expelled

Оригинал нэр: Expelled: No Intelligence Allowed
Нэр: Шоовдорлогдсон хүмүүс : бодож сэтгэх хориотой
Бүтээсэн студи: Premise Media Corporation / АНУ
Гарсан он: 2008
Найруулагч: Натан Франковски
Жанр: Баримтат кино
Оролцсон: Бен Стайн, Лили Азвар, Питер Аткинс, Гектор Авалос, Даг Экс

 

Энэ баримтат киноны тухай товчхон:

Судалгаа шинжлэх ухаанд чухам юу нэгдүгээр зэргийн ач холбогдолтой вэ: бодит байдал, баримт нотолгоонууд уу аль эсвэл ертөнцийг үзэх нэг үзэл санаа юу? Өнөөгийн энэ шинжлэх ухаан "Амь амьдрал, Хүн бол ямар нэг бүтээгчийн төгс туурвил биш, харин бич сармагчингаас гаралтай" гэдэг нэг үзэл рүү хөтөлж байгаа юу? Энэ Дэлхий нэртэй манай гариг дээр амь-амьдрал хэрхэн үүсэн тухай эрдэмтэд чухам юуг мэддэг, бас юуг мэддэггүй вэ?

Энэ бүх асуултанд АНУ-ын нийгмийн нэрт зүтгэлтэн Бэн Стейн (Ben Stein бол америкийн хэд хэдэн ерөнхийлөгчийн олон нийтийн өмнө хэлэх үгүүдийг нь бичдэг байсан аж) хариулахаар оролдож олон эрдэмтэн судлаачидтай - хүн эволюцийн замаар хөгжиж өдий хүрсэн гэдэг нэг онол-төсөөллийг баримталдаг талынхантай, мөн оюун ухаантай нэг бүтээгчийн туурвил (Intelligent Design) гэдэг онол төсөөллийг дэмждэг талынхантай ярилцаж олон бодит баримтуудад тулгуурлаж энэ баримтат киногоо бүтээсэн байна. Ер нь энэ баримтат киног бүтээгчид одоогийн энэ "шинжлэх ухаан"-д бодит байдал, баримт нотолгоонуудыг бүтээгчгүй-бурхангүй үзлээр олон нийтэд тайлбарлаж харуулах тал руу хэлбийлгэж манай гаригийн бодит ерөнхий байдлыг зориуд гуйвуулах ажиллагаа явагдаж байна гэж баталцгааж байгаа юм.

Мөн энэ баримтат кинонд манай олон хүмүүсийн хувьд "Америкт л жинхэнэ ардчилал байдаг" гэдэг гэнэн ойлголт, төсөөллийг нь зөвхөн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд бодит жишээнүүд дээр харуулсан байгаа. Энэ хүрээнд бодит байдал ийм байгаа юм бол бусад зүйлийн тухай ер нь дахин нурших хэрэг байна уу? Зөвхөн нүдээ нээж чихээ онгойлоход л, ядаж өөрийнхөө өмнө худал баашлахгүй юм бол бидний эргэн тойронд хангалттай олон жишээнүүд бий...


Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

 

Энэ баримтат кино өөрөө ер нь нилээд ер бусын сонирхолтой кино. Энэ кинонд хэдийгээр юу ч зааж сургаад байдаггүй боловч олон ухаалаг хүмүүсийн (энэ "ухаантай толгойнууд" бүгдээрээ заавал бүх хүмүүсийн сайн сайхны тулд биш, харин мөнгө санхүүжилт грант өгсөн хүмүүст, корпорациудад ажиллаж байгаа ч!) оюун ухаан сэтгэлгээний хоорондох тэр тэмцлийн тухай, тэдний хүлээн авсан байгаа тэр үзэл баримтлалууд болон энгийн Эрүүл ухааны хоорондох тулааны тухай өгүүлдэг. Энэ эрдэмтэд өөрсдийн тэр онол төсөөллүүдийг хэрхэн яаж тайлбарлаж хамгаалж байгааг үзэж сонсоход үнэхээр сонирхолтой! Харамсалтай нь, энэ баримтат киноноос өнөөгийн Барууны шинжлэх ухааны хүрээнийхэн ба засгийн газрууд нь хүмүүс бид бүхэнд, ер нь улс ард түмнүүдэд өөрсдийн нэг л "зөв" онол-төсөөллөө зүгээр л хүчээр тулган нялзааж харин бусад өөр онол ойлголт төсөөллүүд байх эрхийг ч үгүйсгэж байдаг нь ойлгогдох болно.

Энэ кинонд өөрсдийн зааж байгаа хичээл болон лекцүүд дээр энэ хоёр онолыг хоёуланг нь - эволюцийн онолыг мөн оюун ухаант бүтээгчийн онолыг оюутнууддаа ярьж өгөхийг оролдсон тэр эрдэмтдийн тухай өгүүлдэг. Оюун ухаант бүтээгчийн онол гэдэг бол заавал Бурхан энэ дэлхийг бүтээсэн байх албагүй ер нь аливаа оюун ухаан - энерги гэсэн үг юм. Үүнийх нь төлөө тэднийг ажлаас нь халж, эрдмийн зэрэг цолыг нь хураан авч эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд ч нийтлэхийг хориглож байгаа ажээ. Эндээс үзвэл бидэнд тунхаглаад уриалаад байдаг нөгөө сонголт хийх эрх чөлөө, олон ургальч үзэл, ардчилал гэдгээ яг үнэн хэрэг дээрээ бол эдлэх боломжийг өгдөггүй байгаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм. Бид бүхэн Хүн - /оюун ухаант хүн/ бичнээс үүссэн гэдэг, шинжлэх ухааны бодит баримт нотолгоонуудаар сайн батлагдаагүй эволюцийн онолыг нь л бодит байдал гэж хүлээн авах ёстой, харин дэлхийн хөгжлийн тухай өөр онол-төсөөллүүд, тайлбарууд оршин байдгийг ядаж мэдэх ч ёсгүй ажээ.

Энэ кинонд баримтат хроникуудаас гадна мультипликаци, хошиг шогийг ашигласан нь түүнийг тун өвөрмөц бас сонирхолтой болгосон байгаа....

Эцэст нь хамгийн инээдтэй нь, киноны төгсгөл хавьд эволюцийн онолыг гол хамгаалагчдын нэг Ричард Диксоны өгсөн тэр ярилцлага юм. Тэрээр энэ ярилцлагадаа манай гариг дээр бүх амь-амьдрал хаанаас ч юм бэ гарч ирсэн (!), өөрөө хуваагдан үрждэг нэг эснээс анх эхэлсэн, тэгээд эсүүдийн доторх генүүдийг харж судалж байх үед энд Бүтээгчийн гар оролцсон байгааг анзаарч болно гэж хэлсэн байгаа...

Жич: Юм мэдэхгүйгээ, эргэцүүлж боддоггүйгээ мухар сүсгээр орлуулах гэж зүтгэдэг хүмүүст бол үзэх хэрэггүй байх! Яагаад гэвэл тэд шал өөр зүйлийг зөнгөөрөө хайж явдгаа мэддэггүй!?... Харин танин мэдэхийг байнга тэмүүлж бас өөрийн дүгнэлтийг хийхийг оролдож байдаг хүмүүст заавал үзэх ёстой кино! Өөрийн дүгнэлт, үзэл санаа гэдэг бол бусдаас заавал өөр бай, хувийн "ганцхан миний" үзэл бодол гэсэн үг огт биш, гагцхүү тухайн дүгнэлтэнд өөрийнхөө толгойгоор л шүүн тунгааж бодож хүрч ирсэн байх ёстой гэсэн үг гэдгийг, яг ийм дүгнэлтэнд бас олон хүмүүс хүрсэн байж болохыг мартаж болохгүй билээ....

