wikipedia lies

Залуу үеийнхний аливаа юмны талаарх ойлголт төсөөлөл, оюун санааны эсрэг хийж байгаа ийм террорист үйлдлүүд бол хамгийн хүнд гэмт хэрэг, алсын зорилготой харийн далд явуулгууд гэдгийг ухаарч ойлгоцгооё!


ВИКИПЕДИА-ГИЙН ЧИН ҮНЭН ГЭГЧ НЬ

Оригинал нэр: Truth in Numbers? Everything, According to Wikipedia
Нэр: Түмэн худлуудын дундах Үнэн гэгчид нь итгэж болно гэж үү? Википедиа-гийн бүх юмны чин үнэн гэгч нь
Төрөл : баримтат кино
Бүтээсэн: АНУлс / Glen Echo 
Гарсан он: 2012

Анхаар! Wikipedia.com-ын ерөнхий урьдчилсан сануулгыг сайтар анзаарч уншвал яг ингэж бичсэн байгаа:

Википедиа сайтнаас Таны олж үзсэн мэдээлэл үнэн зөв эсэхийг Википедиа баталж нотолж чадахгүй. Та википедиа сайт руу ямар ч хэрэгсэл ашиглаж орж ирсэн бай хамаагүй тэнд мэдээлэл тавьсан авторууд эсвэл тэдгээрийг хожим засаж өөрчилсөн хүмүүсийн хэн нь ч тус сайтанд нямбай бус эсвэл үнэнд үл нийцэх худал мэдээлэл орсон байгаагийн төлөө хариуцлага хүлээхгүй!

Энэ баримтат киноны чухал хэсгүүдийг орчуулав.

Wikipedia-г үндэслэгч гэх Джими Уэйлс (Jimmy Wales) ингэж ярьж байна: Википедиа бол дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган сайн дурынхны байгуулж байгаа нэвтэрхий толь - сайт юм... Өнөөдрийн байдлаар Wikipedia сайт нь хандалт-хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийн хэмжээнд 9 дэх том сайт болоод байгаа.

Wikipedia-гийн төслийн нэг хөрөнгө оруулагч Ворд Каннигхэм (Ward Cunningham) : Та бүхэн одоо Википедиа-г зөвхөн уншигчид биш бас түүнийг хамтран бүтээгчид нь юм...

Тэд тус сайтыг ийнхүү рекламдан тунхаглахдаа "Интернэтийн дурын хэрэглэгч Wikipedia.com-д дурын мэдээлэл оруулж бас тэнд байгаа бусад хүмүүсийн оруулсан нийтлэлүүдэд дурын засвар өөрчлөлтүүд оруулж чадна" гэж мэлздэг. Өөрөөр хэлбэл, яг ингэж зарлан тунхагладаг, яг ийм байдаг хэмээн бодит байдал дээр бус баталгаа нотолгоонд тулгуурлаж бус харин зөвхөн үг хэлээрээ батлахыг - бидэнд ингэж итгүүлэхийг оролддог! Гэвч... тэнд тус сайтан дээр Барууны олигарх бүлэглэлийн гар хөл тагнуулын тусгай албадын зүгээс явуулж байдаг "албан ёсны" гэх суртал ухуулга ятгалгад үл нийцэх мэдээлэл оруулбал далдаас маш хатуу цензурдэн устгаж байдаг нь бодит байдал билээ. Тэд ийнхүү тэдний зүгээс дэлхийн бусад улс үндэстэн, ард түмнүүдийн эсрэг байнга явуулж байгаа дэгс мэдээлэл-сэтгэхүйг нь өөрчлөх дайныг нь эсэргүүцэж байгаа хүмүүс тэнд байгаа "цорын ганц үнэн зөв" гэгч мэдээллүүдэд нь аливаа үнэн зөв засвар өөрчлөлт оруулбал тун удалгүй нэр нь үл мэдэгдэх далд нууц бүрэн эрхт редакторууд нь өөрсдийнхөөрөө “зөв” болгон засаж орхидог гэсэн үг юм.

Хэрэв тухайн асуудлын чин үнэнийг эх үүсвэртэй нь баталгаатай мэдэж байгаа аливаа хэрэглэгч ийм оролдлогыг дахин дахин хийвэл түүний засаж өөрчлөх - edit эрхийг нь цаанаасаа хаачихдаг!... Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байна уу?... тэд аман дээрээ чөлөөт хэвлэл, мэдээллийн эрх чөлөө гэж хоосон тунхагладаг боловч хэрэг дээрээ аливаа чухал мэдээлэлд далдаас маш хатуу цензур тавьдаг бөгөөд тэдний ийм хоосон тунхаглал ба бодит байдал хоёр хоорондоо асар их зөрөөтэй байгаа нь өнөөгийн үнэн - бодит факт юм!

Бас "Тус сайтан дээр та бүхэн өөрийн нэр усаар эсвэл бүүр нэрээ нууцалж байгаад дурын мэдээлэл оруулж бас байгаа мэдээллийг засаж өөрчилж болдог" гэдэг. Тэгээд хамгийн гол нь тэрхүү мэдээллийнхээ ишлэл, лавлах эх үүсвэрүүдийг зааж өгөх, мөн шинжлэх ухаанд үндэслэсэн байх ёстой гэдэг. (Гэвч... тэнд тавьсан дийлэнх "цорын ганц үнэн зөв мэдээллүүд" гэгч нь зөвхөн нэг талыг барьсан, тэдэнд “хэрэгтэй” ишлэлүүд л байдаг! хэний чигийг барьсан, хэнд хэрэгтэй мэдээллүүд гэдгийг Та ойлгож байна уу!? )

Мөн Wikipedia аль нэг талын байр суурийг барихгүйгээр мэдээлэл тавихыг эрмэлздэг гэж тунхагладаг билээ. Гэвч... хэрэв САЙН анзаарч уншвал үнэхээр чухал, өнөөгийн ардчилсан неолибералч суртал ухуулагчдын 20 гаруй жил гуйвуулаад байгаа түүх, зарчмын чухал ач холбогдолтой мэдээллүүдийн хувьд анзаарч ажиглавал тус сайтан дээр хэтэрхий нэг талыг /хэний талыг барьсан гэдгийг ойлгож байна уу/ барьсан нь илт илэрхий харагдаж байдаг. Харин түүхийн талаар хөлсний ухуулагчид тархиа угаалгасан, ийм ташаа мэдээллээс өөр юу ч мэдэхгүй, хэрэгтэй зөв ном уншаагүй хүнд бол бүх зүйл үнэмшилтэй мэт, үнэн зөв мэт зөвхөн санагддаг, бодогддог...

Хэрэв энэ сайтан дээр байгаа ямарваа нэг мэдээлэл нь үнэнд нийцэхгүй гэж танд санагдаж байгаа бол ?! хэрэглэгч та түүнийг өөрөө өөрчилж засаж бичиж болно гэдэг. (Гэвч энэ нь хүртэл зөвхөн хоосон тунхаглал юм! харин бодит байдал дээр бараг боломжгүй ээ, ийм боломжийг хэрэглэгчдэдээ олгодоггүй!). Гэвч таны хийсэн тэр зөв болгосон өөрчлөлт чинь өөр хэн нэгэнд таалагдахгүй (ер нь аливаа мэдээлэл нь "таалагдана", "таалагдахгүй" гэж байж болох уу) бол тэр таны бичсэнийг өөрийнхөөрөө өөрчилж болдог. Энэ мэтээр нэг мэдээллийг хэдэн ч хүн хэдэн ч удаа өөрчилж засаж болдог гэсэн үг. Мөн ямар нэг буруу мэдээллийг анх оруулсан хүн тэр анхны хувилбараа зориудаар буцаагаад ч тавьж болдог байна?!

Википедиа ямар нэг мэдээллийг зөв эсвэл буруу гэж батлахыг оролддоггүй, харин уншигч өөрөө өөрийнхөө (Анхаар! тэр уншигчдынх нь ихэнх нь олон зүйлийг хараахан мэдэхгүй, гэнэн цайлган итгэмтгий идэр насны залуучууд байдаг!) ойлголт төсөөлөл, бодол санааг өөрөө бүрдүүлэх ёстой гэж википедиагийн эзэд нь ярьж байна. (Гэвч... гэвч...гэвч... ийм байж болохгүй шүү дээ)

Анхаар! Хэрэв та интернэтээс Google-ээр ямар нэг мэдээлэл хайвал Google таныг юуны өмнө чухамдаа Wikipedia руугаа чиглүүлж байгааг та бүхэн анзаардаг уу! Энэ нь Таны аливаа юмын талаарх ойлголт төсөөлөл, бодол санаа, дотоод ухамсрыг чинь Википедиа-гийн ийм "сайн дурын" мэдээллүүдээр бүрдүүлж байх гэсэн эрээ цээргүй бодлого, далдаас явуулж байгаа үйл ажиллагаа юм!!! Хүмүүсийн олонх нь Google-ийг интернэтээс аливаа мэдээлэл хайгч гэж боддог, тус хайгч нь аливаа мэдээллийг ямар нэг үзэл суртал, нэг улс, ашиг сонирхлын бүлэглэлийн талыг барихгүйгээр зүгээр л шударгаар эрэмбэлж өгдөг гэдэгт гэнэн итгэцгээдэг.

Гэвч үнэн хэрэг дээрээ интернэтийн эздийн хувьд (интернэт хэний ямар төсөл байсан ба одоог хүртэл байгааг эргэн нэг санаарай, мөн одоо хэний ДАЛД шууд хяналт удирдлага дор байдаг гэдгийг таах гэээд үзээрэй...) чухал мэдээллүүд (жишээлбэл, аливаа нэг түүхэн факт баримт, өнгөрсөн үеийн болон өнөөгийн улс орнуудын улстөрийн түүх бодлого, өнөөгийн олон улсын санхүү-мөнгөний бодлого, эдийн засгийн онол номлол, цэрэг стратеги-дайны суртал ухуулга-мэдээллийн хувьд) Таныг юуны түрүүнд дор хаяж эхний 1-3 хайлтын хуудсан дээр гарч ирж байгаа википедиа-гийн олон хувилбарууд руугаа өөрөөр хэлбэл таныг яг тэр “хэрэгтэй мэдээллүүд” рүүгээ чиглүүлдэг гэсэн үг ээ!

Ed Poor (Wikipedia-гийн тэргүүн редактор): Википедиа одоо Google-ээр хийж байгаа бүх хайлтын дор хаяж эхний гурван мөрийг эзэлж байгаа. Джими Уэйлс Google-тэй тохиролцоо хийсэн юм шиг байгаа юм. Энэ нь мөнгөтэй холбоотой байсан эсэхийг бол би мэдэхгүй ээ...!?

Харин 2001 оны 9/11-ний үйл явдлаас хойш АНУлсын тагнуулын тусгай албадтай хамтрах болсон Google болон Джими Уэйлс нар үүнийгээ үгүйсгэж байгаа боловч тэдний энэхүү далд хэлцэл нь тэдэнд харилцан ашигтай байгаа гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм.

Ed Chi, Palo Alto Судалгааны төвийн судлаач: Одоо 100 интернэт хэрэглэгчийн 8 нь Wikipedia сайтан дээр сууж байгаа шүү!

Ed Poor (Wikipedia-н тэргүүн редактор): Википедиа одоо хүн төрөлхтний хуримтлуулсан бүх мэдээллийг багтаасан, 2 дахь том сайт юм.

Wikipedia-г үндэслэгч Джими Уэйлс (Jimmy Wales): Өнөөдөр CNN, ВВС-ийг үзэж байгаа бүх хүмүүсийг нийлүүлснээс ч олон хүн манай Википедиаг уншиж байна...

John Seygenthaler, сэтгүүлч, зохиолч, улстөрийн зүтгэлтэн: Тийм ээ, энэ их сонирхолтой сайт. Тэнд Википедиа-д маш их мэдээлэл байдаг. Гэхдээ тэнд итгэж үнэмшихэд хэцүү мэдээлэл бас их байдаг. Та хэзээ энэ сайт руу хандаж орж ирж байгаа цаг мөчөөс чинь мөн чухам ямар мэдээлэл тэндээс хайж байгаагаас чинь шалтгаалж тэнд байгаа, байсан мэдээллүүд нь шал өөр өөр утга агуулгатай болсныг анзаарч болно... Тэнд миний хуудсан дээр худал зүйл их бичсэн байсан учир би өөрөө засаж өөрчилсөн юм. Гэтэл над руу редакторууд нь дайрч эхэлсэн. Намайг одоо бүр Джон Кеннедиг алсан хүн гэж хүртэл тэнд бичсэн байгаа. Одоо надад тэр худал мэдээллийг засаж залруулах боломж байхгүй, миний edit-эрхийг тэд хаачихсан байгаа...

