Хуйвалдагчдын үүр уурхай: 300-гийн хороо
Дэлхийн засгийн газар гэгчийн нууцууд 


Банк санхүү, даатгал, нүүрс олборлолт, эмийн худалдаа, газрын тосны олборлолт үйлдвэрлэлтийг өөртөө багтаасан, дэлхий дээри ямар ч тусгаар улсын хил хязгаарыг хүлээн зөвшөөрдөггүй АСАР ХҮЧИРХЭГ БҮЛЭГЛЭЛ эртнээс оршин тогтнож үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байдаг юм. Энэ бүлэглэлийн гишүүд ЗӨВХӨН өөрийн энэ бүлэглэлийн өмнө л хариуцлага хүлээдэг. ЭНЭ БОЛ 300-ГИЙН ХОРОО ГЭГЧ ДАЛД БҮЛЭГЛЭЛ ЮМ.


ХУЙВАЛДАГЧДЫН ДОТООД ЭРЭМБЭ : 300-ГИЙН ХОРООНЫ ТҮҮХ

Өмнөх үг

Би тагнуулын тусгай албаны ажилтан офицерийн хувиар маш нууц баримт бичгүүдтэй нэг биш удаа танилцаж байсан ба Анголд улс төрийн асуудал эрхэлсэн тагнуулын ажилтнаар алба хааж байхдаа агуулгын талдаа ер бусын илэн далангүй маш нууц олон баримт бичгүүдтэй танилцах боломж тохиолдсон юм. Тэгэхэд уншиж танилцсан бүх зүйл миний уур хилэн, эгцүүдэл үзэн ядалтыг минь бадрааж одоогийн энэ тэмцлийн замд орох шалтгаан болсон бөгөөд Их британийн болон АНУ-ын засгийн газруудыг ямар хүчин далдаас удирдан залж байдгийг хүмүүст илчлэн харуулах явдал гол зорилго минь болсон юм.

Би “Олон улсын хэргийн хатан хааны институт” /ОУЯХХИ/ / Royal Institute for International Affairs (RIIA)/, Олон улсын харилцааны зөвлөл /ОУХЗ/ / the Council оn Foreign Relations (CFR)/, Бильдербергийн клуб / the Bilderbergers/, Гурван талт комисс /Trilaterals /, Сионистууд / the Zionists/, Масонууд / Freemasonry/, Большевизм-розенкрейцеризм (Bolshevism-Rosicrucianism) зэрэг одоогийн хүмүүсийн нэгэнт мэдэх болсон эдгээр нууц байгууллагуудын талаар мэддэг байсан бөгөөд мөн эдгээр байгууллагуудын бусад олон салаа салбаруудын тухай мэдэж байсан юм. Тагнуулын албаны ажилтан болсон үедээ, түүнээс өмнө ч залуу оюутан байхдаа ч Лондон дахь Британийн музейн номын санд сууж дээрх байгууллагуудын талаар, мөн тэр үедээ миний бодлоор америкчууд л сайн мэдэх ёстой байсан бусад олон байгууллагуудын тухай зарим нэг мэдээллүүдийг олж хөндлөн гулдгүй судалсан билээ.

Харин 1969 онд би Америкт ирээд “Иерусалимын гэгээн Иоаны нийгэмлэг” (The Order of St. John of Jerusalem), “Римийн клуб” (Club of Rome), “Маршаллын Герман сан”(the German Marshall Fund), “Чини-ийн сан”(the Cini Foundation), “Дугуй ширээ” (the Round Table), “Фабианы нийгэмлэг”(the Fabianists), “Венецийн хар аристократууд”(the Venetian Black Nobility), “Монт Пелериний нийгэмлэг”(The Mont Pelerin Society), “Тамын галын клуб” (Hellfire Clubs) ба бусад олон байгуулагуудын тухай эндхийн хүмүүс огт мэддэггүй эсвэл сайндаа л тэдгээрийн үнэн нүүр царай үйл ажиллагааны тухай буруу ойлголттой эсвэл огт ойлголтгүй байгааг олж мэдсэн юм. 1969- 1970 онд би хэдэн хэдэн нэг сэдэвт нийтлэлүүд, соронзон бичлэг гаргаж энэ байдлыг засахыг оролдсон юм. Удалгүй олон хүмүүс миний гаргаж тавьсан нэрүүд, тайлбаруудаас иш татаж өөрсдөө урьд өмнө нь энэ тухай мэдэж байсан мэт аяглахыг хараад гайхаж билээ. Гэвч ингэхдээ тэд асуудлын жинхэнэ мөн чанарыг сайтар ухаж ойлгож чадахгүй байсан бөгөөд саяхан ил болсон эдгээр мэдээллийн эх сурвалжийг хэлж заахыг хүсэхгүй байсан юм. Би бодохоо дуурайна гэдэг бол хүлээн зөвшөөрч дагаж байгаагийн хамгийн тод хэлбэр гэж өөрийгөө урамшуулж байлаа.

Би байнгын эрсдэлүүдийн дунд намайг болон эхнэрт маань халдсан дайралтууд, санхүүгийн хохирлууд, байнгын дарамт шахалт, сүрдүүлэг гүжир гүтгэлгийн дор өөрийн судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байсаан. Энэ бүхэн бол “Христианчуудын баруун жигүүр” (Christian rightwing), “Хувь хүний эрх чөлөөний хөдөлгөөн” (“Identity Movement”) мөн барууны “эх орончдын” хэсэг бүлэглэлүүд гэх зэрэг нэр бүхий байгууллагууд, хөдөлгөөнүүдэд шургалсан засгийн газрын туршуулууд, мэдээлэгчдийн боловсруулж хэрэгжүүлж байсан миний нэр хүнд, ажил хэргийг минь гутаах гэсэн хөтөлбөрийн нэг хэсэг байсан юм.

Эдгээр туршуул хүмүүс тэдний хамгийн гол "дайсан" нь болох иудаизмын эсрэг ил тод аймшиггүй сөрөн зогсож байгаа мэт бидэнд болохоор дүр эсгэж энэ халхавчийн дор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд одоо ч мөн ингэж байна. Тэдгээр туршуул-мэдээлэгчид АНУ-ын бүх нутаг дэвсгэрт олон тооны улс төрчид ба шашны хуучинсаг үзэлтнүүдийн эрхэмлэн дээдлэж байдаг хэсэг гаж донтнуудын удирдлага, хяналтын дор үйл ажиллагаагаа явуулж байдаг.

Миний хийж байгаа энэ ажлыг гүтгэн гүжирдэх, зориуд худал хуурмагтай холих, худал мэдээлэл цацах, саяханаас миний номуудыг эрдэмтэн судлаач бус харин зориуд өөр зохиолч бичсэн мэт болгох зэрэг тэдний үйл ажиллагаа, төлөвлөгөө нь одоохондоо тэдний хүсч байгаа тэр үр дүнд хараахан хүрээгүй байна. Их Британи, Америкийн Нэгдсэн Улсыг далдаас удирдаж байдаг, албан ёсны засгийн газрынх нь ард байнга нууцаар зэрэгцэн оршиж байдаг тэрхүү “засгийн газрын” халхавч багийг хуу татан хаяж жинхэнэ үнэн нүүр царайг нь хүмүүст илчлэх хүртэл би өөрийнхөө ажлыг хийсээр байх болно.

Энэ ном бол миний үргэлжилж байгаа судалгааны ажлын минь нэг хэсэг юм.

Д-р Джон Колеман

Товч танилцуулга:

ЕРӨНХИЙ БАЙГАА БАЙДАЛ БА ЗАРИМ ЖИШЭЭНҮҮД

Мэдээж хэрэг, жирийн хүмүүс бидний олонх нь манай засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс бол манай улсын дотоод болон гадаад улс төрийн ба эдийн засгийн талаар шийдвэр гаргадаг тэр хүмүүс хараахан биш гэдгийг мэддэг. Энэ байдал нь олон хүмүүсийг албан ёсны бус өөр мэдээллийн эх сурвалжуудыг над шиг хайхад хүргэдэг боловч тэр болгон АНУ-ын үхлийн энэ өвчний уг үндсийг олж мэдэж чаддаггүй ба эцэстээ мэдээллийн цувралуудыг бичиж байдаг хүмүүсээс л үнэн мөнийг эрж хайхад хүргэдэг. “Эрж хай, тэгвэл заавал олдоно” гэдэг үг эдгээр хүмүүст тэр болгон тохирдоггүй. Бидний олж мэдсэн тэр зүйл бол ДИЙЛЭНХ хүмүүс маш харанхуйн дунд амьдардаг ба тэдний ихэнхи нь эх орон маань хаашаа явж байгаа тухай огт эргэцүүлэн бодож зовнидоггүй, харин тэдэнтэй бол хэзээ ч юу ч тохиолдохгүй гэсэн бат итгэлтэй байцгаадаг. Чухам яг ийм амьдралын байр суурьт жирийн олонх хүмүүсийг ЗОРИУД хүмүүжүүлсэн байдаг ба энэ нь харин энэ далд засгийн газрын хувьд маш тохиромжтой нөхцөл байдлыг бий болгож байдаг юм.

Бид “тэдний” “юу” “юу” хийснийг нь байнга сонсож байдаг. Тэд бүх зүйлийг тэр байтугай аллага хийсэн ч ямар ч гэм шийтгэлгүй мэт санагддаг. “Тэд” татварыг нэмж л байдаг, “тэд” манай улс оронд ямар ч ашиггүй дайнд бидний үр хүүхдүүдийг үхэл рүү илгээж л байдаг. Тэд бидний нүднээс далд биднээс холын холд байж харин тэдний эсрэг ямар нэг эсэргүүцэл үзүүлэх гэхээр тэд яг л хий үзэгдэл мэт сарнин холдож байх шиг санагддаг. Тэд чухам хэн юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй мэт санагддаг. Ийм байдал олон арван жил лав үргэлжилж байна. Энэ номыг унших явцад тэр нууцлаг тэд чухам хэн юм бэ гэдгийг бид мэдэж авах бөгөөд харин үүний дараа хүмүүс энэ байдлыг яаж өөрчлөх вэ гэдгийг шийдэх болно.

1981 оны 4-р сарын 30-нд би 300-гийн Хорооны нэг салбар байгуулага болох “Римийн клуб” гэж байгууллага оршин тогтнож нууц хорлонтой үйл ажиллагаагаа явуулж байдаг тухай илчилсэн нэг нийтлэл бичсэн юм. Энэ нь дээрх хоёр байгууллагын тухай АНУ-д нийтлэгдсэн анхны нийтлэл байсан билээ. Ингэхдээ би уншигчдадаа энэ нийтлэл нь бодит байдалд үл нийцэх мэт төөрөгдөлд орохгүй байхыг сануулж Илюминатуудын нууц төлөвлөгөөг олж авсан Баварын засгийн газрын сануулгыг бас хамт нь иш татаж зэрэгцүүлэн тавьсан юм. Энэ номонд цаашид бид Римийн клуб ба 300-гийн Хорооны АНУ-ын бодлого дахь үүрэг ролийн тухай асуудалд эргэн орно.

1981 оны тэр нийтлэлд миний хийж байсан ойрын ирээдүйн тухай олон таамаглалууд одоо нэгэнт биелэлээ олсон ба жишээлбэл Испанийн Ерөнхий сайдаар хэн ч мэддэггүй байсан улстөрч Фелипе Гонсалесыг томилсон, Францад Миттеран засгийн эрхэнд дахин гарч ирсэн, Жискар Д’Эстен ба Гельмут Шмидт нарын уналт, 300-гийн Хорооны гишүүн шведийн аристократ Олаф Пальме засгийн эрхэнд дахин гарсан, Рейганы засаглалын үеийн бүх үр дүнг устгасан явдал; 300-гийн Хорооны даалгавраар хэрэгжүүлсэн үйлдвэржилтийн дараах эрин үеийн тэг өсөлтийн бодлогын хүрээнд ган хайлуулах, машин үйлдвэрлэл ба барилгын салбар зэрэг АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбаруудыг хэрхэн сүйтгэсэн зэрэг болно.

Пальмегийн гүйцэтгэсэн онцгой үүрэг роль нь АНУ-ын Гаалийн газраас хориглосон технологиудыг ЗХУ-д нийлүүлэхэд түүнийг ашигласан явдал ба мөн түүнчлэн түүний дэлхий нийтийн холбоо сүлбээг ашиглаж Иран дахь барьцаалагдсан хүмүүстэй холбоотой үүссэн хямрал гээчид дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, Пальме Вашингтон Тегераны хооронд нисэж АНУ-ын тусгаар улсын бүрэн эрхт байдалд халдаж тэрхүү хямрал гээчийг 300-гийн Хорооны аль нэг байгууллагын нэгэнд гол нь Голланд дахь Олон улсын шүүхийн харьяалалд шилжүүлэхэд оршиж байсан юм.

Олон удаагийн дайн самуун, гамшиг зовлон, асар том алаан хядлаггуудын дараа энэ дэлхий дээр үлдсэн хүмүүсийн ихэнхийг боолчлох зорилготой Хүн, Бурхан хоёрын эсрэг энэхүү хуйвалдаан харин ч нэг их далд бус ил бидний нүдэн дээр явагдаж байна. Ямар нэг зүйлийг нуух хамгийн сайн арга бол түүнийг хамгийн ил газар тавих хэрэгтэй гэсэн нэг дүрэм тагнуулчдад байдаг. Жишээлбэл, 1938 онд Герман өөрийн супер бөмбөгдөгч онгоц “Мессершмидт”-ын тухай мэдээллийг нууцлахыг хичээж байсан бөгөөд харин ч тэр онгоцыг Парижийн нисэх онгоцны үзэсгэлэн яармагт тавьж үзүүлсэн юм. Энэ үед тагнуулчид, туршуулууд мэдээллээ модны нүхэнд, тоосгон дотор нууж дамжуулан байхад тэдний олохоор чармайж байсан тэр мэдээлэл нь ердөө л хамар дор нь ил байсан юм.

Дээд түвшинд далд зэрэгцээ орших тэр нууц засгийн газар нь үйл ажиллагаагаа харанхуй хонгил, газар доорх нууц байрнаас явуулдаггүй юм. Тэр нь хүмүүсийн нүдэнд ил Цагаан ордонд, Даунинг стриит 10 ба Британийн парламент дотор байрлаж байдаг юм. Тэр нь бүр зориуд аймшигтай болгож хийсэн мангасын кинонд гардаг эвгүй нүүртэй, урт үстэй хурц шүдтэй шүлсээ үсчүүлж архирсан чөтгөртэй адил төстэй биш ээ. Иймэрхүү кинонууд нь ердөө л хүмүүсийн анхаарлыг өөр хоосон зүйлд хандуулж байхад харин ЖИНХЭНЭ ЧӨТГӨРҮҮД ажил хэрэгч костюм өмсөж Капитолийн толгод дээрх ажилдаа лимузин хөлөглөн ирж байдаг юм.

Эдгээр хүмүүс бол НҮДЭН ДЭЭР ИЛ байдаг. Тэд бол Дэлхийн засгийн газрын ба Дэлхийн Шинэ Дэглэм гээчийн албат зарцууд юм. Замын машинд гар өргөж дараа нь өөрийнхөө золиос болох хөөрхий жолоочид нэг тийш хүргэж өгөхийг хүсэж байгаа хүчирхийлэгч шиг тэд нар гаднаасаа чөтгөр БУС ХАРАГДДАГ боловч үнэн хэрэгтээ аймшигтай чөтгөрүүд юм. Засгийн газрын бүх түвшинд энэ нь яг л ийм байдаг. Ерөнхийлөгч Буш тэр дээд түвшингийн далд зэрэгцэн оршиж байдаг засгийн газрын үнэнч албат зарц мэт харагддаггүй байсан, гэвч түүний хувьд төөрөлдөх хэрэггүй бөгөөд тэрээр аймшгийн кинонд гардаг лугаа адил ЧӨТГӨР юм.

Байлдааны галаа зогсоож Женевийн “Байлдаж байгаа талуудыг харилцан салгаж дайны талбараас гаргах конвенц”-ийн дагуу цагаан туг хатгасан машин цуваагаар явж байсан 150 мянган ирак цэргүүдийг зэрлэгээр бөмбөгдөн алахыг Ерөнхийлөгч Буш хэрхэн тушаасныг авч үзье. Цагаан тугаараа даллан явж байсан иракийн цэргүүдийг америкийн онгоцууд шууд дээрээс нь бөмбөгдөн буудан алж байхад тэдэнд ямар байсныг нэг төсөөлөх гээд үзээрэй. Фронтын нөгөө талд байсан 12 мянган ирак цэргүүдийг байрлаж байсан окопт нь амьдаар нь булсан байсан юм. Энэ нь ЧӨТГӨР-ийн ажил байсан биш гэж үү? Ерөнхийлөгч Буш хаанаас ийм ЧӨТГӨР-ийн ажил хийх тушаал авсан бэ гэж үү? Тэрээр тэдгээр тушаалуудыг Олон улсын хэргийн Хатан хааны институтээс авсан бөгөөд энэ байгууллага нь бас Олимпчууд гэдэг өөр нэртэй 300-гийн Хорооноос эрхээ авсан байна.

Бид цаашдаа бүүр Олимпчууд ч өөрсдийн нүүр царайг нуугаад байдаггүйг харах болно. Тэд дээр өгүүлсэн Парижийн нисэх онгоцны үзэсгэлэн яармагийн үеэр хийсэн заль шигээ хиймэл жүжгээ байнга тоглож байхад харин хуйвалдааны онолуудад толгой нь эргэсэн хүмүүс болохоор хуйвалдаануудыг жинхэнэ тэр байгаа газарт нь биш, тэр чиглэлд нь бус хайсаар байдаг юм. Та бүхэн хатан хаан Елизавета II британийн парламентын чуулганыг нээхдээ нэгэн ёслолыг үйлдэж байдгийг анзаарсан уу? Тэнд хүн бүхний нүдэн дээр 300-н Хорооны тэргүүн сууж байгаа нь тэр юм. Та бүхэн хэзээ нэгэн цагт АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг харж байсан уу? Тэнд ч 300-н Хорооны нэг гишүүн байдаг. Асуудлын гол нь энэ асуудлыг хүмүүс яаж юу гэж яаж ойлгож төсөөлж хүлээн авч байдагт байгаа юм аа.

Асар хүчирхэг 300-н Хороонд зүтгэдэг эдгээр хуйвалдагсад гэж хэн бэ? Манай энэ нийгмийн хамгийн гайгүй мэдээлэлтэй хэсэг нь нэг том хуйвалдаан бол байдаг ба энэ нь Иллюминатууд, Масонууд, Дугуй ширээ, Милнерын Бүлэг гэх мэт янз бүрийн нэрийн ард нуугдаж байдаг гэдгийг ойлгож ухамсарлаж байдаг. Тэдний хувьд “Олон улсын харилцааны зөвлөл” ба “Гурван талт Комисс” гэгч байгууллагууд нь тэдэнд одоо таалагдахгүй байгаа манай гадаад ба дотоод улстөрийн бодлоготой холбогдож байдаг. Зарим нь бүр “Дугуй Ширээ” гэдэг байгууллага нь АНУ-ын дотоод хэрэгт Вашингтон дахь элчингээр дамжуулан том гэгч нөлөө үзүүлсэн гэдгийг нь анддаггүй. Асуудлын гол нь энэхүү үл үзэгдэх засгийн газрын гишүүдийн урвагч үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг олж авахад маш хэцүү байдаг.

Би загалмайтнуудын Библийн 4.6 дахь Оси зөнчийн хэлсэн нэг маш гүн гүнзгий үгийг иш татаж байна: “Юу болоод байгааг мэдэхгүй харанхуй мунхаг суусаар байвал миний ард түмэн хүйс тэмтрэгдсэн байх болно”. Магадгүй, зарим уншигчид гаднын улсуудад үзүүлж байгаа тусламжийг тойрсон шуугианы талаар бичсэн миний нийтлэлийн талаар сонссон байх, тэнд би бүхэл бүтэн армитай тэнцэх тооны хуйвалдааны байгууллагуудыг нэрлэсэн байгаа. Тэдний эцсийн зорилго бол АНУ-ын Үндсэн Хуулийг цуцалж бурхны сонгосон, түүний гэр орон болсон энэ улсыг Дэлхийн Шинэ Дэглэм гээчид татан оруулах явдал юм. Тэгээд энэ дэлхийн засгийн газар гэгчийг хүн төрөлхтнийг Харанхуй Зууны эрин үед байснаас ч илүү муу нөхцөлд буцаан оруулахыг санаархаж буй өрөвдөн хайрлах сэтгэлгүй бэртэгчдийн далд бүлэглэл удирдаж байх юм гэнэ ээ.

Одоо тодорхой түүхэн баримтуудыг сөхөж үзэцгээе. Жишээлбэл, Италийн аж үйлдвэрүүдийг үгүй хийж коммунистжуулах оролдлогыг нь авч үзье. 300-н Хороо ирээдүйд энэ дэлхий одоогийнхоос олон дахин цөөхөн хүн амтай, илүү сайн сайхан болох ёстой гэж аль эрт шийдэцгээсэн байна. Энэ бол тэдний тэр сайн сайхан дэлхийн гэгч гол үзэл санаа нь юм. Тэд олон тэрбум хүмүүсийг ямар ч ашиггүй идэх амнууд буюу байгалийн нөөц баялгийн эдгээр хэрэглэгчид гэж үзэж тэд эцсийн эцэст илүүчлэгдсэн, устгагдсан байх ёстой гэж үзэж байгаа ажээ. Аж үйлдвэржилтийн хөгжил дэвшил нь хүн амын их өсөлтийг бий болгож байдаг учир Оршихуйн Номонд заасан хүн ам үржин олшрох, газрыг боловсруулж амьдрах гэрээслэлийг өөрөөр авч үзэх хэрэгтэй болсон гэж тэд үзэж байна.

Энэ бүхний зайлшгүй үр дагавар бол 300-н хорооныхны “илүүдэл хүн ам” гэж үзэж байгаа Гурав дахь ертөнцийн олон зуун сая тэрбум хүмүүсийг устгах, мөн 300-н хорооны дээр дурдсан зорилгууддаа хүрэх даяарчлалын төлөвлөгөөнд нь саад болсон ямар ч улс орныг, лидерийг устгахаар хичээх болно... /хэсэгчлэн орчуулав/

.... Слободан Миловешич, Муамар Каддафи, Хосни Мубарак, Башар Асад гээд цааш энэ бүх аймшиг бидний нүдэн дээр үргэлжилсээр, харин дэлхийн ихэнх хүн ардууд тархиа угаалган өөрсдийн ээлжээ "хонинууд" мэт хүлээж байна.....

Энэ номыг интернэтээс татан авч уншиж болно. Хайх түлхүүр үгүүд:

download Committee of 300 /англи хэл дээр/

скачать Комитет 300 /орос хэл дээр/

Энэ тухай мэдээлэл авах, шалгах эх үүсвэрүүд:

http://ru.wikipedia.org/wiki/Колеман,_Джон
http://coleman300.net/

Wake Up America

Орос хэл дээр:  Аудио-ном