religulous

МУХАР СҮСЭГТНҮҮД : ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ БУС
ХАРИН ЧИН ҮНЭН УЛАМ ОЙРТОЖ БАЙНА

 

Оригинал нэр: Religulous
Нэр: Мухар сүсэгтнүүд : Ертөнцийн төгсгөл бус харин Үнэн улам ойртож байна.
Жанр: Баримтат кино
Студи/жанр: Liongate / АНУ
Найруулагч: Ларри Чарльз/Larry Charles
Оролцсон: Steve Burg, Jose Luis De Jesus Miranda, Bill Maher, Andrew Newberg
Үргэлжлэх хугацаа: 101 минут
IMDB: 7,8

Киноны тухай товчхон:

Америкийн телевизийн алдартай толк шоуг хөтлөгч Билл Маер “Religulous” нэртэй баримтат киног бүтээсэн юм. Билл энэ киноныхоо нэрийг religious(шашин) ба ridiculous(инээдтэй тэнэг юм) гэсэн хоёр үгийг нийлүүлж “Religulous” гэж өгсөн ба утгыг нь “гэнэн хүмүүсийн мухар сүсэг”, “шашны инээдтэй тэнэг байдал” эсвэл бүр “ард түмний хар тамхи” гэж ч олон янзаар орчуулж болно.

Билл Маерын энэ баримтат кино бол шашны тухай бусад олон баримтат кинонуудаас ялгаатай нь энд шашны тухай шинээр маш зоригтой хэлсэн явдал юм. Энд элдэв зүйлд тэвчээртэй ханддаг гэгддэг Голланд улсад баримтат кино найруулагч Тео Ван Гогийг нэг шашны энхтайванч байдалд нь эргэлзснийх нь төлөө зэрлэгээр амь насыг нь бусниулсныг санахад л хангалттай юм.

Гэсэн хэдий ч Билл Маер нэрд гарсан стэндап-комик, телевизийн хөтлөгч ер нь хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүнийхээ хувьд шашныг маш ёжтойгоор, бүүр цаанаасаа элэглэсэн энэ киног бүтээсэн юм. Тэрээр энэ кинондоо далдын хүчинд итгэчихсэн хүмүүсийг чухам ямар дотоод сэдлүүд нь бурханд сүсэглэж шүтэж мөргөж байхыг албадаж байдгийг мөн хэрэв бодитоор харах юм бол үнэхээр ямар ч ухаангүй мулгуу юмнуудад тэд итгэж байдгийн учрыг нь олохоор чин сэтгэлээсээ оролдож байгаа юм. Гэсэн ч ихэнх сүсэгтэй хүмүүс үүнд дургүйцсэн байдалтай хандаж байсан ч энэ баримтат киног бүтээгчид энэхүү бүтээлээ тэднийг маш егөөдсөн байдлаар дуусгахад хэн ч саад болж чадаагүй байна.

Англи хэл дээр:

 

 

Орос хэл дээр:

 

 

Билл энэ киног бүтээхдээ дэлхийн олон шашнуудын тухай үзэл бодол, санаануудыг Иерусалим, Ватикан, Солт-Лейк хот зэрэг олон тооны шашны төвүүд рүү аялах үедээ тэндхийн янз бүрийн давхарга, бүлгүүдийн шүтлэгтэй хүмүүстэй уулзаж ярилцлагууд авч цуглуулсан байна. Үүний дотор “Ийсусын төлөөх жүүдүүд” бүлгийн хүмүүсээс, загалмайтнууд, лалын шашинтнууд, урьд өмнө нь мормон байсан хүмүүс, жүүд-антисионистуудаас ярилцлагууд авсан байгаа. Билл Маерын энэ зоригтой судалгаа, баримтат кино нь хэдийгээр шашны бүлэглэлүүд болон кинотеатруудын зарим эрх ашгийн сонирхлын зөрчилтэй эздийн идэвхтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч 2,5 сая доллараар бүтсэн энэ кино нь дэлхийн олон олон сая хүмүүст хүрч 13 саяын орлогыг олж чадсан байна. 2008 оны байдлаар энэ кино нь АНУ-ын 10 топ баримтат кинонуудын дотор 7-р байранд явж байсан ба энэ оныхоо хамгийн их ашиг олсон баримтат кино болсон ажээ.

Энэ киногоор тэрээр бурхныг шүтдэггүй хүмүүс - атеистуудыг мөн бодит дэлхий, нар, мөнх хөх тэнгэрээ дээдэлдэг хүмүүсийг “нуувчнаасаа гарч ирж” дэлхий даяар тархаж байгаа шашны энэ аюултай нөлөөг эсэргүүцэн тэмцэхийг уриалж байгаа юм.

Манайд хүмүүсийн, ялангуяа зарим залуусын дунд шашин, мухар сүсэг их газар авч дэлгэрч байгаагийн үндсэн шалтгаанууд бол:

1. Шашин дэлгэрч байгаагийн олон шалтгаануудын нэг бол өнөө үед хүнийг нийгэмтэйгээ харилцан уялдаатай байсаар ирсэн холбоо, өөрийнхөө төлөө төдийгүй бас улс нийгмийнхээ төлөө байдаг үзэл санааг нь неолибералч үзэл суртлаар таслан хаясан байгаа нь эцэстээ хувь хүнийг өөрийг нь хувь заяанд нь даатгаад ганцаардуулж хаясанд байгаа юм. Иймээс хомо-сапиенс - оюун ухаант хүнд цаанаасаа байгалиасаа байдаг хамтын амьдралын бас хамтын харьцааны сэтгэлзүйн хэрэгцээ байдаг тул зарим хүмүүс үүнийгээ хангахын тулд өөрийн эрхгүй шашныг сонирхож энэ нь түүнийг бүүр шүтдэг, далдын хүчинд итгэдэг болгож байгаа юм. Энэ бол улс, нийгмийг “хагалан бутарга, хооронд нь хэмлэлдүүл, дараа нь дарангуйлан захир” гэдэг зарчмын нэг тод илрэл, сонгодог үр дагавар нь юм. Сүүлийн үед гаднын элдвийн далд хүчний тухай, үлгэрийн юм шиг ном зохиол, уран сайхны кинонууд их гарах болж үүнийг зарим ухвар мөчид хүмүүс улам их дэвэргэж байгаа билээ. Үүнд та бүхэн эргэлзэж гайхдаггүй гэж үү?! .....

2. Хүмүүс байгалийн өөрийнх нь, түүний үзэгдлүүдийн цаад учир шалтгаанууд, мөн чанарын тухай танин мэдэхүйн түвшин нь өнөө үед шалдаа унаж буурч байгаа ба мөн бидний амьдралын эргэн тойронд байгаа бүх бодит эд зүйлсийг бүтээсэн байгалийн шинжлэх ухаануудыг улам бага судлах болж байгаа. Цорын ганц жинхэнэ шинжлэх ухаанууд болох бодит байгалийн шинжлэх ухааны тухай цэгцтэй гүнзгий боловсрол мэдлэггүй, харин үүний оронд цагийн аясаар хувирч түүнд тохирч байдаг “нийгмийн ухаантай” хүмүүс хэтэрхий давамгайлсан бүхэл бүтэн үе гарч ирээд байгаа нь иймэрхүү мухар сүсгүүд газар авах нийгмийн хөрсийг улам бэлдэж өгсөөр байгаа юм. Эндээс эргэцүүлэн бодох юм бол бид бүхэн, ер нь улс орон маань хаашаа явж байна вэ?!

3. Бидний эргэн тойронд нүдэнд ил харагдаж байгаа олон юмс, үзэгдлүүд нь байгалийн хууль, зүй тогтлуудын бидний нүдэнд дөнгөж өнгөц харагдаж байгаа байдал нь, гаднах шинж тэмдгүүд байх нь цөөнгүй байдаг. Гэвч цаанаа шал өөр хууль зүй тогтолтой байх нь элбэг.

4. Жишээлбэл, нар зүүнээс мандаж баруун зүгт шингэдгийг хүн бүр өдөр бүр харж байгаа. Үүнийг маш энгийн өнгөцхөн харах юм бол, тэгээд ингэж өнгөцхөн “ойлгох” юм бол нар дэлхийг тойроод эргэж байна !!! гэж бодогдоход хүргэж болох юм. Гэвч огтхон ч тийм бус билээ. Харин үнэн хэрэг дээрээ дэлхий нарыг тойрон эргэж бас нэгэн зэрэг өөрөө тэнхлэгээ тойрон эргэж байдаг гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд маш их хүч, тэвчээр хэрэгтэй болсон тэр түүхийг бид мэдэх билээ...Иймээс юмыг ухаж бодож цаад зүйл тогтлыг нь ойлгохыг хичээж явдаг хүмүүс мухар сүсгээс хол байж чаддаг.

5. Одоогийн гаднын нийгмийн "шинжлэх ухаанууд" дотор иймэрхүү зориудаар мухраар сүсэглүүлэхэд чиглэсэн зүйлүүд хавтгай байдаг. Гэвч энэ бол тусдаа тэгээд ч нилээд том сэдэв нийтлэл болох биз ээ. Бидний хийж чадах эхний алхам бол тэр бүхэнд мухраар сүсэглэхгүй, улайран шүтэхгүй байх явдал л чухал билээ...


religul3
Ямар нэг зүйл шатаж байгаа юм шиг үнэртэхгүй байна уу...

 

religul2
Бурхан тэнгэр бидэнд тусалдаг...

Энд ямар нэг шашныг гутаан доромжлох ямар ч санаа байхгүй гэдгийг зориуд тэмдэглэж байгаа ба харин энэ бүхнийг өөр нүдээр, бодит байдлыг олж хараач гэж санал болгож байгаа юм...

Анхаар !!! Энэ хуудсан дээр зөвхөн энэ баримтат киноны талаар, энэ сэдвийн хүрээнд л хэлэлцэхийг мөн киног болж өгвөл заавал дуустал үзэж бас ойлгоод дараа нь бодож тунгааж байж “эрх чөлөөтэйгээр хүний эрхээ эдлэн” сэтгэгдлүүдээ бичихийг (ялангуяа гадаадад бас мухар сүсэгтнүүдийн эгнээнд нь орж байгаа монгол шавь нарт) санал болгож байна. Флууд, троллинг-уудыг устгах болно!

Шашны мөн чанарын тухай эндээс бас уншаарай:  Эрин цагийн дуудлага баримтатт номын хэсгээс...

Сэтгэгдлүүд  

эрин цагийн дуудлага
0 # эрин цагийн дуудлага 2012-06-02 13:55
Уучлаарай admin. Баярхүү гуайд хандаад энд биччлээ. Библид гарах 10 хувийн татвар гэж байнга ташаа яриад байх юм. Библид цалингийн, орлогын 10 хувийг чинь авна гэсэн юм байхгүй. Библи гэж ганцхан л боть ном. Хүн бол уншиж танилцсан байх ёстой гэж боддог. Библийг тайлах гэсэн оролдлого өөрөө шашин болон хувирсан гэж дуулсан. Ганцхан шашин бус бүр хэд хэдэн урсгал. Дотроо 20-30 мянган шашин. Аймар. Ганц Библиээр хэлэхэд уншигчид нь шашинд дургүй бий. Тэд зүгээр л Библиээ уншаад хуваалцаад явдаг. Ийм ч байх ёстой байх.
Дээрхи 10 хувийн татварын хувьд бол УЛС ГҮРЭН шаардлагатай гэж үзвэл 90 хувийг ч татварт авч болно гэж бодож байна. Эсвэл огт авахгүй үе ч байж болно байх.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг