4ww

Нэр: The Fourth World War – Дэлхийн Дөрөвдүгээр Дайн
Улс: АНУ
Студи: Big Noise Films 
Гарсан он : 2008 
Киноны жанр: Баримтат кино
Найруулагч: Рик Роули 
Үргэлжлэх : 76 минут
Хэл: Орос хэл дээр орчуулгатай

Энэ дэлхий дээр бүх зүйл хэвийн байгаа гэдэгт итгэх маш хялбархаан: Та нүдээ аниад ч хэрэггүй – ердөө л телевизорын дэлгэцнээс, тэндээс тасралтгүй цутгаж байгаа өнгө өнгийн рекламууд болон хотын төвийн гудамжнуудын том хаягуудаас нүдээ салгахгүй, өөр юу ч олж харахыг хүсэхгүй байхад л боллоо гэсэн үг. Өөрийнхөө хувийн амьдралаа хөөн өмнөх ажил, ажлын дараах зугаа цэнгэлээрээ өөрийгөө хязгаарлахад л хангалттай юм.

Гэвч хэрэв “Дэлхийн Дөрөвдүгээр Дайн” нэртэй энэ баримтат кинонд гарч байгаа тэр үгсийг ашиглан хэлэх юм бол "хүмүүс бидний бодол санаан дотор телевизорын дэлгэцээр дамжуулан бүтээсэн "хөгжил цэцэглэлтийн" тэр эмзэгхэн хөшигний цаана нь, яг энэхүү нимгэхээн хаалтны ард газар сайгүй гаарч байгаа хүчирхийлэл, ядуурал гуйланчлалын үнэн нүүр царай мөн удалгүй биднийг ч бас нөмрөн авахаар айсуй тэр аймшигт хямралын сүүдэр” нуугдаж байгаа юм. Энэ баримтат кино нь даяарчлал гэгчийн эсрэг гарсан олон баримтат кинонуудаас эрс ялгаатай, олон талаараа үнэхээр маш өвөрмөц кино юм. Энэ кино нь бид бүхнийг капиталист дарлал мөлжлөгийн эсрэг боссон орчин үеийн энэ хөдөлгөөний түүх, одоо дэлхийн газар сайгүй өрнөж байгаа тэмцлүүдтэй танилцуулаад зогсохгүй энэ киноны кадрын ар дахь жирийн хүмүүсийн яриа хүүрнэл нь үнэхээр маш гүн гүнзгий утгатай, бараг яруу найраг шиг болсноороо үнэхээр онцгой юм.

Ангол, ӨАБНУ, Мексик, Аргентин, Өмнөд Солонгос – ер нь энэ баримтат киног бүтээсэн хүмүүс дэлхийн газар сайгүй очиж жирийн хүмүүсийн аж амьдралын олон янзын хүнд хэцүү нөхцөл байдлууд, тэдний тэмцлүүдийг дурандаа буулгаж авсан байна. Неолиберал бүтцийн өөрчлөлтүүдийн "ачаар" ажлын байраа алдаж орлогогүй болсон хүмүүс цөхрөхдөө эрх баригчдынхаа болон дэлхийн олон нийтийн анхаарлыг өөрсдийн хүнд хэцүү байдалд хандуулахын тулд замын хөдөлгөөнүүдийг хааж байгааг, өрөнд унаж орон байргүй болсон хүмүүс эзэнгүй газруудыг тэнд оромж сууц барихаар булаан авч байгааг, ирланд бишгүүрийн ая доор жагссан эсэргүүцэгчид Квебек хотын цагдаагийнхны тавьсан хориглолтыг дайрч байгааг, ажилгүйдлээс ядуурч цөхөрсөн хүмүүс Мехико хотын зүг алдарт маршаа зохион байгуулж байгааг, израилийн танкуудыг палестин жаалууд чулуугаар нүүлгэж байгааг харуулж байна. Эсэргүүцлийн энэ хөдөлгөөнөөс хол байгаа хүмүүсийн хувьд ч, энэ сэдвийг хэзээ ч сонирхож байгаагүй хүний хувьд ч энэхүү яг л уран сайхны кино шиг маш эрчтэй зураглалуудтай сайн бүтээсэн баримтат кино нь үнэхээр сонирхолтой, сургамжтай байх, эцсийн эцэст хүмүүст нэгийг бодох эргэцүүлэх шалтгаан болно гэж найдаж байна...

Дэлхий дахин дуугүй харсаар байна, чиний үхэл яг л газарт унаж байгаа нэг чулуу
эсвэл усанд дусаж байгаа нэг дусал мэт...

 

 

“Дэлхийн Дөрөвдүгээр Дайн” баримтат кино бол нэг хийсвэр онол төсөөлөл ч бус, эсвэл цоо шинэ үзэл санаануудыг дахин тунхаглаж байгаа ч бус харин аливаа нийгмийн дийлэнх олонхыг ажилгүйдэл ядууралд түлхэж байгаа капиталист даяарчлалын цаад мөн чанар, харгис дарлал мөлжлөг, гадаадын капиталд “хувьчлагдсан” эрх баригчдын башир дарангуйлал, дур зоргоороо авирлалын эсрэг орчин үеийн энэ хөдөлгөөний тухай эрч хүчтэй зураглал, бодол эргэцүүлэл, өнөөгийн амьдрал ба ирээдүй хойч үеийнхний төлөө тэмцлийн уриа дуудлага юм.

Та энэ тухай юу бодож явдаг вэ, энэ танд хамаатай юу аль эсвэл ...

 

Сэтгэгдлүүд  

zaya
0 # zaya 2012-01-14 16:21
тиймдээ гэхдээ одоо хүмүүс тэгж л яваад байгаа шдээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг