Money as Debt 

Бүтээсэн/ продюсор: Пол Григнон / Paul Grignon 2006

 

ЭХЛЭЛ

АНУ-д үйлдвэрлэл, худалдааны салбарт ажилладаг олон нөлөө бүхий хүмүүс нэг зүйлээс айж болгоомжилж байдаг. Тэд нэг тийм зохион байгуулалттай, бүхнийг ажиглаж байдаг, бараг бүхний ард зогсож байдаг, газар сайгүй нэвчсэн далд хүчин байдгийг мэддэг ба хэрэв тэд энэ байдлыг шүүмжилсэн ямар нэг зүйлийг  хэлэх болбол  өөр хоорондоо зөвхөн шивнэж ярьцгаадаг.

        Вудро Уильсон, АНУ-ын Ерөнхийлөгч агсан

 

Банк зээл олгох бүрд дандаа шинэ зээлийн гэрээ байгуулагдаж тэр банканд зээлийн шинэ данс нээгддэг буюу ингэж цоо шинэ мөнгө бий болж байдаг.

     Грэхэм Ф. Тауэрс, Канад Банкны захирал  1934-1954

 

Мөнгө шинээр бий болгох банкны энэ үйл ажиллагаа  бүр дэндүү хялбархан учир эрүүл ухаан ч үүнд  итгэхээс  татгалздаг.

     Джон Кеннет Гэлбрайт, эдийн засагч

 

Мөнгийг бий болгох, түүнийг хянах боломжийг надад олгочих, тэгвэл хэн хууль тогтоож байх нь надад огт падгүй.

Майер Амшель Ротшильд 

 

 

МӨНГӨ - МӨНХИЙН ӨР

 

Мөнгө Мөнхийн өр 1 

            Хүмүүс бидний амьдралд хоёр агуу их Нууц байдаг: Хайр ба Мөнгө

Хайр гэж чухам юу юм бэ гэсэн асуултад хариулт олохыг хүмүүс байнга хичээж байдаг. Ном зохиол, кино, телевизороор гарч байгаа бараг бүх зүйлүүдэд энэ тухай байнга өгүүлж байдаг.

Тэгвэл Мөнгө гэж чухам юу юм бэ? гэсэн асуултын хувьд бол байдал ийм биш байдаг билээ. Мөнгөний онолын тухай нэг ч Холливудын шуугиан тарьсан кино байдаггүйд гайхах хэрэггүй биз ээ. Тэр байтугай та бидний хэзээ нэг цагт суралцаж байсан сургуулиудад ч энэ тухай юу ч заадаггүй билээ. Бидний олонхын хувьд мөнгө хаанаас бий болдог юм бэ гэсэн асуултын хариу ихэнх тохиолдолд цаасан мөнгө эсвэл металл зоос хэвлэдэг машины тухай ойлголттой холбогдож ургадаг. Хүмүүсийн олонх нь мөнгийг засгийн газар  бий болгодог гэдэгт итгэж байдаг. Энэ бол үнэн, гэхдээ тодорхой багахан хэсгийг нь...!?

Тодорхой үнэ өртгийг илэрхийлсэн цаасан болон металл бэлгэдлийг бид бүхэн мөнгө гэж тооцдог билээ. Эдгээр бодит мөнгийг үнэхээр манай /Америкийн/ Засгийн газрын нэг байгууллага болох Эрдэнэсийн газар хэвлэж, цутгаж байдаг.

Гэвч одоогийн эргэлтэд байгаа бүх мөнгөнүүдийн дийлэнх нь огт өөр аргаар бий болдог ажээ. Эдгээр мөнгөнүүдийг бид бүхний "арилжааны банкууд" гэж нэрлэдэг хувь хүмүүсийн хувь нийлүүлсэн байгууллагууд өдөр бүр асар их хэмжээгээр бий болгож байдаг байна.

Бидний олонх нь хадгаламж эзэмшигчдийн хадгалуулсан мөнгийг л банкууд бидэнд зээл болгон өгч байна гэж итгэж байдаг. Ийм байдаг гэж төсөөлөхөд хялбархан байж болох л юм. Гэвч энэ бүхэн Үнэн-д огт нийцдэггүй ажээ. Яг үнэндээ бол банкууд хувь хүн эсвэл байгууллага, компаниудад зээл болгон өгч байгаа тэр мөнгийг цоо шинээр бий болгож байдаг юм. Тэрхүү зээл болгон өгч байгаа мөнгөнүүд нь банкны өөрийнх нь орлогоос бус, хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс ч бус, харин зээлдэгчийн гарын үсгээ зурсан төлбөрийн үүргээс, өөрөөр хэлбэл зээлдэгчийн энэ зээлийг хүүтэй нь эргүүлэн төлөх амлалтаас бий болж байгаа хэрэг юм. Гарын үсэг зурсан зээлийн гэрээ нь зээлдэгч зээлийг хүүтэй нь хамт эргэн төлөх төлбөрийн үүргийг тогтоож өгдөг. Хэрэв зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөхгүй бол байшин орон сууц, машин зэрэг барьцаа болгосон бүх зүйлээ алдах болно. Энэ бол зээлдэгчийн тухайн банкны өмнө хүлээж байгаа төлбөрийн үүрэг юм. Харин одоо гарын үсэг бүхий тийм зээлийн гэрээтэй болсон банк цааш юу хийдэг вэ? Банк одоо маш энгийн нэгэн илбэ үзүүлнэ. Банк ердөө л энэ зээлийн мөнгөн дүнг зээлдэгчийн шинээр нээгдсэн зээлийн дансанд нь бичиж өгөөд л гүйцээ !!!... Ингээд л мөнгө бий болох нь тэр! Дэндүү энгийн, байж болмооргүй байгаа биз? Итгэхэд ч бэрх байгаа биз?..  Гэвч энэ бол чин Үнэн юм.

Орчин үеийн банкны системд энэ “илбийн ид шид” хэрхэн үүссэнийг тайлбарлахын тулд түүх рүү эргэж бяцхан аялал хийцгээе.

 

ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ДАРХНЫ ТУХАЙ ҮЛГЭР

Эрт дээр үеэс мөнгөний оронд хэрэглэж болох бүх зүйлийг хэрэглэж байжээ. Энэ нь өөртөө биедээ аваад явж болох бараг бүх зүйл гэсэн үг. Хамгийн гол нь тэр үед эргэн тойрон дахь бүх хүмүүс мөн тэдгээр зүйлүүдийг өөрт хэрэгтэй ямар нэг зүйлээр, өөрөөр хэлбэл идэх хоол, хувцас хунар, орох орон гэр гэх мэтээр дараа солилцож болно гэдэгт итгэцгээдэг байжээ. Хүмүүс дун хясаа, самар, тэр байтугай шувууны өдийг хүртэл мөнгө болгон ашиглаж байсан байна. Харин металл алт, мөнгө нь  гоё сайхан харагддаг, тэгээд ч зөөлөн учир тэдгээрийг хялбархан боловсруулж эдлэл хийж болдог байв. Зарим улс гүрэн, соёл иргэншлүүд эдгээр металлуудыг боловсруулах нууцыг мэддэг байжээ. Үнэт эдлэлийн дархнууд алтан мөнгөн зооснууд, өөрөөр хэлбэл эдгээр металлуудын хоорондоо баталгаатай ялгаатай мөн тодорхой жинтэй ижилхэн хэсгүүдийг цутгаж эхлэн, ингэснээрээ худалдаа арилжаа өргөжин хөгжихөд түлхэц өгч эхэлжээ. Үүний зэрэгцээ үнэт эдлэлийн дархчуудад өөрсдийн алтыг хамгаалахын тулд найдвартай, хамгаалалттай агуулах сав хэрэгтэй болсон байна.

Мөнгө Мөнхийн өр 2Мөнгө Мөнхийн өр 3

Удалгүй бусад зарим иргэд ч өөрсдийн зооснууд болон өөр үнэт зүйлсээ найдвартай хадгалахын тулд тэдний тэр хадгалах сав - сейфийг түрээсэлж эхэлжээ.

