МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮМҮҮС

Монгол улсын улстөр, санхүү эдийн засаг, нийгмийг хаанаас яаж залж удирдсаар байгаа вэ? Засаглах, эрх барих "хорхойтой" энэ бүлэг хүмүүс "ардчилал" + "чөлөөт зах зээл" = неолиберализм гэдэг харийн энэ тоглоомынхоо дүрмийг нь ядаж ойлгож байгаа юу? Тэд энэ бүхнийг ойлгож байгаа гэдэгт, хийгээд байгааг алхмуудынхаа цаад утга учир, хожмын үр дагаврыг ухамсарлаж байгаа гэдэгт эргэлзэх шалтгаан олон байгаа!!?

 

Хэрэв өнгөрсөн 23 жилийн бүх түүх, эрх баригчдын ээлжлэн явуулж ирсэн бүх бодлогыг судлан үзэж цаад механизмыг нь ойлговол, мөн бодит үр дүнг нь эргэн харвал "ҮГҮЙ ЭЭ, ОЙЛГООГҮЙ ЮМ БАЙНА" гэдэг нь тов тодорхой байгаа. Эсрэг тохиолдолд тэд энэ бүхнийг САНААТАЙ хийж байгаа гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Тэд хоосон үзэл сурталжиж хоорондоо албан тушаал булаалдах, хувийн эрх ашгаа л урьтал болгож байгаа болохоос Монголын Ард түмэн, Эх орны хувь заяаг хааш нь хөтөлж байгаа вэ?!!!

Та энэ талаар юу бодож байна вэ, ямар бодолтой байдаг вэ...