modern slavery

Оригинал нэр: Modern Slavery
Нэр: Орчин үеийн Боолчлол
Жанр: Баримтат кино
Гарсан он: 2010

Бүтээсэн: Норвеги улс, A Speranza Film Production студи
Найруулагч / продюсор: Тина Дэвис, Томас Робсан
Үргэлжлэх хугацаа: 3 хэсэг, тус бүр 44 минут
Оролцсон: Орчин үеийн боолууд, чөлөөт зах зээлийн золиосууд


Боолчлолд орчихсоноо мэдэхгүй байгаа, өөрсдийгөө "боол биш" гэж сохроор итгэж хоосон горьдож байгаа гэнэн хүмүүсийн ойлголт төсөөллөөс илүү гүн гүнзгий далд боолчлол гэж байдаггүй юм аа. Тэд өөрсдөө ингэж бодож төсөөлж төөрөлдөж байсан цагт тэднийг боолчлолоос чөлөөлөх ямар ч найдвар байхгүй ээ.

И.В Гёте

Энэ "хүний эрх, эрх чөлөө" гэх мэт чинь хамгийн гол нь капиталыг л бүрэн чөлөөлөх гэсэн далд санаархал шүү дээ. Хэрэв капитализм бүрэн эрх чөлөөтэй болж авбал жирийн хүмүүс бүрэн үнэмлэхүй боолчлолд орж байгаа нь тэр ээ!

Джон Мейнард Кейнс

Энэ баримтат киноны тухай товчхон:

Боолчлол бол алс холын улс орнуудын байгалийн нөөц баялгийг болон хүн ардынх нь эрдэм боловсрол, хүч хөдөлмөрийг нь шимэгчлэн завшиж ядуу дорой барьж байхад чиглэсэн мөлжлөгийн маш нарийн бодож боловсруулсан, эрт дээр үеэс нааш олон улс ард түмнүүд дээр туршигдаж далд боловсронгуй болгосон олон бохир аргууд, бүхэл бүтэн далд систем юм.

Өнөөгийн даяарчилсан нео-либерал ардчилсан (капиталист) нийгмийн үед "чөлөөт" гэж нэрлэсэн хувийн эздийн ТВ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтийн бодол санааг харийн даяарчилсан далд колоничлолд ашигтай байдлаар далдаас сэм бүрдүүлж байдаг. Эцэст нь ингэж бодитой үнэн зөв мэдээлэл, мэдлэг боловсролгүй шахам болгосон, ТВ-ээс өөр юу ч мэддэггүй - сонсоогүй - уншаагүй, гэхдээ хов жив тархины угаалгаасаа өөр юунд ч "итгэдэггүй" болгосон хүн сүргийг хүнд хүчир, хортой, бага цалинтай боолын хөдөлмөрт цаг наргүй зүтгүүлж цаашилбал тэднийг, үр хойч үеийг нь ч ийм мөнхийн боолчлолд барьж байхаар хичээж байгааг ихэнх хүмүүс мэдэхгүй байгаа...

Гэнэн итгэмтгий "юмны наад цаад нарийн утга учир мэддэггүйгээсээ" болж өр зээлийн ангалд унасан эсвэл урьд өмнөх ажлын байраа хувьчлал нэрээр хулгайлуулж устгуулсан, амь зуухын эрхээр өөр аргагүй байдалд орсон орчин үеийн боолууд капиталын эздийнхээ ашиг хонжооны хэрэгсэл нь төдий болж хувирсан байдгийн зэрэгцээ өөрийн эзэд буюу орчин үеийн боол эзэмшигчдийхээ бүрэн хараат өмч нь болсон байгаа нь өнөөгийн даяарчлал, неолиберал ардчилал улстөр-эдийн засгийн энэ дэглэмийн үнэн нүүр царай, мөн чанар нь билээ.

Өнөө үед боолчлолын бодит байдал, мөн чанарыг нуун халхлахын тулд элдэв "таалагддаг-таалагдаггүй" сонголт гэж нэрлэсэн башир аргууд, уран гоё сонсогдох хэдий ч хов хоосон үг яриа, уриа лозунгуудыг ашиглаж байгаа! Харин энэ далд колоничлол - боолчлолын бодит илрэл, үр дагавруудыг нь чөлөөт зэх зээлийн гэж нэрлэн хэвийн үзэгдэл мэт болгож тунхагласан байгаа өнөөгийн нөхцөлд орчин үеийн боолууд болсон жирийн хүмүүс ямар ч эрхгүй, хийж байгаа ажилдаа ямар ч ашиг сонирхолгүй, гагцхүү өлсөж үхэхгүй амьд байхын тулд, унасан өр зээлээ төлөхийн тулд эсвэл зүгээр л тархины угаалгын хүчинд болон шууд бие махбодийн хүчирхийлэл албадлагын доор ажиллаж байдаг.

Энэхүү баримтат кинонд одоогийн "чөлөөт" гэгч хэвлэл мэдээллээр ярьж болдоггүй цээртэй хориотой сэдэв болгосон, улс орны эдийн засгийг "алж" устгаж хүмүүсийн ажлын байруудыг зориуд бодлоготойгоор үгүй хийж улс үндэстнийг асар их өрийн ангалд унагаж байгаа неолибералч явуулгууд, үүнээс үүдсэн эдийн засгийн цагаачлал, боолын нөхцөлтэй хөдөлмөр, гэр бүлийн хагацал, салалт сарнилт, хүчирхийлэл, архидалт, янхандалт, аж амьдралын ядуурал, оюун санааны хоосрол зэрэг улс үндэстний оршихуйн эсрэг хийж байгаа гэмт хэргүүдийн цаад мөн чанарын тухай өгүүлдэг...

I анги :

II анги :

III анги :

Хаана анх хүмүүсийг хүчирхийлэл, залилан мэхэлж боолчлох, хүнийг худалдан наймаалж ашиг хонжоо унагах аргыг сэдсэнийг Та мэдэх үү ... Капитализм колоничлол хоёр бол нэг зүйлийн хоёр тал юм. Капитализмын хамгийн анхны хуримтлалыг чухамдаа колоничлол, боолчлол, хар тамхи хүний наймаагаар босгосон бөгөөд тэр цагаас хойш бараг юу ч өөрчлөгдөөгүй, боолын эзэд хэвээр үлдсэн ба харин улс үндэстнүүдийг боолчлох арга хэлбэр нь л улам нарийссан, боолчлолыг өөр нэр, үг хэллэг гоё сонсогдох уриа лозунгаар далдлан нууж халхавчилдаг болсон байгаа!

Дээр үед боолууд ядаж боолчлогдож байгаагаа мэддэг байсан бол одоогийн хүн сүрэг болгосон хүмүүсийн ихэнх нь үүнийгээ ч мэддэг ч үгүй, хэрэв түүнд "таалагдахгүй" юм бол энэхүү бодит байдалдаа ч итгэдэггүй болгосон байгаа учир ихэнх хүмүүс аж амьдарлынхаа мөн чанарыг эргэцүүлэн боддоггүй болсон байдаг байна... Та бүхэн энэ бүхэнд бас л итгэхгүй байна уу ... Тэгвэл энэ 3 ангит баримтат киноноос нүдээрээ үзээрэй бас чихээрээ сонсоорой ! Тэгээд улс орныхоо өнөөгийн байдал, өөрсдийнхөө өнөөгийн аж байдлыг эргэцүүлэн бодоорой...

"Надаас юу ч шалтгаалахгүй, би ганцаараа яаж ч чадахгүй учир амин хувиа л хичээх минь" гэдэг үзэл бодол бол "жижиг хүний синдром" гэдэг нэртэй зориудын тархины угаалтын үр дүн бөгөөд үнэндээ бол жинхэнэ боолын бодол, сэтгэхүй юм. Улс үндэстэн тархай бутархай, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалж нэгдэж нягтрахгүй байх нь гаднын колоничлогчдод хамгийн тааламжтай, хамгийн амар хялбар байдгийг мэдэж авцгаах ёстой. Ийм үйл ажиллагааг улс үндэстэн ард түмний эрх ашиг сонирхлоос "эрх чөлөөтэй" болгосон хувийн ТВ, хувийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мөн өнөө үед гэнэн хүмүүс өөрсдөө мөнгөө төлж тархиа угаалгадаг болсон "нийгмийн ухааны боловсрол" гэж нэрлэсэн Барууны псевдо-шашны номлолоор дамжуулан явуулж байгаа.

Орчин үед хүмүүсийг далдуур боолчлох арга нь юуны өмнө тухайн хүний оюун бодлыг нь төөрөгдөлд оруулж хүмүүжүүлж түгжих, мөн хэзээ ч төлж баршгүй хүүтэй өрийн дөнгөнд унагах аргууд болсон байгаа. Ийм аргуудын жишээ нь, элдэв стандартын боловсрол; орон сууцны барьцаат зээл гэх мэт....

Нэгэн туршилт:



Энэ туршилтын явцад эхлээд нэг шилэн саванд хэсэг шавьж бөөснүүдийг хийдэг. Шилэн саванд хийсэн шавьж бөөснүүд үсчиж хэрэв таглахгүй бол гадагш гарахаар тэмүүлж байгааг дээрх видеоноос олж харж болно. Харин энэ шилэн савыг таглаагаар нь таглаад 3 хонуулсны дараа /хэсэг хугацааны туршид сургаж хүмүүжүүлсний дараа гэсэн үг/ тагийг нь онгойлгож бүүр авсан ч гэсэн нэг ч бөөс 3 хоногийн турш энэ тагаар тогтоосон байсан тэр хязгаараас цааш үсрэхээ больсон, энэхүү түгжигдэл байдалдаа "дассан", энэ бүхэнд "зохицсон" байдаг байна!

Бүр дараа дараачийн үе удмууд нь хүртэл ялгаагүй энэхүү тогтоосон, үл үзэгдэх хязгаарт баригдсан түгжигдмэл байдлыг эцэг эхээсээ, орчин тойрноосоо суралцан өвлөж авч тэрхүү тогтоосон хязгааруудаас цааш үсэрч гарч чадахаа больсон байдгийг энэ туршилт харуулж байна! Энэхүү туршилт нь хэдийгээр шавьж бөөсөн дээр хийж байгаа туршилт хэдий ч бусад олон туршилтуудын үр дүнд ер нь аливаа амьд амьтдыг /хүнийг ч бас ялгаагүй гэсэн үг/ ямар нэг зохиомол хязгаарлалтанд хийж үүнд сургаж дасгачих юм бол тэд цаашид зөвхөн тэр хүрээндээ л амь зууж нэг насыг "шилэн саван" дотроо өнгөрөөдөг гэдгийг тогтоосон байдаг! Хүний нийгмийн хувьд энэхүү зохиомол хязгаарууд бол өнөөгийн элдэв шашнууд, ардчиллын онол, үл үзэгдэх гартай чөлөөт зах зээл, ялангуяа Барууны гаралтай нийгэм эдийн засгийн элдэв хулхи онолууд, элдэв стандартууд гэх мэт... санаатай зориудын, цаад чивэлт зорилготой зохиомол хязгаарлалтууд юм.

Монгол Хүн таны бодол төсөөлөл дотор чинь яг энэ "таглаа" шиг зориудаар бий болгож тогтоосон байгаа тэр хоосон хязгаарлалтуудыг эвдэн гарч жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй улс Эх орноо өөрсдийнхөө эрхээр хөгжүүлж амьдарцгаая!

21-р зууны эхэнд, одоо бидний амьдарч байгаа энэ цаг үед боолчлол байхгүй болсон, бүүр 1950-1960-аад онд дэлхийн колонийн систем задран унаж устсан, одоо бүр алга болсон, өнөөгийн орчин үед байх боломжгүй гэж бодож төсөөлж байгаа тэр хүн бол туйлын гэнэн итгэмтгий, тун ойрын бодол хараатай - харалган нэгэн юм.

Өнөөгийн, орчин үеийн боолчлол нь урьд өмнөх шиг хүнийг төмөр гинжээр гавлаж дөнгөлж хүчээр албадан хөдөлмөрлүүлж шимэгчлэх хэрэггүй болсоон! Одоо хүний оюун санаа, бодол ухамсрыг нь өөрсдийн хулхи онолууд, хөлсний эрдэмтдийнхээ "мундаг сургаалууд", мөн орчин үеийн дэлхий нийтийн гэгч стандартуудаараа хүлж баглан тодорхой нэг харийн улсын! загварт хийж барих болсны зэрэгцээ хүмүүсийн өнөөгийн сувьдаг, материаллаг шунал тачаалыг нь ашиглаж эсвэл ихэнх хүмүүсийг өөрсдөөр нь зөвшөөрүүлсэн өрийн дөнгөнд зориуд хийж мөнгөний хүүгээрээ дамжуулан үнэгүй "албадан" ажиллуулж мөлждөг болсон байгаа!

Яг одоо, 21-р зууны эхэнд, 2014 онд XVII-XVIII зууны үетэй харьцуулвал хаа сайгүй цөөнгүй боолууд байсаар байгаа. Ер нь одоо үнэмлэхүй дийлэнх хүмүүс бие бялдрын хувьд эрх чөлөөтэй мэт байгаа боловч харин оюун санааны хувьд, хэрэгцээний хувьд боолчлолд орсон гэдгийг баталж болно оо....

Одоо энэ тухай Та мэдэж ойлгож авсан бол чухам ямар сонголт хийхээ өөрөө мэдэгтүн!

Ийм оюун санааны боолууд болгосон зомби хүмүүс одоогийн байгаа бүрэн хараат, хөөрхийлөлтэй аж байдалдаа сэтгэл "хангалуун" байдаг ба тархиа угаалгасан тэд ертөнцийг үзэх үзэл, ахуй соёл аж байдлын түвшинд аль эрт боолууд болсон байдаг гэдгийг санаж явцгаа...