Хүмүүст зээлүүд өгч эхлэхээсээ бүүр өмнө үнэт эдлэлийн дархан өөрийн сейфүүд дэх хайрцгуудыг түрээсэлж энэ бизнесээсээ багахан ашиг орлого олдог байжээ. Он жилүүд өнгөрсөөр л, одоо үнэт эдлэлийн наймаачин болсон дархан маань түүнд алт, үнэт эдлэлээ хадгалуулсан хүмүүс хэрэв өөрсдийн алтыг буцааж авахаар ирвэл бүгдээрээ нэг дор бөөнөөрөө зэрэг ирцгээдэггүй болохыг ажиглаж анзаарсан байна.

Учир нь үнэт эдлэлийн наймаачин  алт, үнэт эдлэлийг нь хүмүүсээс хадгалахаар хүлээн авахдаа өөрийн гарын үсгээ зурсан өрийн бичгүүд/ надад энэ хүний ийм хэмжээний алт хадгалагдаж байгаа, энэ бичгээр шаардсан үед нь алтыг буцааж өгнө гэсэн утга бүхий/-ийг тэдэнд өгдөг байсан ба хүмүүс зах дээр төлбөр хийхдээ эдгээр өрийн бичгүүдийг нь яг л бодит биет алтаар төлж байгаа мэт өгч авч хэрэглэдэг болсон байжээ.

Мөнгө Мөнхийн өр 4Мөнгө Мөнхийн өр 5

Ийм цаасан мөнгөнүүд нь хүнд металл алтан зооснуудыг авч явахаас хамаагүй хялбар байсан төдийгүй худалдаа хийх болгондоо алтан зооснуудыг тоолох шаардлагагүй харин эдгээр өрийн бичгүүд дээр бичсэн дүнгээр төлбөр хийх нь илүү тохиромжтой байсан ажээ.

Үүний зэрэгцээ мань үнэт эдлэлийн наймаачин өөр нэг бизнес эрхлэх болж өөрийн хувийн алтан зооснуудыг хүмүүст хүүтэй зээлүүлэх болсон байна.(5) Түүний өрийн бичгүүдийг хүмүүс мөнгө болгон өөр хоорондоо өгч авч хэрэглэх энэ байдал өргөжихийн хэрээр зээлдэгчид зээлийг алтан зоосуудаар авахын зэрэгцээ мөн энэхүү цаасан дээр бичсэн өрийн бичгүүдээр ч авах болжээ.

Соёл иргэншил дэлгэрч хөгжихийн хэрээр бүүр олон хүмүүс үнэт эдлэлийн наймаачнаас зээл авахаар ирэх болсон байна. Энэ байдал нь түүнийг бүүр ч илүү “нэг сайн” аргыг олж харахад хүргэсэн байна. Үнэт эдлэлийн наймаачин ихэнх хүмүүс алтаа буцааж авахгүйгээр түүний өгсөн өрийн бичгүүдээр төлбөрөө хийж өгч аваад болоод байгааг сайн мэдэж байсан тул өөрийн алтнаас гадна түүнд хүмүүсийн хадгалуулах гэж өгсөн алтаар бас баталгаа хийж өрийн бичгүүд гаргаж болохыг ойлгосон байна. (6)

Мөнгө Мөнхийн өр 6Мөнгө Мөнхийн өр 7

Хэрэв хадгалуулагч алтаа буцааж авахад хүрвэл түүнд энэ алт нь чухам хэнийх байх  нь ямар хамаатай билээ гэж тэрээр боджээ. Иймд одоо бол бараг банкны эзэн болсон үнэт эдлэлийн наймаачин маань зөвхөн өөрийн алтаар баталгаажсан өрийн бичгүүдээр зээлүүд олгож хүүлж ашиг олж байснаас ч илүү өндөр ашиг олж байх болсон байна. Олон жилийн турш үнэт эдлэлийн наймаачин ийнхүү маш сэмхэн ажиллаж өөрийн хадгаламж эзэмшигчдийн хадгалуулсан алтаар баталгаажсан өрийн бичгүүдээр сэм зээл олгож маш өндөр ашиг олж байжээ.

Тэрээр хүмүүсийн дунд нэртэй мөнгө хүүлэгч болсон төдийгүй бусад жирийн иргэдийн дэргэд хамаагүй баян чинээлэг болсон учир үүгээрээ ч баярхах болсон байна. Хүмүүсийн дунд үнэт эдлэлийн наймаачин өөрийн хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ашиглаж байна гэсэн цуу яриа түгэв. Тэд цуглан үнэт эдлэлийн наймаачнаас, хэрэв түүний энэ их баялаг хаанаас бий болсныг тэдэнд тайлбарлахгүй юм бол, алтаа буцааж өгөхийг шаарджээ. Энэхүү эвгүй нөхцөл байдал нь үнэт эдлэлийн наймаачныг огтхон ч сүйрэл - хоосролд оруулсангүй. Энэ бүх түүний зальжин ажиллагаа нь хоёр нүүр гаргах дээр тогтож байсан хэдий ч бүүр анхны түүний бодож олсон санаа нь энэ удаа ч түүнийг аврав.

Мөнгө Мөнхийн өр 8Мөнгө Мөнхийн өр 9

Хадгаламж эзэмшигчид юу ч алдаагүй, алтнууд нь үнэт эдлэлийн наймаачны сейфэнд найдвартай хадгалагдаж байгааг харуулжээ(7). Үүний дараа хадгаламж эзэмшигчид өөрсдийн алтыг буцааж аваагүйгээр барахгүй үнэт эдлэлийн наймаачнаас, одоо бол тэдний банкны эзэн болсон түүнээс тэднийг энэ бизнесийнхээ тодорхой хувьд оролцуулж хүүгийн орлогоосоо хуваалцахыг шаардав.

Банкууд анх ингэж үүссэн байна. Банкны эзэд хадгаламж эзэмшигчдэдээ багахан хувь төлж, харин зээлүүдийг арай их хүүтэй олгож, зөрүү нь банкны урсгал зардлыг нөхөж, үлдсэн нь тэдний орлогыг бүрдүүлдэг байжээ(8). Энэхүү схемийн логик нь өөрөө маш энгийн, анх харахад энэ бол зээл авах гэсэн хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг нөхөх хамгийн ухаалаг арга гэж санагдаж болох юм. ГЭВЧ ОРЧИН ҮЕИЙН БАНКНЫ СИСТЕМ ШАЛ ӨӨР ЗАРЧМААР АЖИЛЛАДАГ!

Мань үнэт эдлэлийн наймаачин өөрийн хадгаламж эзэмшигчдэд төлөөд үлдэж байгаа орлогоор сэтгэл нь ханасангүй. Европчууд бусад улс орнуудыг эзлэн авч колоничлохын хэрээр зээлийн эрэлт хэрэгцээ ихэд нэмэгдсэн байна. Харин зээлүүд өгөх боломж нь сейфэнд хадгалагдаж байгаа алтны хэмжээгээр хязгаарлагдаж байлаа!

Мөнгө Мөнхийн өр 10Мөнгө Мөнхийн өр 11

Удалгүй банкны эзний толгойд бүүр илүү нэг давруун санаа төрсөн байна. Түүний сейфэнд чухам хэдий хэрийн юу хадгалагдаж байгааг түүнээс өөр хэн ч мэдэхгүй байсан тул тэрээр өөрт огт байхгүй алтаар “баталгаажуулсан” өрийн бичгүүдийг гаргаж зээлж болох байв. Хэрэв хадгаламж эзэмшигчид нэг дор зэрэг ирцгээж өөрсдийн алтыг буцааж өгөхийг шаардахгүй л юм бол үүнийг хэн хэрхэн яаж мэдэх билээ! (9)

Энэ схем нь ч маш сайн ажиллаж огт хаана ч байхгүй алтыг хүүлж байсан банкны эзэн үлгэрийн юм шиг л баяжив. Банкны эзний энэ оргүй хоосноос мөнгө хийж байгаа санаа, арга ажиллагаа бол дэндүү санаанд оромгүй давруун санаа үйлдэл байсан тул үүнд итгэхэд ч бэрх байлаа.(10) Урт удаан хугацааны турш ийм явдал байж болох тухай санаа эрүүл ухаантай, шударга хүмүүсийн толгойд огт орж ирэхгүй байв. Харин энэ санаа нь үнэт эдлэлийн наймаачны толгойд бол орж ирсэн гэдгийг та одоо мэдэж авлаа. Энэ үед банкны эзний олгож байгаа зээлийн нийт хэмжээ, түүний асар их баян чинээлэг байдал бас л сэжиг төрүүлж эхлэв. Зарим нэг хадгаламж эзэмшигчид цаасан дээрх алтыг орлуулсан өрийн бичгүүдийнх нь оронд өөрсдийн алтаа буцааж авахыг шаардаж эхэлжээ. Энэ тухай яриа хүмүүсийн дунд түймэр мэт өргөжиж хэсэг баян хадгаламж эзэмшигчид өөрсдийн алтыг буцааж авахыг шаардав. Тоглоом дуусах нь тэр!

Өөрсдийн алтыг буцааж авахыг шаардсан хадгаламж эзэмшигчид банкны өмнөх талбайг дүүргэлээ. Эцсийн эцэст банкны эзэнд өөрийн хадгаламж эзэмшигчид, өрийн бичигтэй хүмүүстэй тооцоо хийх хэмжээний алт, мөнгөний дэвсгэртүүд алга байжээ. Үүнийг банкны дампуурал гэх ба үүнээс л бүх банкны эзэд хамгийн их айдаг бөлгөө. Энэ онцгой нөхцөл байдал зарим нэг банкийг үгүй хийсэн бөгөөд үүнээс хойш хүмүүс банкны эздэд итгэхээ больсон байна. Үнэнийг хэлэхэд оргүй хоосноос мөнгө хийх явдлыг хориглох ёстой байтал банкны эздийн олгож байсан зээлүүд нь Европын колоничлол, ноёрхолд хэрэгтэй байжээ. Ийм учраас үүнийг хориглохын оронд харин ч хуульчилж хуулийн хамгаалалтанд оруулж авсан байна.

Банкны эзэд ч өөрсдийн зээл болгож өгч байсан боловч огт хаана ч байхгүй тэр мөнгөний хэмжээг ямар нэг харьцаагаар хязгаарлахыг зөвшөөрсөн байна. Гэвч энэхүү огт байхгүй мөнгөний хэмжээ нь тэдний хадгаламжинд байгаа алт, мөнгөнөөс олон дахин их байхаар байлаа. Ихэнх тохиолдолд огт байхгүй 9 зээлийн доллар тутамд 1 алтан доллар харгалзаж байжээ. (11)

Мөнгө Мөнхийн өр 12Мөнгө Мөнхийн өр 13

Энэ хуулийн хэрэгжилтийг хаа нэг шалгалт хийх замаар “шалгадаг” байжээ. Үүний зэрэгцээ онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд төв банкнаас арилжааны банкуудад бодит алт байршуулж туслах тухай бас энэ хуулинд зааж өгсөн байжээ.(12) Хэрэв бүх арилжааны банкууд өөрсдийн нөөцийг барж, энэ нь эдгээр банкуудын хувьд нэгэн зэрэг тохиосон үед энэхүү зээлийн “хөөс” /зээл болгож өгсөн боловч хаана ч байхгүй тэр мөнгөний хэмжээг бодит нөөцөөр/алтаар байж болно/ дор хаяж дээрх харьцаагаар нь ханган барьж байх боломжгүй болсон гэсэн үг/  хага үсэрч энэ систем нуран унадаг байна.

Үргэлжлэл бий...

 

Comments are now closed for this entry

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг