thrive1

Дэлхий дахин сэрж сэхээрч ухаарч байна ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ :
ҮҮНИЙГ ЯАЖ ДАЯН ДЭЛХИЙ ДЭЭР БҮТЭЭХ ВЭ?

Оригинал нэр: THRIVE: What on Earth will it take?
Нэр: ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ: Энэ нь Дэлхийг ямар болгох вэ?
Гарсан он: 2012
Бүтээсэн: Фостер Гэмбл, АНУ
Киноны төрөл: Баримтат кино, улстөр, эдийн засаг, эзотерик
Найруулагч: Фостер Гэмбл / Steve Gagné, Kimberly Carter Gamble
Албан ёсны сайт нь: www.thrivemovement.com
Оролцсон: Дипак Чопра, Дэвид Айк, Эдвард Гриффин зэрэг олон нэрт хүмүүс
Үргэлжлэх хугацаа: 132 минут

Тодруулга: Энэ баримтат киног бүтээсэн, уг киног хөтлөж байгаа Фостер Гэмбл бол бидний сайн мэдэх ахуйн хими, хүнсний "Проктер энд Гэмбл" корпорацийг үндэслэн байгуулагчдын нэг Гэмблуудийн шууд өв залгамжлагч байсан боловч өөр замыг сонгосон хүн аж...

Анхаар! Энэ баримтат киног ЗӨВХӨН шинэ мэдээллүүд авах зорилгоор үзэхийг зөвлөж байна. Торын номлол гэгч, либерал үзэл гэх мэт нь зөвхөн тэдэнд л ашигтай, амьдралыг харж байгаа зөвхөн тэдний л үзэл санаа - харж байгаа өнцөг нь юм!!!

Киноны тухай товчхон:

“Хөгжил цэцэглэлт” – энэ бол манай Дэлхий нэртэй гариг дээр ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ чухам юу болж байдгийг илчлэн харуулсан, одоо нийгэм хүмүүсээс нууж халхалж байгаа тэр нууцуудын хөшгийг сөхсөн ер бусын баримтат кино юм.

Энэ кинонд өнөөгийн орчин үеийн соёл иргэншлийн “цус” нь болсон мөнгөний урсгалыг мөшгин дээш шат ахиж явсаар жирийн хүмүүс бидний амьдралыг бараг бүх талаас нь атган эрхшээж хянаж байдаг тэр жинхэнэ үнэмлэхүй эрх мэдэл засаглал нь даян дэлхийн хэмжээнд чухам хаана, ямар хүмүүсийн гарт төвлөрсөн байгааг дэлгэн харуулдаг. Энд орчин үеийн шинжлэх ухаан, олон нийтийн мэдээлэл мэдлэг, ойлголт ухамсарт мөн үйл хөдлөлд сүүлийн үед гарч байгаа үсрэнгүй өөрчлөлтүүдийг бүгдийг нь цогцоор нь хамтад нь авч үзэж тэдгээрийг цаад учир зүйн холбогдлоор нь хэлхэн тайлбарладаг. Ингэснээрээ энэ баримтат кинонд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа эдгээр асар том гүн гүнзгий асуудлуудыг шийдвэрлэх бодитой шийдлүүдийг санал болгож Хүмүүс Бидний Амьдрал ба Хүмүүс Бидний Ирээдүйг дахин шинээр сэргээн бүтээх чин хүсэл, чиг баримжаа зорилгыг санал болгож биднийг зоригжуулж бас хүч чадлыг өгч байна.

Энэхүү баримтат кинонд өнөөдөр үнэн хэрэг дээрээ гүн гүнзгий хямрал - мухардалд орчхоод байгаа хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа бараг бүх чухал асуудлуудыг нэгбүрчлэн авч үзэх ба энэ байдлаас гарч хөгжилт цэцэглэлтэнд хүрэх арга замуудын тухай санаагаа өгүүлдэг. Үүнд:

* Энэ дэлхий дээрх Амьдралын цаад зохион байгуулалт болох нандин нууцлагдмал геометрийн ухаан, үнэмлэхүй тэнцвэржилт, Торын онол, векторын тэнцвэржилт

* Манай дэлхийд ирж байсан өөр гаригийн тэр “бурхад”-аас үлдээсэн гэгээрэл, О-Сириусын сүм, хүмүүс амьдардаг олон арван мянган гаригууд /эзотерик/

* Үл танигдах нисдэг биетүүдийн тухай бодит баримтууд, тариалангийн талбайнууд дээрх үл мэдэгдэх олон тойргуудын нууц тайлал, Никола Тесли, Джон Хатчинсон

* Одоо 200 их наяд доллартай болсон байгаа тэр этгээдүүдийн ёроолгүй шунал тачаал, газрын тос, нүүрс, байгалийн хий ба атомын цахилгаан станцуудаас хамаарч байгаа одоогийн энэ хамаарлаас хэрхэн яаж салах тухай

* Мөнгө гэдэг зүйл (доллар, евро, паунт стерлинг, төгрөг зэрэг)-ийн ард чухам юу!, ямар хүмүүс нуугдаж байдаг тухай

* 1960-аад оноос эхэлсэн “Ногоон хувьсгал” гэгч нь үнэн хэрэг дээрээ бол улс орнуудын газар тариалан, хөдөө аж ахуйг химижүүлж цаашид ! үндэстэн дамжсан корпорациудаас хамааралтай болгох цаад зорилготой болох мөн перма-тариалалт ба генийн өөрчлөлттэй амьд биетүүдийн технологиуд нь ямар далд зорилготой тухай

* Одоогийн хүн эмнэлэг ба эмийн үйлдвэрлэлийн үнэн нүүр царай ба баримт нотолгоонууд

* Доктор Райфын бүтээлүүд ба хорт хавдрыг эмчлэн эдгээх мэдлэгүүдийг яаж дарж хавчиж гагцхүү мөнгөний ашиг хонжоог өмнө нь тавьж байгаа тухай

* Манай дэлхий дээр өнөөдөр тогтсон байгаа цөөн хэдхэн хэт баячуудын эрхшээл доорх тэр жинхэнэ эрх мэдэл ба далд засаглалын пирамид, өнөөгийн банкны системийн үнэн нүүр царай, АНУ-ын төв банк – ам. доллараар дамжаад дэлхийн төв банк болж хувирсан Холбооны Нөөцийн Системийн нууц түүх ба жинхэнэ үүрэг ролийнх нь тухай

* Хүн амын албан татвар, асар том мөнгөний ченжүүд, нийгмийг ямар хүмүүс шимэгчлэн сорж байдаг тухай

* Ротшильдууд ба Рокфеллерууд гэж хэн бэ, 2008 онд эхэлсэн санхүүгийн хямрал хэрхэн яаж үүссэн тухай, Олон улсын Валютын Сан гэж ямар байгууллага вэ, өөрсдийгөө “бурханд шилэгдсэн хүмүүс” гэж нэрлэдэг тэр хүмүүс чухам хэн вэ

* Даян дэлхийг хэрсэн байгаа аалзны тор шиг эрх мэдлийн сүлжээ-матрицын тухай, эдгээр хөшигний ард байгаа ноёдын эцсийн зорилго нь чухам юу вэ

* Жүүдүүд ба антисемитизм, “нийгмийг хагалан хуваа – хооронд нь хэмлэлдүүл – дарангуйлан захир” зарчмын мөн чанар, бодит баримт нотолгоонууд, өнөөгийн хүмүүсийн оюун бодол, цаад ухамсарт нь элдэв аргаар зориуд суулгаж өгсөн байгаа хэм хэмжээ ба нэг хэвшил болгосон тэр ойлголтууд

* Дэлхийн Худалдааны Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, ОУВСан, эдийн засгийн алуурчдын тухай

* Нийгмийг захирах бүтэц, зохион байгуулалт ба нийгмийг хэсэгчлэн хуваах зарчим, нүүрсхүчлийн хийн татвар гэж юу вэ, даяарчлал чухамд хэнд ашигтай вэ

* Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, “асуудлыг зориуд үүсгэх – нийгмээр хариу үйлдлийг хийлгэх – өөрийн шийдлийг санал болгож хүлээн авахуулах” зарчим, энд тэндгүй байнга дайн дажин хийж байгаа хуурамч шалтгууд, үг хэлэх эрх чөлөөтэй бүс гэж юу болох тухай

* Ухаалаг үнэмлэх гэж чухам юу болох, бичил чипүүд ба RFID, сансрын зэвсэглэлийн шинэ системүүд, АНУ-д бэлдэж байгуулсан байгаа FEMA бөөнөөр хорих газруудын тухай

* “Алтан тэрбум” гэдэг харгис үзэл санаа ба хүн төрөлхтнийг арьстны үзлээр хуваан дээд ба доод төрөлтнүүд гэж ангилдаг цагаан арьстнуудын евгеник үзэл суртал номлол, вакцинжуулалтын цаад далд зорилго, нисэх онгоцоор агаарт хоржуу бодис цацаж байгаа тухай

* Хүн төрөлхтний оюун санаа, бодол сэтгэлийг эзлэн авах гэсэн ухаангүй улайрал, хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг хэрхэн өөрчилдөг вэ, нийгмийн сэхээрэл ухаарал, авгалдай ба эрвээхэйн схем

* Сэхээрч ухаарч эхэлсэн хүмүүст зориулсан юу хийж эхлэх тухай зааварчлага, хүчирхийлэл үл хэрэглэх (ахимс) зарчим

* Хөгжил цэцэглэлтэнд хүрэх замууд, амьдрал дахь айкидо арга мэхүүд, бидний оюун сэтгэлийн луужин (Ухамсар + Ёс Суртахуун)

Жич: Энэ кинонд үзүүлж байгаа бүх баримт нотолгоонууд нь ашиг сонирхлын зөрчилгүй эх үүсвэрүүдээр баталгаажсан болно. Эх үүсвэрүүдийг албан ёсны сайтан дээрээс үзнэ үү.

Англи хэл дээр:

Орос хэл дээр:


thrive3

Энэ улс үндэстний хүмүүс манай энэ банкны зарчим ба мөнгөний системийг ойлгохгүй байхад л хангалттай. Хэрэв тэд үүнийг ойлгочих юм бол маргааш өглөө болохоос өмнө л бослого - хувьсгал гарна гэдэгт би итгэлтэй байдаг.

Генри Форд, 1922

Дээрх зураг дээр: Барууны банк санхүүгийн далд бүлэглэлүүд, үндэстэн дамжсан корпорациуд дэлхийн улс бүх орнуудад бүрэн эзэрхэл ноёрхлоо тогтоож бүх хүн ардыг нь шулж мөлжиж далдын хяналт эрхшээлдээ оруулахын тулд

- "чөлөөт" гэсэн башир нэртэй боловч үнэн хэрэг дээрээ дээрх бүлэглэлүүдийн гар хөл болсон хувийн эздийн хяналтанд орсон олон нийтийн мэдээллийн (мэдээллийн үү эсвэл мунхруулах үү?) хэрэгслүүд, Холливудын уран сайхны зохиосон кинонууд, элдвийн далд зорилготой зориудын ном хэвлэлүүд, дуу хөгжим зугаа цэнгэлээр дамжуулан улс үндэстэн - олон нийтийн тархийг угааж барьж

- улс оронд нь "ардчилал тогтоох, хүний эрхийг хамгаалах, зах зээлд шилжүүлэх" гэсэн хулхи уриан доор үзэл суртлын эсвэл цэрэг зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлж

- энэ бүхний эцсийн зорилго болох улс орнуудын байгалийн нөөц баялгууд болон хүн ардынх нь мэдлэг боловсрол, хүч чадал, ур чадвар, хөлс хүчийг нь шимэгчилж улс үндэстний амьдралын бүх нөөц баялаг, хөрөнгө мөнгийг нь элдэв ил далд башир аргуудаар сорон авч тонон дээрэмдэж байгаагийн ачаар "хөгжингүй ардчилсан" байдгийн учрыг товчлон харуулсан байгаа...

Зургийг Та сайн ажиглан харвал олон зүйлийн "учрыг" олж харж болно оо!

Та энэ тухай юу бодож, улс Эх орныхоо төлөө юу хийх гэж байна вэ....