Үзээд төрсөн бодол, сэтгэгдлээ бичээрэй, сэмхэн уншигчид аа - my consumers! ;-)

 

Сэтгэгдлүүд  

Монгол
0 # Монгол 2013-03-02 11:18
дэлхийн эздийн долларын эздийн тулгаад байгаа ганцхан онолоос өөр бусад онол үзэл бодол сургаал номлол байдаг гэдгийг ухаарахад их тустай сайхан кино байна. энэ дэлхийг ертөнцийн эзэн бүтээсэн гэдэг хамгийн гэнэн тэнэг ойлголтыг сурталчлах нь өөрөө ямар тэнэг хэрэг вэ? Тийм гэж итгээд байгааг нь харахад хүмүүс ямар мунхаг байдаг юм вэ? Шинэ мэдээллийг олон түмэндээ байнга хүргэж байдаг Х.Болорболдоо Баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хариу
0 # хариу 2013-03-02 13:43
Quote:
энэ дэлхийг ертөнцийн эзэн бүтээсэн гэдэг хамгийн гэнэн тэнэг ойлголтыг сурталчлах нь өөрөө ямар тэнэг хэрэг вэ? Тийм гэж итгээд байгааг нь харахад хүмүүс ямар мунхаг байдаг юм вэ?
"Тэнэг биш" сэмхэн хүн гуай! Эрхэм та энэ баримтат киног дахин үзэх хэрэгтэй, эсвэл бүр юу ч ойлгохгүй байгаа бол шууд асуух хэрэгтэй дээ. Харин хальт мулт үзчихээд эсвэл зөвхөн энд бичснийг хальт уншчихаад "ойлгож байгаагаараа" бурах, бусдыг гүтгэх хэрэггүй! Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах бол ачийг мэддэггүй, хамгийн адгийн тэнэг өөдгүй хүний хийдэг ажил шүү......

Дэлхийг Хүнийг Ертөнцийн эзэн ө/х Ийсус Христын эцэг бүтээсэн гэж энд огт сурталчилаагүй, Дарвины Хүн бичнээс үүссэн гэдэг эволюц онолыг бүүр ч суртчилаагүй! :nono: Харин энэ хоёр л лав биш!, энэ хоёр онол суртал бол өнөөгийн "болохгүй" байгаа олон юмны цаад эх сурвалж гэдгийг л, Хүн яаж үүсснийг шинжлэх ухаан ирээдүйд нээх цаг заавал ирнэ гэдгийг, хүний геном, эс генүүдийг судалдаг судлаачид эрдэмтэд энэ бүхнийг бурхан биш ээ, харин үнэхээр төгс гайхамшигтай - одоохондоо хүн төрөлхтний ойлгож мэдэж чадахгүй байгаа тийм төгс "санаагаар" хүнийг бүтээсэн байгааг, үүнийг л "Оюун ухаант бүтээгчийн туурвил" гэдэг нэр томьёогоор одоохондоо тэмдэглэдгийг энэ баримтат киног үзэж ойлгоосой гэж танд санал болгосон хэрэг. /Бурхан, мухар сүсэг бүүр ч биш/ Танд энэ баримтат киног тэвчээртэй дуустал үзээд ойлгочих, эргэцүүлэн бодоод зөв дүгнэлт хийчих чадвар байгаа гэдэгт итгэхийг хүсч байна. :yes: Жич: Энэ сайтан дээр Мальтус, Дарвин, Эрин цагийн дуудлага /Ийсус Христын тухай/ зэрэг нийтлэлүүд+баримтат кинонууд бий, энэ бүхнийг уншиж үзэхийг хамгийн гол нь ойлгохыг !!!! зөвлөж байна. Хомосапиенс хүний төрлийг олж эцэг эхээс төрсөн ч Хүн байх эсвэл мал байхаа "өөрөө шийдэх" гэгч өнөөгийн энэ харийн үзэл суртал жинхэнэ эрх чөлөө мөн гэж үү!?? аль эсвэл..
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг