Британи түүхийнхээ турш дэлхийн улс орнуудын 90 гаруй хувийг нь
довтолж дайран орж тонон дээрэмдэж боолчилж байжээ
Жаспер Коппинг, Daily Telegraph

Нийтлэлийн албан ёсны эх үүсвэр /The Telegrapf сонин/:

http://www.telegraph.co.uk/history/9653497/British-have-invaded-nine-out-of-ten-countries-so-look-out-Luxembourg.html

Энэ номын агуулгатай танилцах, худалдан авах линк:

http://www.amazon.com/All-Countries-Weve-Ever-Invaded/dp/0752479695

Өнөөгийн манай дунд сургуулийн сурагчид, залуус Британийн эзэрхэг гүрэн оргил үедээ байхад дэлхийн бөмбөрцгийн ихэнх нь цусан улаан ягаан өнгөөр будагдаж байсан, энэ өнгө тэдгээр улс орнууд ард түмнүүд Британийн эрхшээл, дарангуйлал доор орсон байсныг харуулж байсан гэдгийг ядаж мэддэг болов уу... Саяхны нэгэн шинэ судалгааны үр дүн Британи улс түүхийнхээ туршид янз бүрийн цаг үед дэлхийн бөмбөрцгийн бүх үндэстэн улс орнуудын 90 гаруй хувийг нь уулгалан довтолж дайран орж ард түмнийг нь тонон дээрэмдэж боолчилж байсныг дахин баталсан байна. Дэлхийн бараг 200-гаад улс орнуудын өнгөрсөн түүхийг авч үзсэн энэхүү судалгаагаар тэдний дөнгөж 22-хон нь л британичуудын дайралт булаан эзлэлтэнд шууд өртөж байгаагүй ажээ. Энэхүү судалгааны үр дүнг “Бид хэзээ нэгэн цагт дайран орж эзэлсэн байсан бүх улс орнууд: бидний гар хүрээгүй улс хэдхэн үлдсэн байдаг” (All the Countries We've Ever Invaded: And the Few We Never Got Round To) гэсэн нэртэй шинэ номонд дэлгэрэнгүй бичсэн байна.

Энэ бүх судалгаагаа ном болгож бичсэн английн эрдэмтэн судлаач Стюарт Лейкук дэлхийн бүх улс орнуудыг цагаан толгойн дэс дарааллаар жагсааж эдгээр улс орнууд түүхэндээ хэзээ нэгэн цагт британичуудын түрэмгийлэл дайралтанд өртөж байсан эсэхийг тогтоохоор энэ улсуудын өнгөрсөн түүхийг нь шүүн судалсан байна.

С. Лейкукийн судалж тогтоосон, хэзээ нэгэн цагт британичуудын довтолгоонд өртөж булаан эзлэгдэн тонон дээрэмдүүлж байсан улс орнуудын жагсаалтын маш цөөн хэдхэн нь л энэхүү эзэрхэг гүрний албан ёсны эзэмшил газар нутгууд нь байсан байна.

Үлдсэн бүх улс үндэстэн орнуудыг болохоор Британи дайран довтолж тэдний нутаг дэвсгэр дээр нь цэрэг армиа байрлуулж дараа нь зэвсгийн хүч хэрэглэх, ер нь олон янзаар хүч хэрэглэхээр айлган заналхийлэх, ганцхан Британийн талд л ашигтай гэрээ хэлэлцээрүүдийг тулган / Оюутолгой?! /гарын үсэг зуруулах, ингэхдээ гол эрх баригчдыг нь далдуур худалдан авах замаар эзэрхэг гүрнийхээ ил далд эрхшээл эзэмшилд оруулж колонио болгож байсан ажээ.

Үүнд Британийн далайн дээрэмчид, каперууд эсвэл "шинэ газар нутаг нээгчид" гэж нэрлэсэн зэвсэгт дээрэмчдийн бүлэглэлүүдийн дайралтуудыг ч мөн оруулж тооцсон бөгөөд учир нь тэдний ийм балмад гэмт хэргүүдийг Британийн хатан хааны гэр бүл ба түүний засгийн газраас ямагт сайшаан дэмжиж бүх талаар дэмжин хаацайлсаар ирсэн юм.

Энэ номыг бичсэн доктор С. Лейкук хэлэхдээ, тэрбээр энэ асуудлыг 2 жилийн турш маш анхааралтай нарийн шүүн судалсны дараа үр дүнг нь хараад өөрөө ч цочролд орсон гэж ярьж байна: “Би энэхүү бүрэн жагсаалтыг нь гаргасныхаа дараа өөрөө ч цочирдож алмайрсаан. Би өөрөө өөрийгөө түүхийн ба улстөрийн ерөнхий мэдлэгийн түвшин хангалттай гэж боддог байсан. Гэвч би үүнийг хараад үнэхээр цочирдсон шүү”.

“Бусад зарим улс орнууд өөрсдийн иймэрхүү түүхүүдээ бичиж болох байсан биз ээ, гэвч тэдний ийм түүхүүд нь Британийнхаас хамаагүй богинохон байх байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдийгээр америкчууд XVIII зуунаас хойш өөрсдийнхөө ийм балмад гэмт хэргийн жагсаалтыг сунгахаар маш шаргуу "ажиллаж" байсан, одоо ч дайн хийсээр байгаа хэдий ч өөр аль нэг улс гүрэн манай британийн энэхүү урт жагсаалтанд хүрч чадах байсан гэж би бодохгүй байна”.

Доктор С. Лейкук үзэхдээ түүхэн бодит байдал дээр энэхүү тоо хэмжээ нь үүнээс ч их байж магадгүй гэж тооцоолж байгаа ба ийм учраас дэлхийн олон нийтэд хандаж тэднээс британичуудын дайралт, булаан эзлэлтийг гэрчилж чадах түүхэн мэдээллүүдийн тухай түүнд захиа бичиж мэдэгдэхийг урьж байгаа ажээ...

Британичуудын довтолж дайран орж булаан эзэлж байгаагүй байж магадгүй 22 орны нэг болох Монгол улсын тухайд тэрбээр үзэхдээ энэ улс хэзээ нэгэн цагт Британийн дайралт довтолгоонд өртөж байсан байж магадгүй гэж үзэж байгаа боловч үүнийг гэрчилж чадах шууд түүхэн баримт нотолгоонуудыг хараахан олж чадаагүй байна. Дэлхийн I дайны сүүлчээр Британи, АНУлс, Франц (Антантын гэрээний улсууд) зэрэг эзэрхэг колонийн гүрнүүд тагнуулын тусгай албадаараа дамжуулан энэ дайнд өөрийн холбоотон байсан Оросын эзэнт гүрнийг 1917 оны 2-р сарын ба 10-р сарын төрийн эргэлтээр дотроос нь дэлбэлэн самарсан ба үүнээс болж түймэр болон дэгдсэн Иргэний дайны тэр эмх замбараагүй аймшигт эвдрэл сүйрэл, алаан хядааны эргүүлгэнд хөрш зэргэлдээ улсууд ч түүний дотор Монгол улс ч татагдан орсон түүхтэй.

Энэ бүхний эцэст троцист большевикуудаас засгийн эрхийг булаан авч улс эх орноо буцаан цуглуулж социалист улс байгуулахаар шийдсэн эх оронч большевикууд 1927 оноос эхлэн 1917 оны 10-р сарын Лениний удирдсан үйл явдлыг Октябрийн социалист хувьсгал гэж нэрлэх болсон түүхтэй.

Тэр үед Монголын хилээс ойролцоогоор 50-хан милийн зайд болсон Британийн цэргийн байлдааны ажиллагаануудын талаар гэрчлэх түүхэн баримтуудыг доктор Лейкук олж илрүүлсэн боловч харин энэхүү дайн байлдааны ажиллагаанууд нь тэр үеийн Хятадын Цин гүрний колони байсан өнөөгийн Монгол улсын нутаг руу үүнээс ойр зайд ойртож очсон эсэхийг бол одоохондоо хараахан олж тогтоож чадаагүй гэж бичиж байна.

Их Британийн эзэрхэг гүрэн дайран орж булаан эзэлж шууд тонон дээрэмдэж байгаагүй улс орнууд:

Андорра улс
Беларусь улс
Боливи улс
Бурунди улс
Төв Африкийн бүгд найрамдах улс
Чад улс Конго улс
Гватемала улс
Зааны ясан эрэг улс
Киргиз улс
Лихтенштейн улс
Люксембург улс
Мали улс
Маршаллын арлууд Монако эзэн хаант улс


Монгол улс

1990 оноос хойш "тууштай яваад л байвал хэзээ нэгэн цагт хүрэх ардчилал" гэгч мөн "чамд үзэгдэхгүй ээ, гэхдээ шидэт гартай, тэр нь чөлөөт зах зээл мөн" зэрэг хулхи уриа лозунгаараа халхавчлан дотоодын шуналтай дүлзэнгүүдийг ашиглаж аль хэдийнэ Монгол улсыг нийгэм-эдийн засаг, улстөр мэдээллийн хувьд далд бүрэн эрхшээлдээ оруулж хүзүүнд нь неоколоничлолын хүнд дөнгөө зүүсэн байгаа!

Парагвай улс
Сан-Томе ба Принсипи арлууд
Швед улс
Таджикистан улс
Узбекистан улс
Ватикан улс

Энэ зургийг анхааралтай сайн ажиглаарай...

1990 оноос хойш дэлхий дахиныг үнэн хэрэг дээрээ Английн банк санхүүгийн хамгийн хүчирхэг бүлэглэл далдаас сэм захиран дарангуйлсаар байгаа ба харин АНУ-ын глобалч неокон бүлэглэл тэдний төлөвлөгөөг хэрэгжүүлэгч "төмөр нударга" нь юм. Учир нь америк долларыг хувьчлан авсан эзэд ба Уолл Стритийн бүх том банк ба санхүүгийн олигархууд чухамдаа Лондонгийн Сити-д бүх мөнгө хөрөнгийнхөө сүнсийг "хадгалж" байдаг... Харин Лондонгийн Сити бол энэ хот дотор байрладаг өөрийн хууль дүрэм, цэрэг цагдаа бүр шүүх шоронтой "хувийн" хот-улс билээ...

Англи улс газар зүйн байрлал ба байгалийн нөөц баялгаараа төдийлөн элбэг баян бус, гэвч колони улс орнуудынхаа байгалийн баялаг ба ард түмнүүдийг нь санхүүгийн элдэв арга бачаар шимэгчилж тэнцвэргүй худалдаагаар тонон дээрэмдэж хэдэн зууны турш баян тансаг амьдарсаар ирсэн юм.

АНУлсын ерөнхийлөгч Ф.Д Рузвельт нэгэн удаа ам алдаж "Бүх түүхийн туршид, одоо бол бүүр ялангуяа, дэлхий дахиныг нууц бүлэглэлүүд захирч удирдаж ирсэн юм... Хэрэв энд тэнд ямар нэг юм болбол түүнийг яг ингэж хийхийг эртнээс төлөвлөсөн байсан гэсэн үг" гэж сайрхаж байсан байдаг.

Нүүрэндээ англи инээмсэглэлийн баг байнга өмсөж явдаг жижигхэн авгай - Хатан хаан II Елизавета энэ жил 65 дахь жилдээ хаанчилж байна. Англичууд бусдад Англи улс бол үндсэн хуулийн хаант засаглалтай гэж, өөрөөр хэлбэл II Елизаветийн бүх эрх мэдлийг үндсэн хууль хязгаарлаж байдаг гэж ярьдаг, бичдэг, харуулдаг. Тэгээд тэд манай хатан хаан бол зөвхөн билэг тэмдэг төдий, бидний уламжлалаа хадгалж байгаа зөвхөн хэлбэр, нэг төрлийн талисман гэж мэлздэг. Ийнхүү албан ёсоор бол Их британи үндсэн хуулийн хаант засаглалтай улс мэт! Харин тэд Англид ер нь үндсэн хууль гэж байдаггүй талаар таг чиг, юу ч дуугардаггүй!... Иймээс гэнэн хүмүүс тийм л юм байх гэж "ойлгоод" л үлддэг...

Гэвч... бодит байдал дээр бол:

- Английн хатан хаан ямар нэг хуулийн хязгаарлалтгүйгээр мөн хэнд ч ямар нэг тайлбар хийхгүйгээр дайн зарлах, энхийн гэрээ байгуулах, зэвсэгт хүчнээ илгээх бүрэн эрхтэй

- Английн хатан хаан ямар нэг хуулийн хязгаарлалтгүйгээр мөн хэнд ч ямар нэг тайлбар хийхгүйгээр хүссэн үедээ засгийн газраа огцруулах бүрэн эрхтэй

- Английн хатан хаан ямар нэг хуулийн хязгаарлалтгүйгээр мөн хэнд ч ямар нэг тайлбар хийхгүйгээр хүссэн үедээ парламентаа хөөн тараах бүрэн эрхтэй!

Манай гариг дээр өөр ямар ч улсын ерөнхийлөгч, ямар ч дарангуйлагчид ийм их бүрэн эрхүүд байхгүй!?

Английн хатан хаан жилдээ нэг удаа парламентынхаа өмнө гарч ирж ойрын үед хамаарах өөрийн шаардлагуудыг уншиж сонсгодог. Өөрөөр хэлбэл, тэрээр ингэж энэ улсын улстөрийн дотоод ба гадаад бодлогыг бүхэлд нь тодорхойлдог. Мөн тэрээр Английн засаглал эрхшээл доорх колони улсууд - газар нутгуудынхаа хатан хаан нь учир мөн тэдний улстөрийн бүх бодлогыг бас давхар тодорхойлдог гэсэн үг юм. Хатан хаан дотоод бодлогынхоо хувьд бүрэн эрх нь бүүр ч их өргөн. Хатан хаан Британийн засгийн газрын сайд нарыг томилох, Нууц зөвлөл нэртэй байгууллагадаа өөрийн нууц зөвлөхүүдээ томилох, мөн гүйцэтгэх засаглалын танхимын бүх гишүүд болон бусад өндөр албан тушаалтнуудыг томилдог. Дээр нь нэмээд Английн хатан хаан Их британийн эзэнт гүрний бүх зэвсэгт хүчний /хуурай замын арми, хатан хааны тэнгисийн флот, хатан хааны агаарын нисэх хүчин, тагнуулын байгууллагуудынхаа/ тэргүүн - ерөнхий командлагч нь юм.

Хатан хаан нь Британийн гадаад бодлого хэргийн тал дээр дээр халдашгүй мөн хэнтэй ч хуваалцдаггүй дараах бүрэн эрхтэй байдаг: олон улсын гэрээний нөхцлүүдийг хэлэлцэх, бусад гэрээнүүд болон холбоонд нэгдэх эсэхийг шийдвэрлэх мөн олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг эцэслэн соёрхон батлах. Энэ бүхэнд түүнд парламентын шийдвэрүүд шаардлагагүй, үнэн хэрэгтээ бол хэрэггүй байдаг. Хатан хаан түүнчлэн Британийн элч сайд нар болон элчин төлөөлөгч нарт зарим бүрэн эрх олгох, гадаадын дипломатуудыг хүлээн авч итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах, авахгүй байх бүрэн эрхтэй.

Хатан хааныг британийн хуулиар "шударга ёсны эх үүсвэр" өөрөөр хэлбэл хатан хаан бол өөрөө шударга ёс мөн гэж тооцдог бөгөөд тэрээр иргэний ба эрүүгийн болон бусад бүх төрлийн хэргүүдийн ерөнхий шүүгчдийг томилдог бүрэн эрхтэй. Британийн Нийтлэг хуулинд Хаантан "хэзээ ч алдаа гаргадаггүй" өөрөөр хэлбэл түүний хэлсэн хийсэн бүх зүйл нь өөрөө шударга ёс мөн гэж бичсэн байдаг. Иймээс хаан нь эрүүгийн гэмт хэргүүд үйлдсэн байсан ч түүнийг хэрэгт татах, шүүхээр шүүх боломжгүй.

Ийнхүү хатан хаан II Елизавета бодит байдал дээрээ Британид засаглалын бүх салаа мөчрүүдийг - хууль тогтоох, гүйцэтгэх засаглал мөн шүүх засаглалыг нэгэн зэрэг гартаа төвлөрүүлэн барьж хянасаар ирсэн юм. Эцэст нь, Британийн хаан нь хуулиараа Англикан Сүмийн Дээд удирдагч бөгөөд епископуудыг бас архиепископуудыг томилох бүрэн эрхтэй байдаг. Энэхүү бодит байдал нь Английн хаан Их Британийн зөвхөн төрийн тэргүүн нь төдийгүй мөн нэгэн зэрэг шашны тэргүүн нь гэсэн үг юм. Ийм асар их үнэмлэхүй засаглал, бүрэн эрхүүд бүр тэдний лалын шашны хуучинсаг улс гэж цоллодог Иранд ч байхгүй билээ.

Манай гариг дээр өөр нэг ч хүний гарт ийм их үнэмлэхүй засаглал, бүрэн эрх мэдэл хаана ч байхгүй. Барууны "ардчилсан" хэвлэл мэдээллүүдийн зүгээс дарангуйлагч хэмээн цоллодог бүүр Хойд солонгосын чучхе-д ч ийм асар их эрх мэдэл байхгүй билээ.

Одоо Та энэ бүх бодит байдлыг мэдсэний дараа Их британийг ардчилсан улс орон гэж хэлэх гээд үз дээ?! Бодит байдал ийм байхад тэнд юуных нь ардчилал байх вэ дээ! Харин хэнд ч хянагддаггүй, хэнд ч тайлан тайлбар тавьдаггүй маш хатуу босоо засаглал байгааг олж харав уу!? Тэндээ, тэдэндээ болж байвал барав, бидэнд үүнийг сайн муу гэж дүгнэх мөн тэдэнд яаж амьдрахыг заах эрх байхгүй...

Гэвч тэд өөрсдөө ийм үнэмлэхүй хаант засаглалтай /ардчиллын яг эсрэг туйл нь болох удам дамждаг үнэмлэхүй хаант засаглалаас өөр ийм нэг хүний үнэмлэхүй засаглалын нэг ч хэлбэр энэ дэлхий дээр байдаггүй, урьд өмнөх түүхэнд ч байгаагүй!/ байж дэлхийн бусад улс орнуудад барууны загварын ардчилал гэгчийг тулган үнэн хэрэг дээрээ хүчирхийлж бусад үндэстэн ард түмнүүдэд өөрсдийнхөө улс эх оронд яаж амьдрахыг зааж сургаж зааварласаар хүчээр зүтгүүлсээр байгаа...?!! Эсвэл тэд бусад улс үндэстнүүдийг улс эх орноо удирдаад хөгжүүлээд аваад явах чадваргүй... эсвэл бүр тийм эрхгүй гэж үздэг юм болов уу?! Ер нь англосаксууд дэлхийн бусад улс үндэстнүүдийг өөрсөдтэйгөө ижил эрхтэй Хүн гэдгийг үнэн хэрэг дээрээ цаанаа хүлээн зөвшөөрдөг болов уу?..

Одоо хамгийн сүүлд, энэ дэлхийн хамгийн-хамгийн тогтвортой тэгээд бас хамгийн өндөр ханштай мөнгө хэнийх билээ..? Мэдээжийн хэрэг, Лайза "эмээгийн" мөнгө - паунт стерлинг шүү дээ! Та одоо Монголын ямар ч банкинд ороод хар. Хамгийн эхэнд нь, хамгийн өндөр ханштай - өөрөөр хэлбэл, хамгийн хүчтэй - бусдын баялгийг хамгийн хүчтэй ховх "сордог" мөнгө Британийн паунт стерлинг байхыг олж харна! Манай энэ гариг дээр ямар ч дайн дажин, үхэл сүйрэл ер нь юу ч болж байсан, бусад улс үндэстнүүдийн мөнгөн тэмдэгтийн ханш яаж ч унаж ард түмэн нь ядуурч үгүйрч сүйрч байсан харин Британийн паунт стерлингийн дэвсгэрт дээрээс Лайза "эмээ" шоолон инээд алдан харж байдаг.

Яагаад гэвэл энэ дэлхийн хамгийн олигарх бүлэглэл Английн хааныг өөрсдийн үнэмлэхүй засаглалыг хэрэгжүүлж байх субъект болгож энэ Дэлхийн Хаан-аар өргөмжилсөн байгаа! Хэн хэн, ямар бүлэглэлүүд хүчин түүний ард байдаг вэ, хэн тэгж дураараа түүнийг бүгдийн эзэн хаан-аар өргөмжилсөн юм бэ гэж үү?! Харин үүнийг долларын эздээс бас өнөөгийн энэ "ардчилал" гэгчийн цаад эздээс асууцгаа.

Мөн МАН+АН-ын зүүний ба барууны неолибералч эрх баригчдаас тэд хувийн ашиг хонжоо, бусад эрх ашгаараа Монгол улсыг - Монголын ард түмнийг - бид бүхнийг хэний албат-боолууд болгон сэм худалдсан байгааг нь асуу ...

Жич: Англисаксууд Оюутолгойг өөрсдийн нэг колонийн газар нутаг, үнэн хэрэг дээрээ өөрсдийн өмч баялаг гэж үздэг юм биш үү?!. Үргэлжлэл бий...

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


 

Сэтгэгдлүүд  

уншигч
0 # уншигч 2012-11-09 18:32
Админаа Proxy war ийг Монголоор юу гэж орчуулах вэ
Одоо цагт Англичууд Proxy war эсвэл proxy warfare аргаар эзэлж авсан гэж дүгнэж болох уу
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
модератор
0 # модератор 2012-11-09 18:55
Quoting уншигч:
Админаа Proxy war-ийг монголоор юу гэж орчуулах вэ
Одоо цагт Англичууд Proxy war эсвэл proxy warfare аргаар эзэлж авсан гэж дүгнэж болох уу

Тэгэж дүгнэж болноо. proxy warfare - гэдэг нь өөр зам арга хэрэгслүүдээр дамжуулан дайн хийх гэсэн үг. Зэвсгийн хүчээр шууд дайран эзлэх авахын оронд эхлээд нийгэм олон нийтийнх нь хүсч байгаа "нийт ард түмний засаглал" гэдэг ойлголтыг нь сэмхээн демокраси - ардчилал гэдэг ойролцоо утгатай боловч өөр сонин ойлголтоороо сольчихдог. Дараа нь үүнийгээ хүн төрөлхтний олсон цорын ганц арга гэж худал сурталчилж байгаад энэ "цорын ганц боломжтой ардчиллынхаа" агуулгыг сэмхээн "цорын ганц боломжтой" барууны стандартууд болгож хувиргаж орхидог. Ингээд л "ялалт" байгуулах нь тэр! Одоо эдгээр стандартууд нь тэр улсын төрийн бүх өмч/бүх ард түмнийг төлөөлсөн төрийн хүмүүс ард түмний тусын тулд үйлчлүүлж байдаг өмч гэсэн үг/-ийг хувьчилж өмнөх улс эдийн засаг, нийгмийг нь нураан устгадаг, гэхдээ хэзээ ч амлаад байсан нөгөө шинэ сайн сайхан нийгмээ барьж босгох боломж өгдөггүй! Учир нь энэ бол колоничлолын бодлого юм. Жнь: Латин Америк, Африк, Зүүн Өмнөд Азийг хар Уналт сүйрэлд орсон ийм улс орны тавиул эрх баригчид бүх хил хязгаараа нээж урьд өмнөх бүх хамгаалалтуудаа халж ер нь бүх юманд нь өврөө нээж өгч бас тэдний "санаачилсан" бүхнийг нь хууль болгож өгч улс орноо бүүр ч сульдааж эрхшээлд нь оруулдаг. Тэд үүнийгээ нээлттэй бодлого явуулах гэж зальжин нэрлэдэг. Тэгээд гаднаас шургуулсан энэ хуулиудыг нь оройдоо залж "хууль дээдэлж" ажиллаж амьдрах гээд өчнөөн башир арга бий. Зэвсгийн хүчээр дайн хийн эзлэн авахтай үр дүн нь яг ижил гол нь хямд тэгээд найдвартай арга байгаа биз дээ. Үүнд хамгийн гол үүргийг орон нутгийн гэнэн тэнэг "дүлзэнгүүд" гүйцэтгэдэг.ҮҮНИЙГ Л КОЛОНИЧЛОЛ ГЭДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ХЭН Ч БИДНИЙГ КОЛОНИ УЛС БАЙСАН ГЭЭГҮЙ БАЙХАД УРЬДАХ НИЙГМИЙГ КОЛОНИЧЛОЛ ГЭЖ ХАШГИРЧ БАЙГАА ТУЙЛШИРСАН НӨХДҮҮД ЯМАР ЭРХТЭНЭЭРЭЭ БОДДОГ ЮМ БОЛ??? ЕР НЬ ЭРГЭЦҮҮЛЭН ТУНГААЖ БОДДОГ ЧАДВАР БИЙ БОЛОВ УУ?? :thumbsdown:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2012-11-09 22:23
Далайд дусал нэмэр гэдэг Тайлбарлаж өгсөнд баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг