south

Оригинал нэр: South of the Border
Нэр: Манай хил хязгаараас урагшхан
Найруулагч: Оливер Стоун
Гарсан он: 2009 он
Бүтээгдсэн улс: АНУлс

 

Тайлбар: Барууны хэвлэл мэдээлэлд барууны улсуудыг /юуны өмнө АНУлс, Канад, Их британи, Франц, Герман, Холланд улсуудыг ингэж нэрлэдэг/ Хойд Атлантын блок/альянс - Атлантын гүрнүүд - Хойд талын [баян + өндөр хөгжилтэй] улсууд гэж, харин бусдыг нь Өмнөд талын [ядуу дорой "хөгжиж байгаа"] гэж нэрлэдэг. Sout of the Border - гэдэг нь Хойд Америкд орших АНУлс, Канадаас бусад нь - Өмнөд талд орших улсууд гэсэн утгатай ажээ.

Энэ баримтат киноны ингэж эхэлж байна:

"Ардчилсан" + "чөлөөт" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ТВ-үүдийн цацаж байгаа тархи угаалгын ганцхан жишээ:

Fox News сувгаар - Бид энэ дэлхий дээр одоо хүртэл дарангуйлагчид байсаар байгаа гэдгийг мэдэхгүй байна. Бүүр тэрбайтугай эдгээр дарангуйлагчид бүгдээрээ толгой дараалан засрашгүй хар тамхичид гэдэг хов жив гадуур явж байна.

Тэдний энэхүү байдал нь өнөөгийн олон зүйлийг тайлбарлаж байгаа. Хьюго Чавес нэгэн ярилцлагадаа, энэ ярилцлагыг хүмүүс олон нийт бараг мэддэггүй боловч үүнийг баримтжуулж авсан гэдэг, тэрээр өглөөгүүр како буюу нэг тийм нунтаг зажилдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бол Боливийн дарангуйлагчаас түүнд илгээдэг хар тамхи юм!?

- Энэ чинь юу вэ? Коко (кокаин хар тамхи) гэнэ үү?
- Үгүй дээ! Энэ чинь ердийн кофе хийдэг какаогийн нунтаг шүү дээ.
- Өө тийм үү. Тэгвэл энэ чинь жирийн нэг кофе болж таарч байна.
- За за, би хар тамхины талаар бага л мэддэг байгаа биз ...
- Грэхэм какао гэж хэллээ шүү дээ. Би бүүр америкчууд бид бүгдээрээ какао гэдэг хар тамхинд орчихсон юм байна гэж бодлоо шүү. - Тэгээд бид бүгдээрээ үүнээс кайф аваад л, ха ха ха...
- Би хувьдаа какао уудаггүй. Ерөнхийдөө бол би ч гэсэн энэ тухай уншиж байсаан. Америкийн сэтгүүлчид Чавес чухам юуг хэлснийг олж мэдэхээр шийдсэн гэдгийг. Кофены түүхий эд какао-г уу эсвэл кокаин нэртэй хар тамхи- коког хэлсэн үү гэдгийг .
- Ха ха ха, би бүр өөрийгөө [үзэгдийнхээ өмнө] нунтаглачихаа шүү дээ...
- Үүнийг ер нь хаанаас авдаг юм бол?
- Боливийн дарангуйлагчаас! Ингэхэд тэнд ер нь дарангуйлагч бий юү..?!

Яг ийм "мэдээллүүдийг" Хойд Америк даяар олон сая хүмүүс өдөржин шөнөжин ТВ-ээсээ үзэж сонсож дуулж байна. Тэд энэ бүхэнд нь итгэдэг болов уу? Үгүй болов уу гэж найдаж байна. Гэвч Хойд Америк болон Европын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Джордж Бушийн засгийн газрын заавраар дэлхий дахинг найз нар ба дайснуудаа гэж хуваасан юм. Өөрөөр хэлбэл, америкчууд юу гэж тушаасныг хийж гүйцэтгэдэг лидерүүдийг бол найзууд гэж харин америкчуудын тушаасныг хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь дайснууд гэж хуваасан билээ.

 

Fox News: Рауль Кастро болон Хьюго Чавес нар бол Америкийн заналт дайсан мөн!

Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс: Венесуэлийн засгийн газрыг сөрөг муу хүчин гэж үзэх хэрэгтэй юм...

2003 онд АНУлс Ирак уруу дайран орж дахин нэг өршөөж боломгүй алдаа хийсэн юм. Хамгийн гол нь энэ бүх худал хуурмаг хичнээн аймшигтай байх тусам түүнийг манай ОНМХэрэгслүүд бүүр олон удаа давтсаар хүмүүсийг ховсдсоор байлаа.

Дональд Рамсфельд: Иракын талд Аль Кайдын гишүүд байгаа гэдэг маргаангүй нотолгоонууд бидэнд байгаа...

ОНМХэрэгслүүд Бушийн засаг захиргааны иймэрхүү санаанд багтамгүй тэр солиотой мэдэгдлүүдийг нь давтсаар давтсаар давтсаар л байна. Энэ бүх хавтгай ховсдлын үр дүнд одоо америкчуудын 75 хувь нь 9/11-ны үйл явдлын ард Саддам Хусейн зогсож байгаа юм байна гэдэгт итгэчихээд байна!..

Дональд Рамсфельд: Маргаангүй нотолгоо гэж юу гэсэн үг вэ гэж үү? Энэ бол их "сонирхолтой" эд юм...

Джордж Буш: Маргаангүй нотолгоонууд гэж үү?... Энэ бол бидний хаях цөмийн бөмбөгний дэлбэрэлтийн мөөгний хэлбэртэй байх болноо!...тэгэхэд л мэдэж ав

Нэрт кино найруулагч Майкл Муур: Иракт америкчууд бид юугаа гээчихсэн юм бэ? Энэ дайн бидэнд ямар хэрэгтэй юм бэ? Энэ бол хамгийн гол асуулт шүү дээ. Иракын засгийн газарт байгаа гээд байсан нөгөө тэр үй олноор хөнөөх цөмийн зэвсэг нь одоо хаана байгаа юм бэ? Яагаад Вольф Та ийм удаан хугацаанд Дик Чейнид энэ асуултыг тавьж чадахгүй байгаа юм бэ? Манай сэтгүүлчид эрх баричдад жинхэнэ эвгүй асуултуудыг бол тавихгүй байгаа шүү дээ. Тэд үүгээрээ мэргэжлийн чадваргүй гэдгээ харуулж байгаа бус уу...

Ийм л үзэл баримтлал, хоёр нүүрт хандлагыг эрх баригчид бүх зүйл дээр гаргаж ирсэн, одоо ч гаргасаар байна!

Өрнөдийн ардчилалд нэг гол асуудал байдаг. Вашингтоны дэглэсэн жүжигт тоглохыг хүсэхгүй байгаа тийм улстөрчид суудалдаа үлдэхэд үнэхээр хүнд хэцүү байдаг. Ийм учраас л бүх ард түмнээсээ ардчилсан сонгуулиар сонгогдсон ч бай хамаагүй, Венесуэлийн Ерөнхийлөгч Хьюго Чавес хэзээд Америкийн эрх баригчдын нүдэнд харгис дарангуйлагч мэт байх болноо! ...ОУВСан өнөөгийн америк маягаар "даяарчилсан" дэлхий дахинд нөлөө бүхий том байгууллага юм. Энэ байгууллагад одоо дэлхийн 180 гаруй улсыг нэгтгэсэн байгаа. Гэвч энэ олон улсын нэртэй байгууллагыг АНУлсын Сангийн яам бүрэн захирдаг!

... ОУВСангийн "ачаар" 1988 он гэхэд Венесуэлийн эдийн засаг сүйрэл уналтанд орж жинхэнэ эмх замбааргүй байдал ноёрхож байв. Ард түмнийх нь ашиг орлого унаж жилээс жилд ядуурал гуйланчлал газар авч байлаа. Тэр үед энэ улсын Засгийн газар нь ОУВСангийн өмнө бүр өвдөг сөгдөн мөлхдөг болсон байсан юм. ОУВСан энэ улсад тусламж нэртэй хүүтэй зээл олгосон боловч энэхүү зээлийнхээ хатуу нөхцөл болгож бүтцийн өөрчлөлт нэртэй неолиберализмын хөтөлбөрийг тулган хүлээлгэж хэрэгжүүлэхээр болгож чадсан байлаа. Энэхүү неолибералч хөтөлбөр нь санаатайгаар ! тус улсын эдийн засгийг бүр сүйрүүлж хүн амын дийлэнх хэсгийг улам ядууруулж туйлдуулсан билээ. Ингээд тус улсын төрийн бодлогыг гартаа оруулж энэ улс орныг гадна талаас нь удирдах болсон ОУВСангийн заавраар 1989 оны 6-р сард нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмсний дараа венесуэлийн ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн юм.

ОУВСангийн гадна талаас нь зааварчилж удирдаж байсан эдийн засгийн шинэчлэл нэртэйнеоколоничлолын бодлогын үр дүнд ажлын байраа устгуулж ядуурч туйлдсан, зэвсэггүй иргэдийхээ өмнөөс "ардчилсан" засгийн газар нь гал нээж хэдэн арван хүн алагдсан юм... Энэ бүх үйл явдлуудын дараа Венесуэлийн армийн хэсэг бага тушаалын офицерууд цуглаж "арми бол ард түмнээ гаднын аюул заналаас хамгаалах ёстой болохоос эрх баригчдын гартаа барьдаг муна биш" гэж зарлав. Чухам эндээс офицер Хьюго Чавес тодрон гарч ирсэн түүхтэй.

1992 онд Чавес хэсэг нөхдийн хамт, гадна талаасаа харийн удирдлагатай тоглоомын засгийн газрынхаа эсрэг бослого зохион байгуулсан ч амжилт олж чадсангүй. Чавес нөхдийн хамт баривчлагдаж 2 жил гаруй шоронд суужээ... 1993 онд дахин бослого гаргасан нь амжилт олж өмнөх ерөнхийлөгч нь авилгалын хэргээр шүүхийн хаалга татсан аж. Энэ цагаас хойш Чавесын удирдан явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа нь Венесуэлийн улсын түүний жирийн ард түмний язгуур ашиг сонирхлын төлөө хийгдэж байсан тул тэрээр бүх ард түмнийхээ хувьд жинхэнэ баатар болж жирийн хүмүүс түүнийг хүрээлэн нягтарч түүнийг үндэстний удирдагчаа гэж хүндлэн дээдлэх болсон юм...

Чухамдаа Хьюго Чавесын удирдсан Венесуэлийн үндэстний засгийн газар нь урьд өмнө америкийн компаниудын мэдэлд очсон байсан, ард түмэнд нь бараг хүртээлгүй болсон байсан Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэлийг улс үндэстнийхээ мэдэлд эргүүлэн авсан нь америкийн хувийн бизнес, засгийн газрын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.......................................

Жич: Одоо /2014 оны 9-р сарын байдлаар/ тэнд 1 литр өндөр октантай /А92/ бензин 9 сентим үнэтэй буюу 50 литрийн багтаамжтай саваа дүүрэн цэнэглэхэд 4,5 боливар төлж байна. Хэрэв 1 ам.доллар = 6,3 боливар байгаа гэвэл 1 литр А92 бензин Венесуэлд 27 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол дэлхийн дээр хамгийн бага үнэтэй бензин буюу Венесуэлийн ард түмэн байгалийн баялагийнхаа үр шимийг жинхэнэ ёсоор бодитоор хүртэж байгаа гэсэн үг юм... Энэ бол Венесуэлийн эдийн засагт венесуэлчүүд өөрсдөө оруулж байгаа хамгийн бодит том хөрөнгө оруулалт билээ...

Харин АНУлсын сенатор Джон Маккейн мэдэгдэл хийхдээ Хьюго Чавес бол хамгийн муу дарангуйлагч мөн!... гэжээ ???...

... мөн үү ?! Харин Та юу гэж бодож байна вэ? яагаад вэ....