propoganda2012

 

УХУУЛГА ЯТГАЛГА = МЭДЭЭЛЛИЙН ДАЙН = ТАРХИНЫ УГААЛГА =
МЭДЭЭЛЛИЙН "МЭДЭЭ АЛДУУЛАХ ТАРИА"

Өөрийн толгойгоор бодож эргэцүүлдэггүй хүн түүний тархинд зориудаар суулгасан байгаа харийн үзэл суртлыг өөрөө өөртөө "баталж" өөрийгөө хуурч амьдрахыг хичээдэг. Үүний тулд тэрбээр зөвхөн тэр үзэл сурталд нь нийцэх зүйлүүдийг л эрж хайж уншиж үзэж байдаг бөгөөд харин өөр нийцэхгүй мэдээллүүдийг өөрийн мэдэлгүй түлхэж жадлан эсэргүүцэж байдаг. Энэ байдал нь тэр бодгалийг төөрөлдсөн далд ухамсар нь боолоо болгочхоод байгаа нь тэр ээ! (c)

Гарсан он: 2012
Бүтээсэн улс: БНАСАУлс - Хойд Солонгос
Жанр: баримтат кино
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 35 минут
Хэл: солонгос англи дээр дуутай, орос хэл дээр хадмал орчуулгатай

Киноны тухай товчхон:

Энэ бол барууны гүрнүүдийн зүгээс дэлхийн бусад улс үндэстнүүдийн эсрэг явуулж байгаа хүйтэн дайн - суртал ухуулгын дайралтыг эсэргүүцсэн баримтат кино юм. Энэ баримтат кино БНАСАУлсын хувьд нилээд ер бусын кино бөгөөд учир юу гэвэл ийм баримтат кино бүтээсэн нь тэнд улстөр - нийгмийн өөрчлөлт алгуурхан боловч өрнөж байгааг харуулж байгаа хэрэг юм. Хойд Солонгосыг манай гаригийн хамгийн "үзэл сурталжсан" улс гэдэг ч энэ бол хараахан тийм биш бөгөөд үнэн хэрэгтээ барууны орнууд түүнээс дутахгүй маш их үзэл сурталжсан, зөвхөн нэг талын мэдээллүүдээр хавтгай балбадаг "хувийн" "ардчилсан" "чөлөөт" хочтой олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй бөгөөд түүнд нь хэдэн үеэрээ чанагдаж эцэст нь ямар нэг аргаар ээлжит зээлийн төлбөрөө хийх, зээлээр хэрэглэхээс бусад зүйлийг огт сонирхохгүй амь зуух, эргэн тойронд нь байгаа үнэн бодит байдлыг мэдэхгүй байх "эрх чөлөөтэй" болгосон оршин суугчидтай улсууд бөгөөд тэнд энэ суртал ухуулга - ятгалгаа шууд ил тод биш харин далдуур сэмхэн [ганцхан өрнөдийнхөнд ашиг хонжоотой] ардчилал , [зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалсан] хүний эрх, [төөрөлдсөн жирийн олонход] үл үзэгдэх нударгатай зах зээл" гэх мэтийн нэг төрлийн "мэдээ алдуулах мэдээллийн тариа"-ны үйлчлэл доор хүмүүсийн тархи - далд ухамсарт хүчээр суулгаж өгөхийг илүүд үздэг ...

Ер нь монголчуудын олонх Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ардын Улсын тухай олон зүйл дээр дэгс мэдээллүүд, буруу ойлголт төсөөллүүдтэй байдаг. Хойд солонгосын ард түмний нэн шинэ түүхэн хувь заяа нэг талаасаа үнэхээр эмгэнэлтэй боловч нөгөө талаасаа баатарлаг тэмцлийн тод үлгэр жишээ билээ. 50 гаруй жилийн турш АНУлсын толгойлсон барууны орнуудын эдийн засгийн бүрэн хориг бүслэлтэнд байгаа хэдий ч одоо бараг бүх зүйлээ дотооддоо хийж чаддаг болсон, мөн атомын зэвсэг цэнэгт хошуу тээвэрлэгчийг дотооддоо бүтээсэн, манай гаригийн жинхэнэ ёсоор тусгаар тогтнож бие даасан тун цөөхөн улсуудын нэг - ард түмэн билээ.

Ган зуд аль ч улсад тохиолддог, гэхдээ зориудын эдийн засгийн хориг бүслэлтэнд 50 гаруй жил байгаа энэ улсад хааяа зарим нэг хязгаар нутагт нь өлсгөлөн гарч байгаа. Гэвч энэ үед нь түүнд туслахын оронд Хойд Солонгосыг "хадны мангаа" болгож өлсгөлөнгөөр нь биднийг айлгаж сүрдүүлж байдаг нь хэнд, чухам юунд ашигтай вэ...? Мөн Баруунаас манайд ирсэн сэтгүүлч, ихэнх хүмүүс нь гагцхүү ядуу дорой арчаагүй хүмүүсийн зургийг түүн авч байдгийг бид мэдэх билээ.... яагаад вэ, юуны тулд хамгийн мууг нь ийнхүү түүн зураглаж авна вэ?.. эргэцүүлэн бод доо.

Энэ баримтат киног бүтээсэн улсын нэрийг нь дөнгөж уншчихаад зарим нэг сэтгэлийн хөөрөлтэй мулгуу хүмүүн "Монголыг Хойд солонгос шиг болгох гэж байна" хэмээн ойлгочхож болох юм. Үгүй дээ! Гагцхүү аливаа улс үндэстэн жинхэнэ ёсоор тусгаар тогтнож өөрийнхөө хүчинд итгэж хөдөлмөрлөж хийж бүтээдэг байвал... бүх юм болдог гэдгийг л энд хэлэх гэсэн юм.

Ер нь ямар нэг дүгнэлт хийхийн тулд мэдээжийн хэрэг юуны өмнө 1949-50-аад онд Солонгосын хойг дээр болсон тэр үйл явдлууд, хэний эрх ашгаар солонгосчууд яагаад хоёр хуваагдсан, хоёр Солонгосын өнөөгийн ялгаатай байдал нь чухам юугаар нөхцөлдсөн гэх мэт асуултуудыг ул суурьтай судалж үнэн баримтуудыг худал хуурмаг ухуулга ятгалгаас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм...

Энэ баримтат кино хамгийн анх дэлхийн кино театрууд, кино наадмуудын дэлгэцэн дээр бус харин youtube дээр гарч ирсэн байна. Учир нь "үгээ хэлэх эрх чөлөөтэй" + "хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй" + "ардчилсан" улс орнууд энэхүү баримтат кинонд кинотеатруудын дэлгэц, кино наадмуудын тайзан дээр гарч ирэх тийм боломжийг олгоогүй ажээ... Энэхүү киног youtube-д тавьсан Сабина ярихдаа энэ баримтат киног Сеул дэх хойд солонгосчуудаас авсан, энэ баримтат киног дэлхийн олон нийт олж мэдэхийн тулд тэд нар түүнийг англи хэл дээр орчуулж youtube-д тавихыг түүнээс хүссэн гэж мэдэгдсэн байна. Солонгос хэлний орчуулагч энэ эмэгтэй тус баримтат киног барууны ТВ-ийн олон сувгуудад санал болгосон боловч тэдний нэг нь ч авч гаргахыг хүсээгүй-цензурээс айн эмээж байгаагаа илэрхийлсэн учир өөрөө орчуулж интернэтэд тавьсан ажээ.

Орос хэл дээр:


Олонх хүмүүс бид бүхний, хүн нэг бүрийн амьдралд байгаа тэр янз бүрийн айдас хүйдэс, тахин шүтлэг, "янзалсан" түүх, телевизороос бидэнд өгч байгаа тэр мэдээллүүд мөн элдэв янзийн ухуулгууд ба хоосон зэрэглээнүүд, рекламууд ба гадаадын "нэрт" хүмүүсийг тахин шүтүүлэх гэсэн эрээ цээргүй ятгалгууд, видео тогломууд, терроризм гэх мэт энэ бүх суртал ухуулгуудын цаад жинхэнэ үүрэг ролийн тухай бодлогоширч эргэцүүлдэггүй. Бидний амьдралд маш нарийн чивэлт аргуудаар тулган нэвчсэн байгаа энэ бүх хавтгай суртал ухуулгын тухай Хойд Солонгосын баримтат энэ кинонд өгүүлдэг.

Энэхүү баримтат кино бол нийгэм олон нийтийн анхаарлыг өнөөгийн бидний амьдралын болон дэлхий дахины үнэхээр чухал тулгамдсан байгаа асуудлуудаас холдуулан сатааруулж харин аливаа чухал мэдээллүүдийн тухайд бол буруу ташаа ойлголт төсөөлөл суулгах, эцэст нь тархи оюун ухааныг маань мулгуудуу болгох зорилготой мэдээлэл-сэтгэлзүйн дайн гэдэг маш өвөрмөц нэгэн дайныг бидний эсрэг хэрхэн явуулж байгаа тухай кино юм.

Энэ дайн олон янзын баг өмссөн байдаг ба бидний хүн нэг бүрийн эсрэг чиглэсэн байгаа!

Нэгэн жишээ:

Хойд Солонгос андройд смарт утас өөрөө бүтээжээ

Өндөр технологийн салбарт амжилт гаргаж буй Өмнөд Солонгостой харьцуулбал дэлхий дахинаас тусгаарлан тасалсан Хойд Солонгос улсад саяхнаас л гар утас хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Харин саяхан тус улс өөрийн анхны “Android” үйлдлийн системтэй гар утсаа бүтээжээ.

“Уолл Стрит Жоурнал”-ын блогт тавьсан “Ассошэйтэд Пресс” агентлагийн фотозурагт буланд энэ шинэ төхөөрөмжийн талаар мэдээлэл гарчээ. Энэхүү шинэ гар утсыг Пхеньянд болсон нэг үзэсгэлэн дээр танилцуулсан аж. Одоогоор шинэ загварын гар утасны үзүүлэлт, доторх системүүдийн талаар мэдээлэл алга байна.

android korea

Гэхдээ зураг дээрээс харахад энэ гар утас “Samjiyon” гэдэг нэртэй бололтой. “Уолл Стрит Жоурнал”-ын сэтгүүлчдийн таамаглаж буйгаар энэхүү утас дотоод зах зээл дээрээ худалдаалагдаж эхэлсэн аж.

Харин өрнөдийн загвараар "ардчилсан" ингэж эрүүл ухаанаасаа "эрх чөлөөтэй" болсон, өрнөдийнхний өрийн боолууд аймхай аминчхан болсон монголчууд бид хаана явна вэ....???

Энэ баримтат киног анхааралтай ойлгож үзээд дүгнэлтээ хийгээрэй.

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг