rewr hum hist

ДЭЛХИЙН ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭХИЙГ ХОРИГЛОСОН АРХЕОЛОГИЙН ОЛДВОРУУД:
ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРЛЫН ТУХАЙ "НУУЦУУД"-ЫГ ИЛЧЛЭХ - ХҮН ТӨРӨЛХТНИЙ
ТҮҮХИЙГ ШИНЭЭР БИЧИХ ЁСТОЙ

 

Оригинал нэр: The Mysterious Origins of Man -Rewriting Human History
Нэр: Хүний үүсэл гарлын тухай нууцууд - Хүн төрөлхтний шинэ түүх
Гарсан он: 2006
Бүтээсэн: АНУ
Жанр: Шинжлэх ухааны тайлбартай баримтат кино
Найруулагч: Билл Коут
Оролцсон: Энэ киног тайлбарлан хөтлөгч Чарльтон Хестон, Майкл Кремо, Ричард Томпсон, Джейн Макентайер, Ричард Мильтон ба бусад судлаачид эрдэмтэд

Киноны тухай товчхон:

Энэ баримтат кинонд хомо-сапиенс буюу оюун ухаант хүн манай гариг дээр хэдэн зуун мянга цаашилбал олон сая жилүүдийн өмнө ч амьдарч байсныг гэрчлэх археологийн олон олон баримт нотолгоонууд байдаг тухай өгүүлдэг.

Уг баримтат кинонд “Манай энэ Дэлхий нэртэй гариг дээр оюун ухаант хүмүүс 500-аад сая жилийн өмнө амьдарч байсан байна” гэж америк эрдэмтэн, Археологчдын дэлхийн холбооны гишүүн, “Хориглосон археологи” болон “Хүн төрөлхтний тухай бидний мэдэхгүй түүх” нэртэй алдартай номуудыг хамтран бичсэн доктор Майкл Кремо баталж байна. Хомо-сапиенс буюу оюун ухаант хүн манай гариг дээр хэдэн зуун мянга цаашилбал олон сая жилүүдийн өмнө ч амьдарч байсныг гэрчлэх археологийн олон олон баримт нотолгоонууд илэрсээр байгаа хэдий ч Английн байгаль судлаач Чарльз Дарвины дэвшүүлсэн хүний үүслийн эволюцийн онол гэгчийг нь няцааж байгаа, Хүнийг амьтантай нэг гарал үүсэлтэй гэж мэлздэг энэхүү харгис онолынх нь цаад чивэлт зорилгод нь таарч тохирохгүй байгаа археологийн олон чухал олдворуудыг өнөөгийн "албан ёсны шинжлэх ухаан" гэгч дэлхийн олон нийтээс нууцалж байдаг ажээ. Дарвины онолыг бут ниргэсэн ийм олдворууд улам олноороо илэрсээр байхад энэ тухай Өрнөдийн санхүүгийн элит бүлэглэлийн халаасны “эрдэмтэд” нь 200 жилийн турш дув дуугүй амаа хамхиж байгааг, ийм олон хөдөлшгүй баримт нотолгоонууд байсаар байгааг мэдэхгүй царайлж мэлзэж байгааг эсвэл зориуд “мартчихаад” байгааг энэ баримтат кинонд үзүүлж байна.

Шударга үнэнч цөөн хэдхэн эрдэмтэн судлаачид ийнхүү урт удаан хугацаанд дэлхийн олон нийтээс нууцалсаар байгаа эдгээр олдворуудыг, мөн эртний хүмүүсийн араг ясны олон тооны үлдэгдлүүдийг үзүүлж үзэгч бид бүхнийг хүн төрөлхтний үүсэл гарлын тухай бидний толгой тархинд суулгасан байгаа хэвшмэл "ойлголт төсөөллүүдээ" эргэн харахыг мөн өнөөгийн албан ёсны гэгч шинжлэх ухааны өөрийнх нь одоогийн иймэрхүү хоёр нүүрт "арга барилуудыг" нь ч гэсэн анзаарахыг, ер нь шинжлэх ухааны гэсэн бүх зүйлийг хөдөлшгүй баталгаа нотолгоогүйгээр үнэн гэж хүлээн авахгүй уриалж байна. Дээрх номуудыг хамтран бичсэн энэ эрдэмтэд өнөөдөр түгээмэл болгосон, хүмүүсийн тархинд зориуд суулгаж өгсөн тэр онолуудад нь таарч тохирохгүй байгаа бодит баримт нотолгоонуудыг олон нийтээс нууцлаж байдгийг нь илчлэн нэрлэсэн “мэдлэгийн цензур” гэдэг ойлголт-нэр томьёог шинээр оруулж ирж өнөөгийн албан ёсны гэгч шинжлэх ухаанд одоо ийм байдал бүх салбарт хавтгай байгааг анхааруулж байна.

/үүнд өнөөгийн барууны загварын либерал ардчилал, үл үзэгдэгч гартай чөлөөт зах зээл мэтийн онолууд юуны өмнө хамаарна!!!/

Доктор Ричард Томпсон - “Хориглосон археологи” номыг хамтран бичсэн:

“Бидний энэ номондоо үзүүлж байгаа үндсэн баримт нотолгоонууд нь орчин үеийн анатомийн хэлбэртэй хүний дээд өвөг олон сая жилийн өмнө! амьдарч байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм. Ер нь аливаа чухал олдворуудыг урьд өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдэж байсан бүх зүйлтэй харьцуулан судалдаг. Гэвч эдгээр олдворуудаар батлагдаж байгаа тэр эртний хүмүүс бидний мэдэх нөгөө Дарвины онолд нь таарч тохирохгүй байгаа учир энэ бүх зүйлийг огт хайхрахгүй орхиж тэр байтугай олон нийтээс нууцалж ирсэн байдаг. Өнөөгийн өрнөдийн эрдэмтэд судлаачдыг өөр үзэл баримтлалд, өөр онолуудад, судалгааны өөр түвшинд сургадаггүй, энэ бүхнийг эрдэмтдийн хүрээнд хэлэлцдэг ч үгүй юм аа гэж энэ баримтат кинонд өгүүлж байна. Бүр өнөөгийн их дээд сургуулийн багш нарт ч энэ тухай огт мэдээлдэггүй ажээ..."Тэдний албан ёсны гэгч тэр онолтой харшилж байгаа бүх мэдээллийг хааж боох замаар – шинжлэх ухааны шинэ мэдээллүүдийг цензурдэн шүүх замаар нийгэм олон нийт дэлхий дахиныг хуурч мэхэлж байдаг юм даа” гэж ярьж байна...

1880 онд геологич Джейси Уинни Калифорни муж улсын нутагт 300 футын гүнд алт хайж байсан уурхайчдын гаргаж ирсэн хүний гараар бүтээгдсэн олон эд зүйлсийг судлаад эдгээр олдворууд нь 55 сая жилийн өмнөх хөрсний давхаргаас гарсан гэдгийг нь тогтоосон байна.

“Хориглосон археологи” номыг хамтран бичсэн Майкл Кремо:

“Сүүлийн 150 жилийн турш археологичид маш олон баримт нотолгоонуудыг олж илрүүлж байсны хэрээр харин эдгээрийг дээд удирдлагаас нь улам бүр дарж олон нийтээс нууцалж байсан юм”.

Виржинийн геологич Джейн Макентайер:

1966 оны зун Мексикт чулуун зэвсгийн бүхэл бүтэн цуглуулгыг олж нээсэн юм. Эдгээр чулуун зэвсгийн насыг радиометрийн аргаар уран ба церконийн задралын үндсэн дээр тогтооход хоёулаа 50 мянган жил орчим гэж адилхан үр дүнд хүргэсэн юм. Энэ баримт бол урьд өмнөх Дарвины бүх онолыг бут ниргэж байсан. Гэвч чухамдаа үүнийг л олон нийтэд мэдээлэх гэсэн оролдлого минь дээд удирдлагын цензуртэй тулгарч эцсийн эцэст миний өөрийн эрдэм шинжилгээний ажил, цаашдын бүх ирээдүйг минь үгүй хийж орхисон юм даа”. Доктор Макентайерын энэхүү судалгааны ажлыг, түүний судалгааны ажлын цаашдын бүх санхүүжилтийг нь дээрээс нь нэгмөсөн зогсоон хаасан байна...

Карл Бау, антропологич:

“Би өөрийн багтай хамт малталт хийж байгаад 80 дюймийн динозаврын мөр олсон ба яг хажууд нь 16 дюймийн хүний хөлийн 12 ширхэг мөр байгааг олж илрүүлээд бид үнэхээр алмайрсан. Алхаа хоорондын зай, улны мөрийн судалгаа нь эдгээр мөр нь хоёр хөл дээрээ босоо явж байсан хүний мөр гэдгийг эргэлзэх юмгүй тогтоосон. Гэвч бидний энэ нээлтийг нууцалж "жуулчдыг татах гэсэн нэг арга" гэж сонинд зарлаад өнгөрсөн дөө”.

Тэндээс бас хүний хурууны чулуужсан нэг хэсгийг олж рентгенд харахад доторх ясны хэлбэр нь хүнийх гэдгийг нь хөдөлшгүй баталсан байна. Эдгээр олдворууд олдсон хөрс нь ойролцоогоор 130 сая жилийн өмнөх давхарга байсан ажээ.

Англи хэл дээр:

Орос хэл дээр:

Эволюцийн онол гэгчийг анх зохиож гаргаж ирсэн газар бол Англи билээ. Английн чинээлэг гэр бүлээс гаралтай, ямар ч тусгай боловсролгүйгээр хожим өөрийгөө байгаль судлаач гэж нэрлэх болсон Чарльз Дарвины дэвшүүлсэн нэг таамаглал - төсөөлөл болох эволюцийн онол-оор бол энгийн амьд организмууд нь урт удаан хугацааны турш тохиолдлын шалтгаант өөрчлөлтүүдийн үр дүнд улам илүү боловсронгуй организмууд болон хөгжсөн байна гэдэг төсөөлөл юм. Жишээлбэл, 5 сая жилийн турш нэг эст бичил биет оюун ухаант хүн болтлоо ийм замаар хөгжсөн гэх мэт ?!

Одоо хүний үүсэл гарлын тухай Дарвины энэ онолыг хаа сайгүй давамгайлах онол болгосон байгаа. Харин энэ үзэл баримтлалын нийгмийн нэг үр дагавар нь хэн илүү хүчтэй, аргатай зальтай нь, ёс суртахуунгүй "ажил хэрэгч" нь илүү давамгайлж байх ёстой гэдэг нийгмийн дарвинизм нэртэй либерал онол юм...

Доктор Ричард Мильтон:

“Миний ард байгаа энэ барилга бол Лондонд байрладаг Байгалийн шинжлэлийн музей юм. Гэхдээ энэ нь сүмийн барилгатай төстэй байгааг та бүхэн харж байгаа ба үнэхээр ч энэ музей бол Дарвины онолыг хамгаалдаг гол сүм нь юм. Энэ музейд байгаа бүх үзмэрүүд нь Дарвины нөгөө “хүн бол сармагчин өвөгтэй” гэдэг онолыг нь "баталж нотлон" хүмүүсийг үүндээ үнэмшүүлэхийн тулд зориудаар тохируулж янзалж цуглуулсан үзмэрүүд юм. Гэвч энэ бүхэн огтхон ч тийм биш юм! Хэдийгээр Дарвины энэхүү онолыг нь шинжлэх ухааны нотолгоо баримтуудаар үгүйсгэж байгаа өөр олон эрдэмтэн судлаачдын баталгаа нотолгоонууд байгаа ч тэдгээрийг та бүхэн хаанаас ч олж үзэж чадахгүй ээ, учир нь тэдгээрийг аль ч музейд дэлгэн тавьдаггүй юм аа".

Боливи улс. 12 гаруй мянган жилийн тэртээх эртний нууцуудаар дүүрэн Ванако хот далайн түвшнээс 12 мянган метрийн өндөрт оршдог. Энэ хотын чулуун байгууламжуудын нэг чулууных нь жин 150 гаруй тонн байгаа юм. Энэ хотыг инкүүдийн эртний өвгүүд инженерийн маш өндөр түвшинд гайхалтай яв цав сайхан барьсан байгаа юм. Асар том чулуунуудыг хооронд нь төмрөөр түгжээ цутгаж холбож байсан ажээ. Энэ бүхнийг хийхдээ төмрийг хайлуулсан төлөв байдалд байнга барьж чадаж байсан нь тэр үеийн хүрсэн байсан техникийн агуу ололт амжилтуудыг илтгэж байгаа юм... Үүнээс цааш өчнөөн олон баримт нотолгоонууд байдгийг энэ киноноос үзэж ойлгоорой!

"Мянга сонссоноос нэг удаа ч болов нүдээрээ үз" гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн билээ.

Ийм олон олон хөдөлшгүй баримт нотолгоонуудыг, мөн өнөөгийн манай нийгэмд бүрэлдсэн байгаа нөхцөл байдлыг анхааралтай эргэцүүлэн шүүн тунгааж бодох юм бол хомо-сапиенс - Оюун ухаант Хүнийг заавал сармагчинтай холбох ямар эрх ашиг хэнд байгааг, өнөөгийн хүн төрөлхтнийг "нийгмийн амьтад" гэж нэрлэж жирийн хүмүүстэй яг амьтадтай харьцаж байгаа мэт харьцаж тэдэнд хандаж байгаа нь ямар үзэл санаа баримтлал дээр үндэслэсэн байгааг, хүний нийгмийн олонхыг зориудын башир аргуудаар санаатайгаар ажилгүйдэл ядуурал гуйланчлал, гай зовлонд унагаж байгаагаа "байгалийн - нийгмийн - шалгарал" гэгч рүү түлхэж байгаа нь ямар онол үзэл баримтлалд тулгуурлаж байгааг АНЗААРЧ АНХААРАЛДАА АВАХ цаг болсныг, хүмүүст "генийн өөрчлөлттэй, химийн хорт хольцтой" хүнс хоолыг тулгаж эрүүл мэндийг нь бусниулж байгаад дараа нь "эмчилж байна" гэж мөнгө хөрөнгийг нь сааж байгаа нь, өнөөгийн "хялбаршуулсан" мэдээлэл боловсролоор хүний оюун ухаан, мэдлэг чадавхыг нь мохоож эцэст нь Монгол улс нийгмийг мөхөлд аажмаар түлхэж байгаа ийм ашиг сонирхол чухам ХЭНД байгаа вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байгаа юм ..?!

Жич:

1. Дарвин дээрх номондоо хүнийг яг бич сармагчин өвөгтэй гэж зүтгээгүй ба харин байгалийн амьд организмууд хувиран өөрчлөгдөж хөгжиж ирсэн байж болох юм гэдэг нэгэн онол-таамаглалыг дэвшүүлсэн юм. Харин үүнийг нь XV зуунаас боолын худалдаа, харгис колоничлол, хар тамхины наймаа, мөнгө хүүлэлтээс баяжиж ирсэн Их Британийн дээдсийн хүрээнийхэн XIX зууны сүүлчээс өөрсдийн зүтгүүлж байсан энэ материалч капиталист үзэл баримтлалаа зөвтгөж байх <<шинжлэх ухааны>> онол болгон ашиглах болсон байна.

2. Дарвин насан эцэслэхийнхээ өмнө өөрийн энэ онолоос татгалзсан гэдэг. Гэвч түүний энэ онол таамаглал төсөөлөл нь одоо бол шинжлэх ухаанаас хол, огт өөр зорилго, хүсэл тачаалтай хүмүүсийн хувьд үзэл суртлын нэг зэвсэг нь болсон юм.

3. Мальтусын мөн Дарвины эдгээр онолууд бол троцкист коммунизмын үзэл суртал мөн нийгмийн олонхыг нарийн башир аргуудаар мөлжиж шулж байхад үндэслэсэн неолибералч капиталист үзэл суртлынх нь тулгын чулуунуудын нэг юм...

4. Аливаа зүйлд сургаар итгэж найдаж "хальт сонссоноороо, тэгж ойлгосноороо" бодож төсөөлж ярьж амьдрах нь өнөөгийн маш олон муу зүйлүүдийг хойноосоо дагуулж байна. Харин үүний оронд олж уншиж үзэж судалж шүүн тунгааж эргэцүүлж бодож заавал бодит баримт нотолгоог шаардаж байх нь ухаалаг хүмүүний нэг шинж гэж суут ухаантнууд эртнээс нааш сургаж ирсэн байдгийг санахад илүүдэхгүй буй заа...

5. Энэ бүх харийн үзэл суртал, явуулгын ээлжит нэг золиосууд нь болоод байгаа бид бүхэн энэ бүхнийг нь мэдэхгүй, анзаарахгүй гэнэн "цагаанаараа" байгаа нь тэд хичнээн нарийн зальжин арга ажиллагаатай болохыг дахин баталж байгаа хэрэг юм.

Та бүхэн юу гэж бодож байна, сэтгэгдлээ үлдээхээ мартуузай...