямар байгаа вэ, яагаад..?