Lawrence Wright, номын автор, сэтгүүлч: Википедиа-д тавьж байгаа мэдээллүүд нь зүгээр л урсаж байдаг. Хэн ч тэдгээрийг шалгаж тогтоож чин үнэнд нийцүүлэх ажлыг хийдэггүй. Тэнд байгаа мэдээллийн төлөө ХЭН Ч ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ юм аа. Харин энэ бол маш аюултай нөхцөл байдал юм.

Cade Metz (техник технологийн шинжээч): Википедиа ийнхүү хэрэглэгчдийхээ аливаа юмны талаарх ойлголт төсөөлөл, бодол санааг нь далдаас хянаж хэрэгтэй чигтээ чиглүүлж байдаг. Википедиа-гийнхан өөрсдийгөө хэний ч талыг барьдаггүй, мэдээллийн ардчилсан эх сурвалж гэж хүмүүст ойлгуулахыг оролддог. Гэвч энэ бол тийм биш юм. Тийм биш гэж үү?!

Andrew Keen (номын автор, шинжээч): Энэ сайтанд хэн юу тавьж байгааг хэн ч хянаж чаддаггүй. Иймээс энэ бол жинхэнэ оюуны анархизм гэсэн үг. Тэнд бичсэн юуг ч өөрчилж болдог. Тэгээд үүнийг нь хэн нэгэн засаж чадахгүй бол (бодит байдалд дээр үнэнд нийцүүлж засаж өөрчлөх боломж өгдөггүй!) энэхүү мэдээлэл нь чин ҮНЭН мэт болж хувирдаг юм шүү. Энэ бол байж боломгүй нөхцөл байдал юм!

Robert Littman (Хавайн Их сургуулийн профессор): Хэрэв танд жинхэнэ үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байгаа бол Википедиа-д хэзээ ч бүү итгэж найд. Тэнд байгаа мэдээллүүдийг бүгд л засаж өөрчилдөг шүү дээ, өөрөөр хэлбэл хэн ч тэнд байгаа мэдээллүүдийг шүүн шалгаж үнэнд нийцүүлж залруулдаггүй гэсэн үг юм аа. Би өөрөө Википедиа-д итгэж найддаггүй! Танд ч бас үүнийг зөвлөж байна. Жинхэнэ нэвтэрхий толь бичгийг жинхэнэ судлаач шинжээчид л бичдэг. Харин Википедеа-г дурын этгээд өөрийнхөөөрөө засаж өөрчилдөг юм. Ийм учраас итгэж болохгүй ээ!

Susan Jacoby (зохиолч): Хэрэглэгчид нь өөрсдөө хэн нэгний анхны оруулсан мэдээллийг дураараа засаж өөрчилж болдог учраас тэдний хожим оруулсан засвар өөрчлөлтүүд нь анхны оруулсан мэдээллээс илүү чин үнэнд нийцнэ гэсэн итгэл үнэмшил байх боломжгүй шүү дээ... Тэнд байгаа миний тухай мэдээллүүдийг хэн нэгэн засаж өөрчилсөн байгаа. Үүнийг намайг үзэн яддаг миний нууц амраг байсан хүн бичсэн ч юм бил үү, хэн ч юу ч олж мэдэхгүй шүү дээ...

James Woolsey (АНУлсын Тагнуулын төв газрын захирал асан): Тэнд тоо томшгүй олон хүмүүс засвар өөрчлөлт хийдэг учраас тэнд байгаа мэдээлэлд хэдий хэр итгэж найдаж болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Cade Metz (техник технологийн шинжээч): Википедиа-д байгаа мэдээллүүдийн үлэмж хэсгийг засаж өөрчилсөн тэр этгээдүүд "Darling" эсвэл "Сайхан хүүхэн" гэсэн нууц нэрээр энэ бүхнээ хийснийг хэрэв та бүхэн олж мэдвэл их гайхна даа.

Robert McHenry (Британика нэвтэрхий толь бичгийн ахлах редактор): Хэрэглэгч бид нар хэн хэзээ ямар зорилгоор тэр мэдээллүүдийг бичсэнийг огт мэдэхгүй. Бид мөн тэр өөрчлөлтүүдийг хийсэн тэр хүмүүсийн олж авсан боловсрол, тухайн тэр мэдээллийн талаарх мэдлэгийнх нь түвшинг бүүр ч мэдэхгүй шүү дээ. Нэрээ усаа нууцална гэдэг бол тэд хариуцлагаас зугтаж байгаагийн хэлбэр юм.

GTV сувгаар: Википедиа-д бүртгүүлж орон тэнд байгаа нийтлэл мэдээллүүдийг засаж өөрчилж байгаа зарим хүмүүс бүртгүүлж орохдоо өөрсдийнхөө тухай худал мэдээллүүд оруулсан байгаа нь илэрснээс болж Википедиа-д байгаа тэр мэдээллүүдэд итгэж найдаж болох эсэх асуудлыг дахин хурцаар тавьж байна.

Andrew Keen (номын автор, шинжээч): Энэ тохиолдол бол Википедиа-гийн /нийтлэлийг засаж өөрчилдөг/ нөгөө тэр үл мэдэгдэх редакторуудынх нь нэг сонгодог жишээ нь. Essjay гэсэн нууц нэртэй тэр этгээд тэнд маш их зүйл бичдэг байсан. Харин тэрбээр урьд өмнө нь Кентукки мужийн гурван их сургуулиас хасагдсан, сурлага муутай нэгэн байсан байдаг. Гэвч тэр Википедиа-д өөрийгөө шинжлэх ухааны 3 зэрэг цолтой гэж танилцуулсан байгаа. Ингээд тэрбээр бусад хүмүүст өөрийн бичсэн зүйлүүдээ тулгаж байсан. Тэр ойролцоогоор 16 мянган нийтлэлийг өөрчилж зассан байгаа. /одоо тэр хаана ажиллаж ийм шаргуу ажилладаг болсныг нь “таагаарай”!/ Тэр ингэхдээ өөрийгөө эрдэмтэн, эрдмийн цол зэрэгтэй гэж бусад хүмүүст тулгаж далайлгаж байсан юм. Энд хамгийн тохуурхалтай нь нэг том сонин түүний бичсэн тэр үнэн гэгчид нь үндэслэж нийтлэл бичсэн байсан. Түүний тэнд бичсэнийг нь үндэслэж The New Yorker сонины сэтгүүлч Stacy Shiff нэг нийтлэл бичсэн ба түүний тэр нийтлэлийн талаар бөөн хэл ам гарсны дараа тэр сэтгүүлч сая далан таваар бууж өгсөн дөө.

Wikipedia-г үндэслэгч Джими Уэйлс (Jimmy Wales): Аан, манай тэр хэрэглэгч залуу хүн учраас алдаа гаргасан байсан. Юун сүртэй юм бэ? Тэр өөртөө нэг нууц нэр өгөөд жаахан өвчигнөсөн л биз. Үүнд аймшигтай юм байхгүй гэж бодож байна. Интернэтэд алхам тутамд л иймэрхүү юм таарч байдаг биз дээ.

Andrew Keen (номын автор, шинжээч): Хэрэв Уэйлс Википедиа-г үнэхээр үнэнд нийцэх мэдлэг, мэдээллүүдийн сайт болгох гэж бодож байсан бол хэн тэнд мэдээлэл нийтэлж бас өөрчилж засаж байгааг нь мэдэх ёстой байсан. Гэвч тэр үүнийг одоо болтол хийхгүй байгаа нь тэнд иймэрхүү "Essjay"-нүүд олон байгаа гэсэн үг юм.

Cade Metz (Онлайн нийтлэлүүдийн шинжээч): Википедиа-д асар олон нэр нь үл мэдэгдэх хүмүүс өчнөөн юм бичдэг. Гэвч тэдний дунд гол эрх мэдлийг нь барьж байгаа хэсэг бүлэг байдаг. Гэвч тэд албан ёсоор бол тийм бүлэглэл байдаггүй, онцгой эрхтэй явцуу бүлэг хүмүүс байхгүй гэж мэлздэг. Гэсэн хэдий ч үнэн хэрэг дээрээ тэд нар бодитоор байдаг юм шүү!

Chris Wilson (Slate Magazin-д бичдэг): Үнэн хэрэг дээрээ тэнд байгаа зүйлүүдийн үлэмж хэсгийг хийж гүйцэтгэдэг маш цөөн хэдхэн хүмүүс байдаг. Тэнд тавигдсан нийтлэлүүдэд хийсэн бүх өөрчлөлт засваруудын 50 орчим хувийг яг энэ 1 хувь хэсэг бүлэг хүмүүс хийсэн байдаг.

Cade Metz (Онлайн нийтлэлүүдийн шинжээч): Та бүхэн тэднийг хэн гэдгийг мэдэх аргагүй, тэдэнд ямар ашиг сонирхлын зөрчил байгааг бүүр ч мэдэхгүй шүү дээ! Википедиа өнөөдөр интернэтийн 8 дахь том сайт болсон бөгөөд өнөөгийн хүмүүс аливаа нэг мэдээллээ олж авдаг эх сурвалж нь болчхоод байгаа. Ийм нөхцөлд тэр үл мэдэгдэх явцуу бүлэг хүмүүсийн гарт асар их эрх мэдэл төвлөрчихөөд байгаа гэсэн үг юм. Тэд маш их элдэв мэдээлэл тэнд оруулсан учраас л ! бид тэдэнд итгэж найдахаас өөр аргагүй байдалд орчхоод байгаа гэж үү дээ?

Simon Winchester (сэтгүүлч): Тэдний багийг хуулж хаях цаг болсон гэж би бодож байна. Хүмүүс бид тэд нар хэн бэ гэдгийг мэдэх ёстой! Тэд нар үнэн хэрэг дээрээ хэр зэрэг мэдлэг боловсролтой болохыг, тэдний бичсэн нийтлэлүүдэд итгэж болох эсэхийг бид мэдэх ёстой шүү дээ. Бид цөм том сонингуудын эрхлэгчдийг мэднэ, тэд нар хэн бэ гэдгийг мэддэг шүү дээ. Википедиа-гийн гол мэдээлэл оруулагчид, бусад хүмүүсийн тавьсан нийтлэлүүдэд засвар өөрчлөлт хийгчид нь хэн бэ гэдгийг хэрэглэгчид бид мэдэх цаг болсоон!

Andrew Keen (номын автор, шинжээч): Джими Уэйлсийн олж авсан мэдлэг боловсрол нь иймэрхүү юмнаас өөр зүйл хийх боломжийг түүнд олгохгүй байгаа ба түүний ертөнцийг үзэх үзэл нь Айн Рэндийн [бэртэгчин байх] номлол дээр үндэслэсэн байгаа. “Би дунд сургуулийн нэг сурагчид Харвардын нэг профессорт итгэдэг шигээ итгэдэг” гэж Джими Уэйлс ярьдаг. Энэ бол дор хаяхад түүний зүгээс маш хөнгөн хуудамгай хандлага юм.

Susan Jacoby (зохиолч): Би 15 настай байхдаа Айн Рэндийн "Эх үүсвэр" гэдэг номыг нь уншчихаад энэ бүхэнд нь итгэж үнэмшиж байсаан. Хожим энэ зохиолоор нь нэг мангар кино хийсэн байдаг шүү дээ. Гэвч хожим том болоод түүний номлож байсан тэр бүхэн огт тийм биш гэдгийг ойлгож ухаарсан даа.

Scott Jones (бизнесмэн): Хэрэв та ямар нэг зүйлийн тухай шинжээчийн түвшний өндөр мэдлэг боловсролтой байгаад Википедиа-гаас тэр мэддэг зүйлээ шалгаж үзвэл тэнд шал өөр юм бичсэн байдаг. Гэсэн ч тэд нар таныг дэндүү нэг талыг барьж байна гэж бүр буруутгаж мэлздэг. Ер нь Википедиа судлаач эрдэмтэн шинжээчдийн байр суурийг нийтлэх бус харин юу ч мэдэхгүй бага залуу хүмүүсийн бодол санааг бүрдүүлэхийг илүүд үздэг. Энэ бол байж боломгүй зүйл шүү.

Robert Littman (Хавайн Их сургуулийн профессор): Асуудлын гол нь жишээ нь, хэрэв би нэг нийтлэл Википедиа-д бичээд тавьбал түүнийг хэн нэг нь өөрийнхөөрөө засаад өөрчилчихнө шүү дээ.

Jaron Lamier (компьютерийн программч, хөгжмийн зохиолч, номын автор): Урьд өмнө та ямар нэг мэдээлэл хайж Googlе-д түлхүүр үгээ бичвэл өчнөөн олон мэдээлэл дундаас хайсан тэр мэдээллээ олдог байсан. Харин одоо бол Google-ийн хайлтын лав эхний 3-4 хуудас нь Википедиа-гийн хувилбарууд байдаг болсоон! Хэрэв та өөр мэдээлэл олохыг хүсвэл интернэтийг нилээд ухах хэрэгтэй байдаг болсон. Энэ байдал нь интернэтийн анхны тэр зорилго, мөн чанарыг өөрийг нь үгүй хийж байгаа...........


stutpidity

 .....Түүхийг Википедиад шал өөр болгож бичсэн /энэ нь хэнд ашигтай гэдгийг бас таагаарай/ өчнөөн олон бодит фактууд байдаг. Үүнд, англи-америкийн колоничлолын түүх, боолчлол хүний наймааны түүх, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж 100 орчим сая индианчуудыг хядсан геноцидын түүх, өөр арьстан үндэстнүүдийг бөөнөөр нь хорьж тарчлааж мөн саяхныг хүртэл хар арьстнуудыг бөөнөөрөө гадуурхан зодож алж байсан (lynching, the Lynch law) бас амьдаар нь шатааж алж байсан (жишээ нь, 1920 онд Миннесотта муж улсад афроамерикчуудыг зодож дараа нь дүүжлэн хороож байсан, 1937 онд Джорджи муж улсад бөөн цагаан арьстнууд задгай гал дээр өөр хүмүүсийг олон цагийн турш шатааж алж байсан хэргүүд) олон түүхүүдийг өөрчилж гуйвуулж бичсэн, Дэлхийн I ба II дайны түүхийг бүрэн гуйвуулсан, социализмын жинхэнэ түүхийг гүтгэн гүжирдсэн, долларын ноёрхлын түүх мөн түүний эздийн адал балмад үйл ажиллагаанууд, орчин үеийн неоколоничлол боолчлолын түүх гэх мэт өчнөөн зүйлийг зориудаар гуйвуулан бичсэн байдаг. Мөн тэнд байгаа нэг мэдээлэл нь өөр өөр хэл дээр шал өөр агуулга, хандлагатай байх нь элбэг!

Ер нь Чин Үнэнийг тэр чигээр нь бүтнээр нь хэлэх нь дээр үү, аль эсвэл түүний нэг хэсгийг нь хэлэх нь дээр үү гэж үү?

Хагас үнэн бол шал худлаагаас долоон дор байдаг! Учир нь хүмүүсийг ингэж аймшигтайгаар хууран мэхэлж тэдэнд яг эсрэг ойлголт төсөөлөл төрүүлэх нь элбэг. Чухамдаа ийм учраас л шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Чин үнэнийг гагцхүү чин үнэнийг хэлэхээ тангарлая” гэдэг шүү дээ. Гэвч харамсалтай нь, энэ тангараг нь хүртэл одоо олон тохиолдолд хоосон үг болон хувирсан байгаа....

Энд хамгийн аймшигтай нь, хэрэв хэн нэгэн чин үнэнийг бүтнээр нь хэлэхгүй, харин өөрт ашигтай нэг хэсгийг нь хүмүүст хэлж ятгаж тэдэнд буруу ташаа ойлголт төсөөлөл төрүүлж байхад нь түүнийг шал худлаа ярьж байна гэж буруутгахад хэцүү байдаг байдал юм. Энэ байдлыг худалч хөлсний суртал ухуулагчид маш чадамгай ашиглаж байгаа.

Хэрэв танд хэн нэгэн илт худал ярьвал та түүнийг дор нь "гардах" бөгөөд хэрэв шаардлагатай бол түүний ярьсныг бусад эх үүсвэрт тулгуурлаж илчилж чадна. Харин тэр этгээд танд үнэний зөвхөн өчүүхэн нэг хэсгийг л хэт дөвийлгөн гуйвуулж гүжирдэж бичиж танд шал өөр эсрэг ойлголт төсөөлөл бүрдүүлж байвал та өөрөө түүнийг илчлэхэд маш хэцүү байдаг.

Учир нь тэр этгээд чухам ямар чухал өөр фактуудыг зориудаар гээж орхиж хүмүүст хэлж ярихгүй байгааг нь өнөөгийн "бараг ном уншдаггүй" залуус мэдэх аргагүй байдаг учир, тэд өөр бараг юу ч уншиж сонсож дуулаагүй үзээгүй байгаа учир тархиа угаалгасаар байгаа юм...

Өнөөгийн залуу үеийг ингэж "сургаж хүмүүжүүлж" байгаа нь алсдаа хэнд ашигтай вэ?

Тэднийг одоо хэзээ ч төлж барахгүй орон сууцны өрөнд унагаж байгаа нь хэнд юунд ашигтай вэ?

Тэдэнд ямар ирээдүйг хэн ингэж бэлдэж байгаа вэ?...

Сайтар эргэцүүлэн бод доо...

Интернэтээс энэ тухай мэдээлэл хайх түлхүүр үгс: Wikipedia lies, Wikipedia false, Wikipedia propaganda, Википедиа лжи гэх мэт.

 ..... хууртан мэхлэгдэж эндэж төөрөлдөж яваа Базараа-нууддаа зориулав.

Анхаар: Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонин хэвлэлд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


 

Сэтгэгдлүүд  

baagii
0 # baagii 2015-04-20 12:32
анх интернет ашиглаж сурч байхад мэдээллийг хайх хамгийн өргөн мэдээллийн сайт нь wikipedia.org гэж заалгуулж байлаа. Энэ сайт дээрх мэдээллийг уншихаар дунд сургуулийн түүхийн сурах бичиг шиг л нэгэн хэвийн байдаг байсныг нь би гайхаад адилхан болохоор үнэн байх гэж эхэндээ боддог байсан ч илүү дэлгэрэнгүй зүйл олддоггүй болохоор нь бараг ашиглахаа больсон доо. Хааяа зарим нэг зүйлийн талаар мэдээлэл олдохгүй бол ерөнхий мэдээллийг нь харах гэж ордог доо.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
z
0 # z 2015-12-08 18:55
википедиа дахь энэ нийтлэлийн линкийг мөнхзаяа гэгч муйхар этгээд устгаад байна.

https://mn.wikipedia.org/w/index.php?title=%D0%92%D0%B8%D0%BA%D0%B8%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D0%B0&type=revision&diff=451057&oldid=451048
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
хамгийн тэнэг сайт
0 # хамгийн тэнэг сайт 2015-12-20 18:02
вики сэтгэц хэвийн бус хүмүүсийн цугладаг газар болж. ямар ч баримтгүй зүйл оруулж байгаа хүмүүсийг админ нь хүртэл дэмжиж байна. монгол нь ч тэр англи википедиа ч тэр бүгд нэгнээсээ дээрдэх юм огт алга.

https://mn.wikipedia.org/w/index.php?title=%D0%97%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%86%D1%8D%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B3%D1%8D%D0%BC%D1%82_%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3&diff=prev&oldid=452199

https://mn.wikipedia.org/wiki/Wikipedia:%D0%A5%D1%83%D1%80%D0%B0%D0%BB/%D0%95%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9#.D0.A5.D0.B0.D0.BC.D0.B3.D0.B8.D0.B9.D0.BD_.D1.82.D1.8D.D0.BD.D1.8D.D0.B3_.D1.81.D0.B0.D0.B9.D1.82
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг