newseventsimage 1643631727888 mainnews2012 x1

Б.Оюун. 2022-07-17

БҮЛЭГ:I

Ковид-19 гэж юу вэ.

Коронавирусын тахал гэгдсэн COVID-19 нь албан ёсны нэршлээрээ амьсгалын замын цочмог хам шинжтэй корона вирус-2 (SARS-CoV-2. цаашид ингэж авав)- оос үүдэлтэй. 2019 оны коронавирусын өвчин (COVID-19) дэлхий даяар тархсан юм. Шинэ вирусыг анх 2019 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Ухань хотод гарсан дэгдэлтээс илрүүлжээ. Вирусын тархалтыг тэнд нь дарах оролдлого амжилтгүй болж, вирус Хятадын бусад бүс нутгаар, дараа нь дэлхий даяар тархав. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Олон улсын анхааралд оруулахын тулд 2020 оны 1-р сарын 30-нд Нийгмийн эрүүл мэндийн онц байдал, 2020 оны 3-р сарын 11-нд цар тахал гэж зарласан. 2022 оны 7-р сарын 10-ны байдлаар цар тахлын халдварын 555 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, улмаар 6.35 сая хүн нас барсан байна.

 

COVID-19-ийн шинж тэмдгүүд нь үл мэдэгдэхээс үхлийн аюултай хүртэл хэлбэлздэг ч ихэвчлэн халуурах, хуурай ханиалгах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өндөр настай өвчтөнүүд, зарим хууч өвчин эмгэгтэй хүмүүст өвчин хүнд тусах магадлал өндөр. Вирус агуулсан дуслаар буюу бохирдсон агаараар амьсгалах үед COVID-19 халдвар дамждаг. Мутаци нь янз бүрийн түвшний халдвар, хоруу чанар бүхий олон омог (хувилбар) үүсгэсэн. Хоёр жилийн хугацаанд хүмүүс энэ талаар өргөн мэдлэгтэй болсон юм.

Хэрхэн эхлэв

Анагаах ухааны байгууллагууд уг вирусыг байгальд байсан буюу амьтнаас гаралтай,  халдвар дамжих замаар дамждаг гэж үзсэн. Филогенетикийн тооцоолсноор SARS-CoV-2 анх 2019 оны 10, 11-р сард үүссэн байна. Филогенетикийн алгоритмын шинжилгээгээр уг вирус Ухань хотод тархахаас өмнө Гуандун хотод тархаж байсан байж магадгүй гэж үзжээ. Энэ вирус нь зэрлэг сарьсан багваахайнаас халдварладаг коронавирусын гаралтай бөгөөд зэрлэг амьтдаас зуучлагчаар дамжин хүнд халдварлаж болохыг нотлох баримт харуулж байв. Мөн вирусыг лабораториос санамсаргүйгээр гаргасан байх магадлалыг одоо бол түлхүү авч үзэж байна.

COVID-19-ийн батлагдсан эхний 41 тохиолдлын шинжилгээнд шинж тэмдэг илэрсэн хамгийн эрт огноог 2019 оны 12-р сарын 1 гэж The Lancet сэтгүүлд 2020 оны 1-р сард нийтлэгдсэн мэдээнд мэдээлсэн. ДЭМБ болон Хятадын эрх баригчид 2020 оны 1-р сарын 20 гэхэд хүнээс хүнд халдварласан болохыг баталсан. Хятадын албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр эдгээр халдварын тохиолдлууд нь ихэвчлэн Хуанань гэх далайн хүнсний бөөний захтай холбогдож байсан бөгөөд тэнд амьд амьтдыг зардаг байжээ. 2020 оны 5-р сард Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн захирал Жорж Гао анхны дэгдэлт гарсан далайн хүнсний захаас цуглуулсан амьтдын дээжээс вирусын шинжилгээ авахад тэд сөрөг гарсан гэдгийг мэдээлсэн. Энэ нь, уг зах дээр вирус өмнө нь тархсан газар хэдий ч вирусын голомт биш гэдгийг харуулж байв. Мөн 2019 оны 12-дугаар сарын 18-нд Италийн Милан, Турин хотоос цуглуулсан бохир усны дээжээс вирусын ул мөр мөн олдсон байжээ.

2019 оны 12 дугаар сарын эцэс гэхэд халдварын тархалт бараг бүхэлдээ хүнээс хүнд дамжих замаар явагдсан. Хубэй мужид COVID-19-ийн тохиолдлын тоо аажмаар нэмэгдэж, 12 дугаар сарын 20 гэхэд 60, арванхоёрдугаар сарын 31 гэхэд дор хаяж 266 болсон. 12-р сарын 24-нд Ухань хотын төв эмнэлэг шийдэгдээгүй эмнэлзүйн тохиолдлоос гуурсан хоолой угаах шингэний (BAL) дээжийг дараалал тогтоох Vision Medicals компанид илгээв. 12-р сарын 27, 28-ны өдрүүдэд Vision Medicals компани Ухань төв эмнэлэг болон Хятадын CDC-д (Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв) шинжилгээний хариуг мэдээлснээр шинэ коронавирус илэрсэн. 12-р сарын 26-нд шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгааны олон тохиолдол ажиглагдаж, Ухань хотын эрүүл мэндийн комисс төрөл бүрийн эмнэлгийн байгууллагуудад "шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгааг эмчлэх" тухай мэдэгдэл гаргажээ.

Ухань хотын эрүүл мэндийн комисс 12-р сарын 31-нд тодорхойгүй шалтгаантай уушгины хатгалгааны дэгдэлтийн талаар олон нийтэд анх удаа зарлаж, судалгаа шинжилгээний ажиллагааг эхлүүлэхэд хангалттай 27 тохиолдол батлагдсан байна.

2020 оны 1 дүгээр сарын эхэнд ба дундуур вирус Хятадын бусад мужуудад тархсан бөгөөд үүнд Ухань хот нь тээврийн гол зангилаа, гол төмөр замын уулзвар гэдэг нь, бас Хятадын цагаан сарын шилжилт хөдөлгөөн гол нөлөө үзүүлэв.

1 дүгээр сарын 24-ний өдөр The Lancet сэтгүүлд гарсан тайланд хүнээс халдвар хэрхэн дамжихыг зааж, эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг хатуу зөвлөж, "тахал өвчний" улмаас вирусын шинжилгээ зайлшгүй хийх шаардлагатай гэж тэмдэглэжээ. 1 дүгээр сарын 30-нд ДЭМБ-аас COVID-19-ийг Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж олон улсын хэмжээнд зарласан. Энэ үед дэгдэлт 100-200 дахин ихэссэн байв.

Итали улсад 2020 оны 1 дүгээр сарын 31-нд Хятадаас ирсэн хоёр жуулчин халдварласан анхны тохиолдол гарчээ. 2020 оны 3 дугаар сарын 19-нд Итали Хятадыг гүйцэж, хамгийн олон хүн нас барсан улс болов. Гуравдугаар сарын 26 гэхэд АНУ хамгийн олон батлагдсан тохиолдлын тоогоор Хятад, Италийг гүйцэж түрүүлэв. Нью-Йорк дахь COVID-19 тохиолдлын дийлэнх нь Хятад эсвэл азийн бусад орноос шууд бусаар Европын аялагчдаар дамжин ирсэн болохыг Коронавирусын геномын судалгаа харуулж байна. Өмнөх дээжийг дахин шинжилж үзэхэд Францад 2019 оны 12 дугаар сарын 27-нд вирусын халдвар авсан хүн, мөн АНУ-д 2020 оны 2-р сарын 6-нд уг өвчний улмаас нас барсан хүн олдсон байна.

Хаанаас анх эхэлсэн нь тодорхойгүй байв

2019 оны 11, 12 дүгээр сард авсан дээжээс Бразиль, Итали улсууд цэвэршүүлээгүй бохир усны дээжийг RT-PCR-ын шинжилгээгээр SARS-CoV-2-ыг илрүүлэхийг санал болгосон боловч ийм бохир усны судалгааны аргуудыг оновчлоогүй хэмээгээд хянаагүй орхисон байна. 2020 оны 9 дүгээр сарын сэтгүүлийн тойм нийтлэлд "Өнгөрсөн оны сүүлээр COVID-19 халдвар Европт аль хэдийн тархсан байх магадлалыг олон тооны нотлох баримтууд харуулж байна" гээд 2019 оны 11, 12 дүгээр сард Итали, Франц дахь уушгины хатгалгааны тохиолдлын тоо, гэрлийн шинжилгээ зэрэг нь үүнийг баталдгийг өгүүлсэн байна.

SARS-CoV-2 хувилбарууд

SARS-CoV-2-ийн олон мянган хувилбаруудыг бүлэг эсвэл омог болгон багцалсан. ДЭМБ нь түншүүд, шинжээчдийн багууд, улсуудын эрх баригчид, байгууллага, судлаачидтай хамтран SARS-CoV-2 генетикийн угсаа гарвалийг нэрлэх, хянах нэршлийн системийг бий болгосон юм. ДЭМБ-аас хуралдсан шинжээчдийн бүлэг Альфа, Бета, Дельта, Гамма гэх мэт грек цагаан толгойн үсгийг ашиглан хувилбаруудыг шошголохыг зөвлөж, "ШУ-ны бус хүмүүс хэлэлцэхэд илүү хялбар бөгөөд илүү практик байх болно" гэсэн үндэслэлийг мэдэгдэв.

2020 онд SARS-CoV-2-ын хэд хэдэн дуулиан дэгдээсэн хувилбарууд гарч ирэв.  Жишээ нь: Кластер - 5 нь Дани дахь усны булга ба усны булгын фермерүүдийн дунд дэгдсэн юм. Хатуу хорио цээрийн дэглэм тогтоож, усны булга устгах зэрэг кампанит ажил явуулсны дараа уг кластер 2021 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Дани улсад хүмүүсийн дунд тархахаа больсон гэж албан ёсоор үзжээ.

2021 оны 12 дугаар сарын байдлаар дэлхийн хүн амын дунд тархаж буй SARS-CoV-2-ын зонхилох таван хувилбар байна: Альфа хувилбар (B.1.1.7, хуучнаар Их Британийн хувилбар) Лондон, Кент хотод анх олдсон. Бета хувилбар (B.1.351, өмнө нь Өмнөд Африкийн хувилбар гэж байсан), Гамма хувилбар (P.1, өмнө нь Бразилийн хувилбар гэж нэрлэгддэг), Дельта хувилбар (B.1.617.2, өмнө нь Энэтхэгийн хувилбар гэж нэрлэдэг байсан) болон 12-р сарын 7-ны байдлаар 57 оронд тархсан Omicron хувилбар байна.

Эдгээр өргөн тархсан бүх хувилбарууд Монгол улсад 2021 оны хавар, тухайлбал 3 дугаар сараас эхлэн эрчимтэй тархаж, бүх хувилбарууд батлагдан бүртгэгдэж, хэд хэдэн кластер давалгаа үүсэн, хүн амын дийлэнх хэсэг халдвар авч өвчилсөн юм. Хамгийн сүүлийн үеийн давалгаа - Омикрон хувилбар 2022 оны 1 дүгээр сард тархав. 2022 оны 7 дугаар сард мөн энэхүү омикрон хувилбар дахин тархсан нь хүн амын нийтийн дунд төдийлөн аюул тариагүй хэдий ч зарим ноцтой үр дагавар илэрсэн. Харьцангуй хожуу халдьарын кластер давалгаанууд нь эхэлсэн  буюу  бүх нийтээр халдварлаагүй байсан Ази, Номхон далайн орнуудад 2022 оны хавраас вирус эрчимтэй тархаж, одоо л 2022 оны зуны байдлаар байдал үндсэндээ хэвийн болж байна гэж хэлэхүйц болов.

SARS-CoV-2-ын эсрэг вакцин

Анагаахын ухаан COVID-19 тахлаас  өмнө амьсгалын замын цочмог хам шинж (SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS) зэрэг өвчнийг үүсгэдэг корона вирусын бүтэц, үйл ажиллагааны талаар тодорхой мэдлэгтэй байсан. Энэхүү мэдлэг нь 2020 оны эхээр янз бүрийн вакцины платформыг хөгжүүлэх ажлыг хурдасгасан юм. SARS-CoV-2-ын вакцины анхны зорилт бол хүнд хэлбэрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байв. Анагаах ухааны зохих байгууллагууд 2020 оны 1 дүгээр сарын 10-нд SARS-CoV-2-ын генетикийн дарааллын өгөгдлийг GISAID-ээр дамжуулан хуваалцсан бөгөөд 3 дугаар сарын 19 гэхэд дэлхийн эм үйлдвэрлэлийн салбар COVID-19-тэй тэмцэх томоохон амлалт зарлав. Коронавируст халдвар (COVID-19)-д зориулж бүтээсэн вакциныг 2020 оны 12 дугаар сараас хойш янз бүрийн улс оронд баталж, өргөнөөр түгээж байна.

Эхэндээ COVID-19 дийлэнх вакцин нь хоёр тунт вакцин байсан ба цорын ганц нэг тунт вакцин нь Janssen COVID-19 вакцин байв. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам вакцины дархлаа суларч, COVID-19-ийн эсрэг дархлаагаа хадгалахын тулд хүмүүс вакцины нэмэлт тунг хийлгэх шаардлагатай гэж анагаахын мэргэжилтэн вакцин үйлдвэрлэгчид баталж байлаа. Бидний өдгөө хэдийнэ мэдэж буйгаар вакцин үйлдвэрлэлд томоохон улс орнууд, том корпорациуд манлайлан оров. АНУ-ын эмийн үйлдвэрийн магнат Файзерын Pfizer/BioNTech Comirnaty вакцин, Британи-Шведийн хамтарсан Астра Зенека фирмийн SII/COVISHIELD ба AstraZeneca/AZD1222 вакцин, Жонсон ба Жонсон фирмийн Janssen/Ad26.COV 2.S, АНУ-ын Модерна фирмийн Moderna COVID-19 (mRNA 1273) вакцин, БНХАУ-ын Sinopharm COVID-19 , Sinovac-CoronaVac вакцинуудыг ДЭМБ энэ бичсэн дарааллаар баталгаажуулан өгч, дэлхийн олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрөв. ОХУ-ын Sputnik-V вакциныг хэдийгээр ДЭМБ батлаагүй ч дэлхийн олон арван сая хүн худалдан авч хэрэглэсэн, өрсөлдөхүйц вакцин болов.

Монгол улсын иргэдэд Астразенека, Хятадын Синофармын Вероселл, ОХУ-ын Спутник-Ви, АНУ-ын Файзер (mRna) вакцинуудыг харилцан адилгүй хугацаанд, харилцан адилгүй хувь, тоогоор Засгийн газар, ЭМЯ-наас зохион байгуулан хийв. Хүн амын дийлэнхийг БНХАУ-ын Синофармын Вероселл BBIBP-CorV (Vero Cells) хоёр тунт вакцинд албадан хамруулав. Засгийн газар хоорондын гэрээ хэлцлээр уг вакциныг худалдан авсан байлаа. Хүн ам цөөтэй манай орон энэхүү “вакцинжуулалт”-ын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх орнуудын нэг гэгдэж байлаа. Гэсэн ч бодит байдал дээр вакцинууд халдвараас баттай хамгаалж чадаагүй, хүндрэлийг хангалттай бууруулж чадаагүй тул хүмүүс Засгийн газраас санал болгосон 3 ба 4 дэх тун буюу дахин вакцинжуулалтад хамрагдаагүй юм. Вакцины дараахь хариу урвал, янз бүрийн сөрөг нөлөө илэрч, зарим тохиолдолд үхэл албан бусаар тэмдэглэгдсэн юм.

12-17  насны өсвөр үеийнхэнд 2021 оны 6 дугаар сараас АНУ-ын Файзерын mRNA (Pfizer/BioNTech Comirnaty) вакциныг санал болгон, өргөн хамрагдуулахаар Засгийн газар, ЭМЯ мөн идэвхийлэн ажиллав. Эхний кампанит вакцинжуулалтаар манай орны өсвөр үеийнхний 50 орчим хувь хамрагдсан ажээ.  2022 оны 6 дугаар сар буюу нэг жилийн хугацаанд 12-15 насны хүүхдүүдийн 71%, 16-17 насны хүүхдүүдийн 87%  Файзерын вакцины хоёр тунд хамрагдсан албан ёсны статистик мэдээ байна. Засгийн газар 2022 оны намраас 5-11 настай хүүхдүүдэд коронвирусын эсрэг вакцин хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв.  

Энэхүү дуулиант тахал хэдийгээр эхний үетэй харьцуулахад харьцангуй намжмал байдалтай болсон ч хүн амын дунд вакцины гаж нөлөө, ковидын дараахь хүндрэлийн улмаас зүрх судасны өвчин, цус өтгөрөлт гэх мэтийн шинж тэмдэгтэйгээр өмнөх энгийн цаг үетэй харьцуулбал илүү олон эрүүл, залуу хүн нас барсан хэвээр байгаа юм. Зүрхэнд ачаалал өгдөг спортоор хичээллэдэг, тийм ажил хийдэг эрчүүдийн дунд тэмцээн, идэвхтэй хөдөлгөөн, бэлтгэлийн үеэр зүрх хаагдах, нас барах тохиолдлууд дэлхий даяар цөөнгүй гарсан юм. Мэргэжилтнүүдийн бүтээсэн ковидын эсрэг вакцин нь цусыг өтгөрүүлж, бүлэгнүүлж, цусны даралт ихэсгэж, дархлааны янз бүрийн өвчин үүсгэж, улмаар төрөл бүрийн харшилтай болгож, зүрх  судасны эмгэгтэй болгон гэнэтийн үхэлд хүргэж байгаа нь илчлэгдэн нуух аргагүй болов. Астразенека фирмийн SII/COVISHIELD вакцин тарьж эхлээд удалгүй Европын Холбооны орнуудад хориглогдож байсан юм.  Вакцин үйлдвэрлэгч аварга концернууд вакцины гаж нөлөөг олон нийтээс нууж SADS- насанд хүрэгчдийн гэнэтийн үхлийн синдром гэж өвчин бий болсон хэмээн ярьж эхэлсэн байна.

Бусад нөлөө

Тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд вакцинжуулалтаас гадна хүнийг нийгмээс тусгаарлах, амны хаалт зүүх, агааржуулалт, агаар шүүлтүүрийг сайжруулах, халдварт өртсөн болон шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хорио цээрийн дэглэмд оруулахыг ДЭМБ зөвлөсөн юм. Засгийн газруудын нийгэм дэх ийм оролцооны жишээнд аяллын буюу шилжин явахад хязгаарлалт, хориг, бизнесийн хязгаарлалт, бизнесүүдийг хаах, ажлын байран дахь хязгаарлалт хяналт, хорио цээрийн дэглэм, шинжилгээний систем зэрэг орно.

Ийнхүү уг цар тахал нь дэлхий даяар нийгэм, эдийн засгийн ноцтой хямралыг өдөөсөн юм. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас болж нийлүүлэлтийн хомсдол, тэр дундаа хүнсний хомсдол үүссэн. Үүний хажуугаарх ганц эерэг мэдээ нь, дэлхий даяарх хөдөлгөөний саатлын үр дүнд орчны бохирдол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр буурчээ. Боловсролын байгууллагууд болон нийтийн талбайг харьяаллын дагуу хэсэгчлэн эсвэл бүрэн хааж, олон арга хэмжээг цуцалж хойшлуулсан. Цар тахалд авсан арга хэмжээнүүд нь газарзүй арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, эрүүл мэндийн тэгш байдал, нийгмийн эрүүл мэндийн шаардлага, хувь хүний ​​эрхийн хоорондын тэнцвэрт байдлын асуудлуудыг хөндөв.

Царт тахал нь интернет худалдааг нэмэгдүүлэхээс авахуулаад хөдөлмөрийн зах зээл дэх соёлын өөрчлөлт хүртэлх зан үйлийн асар их өөрчлөлтийг авчирсан юм. Гэрээр хүргэх  захиалга нэмэгдэж, ресторан хоолны газрууд хаагдсан. Зарим орны сургалт боловсрол нь видео хурал руу түр шилжсэн. Агаарын тээвэр, улс хоорондын аялал зогсож, вакцин хийлгэснээ батлах гэрчилгээ шаардаж, хүмүүс нийгмийн харилцаанд хязгаарлалттай оролцохын тулд дахин дахин ПиСиАр (PCR) тест төлбөртэй өгч байлаа. Асар их хэмжээний цомхотгол нь агаарын тээврийн, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ болон бусад салбарыг хумисан юм.

Карантин, хөл хорио, хил хоорондын, хот хоорондын аялал зогссон, нийгмийн харилцаа саатсанаас гадна иргэний QR код, вакцины гэрчилгээ гэх мэт албадлагын олон бүртгэл хяналтын тогтолцоонуудыг ч туршив.

ДЭМБ ба Эмийн корпорациудын нэгдмэл оролцоо

Улс орнуудын Засгийн газрууд Дэлхийн эрүүлл мэндийн байгууллагын (ДЭМБ)  зөвлөмжийн дагуу тахалтай холбоотой бүх арга хэмжээ, стратегийг хэрэгжүүлсэн бөгөөд, GAVI хэмээх вакцин зуучлан борлуулагч Өрнөдийн вакцин үйлдвэрлэгчдийн бүтэц ч шинээр бий болов. ("ЗГ шийдвэр гаргахдаа ДЭМБ-ын зөвшөөрөл, зөвлөмжийг баримтална"- 2021-05-20. Сонины мэдээ) Томоохон бие даасан улсуудаас бусад улс орон тухайн үед төр барих эрх мэдлээ ДЭМБ-ын гарт бүрэн шилжүүлсэн байв гэж хэлж болно. ДЭМБ гэж ер нь ингэхэд ямар байгууллаг юм бэ гэдгийг ойлгож мэдэхийн тулд түүнийг санхүүжүүлэгч бүтцүүдийг харах хэрэгтэй. Тухайлбал; Санхүүжүүлэгчдийг санхүүжилтийн хувиар нь жагсаавал: 1. АНУ-ын Тѳрийн департмент. Энэ бол АНУ-ын гадаад хэргийн яам нь гэсэн үг. 2. Билл ба Мелинда Сан, ингээд дараахь санхүүжүүлэгч нар нь Их Британи улс, Герман улс мөн GAVI холбоо.

2020 онд хамгийн их санхүүжилтийг АНУ хийсэн бол 2018 онд өнөөх бусад нь хөрөнгө оруулжээ. GAVI холбоо гэдэг нь Өрнөдийн вакцин үйлдвэрлэгч корпорациудын нэгдсэн   байгууллага юм. Энд холбоонд Дэлхийн Банк, Билл ба Мелинда сан ч багтан оржээ. Ингэхээд ДЭМБ гэдэг хэний байгууллага гэдэг танд одоо тодорхой харагдаж байгаа гэж найдаж байна.

Билл Гейтсийн Сан нь коронавирусыг судлах, бүтээх патентыг 2015 онд авсан бѳгѳѳд Хятадаас уг вирусын анхны дээжийг авч байжээ. Ингээд SARS-ын вирус + сарьсан багваахайд байдаг коронавирусын гибридийг бүтээх (тэдгээрийг нэгтгэн шинэ вирус бүтээх) эрх олж авсан ажээ. The Lancet-д энэ тухай “хүний бүтээсэн коронавирус”-ын тухай ѳгүүллүүд нийтлэгдэж байсан. Ойрын 10 жил дотор аймшигт тахал гарч дайны хэмжээнд хүрнэ гэж Билл Гейтс 2015 онд ярьсан нь хэвлэлүүдээр гарч байжээ.

Нэр хүнд бүхий судлаач нар, зарим орны төр засгийн зүгээс Ковид-19 ийн үед юу хэлж, мэдэгдэж байсан бэ?

2020 оны 12 дугаар сарын 21 өдөр буюу Монгол улсад уг тахал тархаж эхлээгүй, байдал намжмал тэр үед (2021 оны 3 дугаар сарын сүүлээс кластер хэлбэрээр монголчуудын дунд тархсан) профессор, дэлхийн засаглал бөгөөд капитализмын онол, түүхийн нэрт судлаач, эрдэмтэн А.И.Фурсов ингэж бичжээ: “Энэ удаагийн "тахал" бол дайн. Капитализмын системийн хямралыг шийдэх зорилготой дайн. Гэхдээ шийдэж чадахгүй юм. Капитализм тѳгсгѳлдѳѳ иржээ. Харин эзэд нь тэс ондоо систем байгуулж байна. Энэ дайны дараа шинэ дэглэм тогтоох болно. Энэ удаа элитүүд сэтгэлзүй, оюун санаа, сүнсний хүрээнд хүн тѳрѳлхтѳнтэй дайн хийж байна. Хяналтандаа бүрэн оруулж авч байна. Зан үйл, оюун ухаан гэх зэрэг хүний өөрийн - нѳѳцүүдэд бүрэн хяналт тогтоож байна. Вакцины тусламжтайгаар хүн амыг цѳѳлѳх тухай Билл Гейтс сүүлийн жилүүдэд ярьсаар л байгаа. Тэрээр ДЭМБ-т 100 сая доллар оруулсан юм” гэж бичжээ.

“Орон нутгийн хүн амын дунд коронавирусын тархалтын гол төв болж буй, олон улс орон дахь цэргийн баазуудаа эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хянахыг Хятад улс АНУ-д уриалж байна гэсэн мэдээлэл 2022 оны 1 дүгээр сарын 6-нд Хятадын нэр хүнд бүхий мэдээллийн хэрэгслээр гарав: -Бээжин Вашингтоныг янз бүрийн улс дахь цэргийн баазуудаараа дамжуулан коронавирусын тархалтад хувь нэмэр оруулсан хэмээн буруутгаж, цэргүүдийнх нь дунд олон тооны халдвар гарсан тул үүнийг тахлын төв гэж үзжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь хэлэхдээ, гадаад дахь АНУ-ын цэргийн баазуудын доторхи халдварын төв нь "орон нутгийн хүн амын амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна" гээд халдварын тархалтыг Өмнөд Солонгос, Герман дахь АНУ-ын цэргийн хүчин өдөөсөн гэж тэмдэглэв.

Тэрбээр хэлэхдээ, АНУ-ын цэргүүд гадаадад байрлаж, хүлээн авагч орны хууль тогтоомжийг үл тоомсорлож, эрүүл мэндийн протоколоос татгалзаж, дэлхий даяар өвчний тээгч болж байна.

Тэрээр АНУ-ын хилийн чанад дахь АНУ-ын армид хатуу хязгаарлалт тавьж, COVID-19-ийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд муу үлгэр дууриал үзүүлэхийн оронд хүмүүсийн эрүүл мэндийг хүндэтгэж, хариуцлагатай байх ёстой гэж тэр үзэж байна.”

БҮЛЭГ: II

Жеффри Саксын шуугиан тарьсан мэдэгдэл буюу үнэн илчлэгдсэн нь

SARS-CoV-2 нь “Уханийн вирус” гэж нэршигдэж, дэлхий даяар Хятад орныг “үзэн ядаж”, хэмээн зарим улсын удирдагч хүртэл “хятад вирус” хэмээн ам алдаж байсан байтал, нэг их удалгүй Ковид-19 бол “АНУ-ын БХЯ, Пентагоны төсөл” гэх яриа чих дэлсэж эхэлсэн юм. Ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон, дипломат хэл ярианы тэмцлийн бай болсон эдгээр бүх эргэлзээ таамгийг эцэслэсэн нэгэн мэдэгдлийг Колумбийн их сургуулийн профессор Жеффри Д. Сакс 2020 оны 5 дугаар сард The Lancet-д нийтлэсэн нийтлэлээрээ эцэс болгов. 

Жеффри Сакс бол дэлхийд нэр нь түгсэн эдийн засгийн профессор, бестселлер номын зохиолч, шинийг санаачлагч, сурган хүмүүжүүлэгч, тогтвортой хөгжлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч шинжээч, нэр хүнд бүхий хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм. Тэрбээр АНУ-ын Колумбын их сургуулийн молекул фармакологи, эмчилгээний профессор Нейл Харрисонтой хамт Үндэсний Шинжлэх Ухааны Академийн эмхэтгэлд нийтлэл бичихдээ, COVID-19 нь лабораторид үүссэн гэж дүгнэжээ. Уг хоёр эрдэмтэн АНУ-ын Холбооны агентлагууд болон их дээд сургуулиуд гэх зэрэг судалгааны байгууллагуудаас олон нотлох баримтыг ирүүлээгүй хэмээгээд ил тод байдлаа нэмэгдүүлэхийг шаардав. Алдарт анагаахын сэтгүүл The Lancet-ийн COVID-19-ын хөндлөнгийн комиссыг тэргүүлж ажилласан Сакс "Энэ бол байгалийн задралын осол биш биотехникийн бүдүүлэг алдаа" гэж мэдэгдэв.

2022 оны тавдугаар сарын 19, 13:00.

Эх сурвалж: https://theintercept.com/2022/05/19/covid-lab-leak-evidence-jeffrey-sachs/

Ковид-19 тахлын гарал үүслийг тодруулахын тулд АНУ-д төвтэй байгууллагуудын гар дахь мэдээллийг тусгайлан судлахыг “The Lancet” сэтгүүлийн пүрэв гарагт нийтлэгдсэн нийтлэлд эдийн засагч Жеффри Сакс уриалав. Мөн АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн "Proceedings" сэтгүүлд Сакс болон түүний хамтрагч Колумбийн их сургуулийн молекул фармакологи, эмчилгээний профессор Нейл Харрисон хэлэхдээ, АНУ-ын  Холбооны агентлагууд болон их дээд сургуулиудад биологийн дээж, вирусын дараалал, цахим шуудан холбоо, лабораторийн дэвтэр, вирусын мэдээллийн сан зэрэг хянуулаагүй нотлох баримтууд хангалттай их бий гэв. Сакс, Харрисон нар шинжлэх ухааны нарийн ширийн зүйлсийг онцлон тэмдэглэсэн бөгөөд чухам энэ нь Ковид-19-ийг үүсгэдэг коронавирус SARS-CoV-2 нь лабораторид үүссэн болохыг харуулж байгаа юм: Вирусын баяжуулалтын уургийн чухал хэсэг дэх найман амин хүчлийн хэлхээ нь хүний амьсгалын замыг бүрхсэн эсүүдэд байдаг амин хүчлийн хэлхээтэй яг ижил байна гэжээ.

Сакс, Харрисон нар SARS-CoV-2-ыг лабораторид бүтээсэн байж болзошгүй гэж санал болгосон эхний хүмүүс биш юм. Уг вирусын генетикийн дарааллыг 2020 оны 2 дугаар сард анх нийтэлснээс хойш эрдэмтэд фурин задрах талбай (FCS) буюу хүний ​​эсийн мембран дээрх уургаар задарснаар, коронавирусыг хүмүүст онцгой аюултай болгодог вирусын баяжуулалтын хэсгийн талаар эргэлзэж байгаа юм...

Сэтгүүлийн нийтлэлд амин хүчлүүдийн энэхүү тусгай хэлхээ нь фурин ферментийн задрах талбай руу (FCS)-д хэрхэн нэвтэрч болох талаар шинжлэх ухааны зураглалыг санал болгож байна. Сакс, Харрисон нар хэлхээ нь аяндаа үүссэн байж болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэд өөр нэг боломжийг дэвшүүлж байна: эрдэмтэд ажлынхаа явцад энэхүү тодорхой амин хүчлийг сарьсан багваахайн коронавируст зориудаар оруулсан байж магадгүй юм гэжээ. Тэд Батлан ​​Хамгаалахын Дэвшилтэт Судалгааны Төслүүдийн Агентлаг буюу DARPA хэмээх АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны нэгэн хэлтэст хандан буцалтгүй тусламжийн санал ирүүлсэн (хэдийгээр санхүүжүүлээгүй гэж байгууллага хариулсан ч) сарьсан багваахайн коронавируст фурин задрах хэсгийг оруулахаар төлөвлөж буй эрдэмтдэд анхаарлаа хандуулсан юм.

"FCS-ийг оруулсан нь завсрын хөхтөн амьтан - хүний ​​рекомбинацын үйлдлээр үүссэн байгалийн хувьслын үр дүн байсан уу, эсвэл лабораторийн туршилтын нэг хэсэг болгож SARS-тэй төстэй вирус уруу FCS-ийг санаатайгаар нэвтрүүлсний үр дүн байсан уу гэдгийг бид мэдэхгүй” гэж Сакс, Харрисон нар бичжээ.

"Ийм FCS хэлхээг SARS-тэй төстэй вирус уруу оруулах  нь 2018 оны буцалтгүй тусламжийн хүрээнд, АНУ-ын Батлан хамгаалахын Дэвшилтэт Судалгааны Төслүүдэд (DARPA)-д ирүүлсэн  EHA-WIV-UNC  (EcoHealth Alliance- Wuhan Institute of Virology- University of North Carolina at Capel Hill) түншлэлийн санал болгосон ("DEFUSE") ажлын тодорхой зорилго байсныг бид мэднэ. ” гэв.

EHA гэдэг нь АНУ-ын Холбооны агентлагуудаас 118 сая гаруй долларын буцалтгүй тусламж гэрээнүүдээр авсан Нью-Йорк хотод төвтэй ашгийн бус судалгааны бүлэг болох EcoHealth Alliance юм. WIV буюу Уханий Вирус судлалын Хүрээлэн өмнө нь EcoHealth Alliance-тай хамтран ажиллаж байсан Хятадын судалгааны байгууллага бөгөөд DARPA-ийн буцалтгүй тусламжийн туслан гүйцэтгэгчээр бүртгэгдсэн байна. UNC-ийг дурддаг нь Чапел Хилл дэх Хойд Каролинагийн их сургуулийн (UNC) молекул биологич Ральф Барич DARPA-д санал болгосон ажлын нэг хэсгийг хийх ёстой байсан. Тэтгэлгийн саналд биологич Баричийн "[коронавирус] болон бусад вирусын баяжуулалтын уургийн урвуу инженерчлэлийн хорин жилийн туршлага"-ыг нь онцолсон байна.

 DARPA-д ирүүлсэн саналын зорилго нь “шинээр гарч ирж буй эмгэг төрүүлэгчийн аюулаас урьдчилан сэргийлэх” байсан ч хэрэв энэ ажил хийгдсэн бол хүмүүст халдварлах чадвартай шинэ вирус бүтээгдэх нь тодорхой байв. "Бид хүний - фурин задрах тусгай талбайг [микробиологид түгээмэл хэрэглэгддэг хөхтөн амьтдын эсийн төрөл]-рүү нэвтрүүлэх бөгөөд [хүний ​​амьсгалын замын хучуур эдийн эсүүдийн] өсгөвөрлөх чадварыг үнэлэх болно." гэж уг саналд дурджээ.

Эрдэмтэд ихэвчлэн санхүүжилт хайхаасаа өмнө судалгаа хийдэг тул саналд дурдсан зарим туршилтууд аль хэдийн дууссан байж болох юм гэж DARPA-ийн саналын талаар ярилцлага өгсөн хэд хэдэн эрдэмтэд 2021 оны 9-р сард The ​​Intercept сэтгүүлд мэдэгджээ. Гэхдээ EcoHealth Alliance (ЭкоЭрүүл мэндийн холбооны) ерөнхийлөгч Питер Дасзак ярилцлага "DARPA-д өгсөн саналыг санхүүжүүлээгүй. Тиймээс ажил хийгдээгүй. Амархан” гэж хариу өгсөн юм.

Колумбийн Молекулын Фармакологи, Эмчилгээний Тэнхимийн физиологич, Саксын багийн гишүүн Харрисон нь ENaC- α –д хамаарах хамгийн том ангилал болох ионы сувгуудыг судалдаг хүн юм. Сакс, Харрисон нарын тэмдэглэснээр, сарьсан багваахайн коронавирустай амин хүчлийн хэлхээг хуваалцдаг эсийн мембран дээрх уургийн хэсэг нь уушигны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй эпителийн натрийн суваг ENaC- α гэгддэг бөгөөд энэ нь хүний ​​амьсгалын замын эсүүд, түүнчлэн хүний ​​бөөр, бүдүүн гэдсэнд байдаг. Сонирхолтой нь, эсэд шингэнийг шингээхэд тусалдаг ENaC- α нь SARS-CoV-2 ын адил тусгай фурин задрах талбайд идэвхждэг.

Бусад эрдэмтэд вирусын фурин задралын талбай дэх амин хүчлийн хэлхээ ба хүний ​​амьсгалын замд олдсон ENaC- α хоёрын хоорондоо таарч байгааг аль хэдийн онцолсон байна. 2020 онд биоанагаах ухааны Nference компанийн баг хүний ​​уушгинд байдаг вирус ба SARS-CoV-2 коронавирусын уг хэлхээ хоорондоо давхцаж байгаа нь Ковид-19 амьсгалын замын тогтолцоог маш ихээр гэмтээж байгаагийн нэг гол шалтгаан гэж үзсэн юм. Эдгээр эрдэмтэд гэхдээ, хэлхээг байгалийн жамаар хөгжсөн гэж тодорхойлсон. Харин Сакс, Харрисон нар эсрэгээр, уушгины үйл ажиллагаанд нэн чухал ач холбогдолтой гэдгийг нь маш сайн мэддэг учраас л эрдэмтэд сарьсан багваахайн коронавируст амин хүчлүүдийн хэлхээг оруулсан байж болзошгүй гэж үзсэн юм.  Тэдний ийм сонголт нь EcoHealth Alliance, Wuhan Virology Institute, UNC-ийн Барич нарын хамтран хэрэгжүүлсэн вирусын эсрэг судалгааны өөр нэг төсөлтэй нь мөн нийцэх байсныг онцлон тэмдэглэв: Энэ бол сарьсан багваахайн коронавирусын халдвар дамжих, эмгэг төрүүлэх чадварыг нэмэгдүүлэхтэй холбоотой Харшил, Халдварт өвчин Худлалын Үндэсний хүрээлэнгийн 2014 оны буцалтгүй тусламж.

Барич өмнө нь, вирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга замыг бий болгох зорилготой генетикийн материалыг ул мөргүй оруулах патентлагдсан "No See'm" аргыг ашиглан ДНХ, РНХ-ийн сегментүүдийг вируст суулгаж SARS-ийн халдварт клоныг бүтээсэн юм. Тэрээр мөн Чапел Хилл дэх Хойд Каролинагийн Их сургуулийн (UNC-Chapel Hill) уушги судлалын төвийн ENaC-α- гийн талаар сайн мэддэг эрдэмтэдтэй хамтран коронавирусын судалгаан дээр ажилласан. 2016 онд хийсэн нэгэн судалгаагаар эрдэмтэд Уханийн вирус судлалын Хүрээлэнгээс (WIV-ээс) тусгаарлагдсан сарьсан багваахайн коронавирусын спайк (өргөс) ашиглан шинэ вирус бүтээжээ. Туршилтаар шинэ вирус лабораторид өсгөвөрлөсөн хүний ​​амьсгалын замын эсүүдэд "үр дүнтэй үрждэг" болохыг тогтоожээ.

Жилийн өмнө хэвлэгдсэн өөр нэгэн нийтлэлдээ Барич, Уханийн Вирус судлалын Хүрээлэнгийн Ши Жэнли болон UNC-Chapel Hill-ийн уушгины хүрээлэнгийн уушгины мэргэжилтэнтэй хамт сарьсан багваахай, "хулгана дасан зохицсон” коронавирусаас SARS төст вирусыг ашиглан гибрид вирус үүсгэсэн тухайгаа дурджээ. Шинэ вирус нь хулганыг оригинал вирус туссан бусдаас нь илүү хүнд өвчлүүлсэн. Эдгээр туршилтын зорилго нь 2003 оны SARS-ын адил амьтнаас хүн рүү вирус халдах магадлалд урьдчилан бэлтгэх явдал байв. Гэхдээ тахал гарахаас аль эрт, уг туршилт нь судлаачид хүмүүст тархах чадвартай вирус үүсгэсэн хэмээн санаа зовж буй бусад эрдэмтдийн шүүмжлэлийг дагуулж байлаа.

DARPA-гийн буцалтгүй тусламжийн саналыг хамтран бичсэн эрдэмтэд коронавирусын фурин задрах талбайн судалгаа, түүний дотор 2006 онд фурин задрах талбайг коронавируст суулгасан туршилтыг мэддэг байсан гэж Сакс, Харрисон нар цохон тэмдэглэжээ. "Судалгааны баг мөн UNC-д дэлгэрэнгүй тодорхойлсон хүний ​​ENaC-ийн FCS-ийн дараалал болон FCS-аас хамааралтай идэвхжүүлэх механизмын талаар тодорхой мэдлэгтэй " гэж тэд бичжээ.  

Дээрх нийтлэлийг үүгээр хязгаарлая. Шинжлэх ухааны нарийвчилсан зүйлсийг та бүхэн анагаах ухааны нэр хүндтэй The Lancet сэтгүүл болон бусад эх сурвалжаас дэлгэрүүлэн үзэж болно. Эндээс харахад, Жефри Сакс болон түүний ахласан судалгааны багийн дүгнэлт нь АНУ-ын Засгийн газар, түүний институтууд тухайлбал  БХЯ нь “зориудаар бүтээсэн вирустэй” нягт холбоотой бөгөөд үүндээ Хятадаас сарьсан багваахайн коронавирус, SARS-ын вирусыг авч ашигласан, мөн БНХАУ-ын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнтэй хамтран ажилласан гэдэг нь харагдаж байна. (DARPA-UNC-WIV)

АНУ-д харъяалагдах янз бүрийн судалгааны байгууллагатай хамтран ажилласан Уханийн вирус судлалын Хүрээлэн тэгвэл ямар учиртай вэ? Улс хоорондын ШУ-ны байгууллагуудын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил шиг харагдаж байгаа хэдий ч чухам яагаад Ухань хотоос анхны SARS-CoV-2 тархсан, эсвэл тархсан гэж дэлхийн олон нийтэд мэдээлсэн байж болох вэ? Энэ хамтарсан судалгаа шинжилгээний ажлын талаар Хятадын засгийн газар мэдэж байсан уу? гэсэн олон асуулт хариулт шаардаж байна. Энэ бол манай дийлэнх уншигчдын боддог шиг Америк эсвэл Хятад  буруутай, үгүй бол хоёулаа буруутай гэж дүгнэх энгийн хялбар асуудал биш. Жефри Саксын багийн судалгааны баримтаас үзэхэд уг аюулт вирусыг АНУ-д инженерчлэн бүтээж, Ухань хот руу шилжүүлсэн байж болох юм. (Сүүлд гарсан мэдээллүүдэд Европт, тухайлбал Италид 2019 оны 11, 12 дугаар сараас буюу Хятадад анх “вирус илрэхээс” ч өмнө нь илэрч байсан гэсэн баримтууд гарч ирсэн юм.) Түүнчлэн тус хот тахлын  анхны “төв голомт” болж бүслэлт, хөл хорионд орсон. Үйл явдал чухам яагаад тэгж өрнөсөн, улстөр, геополитик, эдийн засгийн хүчин зүйл нь юу байсан юм бол? Үүнийг ойлгохын тулд урьдач нөхцөл байдал, суурь тохируулгуудыг авч үзэх шаардлагатай.  

Ухань. Хубэй муж

Хубэй муж нь төв хятадын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд 52 сая хүн амтай, мужийн түвшний 17 аймаг, нэг автономит мужид хуваагддаг, нийслэл Уханийг оролцуулаад мужийн түвшний 12 том хоттой, улсын түвшний шууд удирдагддаг 3 хоттой. Мужийн нийслэл Ухань хот зарим тооцоогоор дэлхийн хамгийн том хотуудын жагсаалтын 42-т, Хятаддаа 7-д ордог. НҮБ-ын мэдээлснээр Ухань хотод 9 сая орчим хүн амьдардаг. Хотын удирдлагууд өөрсдөө 11 сая гэж тооцдог. Хотын хэмжээ, эдийн засгийн өндөр хөгжил нь вирус яагаад Азийн бусад орнуудад ийм хурдан тархаж, тэр байтугай АНУ-д хүрснийг тайлбарлаж болох юм. 2016 онд гэхэд л Уханийн Тяньхэ олон улсын нисэх онгоцны буудал 20 сая гаруй зорчигчдод үйлчилсэн. Түүнээс хойш зорчигчдын урсгал нэмэгдсээр байсан. Ухань хотоос Лондон, Парис, Дубай болон дэлхийн бусад олон хот руу шууд нислэг үйлддэг.

Энэ хот нь өндөр технологи, уламжлалт үйлдвэрлэлээрээ алдартай. Ухань хотод аж үйлдвэрийн олон бүс, 700 000  гаруй оюутан суралцдаг 52 дээд боловсролын байгууллага байна. Дэлхийн шилдэг 500 Fortune Global компанийн 230 нь дотоодынх нь үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол уг хот ямархуу төв, зангилаа, олон хөлийн урсгал бүхий газар болохыг илтгэнэ.

Өнөөгийн Хятадын улс төрийн байдал, эрх мэдлийн хуваарь

Хүлээн зөвшөөрөгдсөн хятад судлаач Николай Вавиловын “Улаан Хятадын титэмгүй хаад: Хятадын кланууд ба улс төрийн бүлэглэлүүд” номд: 

... Комсомольчид” “шанхайнхан-тай хамт: Жян Зэмин, Ху Жинтао, Ши Жиньпин

Жян Зэминий бүлгийн саарал кардинал Зэн Цинхун

Хятадын нефтийн үйлдвэрээс гаралтай, БНХАУ-ын Улсын Аюулгүй Байдлын Яамны сайдын хүү Жян Зэмин "олон нийттэй харилцах" чиг үүргийг гүйцэтгэж байсан бол, Зэн бол зохион байгуулалтын асуудлыг чадварлаг шийдэж, боловсон хүчин, үзэл суртлын талаар ажиллаж, "өрсөлдөгч байгууллагууд" -тай тулгардаг бэрхшээлийг арилгадаг байв. Зэн Цинхуны (1939) авъяаслаг зохион байгуулалтын ажил байгаагүй бол Жян Зэмин өсөн дэвших боломжгүй байсан.

Жяныг ивээн тэтгэгч Зэнтэй нь үргэлж харьцуулдаг байсны улмаас тэрээр Улс төрийн товчооны байнгын хороонд удаан хугацаагаар сууж чадаагүй ч эцэст нь Ху Жинтаогийн үед БНХАУ-ын дэд даргын албан тушаалыг авснаар түүнд хүрсэн юм.

2004 онд Жян Зэмин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн тэргүүний (ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн адил) албан тушаалаасаа огцорч, Ху Жинтаод албан тушаалаа шилжүүлэв. Одоо Жян Зэмин 89 нас хүрч байгаа энэ үед Зэн Цинхуныг "шанхайн бүлэглэл"-ийн жинхэнэ тэргүүн гэж хэлж болно.

Жян Зэминийг ивээн тэтгэгч Зэн Цинхуныг коммунист намд бизнесийн төлөөлөгчдийг оруулах, мөн БНХАУ-ын "эзэнт гүрний" үзэл суртлын эргэлтийн гол зохиогч гэж үздэг: Намын хурал дээр интернационалыг хэрэгжүүлэх явдлыг халах, мөн “эзэнт гүрний – Хятад”-ын бэлгэдлийн дүр төрхийг бий болгосон, "ноёдын нам" гэсэн нэр томъёо, "хятадын язгууртнууд" гэсэн шинэ үзэл суртал Зэн Цинхунд харьяалагддаг гэж хэлж болно.

Хятадын хүчирхэг гурвалсан улс

Өнөөдөр Хятадад, "сэнтийд" бие биедээ формаль буулт хийснээр "Жян Зэминий гар хөл болон дэмжигчдийн - "шанхайн” , Ху Жинтаогийн - "комсомольчууд", улс төрийн бялуунаас өөрийн хувийг шаардаж буй эрчтэйгээр хүчээ авч байгаа - Хятадын армийн бүлэглэл гэсэн гурван өөр улс төрийн бүлэг нэгэн зэрэг тус улсын эрх мэдлийн бүтцэд оршин тогтноход хүрсэн ховор нөхцөл байдал үүссэн.

Тус улсад Жян Зэмин, Ху Жинтао, Ши Жиньпин гэсэн гурван ерөнхий нарийн бичгийн дарга амьд сэрүүн байгаа бөгөөд харин тэд нарын сөргөлдөөн нь эрх мэдлийн төв институтуудыг байнга сулруулж, төвлөрлийг сааруулах ажлыг гүнзгийрүүлэх, орон нутгийн корпорациудад тулгуурласан бүс нутгийн элитүүдийг бэхжүүлэх гэх зэрэгт хүргэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна. Төвийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн асуудлыг аль нэг бүлэглэлийн талд эцэслэн шийдвэрлэх хүртэл Хятад улс нь Зөвлөлтийн маягаар төвлөрлийг сааруулж, холбооны улс руу шилжих тэр замаар явах нь гарцаагүй.

"Шанхай"-н доторхи  Ши Жиньпин, Жоу Юнканы хуваагдал

ХКН дахь "газрын тосны бүлэг"-ийн тэргүүн Жоу Юнкан бол Зэн Цинхуны нэгэн адил үндэсний аюулгүй байдлын эрх ашигтай нягт холбоотой байсан бөгөөд Зэний хоёр дахь хамгаалагч байв. “Өв залгамжлагчдын” ноцтой тэмцэл нь ХКН-ын шинэ түүхэнд Жоу Юнканыг анх удаа баривчлахад хүргэв. Ийм чухал хүнийг, бүлэглэлийг улс төрийн тоглоомоос эргүүлэн татсан нь домино эффектийг өдөөсөн: ХКН-д соёлын хувьсгал өрнөснөөс хойш үзэгдээгүй цэвэрлэгээ Хятадын элитүүдийн нэлээд хэсгийг тасалсан бөгөөд энэ нь өнөөг хүртэл үргэлжилж байна.

Жян Зэмин, Зэн Цинхун нарын удирдлага дор засгийн эрхэнд гарсан Ши Жиньпин эцэст нь Шанхай хотын даргын суудлаас эрх мэдлийн дээд шатанд гарч, "шанхайн" өрсөлдөгч комсомол гишүүдийг төлөөлж байсан Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтаогийн удирдлаган дор БНХАУ-ын дэд даргын албан тушаалд очжээ. Гэхдээ Ши Жиньпин бол “шанхайчууд”-ын гар дахь утсан хүүхэлдэй биш юм. Тус улсын төв бүс нутаг болон армийн хэд хэдэн бүлэглэлд тулгуурладаг Шигийн бүлэг шийдвэр гаргахдаа бие даасан байдлаа улам бүр харуулсаар байгаа бөгөөд түүний “шанхай”-руу ойртож буй авлигатай тэмцэх кампанит ажил нь "шанхайчууд"-аас “тивийн Торгоны замаар дамжих-Хятадын хөгжлийн” талаар өөрийн гэсэн үзэл бодолтой шэнсигийн Ши бүлэгт эрх мэдлийн нээлттэй дахин хуваарилалт эхэлсэн тухай хэлж өгч байна.

"Хун тайжууд" ба "Комсомольчууд"-ын хоорондох тулаанд Арми ялалт байгуулав.

Хятадын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг Ши Жиньпин тэргүүтэй удам залгасан элит "ноёд" ба Ерөнхий сайд Ли Кэцяныг багтаасан "комсомольчууд"-ын хоорондын сөргөлдөөн гэж үздэг өргөн тархсан төсөөлөл нь бүхэлдээ үнэн биш юм. Бодит байдал дээр "комсомол"-ын цөм болох Анхуй, Хубэй, Шаньси мужуудын төлөөлөгчид ба "шанхайчууд" түүний эргэн тойронд бүлэглэсэн Хятадын удам дамжсан корпорацийн элитүүд гэсэн хоёр бүлгийн хооронд сөргөлдөөн явагдаж байна.

Энэ хослолоор Ши Жиньпин "шанхай"-д зуун хувь харьяалагддаггүй тул өөрийн бүлэглэлийн шугамыг бий болгож байгаа бөгөөд "шанхай" ба одоогийн ерөнхий сайд Ли Кэцян, ерөнхий сайдын орлогч Ван Ян нарыг багтаасан Аньхуйгийн сөргөлдөөн олон талаараа ашиг тустай. (“Шанхай”  ба “комсомоль”-ын дундах сөргөлдөөн гэсэн үг. Цаашид заримдаа “ хашилтгүй хэрэглэх болно.)

Эндээс цаашаа, Хятадын улс төрийн түүхийн тодорхой хугацаанд тогтвортой байх дүр зураг тодорхой харагдаж байгаа бөгөөд хоёр бүлэг хэт хүчирхэгжсэн тохиолдолд гурав дахь бүлэглэлийн эсрэг эвсэх тохиролцоонд хүрч байна. 2008-2013 он нь Ши бүлэг болон "шанхай"-гийн дунд “комсомолын” эсрэг холбоо байгуулагдсанаар тодорхойлогдож байсан бол 2013 оноос хойш "комсомол" болон сөргөлдөөнд суларсан "шанхай"-н эсрэг бүх фронтод нэгэн зэрэг довтолгоон эхлүүлсэн Ши бүлэглэл илт хүчирхэгжиж байна.

Шанхай хотын намын хороог цэвэрлэх кампанит ажлын идэвхтэй үе шат эхэлсэн бөгөөд түүний анхны мэдээ нь одоог хүртэл нууц нь тайлагдаагүй үйл явдал болох 2014 оны 12-р сарын 31-ний өдөр Чен И талбай дахь цугларсан олны дундах шинэ жилийн үдэшлэг, ардаас нь 2015 оны дундаас сүүл үе хүртэл Хятадын хөрөнгийн биржүүд дампуурч, санхүүгийн байгууллагуудын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хотын захиргааг огцруулсан явдал гэх зэргээр дээд цэгтээ хүрсэн юм. Энэ нөхцөл байдал нь "шанхайчууд"-ыг албан тушаалаасаа татгалзаж "уугуул удирдагч" Ши Жиньпинд өгсөн "огцрох бичиг"-ээрээ комсомольтой нэгдэхэд хүргэв.

Намын цэвэрлэгээний цохилт бүр нь эрх мэдлийн томоохон хуваарилалтад хүргэдэг бөгөөд энэ нь зарим талаараа Ши-д ашигтай болсон буюу шанхайн болон комсомолын томоохон блокуудын байр суурийг сулруулсан. Хятадын комсомол үнэн хэрэгтээ федерализм, бүх нийтийн сонгууль явуулах байр суурь дээр зогсож байгаа бол харин "шанхайн ханхүү нар" буюу Зөвлөлтийн сурах бичгүүдийн нэр томъёогоор "компрадор" язгууртнууд нь эдгээр зарчмуудыг хэрэгжүүлбэл эцэст нь тэд тус улсад Хятадын Коммунист намын хэлбэрээр хадгалсан өөрсдийн эрх мэдлээ алдах болно гэдгээ мэддэг. Хятадын хувьд, тэр тусмаа  федерализмыг хүлээн зөвшөөрч болохгүй талаар Жян Зэминий үеийн Улс төрийн товчооны гишүүн "шанхайч" Ву Банго ярьсан байдаг.

Сөргөлдөөний улмаас суларсан бүлэглэлүүд эцэстээ Хятадын армийн бүрэн эрх мэдэл ба  Ши Жиньпиний илэрхийлдэг үндсэрхэг үзлийн үзэл суртлын өмнө бууж өгч магадгүй юм. Нам, төрийн байгууллагуудын  цэвэрлэгээ, төрийн хууль тогтоомжийн үүргийг чангатгах, Үндсэн хуульд үнэнч байх тангараг өргөх, "шанхайчууд"-гүйгээр Улс төрийн товчооны хэд хэдэн тусгай хороодыг байгуулсан зэрэг бүх зүйл нь дээрх таамаглалуудын үнэн зөв гэдгийг харуулж байна. Эрх мэдэл дүрэмт хувцастай хүмүүсийн гарт төвлөрч байгаа нь Хятадын хувьд барууны орнуудтай харилцах хүнд хэцүү үе, бүрэн хэмжээний дайн гарах магадлал өндөр, үндэсний чиг баримжаатай цэргийн дэглэмийн бусад олон шинж чанарыг илтгэнэ.

Намын төв хороон дахь "шанхайчууд"

Хятадын Коммунист намыг ЗХУКН-ын замаар замнаж, Хятадыг ТУХН-ийн (оросоор-СНГ-тусгаар улсуудын хамтын нийгэмлэг) жишгээр холбоо, бүр нэгдэл болгоход нь "шанхайчууд" саад хийсэн. "Шанхай" нь коммунистуудад тэр чигтээ харь болох "язгууртнууд", "эзэнт гүрэн" гэсэн үг хэллэгийг ашигласан хэдий ч Хятадын элитийг нэгтгэх үүргийг гүйцэтгэсэн юм. Коммунист намын гол албан тушаалууд тэднийх байдаг нь үүнтэй холбоотой.

Өнөөдөр хэвлэлүүд болон "хонконгийн шинжээчид" одоогийн Улс төрийн товчооны бараг бүх гишүүдийг ялгахгүйгээр "Жян Зэминий хамгаалагч" гэж нэрлэдэг . Тийм ээ, шинэ мянганы эхний жилүүдийн кадруудын шийдвэрт "тэтгэвэрт гарсан боловч уйгагүй" Жян Зэминий нөлөөлөл маргаангүй байсан боловч эдгээр боловсон хүчний "шанхай" -гаас хараат байдал нь үнэмлэхүй захирагдах шинж чанартай байдаггүй юм.

Одоо ХКН-ын Улс төрийн товчоонд “комсомоль”-той холбоотой хоёр хүн байдаг - энэ бол Ерөнхий сайд Ли Кэцян, намын сургуулийн дарга Лю Юншан, харин Улс төрийн товчооны бусад гишүүд улс төрийн карьерын хувьд Жян Зэминд өртэй хэдий ч, өөрийн гэсэн улс төрийн жинтэй. Үүнд Хятадын "парламент"-ын тэргүүн Жан Дэжян, Юй Жэншэн нар багтаж байна. Сүүлийнх нь Шэнси мужийн хүмүүсийн "төмөр гурвалжин"-д багтдаг бөгөөд тэд ч мөн улс төрийн карьераар Жян Зэминд өртэй: Ши Жиньпин, Ван Цишань нар Юй Жэншэнтэй хамтран Улс төрийн товчоонд "блоклох багц" бүрдүүлдэг бөгөөд үүнд "комсомольчууд" ч, "шанхайн ерөнхий нарийн бичгийн дарга"-ын бусад гар хөл бологчид ч саад болж чадахгүй. Хятадын армийн хүчинд тулгуурласан бүлэг доторх “төмөр гурвалжин” нь өнөөгийн Хятадын улс төрийн хамгийн үр нөлөөтэй хүч юм.

Америкийн асуудлаарх мэргэжилтэн, "шанхайч" Ян Жечигийн тэргүүлдэг ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтэс ч түүнээс дутахааргүй эрх мэдэлтэй. Дотоод хэргийн болон төрийн аюулгүй байдлын хяналтыг ХКН-ын Төв Хорооны Улс төр, хууль зүйн комиссын дарга “шанхайч” Мэн Жианжу гүйцэтгэдэг. Сахилгын хяналтын төв комиссын хоёр дахь хүн болох Шанхай хотын дарга асан Ян Шяодуг “шанхайч” гэж хэлдэг. Ажиглагчдын үзэж байгаагаар одоогийн Чунцин хотын төв засгийн газрын дарга Хуан Чифан, Юньнань мужийн захирагч Чен Хао, мөн Шанхай хотын бүх удирдах албан тушаалтнууд энэ бүлэгт багтдаг. Дашрамд дурдахад, Ши Жиньпиний хувийн нарийн бичгийн дарга нарын газрыг мөн "шанхайч" Дин Сюэсян удирддаг. Зөвхөн хувийн нарийн бичгийн дарга ч биш, БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао ч бас "шанхайч" бөгөөд Зянсу мужийн уугуул хүн юм.

"Санхүүгийн блок"

Дээр дурдсан "шанхай"-ын гол зорилго бол юанийг "дэлхийн валютуудын клуб"-д оруулах, эцэст нь Хятадын эдийн засгийг "санхүүгийн шинэ Вавилон"-д болзолгүйгээр нэгтгэх явдал юм.

Энэ ажлыг Шанхайн бүс нутгийн хүмүүс буюу 2002 оноос хойш солигдоогүй тус улсын Төв банкны тэргүүн Жоу Шиаочуан, мөн ОУВС-гийн дэд тэргүүн Жу Мин нар Хятадад гүйцэтгэж байна.

Мөн 2007-2013 онд Хятадын олон зуун тэрбумын гадаад дахь хөрөнгө оруулалтыг хариуцдаг төрийн өмчит CIC компанийг удирдаж байсан "шанхайч" Лоу Живэй Хятадын Сангийн яамыг тэргүүлдэг.

2015 он "шанхай"-н хувьд туйлын чухал он байсан: энэ оны 10 дугаар сард юанийг ОУВС-гийн нөөц валютуудын сагсанд оруулах асуудлыг шийдэх ёстой байсан бөгөөд хэрвээ энэ нь бүтээгүй бол ноцтой, магадгүй нам доторхи "шанхай"-д сүүлчийн цохилт нь болох байв. 2015 оны 8 дугаар сард ОУВС юанийг дэлхийн мөнгөн тэмдэгтийн сагсанд оруулахаас татгалзсан даруйд л сүүлийн 25 жилийн хамгийн том ханшийн уналт, дараа нь Ши Жиньпиний засаглалын үеийн хамгийн ноцтой, хүний ​​гараар бүтсэн гамшиг болох химийн агуулахын дэлбэрэлт болсон юм. Бээжинтэй хөрш зэргэлдээх Тяньжин хотод хэдэн зуун тонн цианид агаарт дэгдэж, салхины аясаар тэр үед олон улсын хөнгөн атлетикийн тэмцээн болж байсан хөрш Бээжин рүү бус далайг чиглэв.

Шийдвэрийг удаа дараа хойшлуулсан ч ОУВС-гийн тэргүүн Лагард 2016 оны 10-р сарын 1-ний өдөр юанийн мөнгөн тэмдэгтийг оруулах болно гэж амласан бөгөөд энэ нь БНХАУ-ын үндэсний баяр болох БНХАУ байгуулагдсан өдөртэй давхцаж байв.

Өнөөдөр "шанхайчууд"-ын нөлөө ХКН-ын хүрээнээс ч хальж, зөвхөн "шанхайн" бүтцээс давж гарсан. Ши Жиньпиний санаа болох Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг мөн Шанхайн бүс нутгийн уугуул Жин Лицюнь удирдаж байгааг хэлэхэд хангалттай.

Жян Зэминийг ивээн тэтгэгч, мөн Шанхайн санхүүгийн блокыг үүсгэн байгуулагч нь Шанхай хотын дарга, хожим нь 1998-2003 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жу Рүнжи байсан гэж тэмдэглэдэг.

Энэ бол Хятад болон хилийн чанад дахь олон арван тэргүүлэгч банк, корпорациудад хүрдэг "шанхайн" мөсөн уулын зөвхөн орой нь бололтой.

Тахлын өмнө болон тахлынн үеэр улс төрийн ямар үйл явдлууд өрнөсөн бэ

"Зарим урьдач үндэслэлээс эхлэх ёстой. Ши Жиньпин засгийн эрхэнд гарсны дараа (тэрээр улс төрийн үйл ажиллагааны вектор нь өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтаогийн үйл ажиллагаатай шууд зөрчилддөг улстөрч юм.) АНУ-Хятадын хүчирхэг эвсэл байгуулах ажил хэрэгт хүчтэй цохилт өгч, Хятадын эдийн засгийн векторыг Евроазийн чиглэлд буцаан эргүүлж өөрчилсөн юм. Түүнчлэн Ши Жиньпин гарч ирэхэд улс төрийн маш хурц үйл явдлууд дагалдаж, түүний засаглалын эхний жилд Хятадын Коммунист намын дээд байгууллага болох Улс төрийн товчооны гишүүд шүүхийн сандал дээр суусан. 

Үүний дараа улс орон даяар авлигын эсрэг томоохон цэвэрлэгээ явуулж, үр дүнд нь Хятадын хэдэн сая албан тушаалтан янз бүрийн шийтгэл хүлээсэн. Засаг даргын орлогч болон түүнээс дээш түвшний албан тушаалтан нь шалгагдаагүй БНХАУ-ын муж, бүс нутаг нэг ч үлдээгүй. Өмнөх ЕНБ-ын боловсон хүчнийг цэвэрлэсэн нь бүх Хятадын хэмжээнд өрнөсөн томоохон үзэгдэл байв. Энэ нь Коммунист намын Улс төрийн товчооны гишүүд шүүхийн сандал дээр сууж эхлэх оргил үе 2017 он хүртэл үргэлжилсэн. Эдгээр бүх улс төрчид Хятадын Коммунист залуучуудын холбоонд (комсомольд) харьяалагддаг байсан - Энэ бол бие даасан улс төрийн хүчин болох улс төрийн байгууллагуудын нэг бөгөөд коммунист нам түүнийг байгуулахад бараг саад болдоггүй.

Хятадын комсомолчуудын түүхийг үзэхэд эхнээсээ АНУ-д хандсан хүчин байсан юм. Өнөөг хүртэл ийм байсаар ирсэн. Мөн хамгийн өндөр албан тушаалтай комсомолын зүтгэлтэн бол комсомолын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан одоогийн Хятадын Ерөнхий сайд Ли Көцян.

Эдгээр томоохон үйл явдлууд 2012 оноос хойш удаан хугацаанд өрнөсөөр, тэмцлийн оргил үе нь 2018 оны 1-р сард буюу Төв Хорооны анхны онц их хурал болж, 2018 оны 2-р сард ээлжит онц их хурал болж, 3-р сард Хятадын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм: БНХАУ-ын ерөнхийлөгчийн албыг тодорхойгүй хугацаагаар хэн ч хашихыг зөвшөөрсөн. Өмнө нь “дараалсан хоёр хугацаа”-аар хязгаарладаг байсан. Шинэ үндсэн хууль нь комсомолын шинэ удирдагчдын эрх мэдэлд хүрэх замыг хаав.

Түүнээс хойш нөхцөл байдал тун ч сөрөг өрнөсөн, юун түрүүнд хятад - америкийн харилцааны хувьд. Эхний ээлжинд энэ нь Хятад ба АНУ-ын худалдааны дайнаар илэрхийлэгдсэн бөгөөд үүнд Дональд Трамп ч  Ши Жиньпинээс дутахааргүй хүчин чармайлт гаргасан гэдгийг хэлэх ёстой. Тэрээр мөн энэ чиглэлийн бүх бүтцээ устгасан, гэхдээ Америкийн талаас. Энэхүү тэмцлийн үр дүнд хятад - америкийн харилцааны 30 жилийн түүхэнд анх удаа хятад-америкийн худалдаа урьд өмнө хэзээ ч байгаагүй хумигдав.

Сонирхуулахад, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны улмаас бүтэлгүйтсэн залгамжлагчдыг төлөөлж байсан комсомолын удирдагчид ихэнх нь тахал өвчинд нэрвэгдсэн Хубэй мужаас гаралтай байдаг.

Ухань хотод тогтоосон хорио цээрийн дэглэм бол энэ тэмцлийн нэг төрлийн оргил үе болж тэмдэглэгдэв. Хэрэв бид Хубэй мужийн эрх баригчидтай холбоотой цаашид өрнөсөн үйл явдлыг харвал, мужийн захирагч, Ухань хотын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Засаг даргын нэгдүгээр нарийн бичгийн даргыг Ши Жиньпин тэргүүлдэг байсан Жэжян муж, Шаньдун мужаас одоогийн засгийн газарт үнэнч хүмүүсээр сольсон болохыг харах болно.

Жич: 2002-2003 онд гарсан SARS-ын халдварын тухайд гэвэл, Хятадын хувьд цочролын анхны тахал байсан. Мөн энэ нь эрх мэдлийн шилжилттэй буюу, эрх мэдлийг Ху Жинтао-д шилжүүлэх үйл явцтай хамт болсон. Тэр бол анхны том хэмжээний тахал төдийгүй хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцсон мэдээллийн тахал байв. (Сануулахад, Ху Жинтао нь комсомолын бүлгийн төлөөлөгчөөр нэрлэгддэг. Комсомол нь АНУ-тай нягт холбоо бүхий Хятадын “ардчилсан нам”гэж үзэж болох тухай дээр дурдсан. SARS нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамжин Хятадын “АН”- ыг засгийн эрхэнд гаргахад тусалсан гэж харагддаг.) Тэр үед нас баралтын түвшин хавьгүй өндөр байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэр тусмаа  хөдөлмөрийн цагаачдын дунд. Дашрамд дурдахад, вирус эхлээд Хятадыг хамарсан, дараа нь тус улс олон тооны хөдөлмөрийн цагаачдын асуудалтай тулгарав. Үүнээс өмнө Хятадын эдийн засгийн өсөлтийг хотын оршин суугчид өөрсдийн гараар голлон гүйцэтгэж байсан юм. Дараа нь Хятад улс үүнийг маш амархан шийдсэн.

Ши Жиньпин хүрдийг буцан эргүүлэв

Хятадын түүхийн эгзэгтэй мөчид - Бүх хүн төрөлхтний жишигт урьд өмнө нь байгаагүй үйл явдал болох 15 сая хүн амтай метрополис Ухань хотыг бүхэлд нь бүслэн хаасан үед "мэргэжлийн" дорно дахины нийгэмлэг бүслэлт хийх үндэслэлтэй шалтгааныг гаргаж чадаагүй билээ.  

Телевизийн дэлгэц болон голлох хэвлэлүүдийн хуудсан дээр Ухань хотод болсон үйл явдлын талаар тэргүүлэх "дорно дахины судлаачид" "Мао Зэдун Хятадад тахлыг дарахад тусалсан" гэж ярив.  Өөрөөр хэлбэл, тоталитар Хятадын нийгэмд дарангуйч Ши-гийн дарангуйллын үед метрополисыг хаах нь энгийн үзэгдэл гэсэн барууны үлгэр домгийг л давтсан.

“Ухань хотыг Хятадууд өөрсдөө буудсан” гэсэн өөр нэг аргумент нь “Цюши” - гэх намын хэвлэлд нийтэлсэн "Ухань хотыг хаах тушаалыг Ши Жиньпин өгсөн" тухай санаа байв. Чухамдаа бол Цюшигийн хуудсан дээр 2020 оны 2-р сарын 3-ны өдрийн нийтэлсэн илтгэлдээ Ши Жиньпин 1-р сарын 22-нд (Ухань хотыг хаахын өмнөх өдөр) дараахь тушаалыг өгсөн гэж тэмдэглэжээ:  "Хүмүүсийг Хубэйгээс гарахыг хатуу зохицуулж, хяна, харин "Ухань хотыг хаах" тухай биш байв.   

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хубэйд тээврийн хөдөлгөөнийг хаасан нь хэдий чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч дараахь үр дүнг харуулав:  энэ арга хэмжээ нь хүмүүсийн явахыг бүрэн зогсоож чадсангүй, иймээс энэ арга асуудлыг шийдэж чадаагүй бөгөөд тахал улам хурдацтай тархаж эхэлсэн гэсэн байв.

Хэрэв Ши Жиньпин "Ухань хотыг бүслэлтэнд ав" гэсэн тушаал өгсөн бол яагаад тэр өөрөө тушаалынхаа үр дүнгүй байдлын талаар тэргүүлэгч намын хэвлэлийн хуудаснаас ярих билээ. Ши Жиньпиний шүүмжлэл бол хөл хориог санаачлагчдад чиглэсэн нь тодорхой. Үүний дараа санаачлагчид ч удахгүй тодорхой болох шалтгааны улмаас аяндаа албан тушаалаасаа халагдаж, мэдээллийн сувгаас алга болсон.

Замын хөдөлгөөнийг "хатуу хянаж, зохицуулах" шийдвэр гарсан нь ойлгомжтой байсан бөгөөд, АЗЦХ-ын (Амьсuалын замын цочмог халдвар) бусад голомтуудад, жишээлбэл, томоохон хот болох Ханжоуд зарим шалтгааны улмаас орон нутгийн эрх баригчид замын хөдөлгөөнийг хангалттай түвшинд "хянаж, зохицуулахыг" илүүд үзсэн: Тахлын эсрэг хатуу хяналт ба урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх хатуу шаардлагыг авто болон төмөр замын тээврийн бүх цэгүүдэд, түүнчлэн нисэх онгоцны буудлуудад нэвтрүүлэв.

Энэ нь замын хөдөлгөөнийг ихээхэн удаашруулсан боловч бүрэн бүслэн хаах тухай огт яриагүй юм. Энэ бол бүрэн хөл хорио биш, харин Хятадын бүх хэсэгт үндсэн загвар болгон нэвтрүүлсэн "хатуу зохицуулалт, хяналт" гэж нэрлэгддэг зүйл байсан бөгөөд үүнийг дараа нь АНУ-ын хэд хэдэн мужид Ардчилсан намынхан дуурайн давтсан нь томоохон хэмжээний эсэргүүцэл хөдөлгөөний гол хөдөлгөгч хүч болсон.

"Би улс орны нөхцөл байдлыг хянахгүй байна, та нар эрх мэдлээ хэтрүүлэн Ухань хотыг хаасан, Хятад бүхэлдээ боссон, үүний төлөө та нар  хариуцлага хүлээх болно, ойрын ирээдүйд баривчлагдах болно." гэж “Цыши”-гийн нийтлэл дээрх Ши-гийн үгийг ингэж орчуулж болно.

Ухань хотыг бүслэх шийдвэрийн талаар илүү тод томруун зүйлийг Ухань хотын дарга, комсомолын удирдагч асан Жоу Сианван 1-р сарын 27-нд өгсөн ярилцлагадаа хэлж байна. Хотын дарга хотыг хаах түүхэн шийдвэрийг хотын хорооны орон нутгийн нарийн бичгийн дарга Ма Гуочянтай зөвшилцөн өөрийн биеэр гаргасан гэдгээ, комсомолын Ерөнхий сайд Ли Кэцяныг дэмжин толгой дохиж, түүнийг ах дүүгийн ёсоор авгайлдаг нэрээр нь дуудан хангалттай дэлгэрэнгүй тайлбарлав. Жоу хөл хорионд гүйцэтгэсэн  үүргээ онцлон тэмдэглэхдээ: "Бид халагдсан ч бай хамаагүй”  тахлыг даван гарахын тулд, хүн төрөлхтний тусын тулд бүх зүйлийг зөв хийсэн гэжээ.

“Арав гаруй сая хүн амтай “хотыг битүүмжлэх” –нь хүн төрөлхтний түүхэнд ч, хотуудын түүхэнд ч тохиолдож байгаагүй гэж зарим нь сануулж байсан хэдий ч өнөөдрийн энэ тахлын аюулын улмаас  бид энэ хаалгыг хаалаа. Магадгүй түүхэнд бидний нэр гутаагдсан хэвээр үлдэх байлаа ч гэсэн бид тахлыг зогсоох л ёстой байсан. Бидний хувьд хамгийн гол нь тахал өвчнийг үр дүнтэй хянах, хамгийн чухал нь хүний ​​амь насыг хамгаалахын төлөө байсан юм. Ма Гуочян хэлэхдээ, бид ямар ч хариуцлагыг хүлээх  болно, учир нь хэрвээ биднийг ажлаас халбал бидний хаасан тэр хүмүүст таалагдахгүй л болов уу, гэхдээ Бурханд тангараглая, гол нь бид тахлыг дарахыг хүссэн юм" гэв.

Хотын дарга өөрөө хотыг хаахаар шийджээ.  1-р сарын 27-нд өгсөн ярилцлагадаа тэрээр  Ши Жиньпиний 1-р сарын 22-ны (түүнийг бүх хариуцлага, огцрох айдсаас чөлөөлж ч болох) “тушаал”-ыг дурдаагүй юм.

Гэвч өндөр нэр хүндтэй шинжлэх ухааны төвүүдийн "дорно дахины судлаачид" ухаангүй хүмүүсийн зөрүүд зангаар бодит байдлыг үл тоомсорлож, барууны хэвлэлийг давтаж, Ши Жиньпин Ухань хотыг хааж, "Мао Зэдун тахлыг ялсан" гэж зүтгэсээр байна.

Хөл хориог санаачлагчдын тухай асуудал нь танд санагдаж байгаа шиг өчүүхэн зүйл биш юм. Учир нь Ухань хотыг бүслэн хаасан энэ үйл явдал нь хятадуудад 20 жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр латин үсгээр нэрлэсэн аймшигтай шинэ вирусын тухай түүхүүдийг сонсож дөжирсөн  Хятад улсын бүх нийтийг  паникт оруулахад гол түлхэц болоод зогсохгүй  Европ, АНУ-д  яг тийм ижил хөл хориог хийх жишээ болсон юм.

Хятадын болон дэлхийн эдийн засгийн стоп-краныг сөхөх нокдауныг  хэн, яагаад эхлүүлсэн бэ гэдэг нь магадгүй шинэ арван жилийн, тэр байтугай 21-р зууны түүхэн дэх хамгийн чухал асуултуудын нэг болох байх.

Хятадын эдийн засгийн хөл хориог (локдауныг) АНУ-ын Ардчилсан намтай нягт холбоотой комсомолын байгууллагын хэсэг хүмүүс санаачилсан: Бид зөвхөн Ухань хотын даргын тухай яриагүй. Дараагийн гурван өдөрт Хятадын хотууд гинжин хэлхээгээр хаагдаж эхлэв - Бээжингийн тээврийн  холбоос Хуанганг, мөн Сужоу хотод хэт их хорио цээрийн арга хэмжээ авсан. Эдгээр бүх шийдвэрийг тэртээ 1989 онд удирдагчид нь Хятадыг Тяньаньмэний бүх нийтийн үймээн самуунд оруулсан "хятадын ардчилсан нам"  болох Комсомолын удирдах хэсгээс ирсэн хүмүүс гаргасан юм.

Үүний дараа Хяналтын Төв хороо, ХАЧА-ийн хүчийг ашиглан Хубэй хотод энэ бүлэглэлийг устгах томоохон ажиллагаа явуулж, удирдлагыг бүрэн сольсон.

Тийм ч учраас, 2 дугаар сар гэхэд улбар шар хувьсгалын бүх шинж тэмдгийг олж эхэлсэн нөхцөл байдал АНУ-д өрнөсөн зүүний радикал погром болон хувирч чадаагүй бөгөөд АЗЦХ ба Уханийн цагдаагийн эсрэг тэмцэлд амиа алдсан доктор Ли Вэнлян нь Жорж Флойд шиг баатарлаг золиос болсонгүй. Хятадын эдийн засгийг сүйрүүлж  мөн, олон зуун сая ажилгүйчүүд ямарваа хэлбэрийн зохион байгуулалттай эсэргүүцлийн жагсаалыг дэмжихэд бэлэн гудамжинд гаргахыг Ши Жиньпин юм зөвшөөрөөгүй юм.  

Хятадын ардын чөлөөлөх арми ХАЧА, Ши Жипиньд үнэнч удирдагчид, мөн Төв Хяналтын Хорооны шийдвэртэй ажиллагаа нь Улбар шар хувьсгалын гол “гох” болох Хятадын улс төрийн элитийн нэг хэсэг болох- комсомолчуудын Хятадад өсөн нэмэгдэж буй эсэргүүцлийн үйл ажиллагааг дэмжиж гарч ирэх чадварыг нь зогсоов.

Баримт бол улстөрчдийн ямар ч таамаглал, мэдэгдлээс хүчтэй байдаг. Хубэй мужийн удирдлага бүрэн өөрчлөгдсөн нь тэд төв удирдлагын өгсөн чиглэлийн дагуу ажиллаагүйг илтгэдэг.  Мөн тэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ хэд хэдэн алдаа гаргаад зогсохгүй нөхцөл байдлыг тогтворжуулахын яг эсрэг чиглэлд үйлдэл хийсэн. Гэхдээ энэ үйл явц зөвхөн Хубэй мужийн удирдлагыг Ши Жиньпин хэдэн жил удирдсан Жэжяны уугуул иргэдийн хүчний блокийн хүмүүсээр сольсоноор хязгаарлагдсангүй. Хоёр сарын дотор  Хятадад дөрвөн дэд-захирагчийг (вице губернатор) баривчилсан бөгөөд тэдний гурав нь комсомолын байгууллагын удирдагч байв.

Хятадад (Тайванийг оруулаад) 34 бүс нутаг байдгийг тооцвол Орост бол 10-12 дэд захирагчийг баривчилсан гэсэн үг. Дэд захирагчдаас гадна “комсомолын” Эрүүлийг хамгаалахын  орлогч даргыг тушаал бууруулж Хубэй хотын иргэдийг эмчлүүлэхээр илгээж,  Хубэй мужид цагдааг удирдаж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг эрс нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн Нийгмийн аюулгүй байдлын дэд сайдыг баривчилж, авлигатай тэмцэгч алдартай блогчин 15 жилийн ял авч,  Ши Жиньпинийг огцрохыг уриалсан Хятадын сөрөг хүчний улстөрч, иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөнийг үндэслэгчийг баривчилж, Ши Жиньпинийг огцрохыг шаардсан тэрбумтан-девелоперыг баривчлагдсан.

Үүнтэй зэрэгцэн Хятадад нийгмийн эсэргүүцэл нэмэгдэж, 3-р сарын 31-нд Хунань мужийн хоёр дахь том хот болох 4 сая хүн амтай Жужоу хотод дампуурсан бизнес эрхлэгчид уурсан  хотын захиргааны байр руу дайран орохыг оролдов. Хубэй, Зянси мужуудын хил дээр цагаач ажилчид цагдаагийн машинуудыг эвдсэн байна. Нийгмийн эсэргүүцлийг дэлбэлэхийн тулд АНУ-ынх шиг дээрээс дэмжлэг авах л тэдэнд дутуу байв. Гэвч энэ дэмжлэгийг авч чадаагүй - учир нь ХАЧА болон Төв Хяналтын Хороо комсомолын дээд (удирдлагыг) хэсгийг нь саажилттай болгосон юм.

Сануулахад, Ши Жиньпиний Хубэйгийн кэйсийг нухчин дарах арга хэмжээ нь (Цюши сэтгүүлд нийтэлсэн) 2-р сарын 3-ны өдрийн илтгэлээс эхлээгүй, харин 2020 оны 1-р сарын 29-ний өдөр Ши Жиньпин тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Хятадын нийгмийн эрүүлийг хамгаалахын хамгийн том байгууллага болох Хятадын Ардын чөлөөлөх армид хандан цэргийн ажиллагаа явуулахыг уриалах үед эхэлсэн юм.

Хэдхэн хоногийн дотор ХАЧА-ын 5000 цэргийг байлдааны бүсүүдийн төв штабуудаас Ухань руу агаарын тээврээр шилжүүлж, үүний дараа ХАЧА-гийн хуучин дарга, тухайн үед Төв хорооны Улс төр – хуулийн комиссын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн, иргэний хүчний блокийг бүхэлд нь хянадаг Чен И-хин хотод ирэв. Үүний дараа Ухань хотод урьдчилсан арга хэмжээ явагдсан юм: Хөл хорио тогтоохыг зөвшөөрсөн хотын захиргааны нарийн бичгийн дарга Ма Гуокян, Хубэй мужийн захиргааны нарийн бичгийн дарга Зян Чаолиан албан тушаалаа орхилоо.

Тэдний байрыг батлан ​​хамгаалах салбартай нягт холбоотой шаньдуны Ван Жунлин, Жэжян хотын прокурорын газраас ирсэн Шанхай хотын дарга Ин Ён нар эзэлжээ. Үнэндээ Хятадын хамгийн дэвшилтэт микробиологич, вирус судлаачид зөвхөн биологийн төдийгүй улс төрийн шинж чанартай вирустай ажиллаж эхэлсэн билээ.

Трампаас ялгаатай нь Ши Жиньпин вирус судлалын чиглэлээр өнгөрсөн үеийн туршлагатай байсан. 2002-2004 оны SARS тахал өвчний үеэр комсомолын бүлэг нь шанхайн бүлгийн дээд хэсгийг армийн удирдлагаас бүрмөсөн зайлуулж, мөн Гуандун, Бээжин дахь шанхайн кадруудыг шилжүүлэх, солих ажлыг шуугиантайгаар хийсэн байдаг.

Ши Жиньпиний санаачилгыг зөөлөн хэлэхэд хэд хэдэн бүс нутагт, түүний дотор эдийн засгийн хувьд хөгжсөн бүс нутагт үл тоомсорлох буюу Хятад дахь арми ба комсомолыг дэмжигч бүлгүүдийн дэмжлэг тус тус тодорхой бүс нутагт төвлөрч байгааг харгалзан үзэхэд, Хятадын хөгжлийн сонголтын асуудал нь гибрид улбар шар хувьсгал, гибрид иргэний дайн (1960-1967 оны Их Сэргэлтийн бодлого бүтэлгүйтсэний дараахь Хятад улс хуваагдсантай адил) хоёрын хооронд яригдах болно.

Өнгөт хувьсгал, иргэний дайн гэсэн хоёрын хоёр түймрээс зайлсхийх нь Хятадын удирдагчийн үүрэг юм.

БҮЛЭГ: III

Вирус, вакцин, туршилтууд нь биологийн зэвсэг буюу Гибрид дайн болох нь

 

Саксын шуугиан тарьсан дээрх мэдэгдлийн дараа 2022 оны 7 дугаар сарын 6 нд  ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин өөрийн Telegram сувагтаа дараах тайлбар хийж байв.

 “Бид АНУ-ын дэлхий даяар явуулж буй цэргийн биологийн судалгааг зогсоож, нууцын зэрэглэлээс гаргах ёстой. Цар тахалд нэрвэгдсэн бүх улсад АНУ учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй”

ОХУ-ын албаныханд Саксын мэдэгдлээр тогтохгүй баримт, нотолгоо байгаа учраас ийнхүү мэдэгдсэн нь гарцаагүй билээ. Үүнд АНУ-ын албаныхны зүгээс олон нийтэд хандсан ямар нэгэн няцаалт мэдэгдэл онт хийгээгүй нь сонирхолтой. Асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлэхгүйг  хичээж байна. Тэд ердөө л таг дуугүй байгаа юм.

 

Дараа нь, 2022 оны 7 дугаар сарын 16 нд https://bloknot.ru/nauka/ сайтанд эдийн засгийн ухааны доктор  Руслан Темирбулатовын дараахь нийтлэлийг нийтэлсэн: 

Коронавирус нь Вашингтоны Бээжинтэй хийсэн худалдааны дайны төгсгөлд гарч ирсэн бөгөөд энэ нь хоёр орны эдийн засагт хүндээр туссан юм. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чжао Лицянь ч АНУ-ын ТТГ-ыг Ухань хотод COVID-19 вирус авчирсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хятадын дипломатч АНУ-д тархсан ижил төрлийн вирусын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа энэ дүгнэлтэд хүрсэн байна. Үүний нотлох баримт болгон Америкийн шинжлэх ухааны Nature Medicine сэтгүүлийн 2015 оны архиваас энэхүү вирус хэрхэн үүссэн, хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа талаар эрдэмтдийн ярилцсан нийтлэлийг дурдав. Хятад улс руу довтолж болзошгүй биологийн дайралт эхлэх цагийг стратегийн хувьд хамгийн тохиромжтойгоор сонгосон байдал нь: Хятад дахь дотоод шилжилт хөдөлгөөн дээд цэгтээ хүрсэн Хятадын шинэ жил буюу цагаан сарын өмнөх өдөр байв. Мөн газар хөдлөлтийн голомт болох Ухань муж нь Хятадын нэг хэсгээс нөгөө рүү шилжихэд тойрч гарах бараг боломжгүй газарт байрладаг.

Харин Вашингтонд ашигтай тахалыг Хятадад дэгдээх арга хэрэгсэл АНУ-д байсан уу? Хариулт нь эргэлзээнгүй юм. Бодит баримт бол Хятадтай хиллэдэг нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн биологийн зургаан лаборатори байдаг. Мөн Лаос, Мьянмар, Казахстан, Вьетнам, Пакистан, Афганистаны нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх зорилгоор вирус үржүүлж болох байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам АНУ-ын биологийн хөтөлбөрүүдийн цар хүрээ улам өргөжиж эхлэв. Түүний нөлөөллийн бүсэд Афганистан, Пакистан, Бурунди, Кени, Уганда, Энэтхэг, Ирак, Танзани, Өмнөд Африк зэрэг улсууд ордог. 

Түүнчлэн Вашингтон хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын нутаг дэвсгэрийг аюултай эмгэг төрүүлэгчид, био зэвсэг бүтээх технологийн боломжит эх үүсвэр, зохих онолын сургалт, практик ур чадвартай мэргэжилтнүүд бүхий газрууд гэж үздэг.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нь Пентагон болон АНУ-ын тагнуулын байгууллагуудын идэвхтэй оролцоотойгоор явагдаж байна. Гэсэн хэдий ч хуучин Зөвлөлтийн ард түмэн Пентагоны эдгээр нууц төслүүдийн мөн чанарын талаар ямар ч мэдээлэлгүй байна.

 Америкийн иргэний болон цэргийн биологичдын асар том армийн хүчин чармайлт болох аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилготой хэмээгдэж буй дэлхий даяархи олон зуун лавлагаа лабораториуд нь бодит байдал дээр хэрэгтэй ямар ч үр дүнд хүрээгүй, цаашид ч үр дүнд хүрэхгүй нь тодорхой байна. Ийм байгууллага байдаг Украин, Казахстан гэх мэт хэд хэдэн орнуудад ч гэсэн коронавирусын тахал хяналтгүй, асар их хэмжээгээр тархсан нь англо-саксоны уламжлал болсон - хүчтэй, ёс суртахууны хувьд ялагдашгүй дайсантай хэзээ ч нээлттэй цэргийн мөргөлдөөнд оролцдоггүй заншилтай нь нийцэж байгаа нь энэ юм. Фашист Герман эзлэгдсэн нутаг дэвсгэрт бөөнөөр хорих лагерьт зөвлөлтийн иргэд, олзлогдогсдыг тусгай хөтөлбөрийн дагуу хижиг өвчнөөр халдварлуулах ажлыг зохион байгуулж байсан.

Одоо Украины нутаг дэвсгэрт байгаа Америкийн био-лабораториудын талаар шуугиж  байна. Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө эх сурвалжууд тэнд 15 лаборатори байгааг мэдээлсэн.

... Албан ёсоор тэдгээр нь Украины Эрүүл мэндийн яамны харьяанд байсан ч үнэн хэрэгтээ АНУ-ын цэргийн департаментын мэдэлд байсан. Тэдний үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй байсан тул Киев судалгаа, лабораторийн баримт бичгүүдийг олж авах боломжгүй байв. Нас баралтаар төгссөн халдварт өвчний дэгдэлт зарим лабораторийнх нь ойролцоо бүсэд удаа дараа бүртгэгдсэн. Лабораториудын үйл ажиллагааны зорилго, мөн чанарыг олж мэдэхийг оролдсон Дээд Радын зарим депутатаас Украины Эрүүл мэндийн яам, Америкийн элчин сайдын яам руу илгээсэн асуулгад хариу ирүүлээгүй.

...2020 оны 1,2-р сард анхны биологийн цохилтыг Хятад, Ираны эсрэг хийсэн. (Ираны ковид-19 ийн мэдээлэл хараарай-орч) Биологийн дайныг зохион байгуулагчдын гурав дахь бөгөөд гол зорилго нь Орос улс юм.

Тийм ээ, америкчууд биологийн лабораториуудаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн оронд байршуулсан ч Украиныг Оросын эсрэг био зэвсгээр цохилт өгөх трамплин гэж үзжээ. Америкийн биологийн лаборатори хэлбэрээр "стратегийн био гүүрэн гарц-трамплин". Вашингтон Украины нутаг дэвсгэрээс Оросын эсрэг биологийн цохилт өгөхөөр бэлтгэж байсныг харуулсан үнэ цэнэтэй мэдээллийг Цэргийн тусгай ажиллагааны үр дүнд бид олж авсан. Ийм цохилтонд өртөх аюулаас ч зайлсхийсэн. Гэхдээ манай улсын хилийн дагуу пост-зөвлөлтийн хэд хэдэн улсуудад Орос руу чиглэсэн олон тооны Америкийн биологийн лаборатори байсаар байгааг бид санаж байх ёстой. Удахгүй энэ талаар ямар нэг зүйл хийх нь гарцаагүй. Хэрэв АНУ-ыг дэлхий даяар асар олон хүний ​​аминд хүргэсэн, хорлон сүйтгэсэн гэдгийг нь үндэслэлтэй буруутгавал барууны нийгэмлэгт ашиггүй болох нь тодорхой. 2018 оны 12-р сард Гүржийн төрийн аюулгүй байдлын тэргүүн асан Игорь Гиоргадзе шиг,  Америкийн эдгээр "үхлийн лаборатори"-уудын ажлын зорилго чиглэлийн талаар шинэ мэдээллийг нийтлэх цаг болоогүй гэж үү? Тэр чухал тайлангаа тэд хэдийнэ мартаж эхэлсэн бололтой. Эцэст нь, Украин, Армен, Казахстан, Гүрж зэрэг улсын Америкийн лабораторийн ажилтнуудад өөрсдийнх нь ажилладаг байгууллагын хүнлэг бус, хориотой үйл ажиллагааны маргаангүй нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой мөнгөн шагналыг зарлах нь зүйтэй болов уу?

Зохиогч: Руслан Темирбулатов.

 

"The Economist" сэтгүүлд нийлэгдсэн "2022 онд тахал алга болно" (will fade away) гэсэн утгатай нийтлэл гарахтай зэрэгцэн Билл Гейтс тахлын дуусах хугацааны талаар мөн адил зүйл хэлсэн, гэтэл энэ үеэр ДЭМБ “бид тахал гэж зарлаагүй, улс орнуудын ЗГ-ууд өөрсдөө л бие даан шийдсэн” гэж мэдэн будилсан явдалд анхаарал хандуулан 2022 оны 6 дугаар сард түүхч, эрдэмтэн судлаач, профессор А.И.Фурсов ингэж бичжээ: “Тахлаас үр шим хүртэгчдийн эсрэг тоглоход вирус үүрэг гүйцэтгэж чадахгүй байсан ч харин антивирус-омикрон чадсан нь тодорхой болов. 2021 оны 12 дугаар сарын дундуур А.Ю. Попова бүх улс оронд омикрон омог тархаж, ковидын эсрэг вакцин хийлгэсэн хүн бүр өвдөж байгаа хэдий ч нас баралт бараг байхгүй байгааг гайхан тэмдэглэв. 2022 оны 1-р сард Гейтс харамслаа нууж чадалгүй, омикрон нь вакцин шиг, антивирус болж ажиллаж байна гэж хэлсэн юм; Тиймээс Гейтсийн "санал болгосон" дараагийн тахал нь коронавирус биш, харин бүр аймшигтай ажээ (энэ бол түүний дуртай "дуу"). Омикроныг зориудаар (дэлхийн ихэнх оронд бараг нэгэн зэрэг тархаж, өмнөх бүх вакцинууд нь түүний эсрэг хүчингүй болсон – омикрон вакцинуудыг дийлдэг, гэвч хүмүүсийг бараг алдаггүй) "тахлыг" "таслах" (ядаж хэсэгчлэн) хэрэгсэл болгож дэгдээсэн гэж үзэж буй судлаачидтай би санал нэг байна.  Гэлээ ч гэсэн Европын Холбооны эрх баригчид 2022 оны долдугаар сарын 1 гэхэд заавал дагаж мөрдөх хуулиудыг батлахаар яаравчлав. COVID-ын "ногоон паспорт" ба заавал хийлгэх вакцинжуулалт: тахалтай, тахалгүй ч - нэгээс олон удаа вакцин хийлгэ гэнэ.  

Хүн хэдий чинээ олон удаа вакцинд хамрагдах тусам түүний төрөлхийн дархлаа сулрах нь хэнд ч ойлгомжтой бөгөөд тухайн хүнд зөвхөн тарилга төдийгүй илүү их эм хэрэгтэй болно - Big Pharma ярайн жагсаж, хүмүүс "амьд нефть" болж, эрүүл мэнд бие махбодоо өөрөө захиран мэдэх эрхээ алдана гэсэн үг юм. Эрүүлийг хамгаалах үйлчилгээ эрүүлийг оршуулах үйлчилгээ болж, анагаах ухаан нь мал эмнэлгийн ухаан ба хүн дээр эмнэлгийн хориотой туршилт хийдэг салбар болж хувирч байна.

Өвчний эсрэг тэмцэл биш харин туршилт явуулсан үнэнгээ энэ оны 4 дүгээр сард Обама хэлсэн үгэндээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн: "Бид дэлхийн олон тэрбум хүмүүст вакцины эмнэлзүйн туршилт хийсэн" гэж тэр хэлсэн юм..”

Дэлхий даяар өрнөсөн бүх үйл явдал, тэдгээрийн орооцолдсон хэлхээ, урьдач нөхцлүүд, үр дүнд нь үүссэн бодит байдал зэргээс үзэхэд Ковид-19 нь одоо ч үргэлжилж байгаа гибрид дайн юм. АНУ-ын Хятад улстай хийсэн ЭЗ-ийн, геополитик, үзэл суртлын (өнгөт хувьсгал), биологийн дайн. Мөн зөвхөн түүний хүчирхэг өрсөлдөгч болох Хятад орноор хязгаарлагдахгүй,  дэлхий нийтийг өөрийн  хяналтандаа оруулах төлөвлөгөө нь ч давхар хэрэгжив. Тэд хэзээ ч ганцхан зорилтын төлөө явдаггүй. Тэдний аян дайн, далайн дээрэм, колоничлолоос эхлээд капитализм, санхүү мөнгө хүүлэлтийн замаар ертөнцийг эзэлж, мэдээлэл сэтгэл зүй- үзэл суртлынхаа аргаар тогтоон барьж байсан даяарчлагч, Барууны “эздийн” шимэгч систем нуран унах аюул тулгарахад өөрсдийн шинэ “арга хэрэгслээр” үргэлжлүүлэн мөнхөд ноёрхохын төлөөх дайн, хүн төрөлхтний эсрэг дайн юм. Нуран унаж буй капитализмыг орлуулах “өөрсдийн системийг” тэд ийн төлөвлөж, амжилттайгаар хэрэгжүүлж байна.

Хүний гараар бүтээсэн аюулт вирусээр хүн амын эрүүл мэнд амь насанд заналхийлэн, далд эзэдтэй вакцин үйлдвэрлэлийн аварга концернууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэмлэхүй давуу байдлаараа, ЗГ-уудад нөлөөлөх механизмаа ашиглан олон нийтийг айдаст автуулан хүн төрөлхтнийг бүхэлд нь хянах схемээ улам төгөлдөржүүлэн, гүнзгийрүүлэхээс гадна, геополитикийн гол өрсөлдөгч Хятадын улстөрийн орчин, эрх мэдлийг өөрчлөн задлах, үзэл санааны өрсөлдөгч дайсан ОХУ-ыг ганцаардуулан шахаж, дайнд өдөөн хатган түлхэн оруулах үйл явц нь төлөвлөгөөнийх нь  дагуу явагдаж байна. Гагцхүү Хятадын хувьд Ши-гийн бүлгийг өөрсдийн нөлөөний “комсомолоор” сольж, өнгөт хувьсгал хийх замаар бүрэн ялах гэсэн явдал нь бүтэлгүйтжээ. Удаан хугацаанд төлөвлөн, өдөөн хатгаж дайн сөргөлдөөнд татан оруулсан ОХУ-ыг эдийн засгийн янз бүрийн хориг арга хэмжээгээр сулруулан унагах санаархал нь ч бүтэлгүйтэж байна. Гэхдээ дэлхийг эрхшээгч англо-сакс хэт гүрнүүд, тэдний далд эздийн санаа зорилго огтхон ч өөрчлөгдөхгүй гэдгийг санаж байх ёстой.  Энэ вирус, цар тахал бол нэг л хэрэгсэл нь. Өөр олон үзэл суртлын, эдийн засаг санхүүгийн, цэрэг зэвсгийн, соёл оюун санааны, ШУ техник технологийн үр нөлөөтэй зэвсгүүд тэдэнд бий.

Ашигласан:https://theintercept.com/2022/05/19/covid-lab-leak-evidence-jeffrey-sachs/   https://english.almayadeen.net/news/politics/beijing:-washington-is-spreading-covid-19-through-its-milita https://ians.in/ us professor claims covid leaked from american lab, not from wuhan,covid-19 virus leaked out of a laboratory in the us, rather than the infamous wuhan lab in china, claimed us economist jeffrey sachs.

https://newprospect.ru/news/interview/nikolay-vavilov-koronavirus-ne-prichina-povod/

https://aurora.network/articles/153-geopolitika/81212-kitayskoe-iskusstvo-voyny-s-demokraticheskoy-oppozitsiey,

https://bloknot.ru/nauka/ Николай ВавиловУлаан Хятадын титэмгүй хаад: Хятадын кланууд ба улс төрийн бүлэглэлүүд

Холбоотой нийтлэлүүдийг bolorinfo.mn ээс үзээрэй.

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг