МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!


Энэ ном Оросын эзэнт гүрний нийслэл Петербургт 1917 оны Хоёрдугаар сард Барууны тагнуулын тусгай албадын шууд заавар дэмжлэгтэйгээр ордны төрийн эргэлт хийсэн төрийн Думын хэсэг гишүүд - либерал ардчилагчид хэрхэн 8-хан сарын дотор Орос орныг бүрэн самран бусниулсан тухай, үүний араас 10-р сарын  - Октябрийн хувьсгалыг хэн хэн тус тусдаа ямар зорилгоор зохион байгуулж удирдсан тухай, хэн тэдний ард зогсож гадна талаас нь мөнгө ба зэр зэвсгээр дэмжин турхирч байсан тухай өгүүлэх болно. 

Ийнхүү харийн улс гүрнүүд Оросын харьцангуй цөөн хэдхэн урвагч либерал ардчилагчид болон троцист большевикуудын гараар өөрсдийн геоулстөрийн өрсөлдөгч Оросын эзэнт гүрнийг бүрмөсөн устгуулахаар хэрхэн нэг улс үндэстнийг хэд хэдэн хэсэг болгон өөд өөдөөс нь зэвсэглэн турхирч Иргэний дайны түймрийг тавьсан тухай, тэдгээр анхны большевикуудын эгнээн дотроос ялгаран гарсан жинхэнэ эх орончдын тэмцлийн тухай түүхэн үнэнийг уншиж ойлгоход хялбар,  маш сонирхолтой хэлбэрээр энэ номонд өгүүлэх болно.

Өнгөрсөн түүхээс сургамж ухаарал авч Өнөөгийн аж байдлаа зөв дүгнэн Ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэхийг эрмэлзэж буй өргөн олон түмэндээ зориулав. 

Аливаа социалист хувьсгал бол хэрэв цөөн үгээр товч илэрхийлбэл, тухай үндэстний хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн бие даасан хараат бус байдлыг улам бэхжүүлэх мөн үүний тулд нийгмийн үе үеийнхний хуримтлуулсан болон ирээдүйд бий болгох баялгийг шударга зарчмаар дахин хуваарилж байх зарчмыг (зөвхөн тунхаглаад орхих бус, Үндсэн хуулиндаа тунхаглан зарлаад орхих бус) бодит амьдрал дээр хэрэгжүүлж үүнийг баталгаажуулж байх зорилго бүхий улстөр-нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьсон огцом эргэлт билээ. Иймээс үүний өмнөх үеийн хуучин шударга бус дэглэмийн "буянд", харийн эзэрхий түрэмгийлэгчдийн ил далд ивээл доор эх орон нэгт жирийн хүмүүсийг элдэв зальт аргаар шулан мөлжиж хурааж хуримтлуулсан, аливаа жирийн хүн нэг гэр бүлийн бодит боломж амьдралын хэрэгцээнээс хэтэрхий илт давсан, бусдын эрдэм мэдлэг хөдөлмөр зүтгэлийг шимэгчлэн завших замаар арвижиж ирсэн өмч хөрөнгөө аминчхан ухвар бодол, бурангуй өчүүхэн сэтгэлийн үүднээс ямар ч үнээр хамаагүй хадгалж авч үлдэх гэсэн мунхаг бодолтой цөөнх хэсэг ба өмнөх хуучин дэглэмт нийгмийн тэсвэрлэхийн аргагүй мөлжлөг шимэгчлэл, шударга бус байдлыг эсэргүүцэн боссон үнэмлэхүй олонх ард түмний хооронд байнгын дотоод үл эвлэрэл үүсэж цогжин түймэр болон дэгдэх мөчийг хүлээж эхэлдэг жамтай.

Ер нь хүн төрөлхтний түүхэнд болж өнгөрсөн байлдан дагуулал, дайн дажингуудын цаад зорилго сэдлүүдийг хөөн судалж үзвэл гагцхүү бусад улс ард түмнүүдийн өмч баялаг, хүн ардынх нь ажиллах хүч, ур чадвар туршлага, эрдэм мэдлийг булаан эзлэх гэсэн далд сэдлээр дэгдээж ирсэн байдаг. Мөн дайн дажингуудын үнэмлэхүй олонх нь чухамдаа баруун Европ тивээс гарч байсан бөгөөд европын үе үеийн эрх баригч бүлэглэлүүд эдгээр дайн дажингаа шашны  үзэл номлолын төлөө мэт, ардчилал хүний эрхийн төлөө мэт, худалдаа солилцооны шударга зарчмыг тогтоохын төлөө мэт хоосон хуурамч уриа лозунгаар дандаа халхавчилж өөрсдийн хувийн ашг хонжоо, дээрэм тонуулаа бусдын өмнө - түүхийн өмнө зөвтгөхийг оролдож ирсэн байдаг. Баруун Европт капитализм бүрэлдэж үүссэн XV зуунаас хойш эрх баригч бүлэглэлүүд нь ашиг хонжоогоо улам их болгохын тулд элдэв арга бач, шударга бус аргыг хэрэглэх болж зөвхөн нэг хоёр хот-улсуудын хооронд  бус одоо бол бүхэл бүтэн бүс нутаг, тив цаашилбал дэлхийн хэмжээний дайн дажныг зориудаар өдөөн дэгдээж ирсэн түүхтэй. Тэд дайн дажныг ашиглаж тухайн улс үндэстнүүдэд дайны үеийн маш өндөр үнээр дарь зэр зэвсэг эд бараа шахаж улсын сан хөмрөгийг нь хоосолж улмаар өрөнд унагаж ирсэн ба мөн хувийн ашиг хонжооныхоо төлөө Ази Африк, Евразийн улс орнуудаас хүмүүсийг нь хулгайлан авч явж боолын зах зээл дээрээ аваачин наймаалж байсан билээ. Мөн мөнгөний ашиг хонжоонд ханаж цадахаа улам бүр больж байсан олигарх бүлэглэл асар олон хүмүүсийг хар тамхинд санаатай донтуулж тэдний амь амьдрал эрүүл мэндийг байнгын ашиг хонжооныхоо эх үүсвэр болгох гэх мэт олон хэлбэрийн гэмт хэргийн замаар үлэмж хэмжээний хөрөнгө баялгийг гартаа оруулж авсан цөөнхийн бүлэглэлд тухайн улс орон, бүс нутгийн хэмжээ улам чамлагдаж тэд дэлхийн хэмжээнд олон улс орнуудыг хамарсан дайн дажин, өлсгөлөн гуйланчлал өдөөх замаар дээрэм тонуулаа явуулж ирсэн түүхтэй. Гэхдээ одоо бол тэд ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл мэтийн жирийн хүмүүст үнэмшилтэй мэт гэвч хов хоосон уриа лозунгуудыг ашиглаж улс орнуудыг өндөр хүүтэй мөнхийн өрөнд унагах элдэв урхи хавхуудыг ичгүүр сонжуургүй өргөн ашиглах болсон юм...

Барууны капиталист бүлэглэл үүссэн цагаасаа хойш хэзээ ч өөрсдөө гардан дайн дажин хийж байгаагүй ба гагцхүү бусдыг хуурч мэхлэн харанхуйгаар нь далимдуулж өөрсдийн зорилгодоо ашигласаар ирсэн юм. Үүний тулд тэд тухайн нэг улс үндэстний нэг хэсэгт нь нөгөө хэсгээ цөлмөн шулах, шимэгчлэн амьдрах, улс үндэстнийхээ хуримтлуулж ирсэн нийгмийн дундын баялгийг харийнхны ил далд дэмжлэг ивээлд дулдуйдан харийн ойлгомжгүй - хоосон уриа лозунгуудаар түрий барин луйвардах боломжийг олгох замаар өөрийн талд татан оруулдаг. Үүний нөгөө эсрэг талд өөрсдийн эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлийнхээ эцсийн үр шимийг санхүүгийн элдэв нарийн арга бачаар шулуулж өрийн дөнгөнд орсон үнэмлэхүй олонх одоо өөрсдийнхөө амь амьдрал хувь тавилан төдийгүй тэдний үр хүүхдүүд хойч ирээдүйнх нь хувь заяа тун бүрхэг байдалд орж байгааг мэдэрч эхэлсэн олонх үлддэг. Чухамдаа энэхүү зориудаар үүсгэсэн дотоод зөрчил дээр нь Барууны олигарх үндэстэн дамжсан бүлэглэлүүд тоглож цаг нь болохоор хоёр талыг мөргөлдүүлж тухайн улс үндэстнийг хэзээ ч үл эвлэрэх хагаралд түлхэн оруулж байгаад тэдний ивээлээр түрий барьж баяжсан цөөнхийг нь сая тонон дээрэмддэг ба үүний зэрэгцээ тухайн ард түмнийг цаашид өөрсдийн байнгын эрхшээлд оруулахыг оролддогийг хүн төрөлхтний өнгөрсөн 400 гаруй жилийн түүх баталж байна.

Дэлхий дээр одоо албан ёсоор тусгаар тогтсон гэх 200 гаруй улс байгаа гэх боловч тэдгээрийн хэд нь одоо Барууны үндэстэн дамжсан бүлэглэл, тэдний ганцаар ноёрхол жанжлалыг сөрөн зогсох чадвартай байгаа билээ?! Барууны олигарх бүлэглэл энэ бүх түүхийг өөрсдөдөө ашигтай байдлаар бүрэн гүтгэн гуйвуулж гөрдөж өнөөгийн мэдээлэл, боловсролыг жирийн хүмүүсийн халаасыг хоослох мөнгө саах арга болгон хувиргасныг мөн эрүүл мэндийн салбарыг зөвхөн мөнгөтэй цөөнхөд эрүүл мэндийг арилжин худалддаг болгож зөвхөн өөрсдөдөө ашигтай “ирээдүй”-г бүтээхийг оролддог түүхэн араншинтай гэдгийг бид мартах ёсгүй. Уншигч Та 1933-1939 оны Их Цэвэрлэгээ ямар түүхэн шалтгаануудтай байсныг, тэр үеийн бодит байдал, түүний урьдчилсан нөхцөлүүд үнэн хэрэг дээрээ ямар байсныг энэ номонд өгүүлж буй үйл явдлуудаас тов тодорхой ойлгон ухаарна гэдэгт найдаж байна.Энэ номын түүхэн логик үргэлжлэл болох “Гитлерийн нууц ноёд” нэртэй ном хэвлэгдэн гарсан болно. Та бүхний оюуны мэлмий улам цэлмэг, бидний хамтын зам мөр улам тод томруун болох болтугай. Энэ ном Азхур мөн Интерном ба Мир номын сүлжээ дэлгүүрүүдэд бий. Мөн номын дэлгүүрийн нэмэгдэлгүйгээр 88167001, 99721123 дугаарт холбогдон худалдан авах боломжтой.

 

Сэтгэгдлүүд  

Солонго
0 # Солонго 2017-04-04 17:30
Энэхүү номыг номын дэлгүүрийн нэмэгдэлгүй үнээр авахыг хүсвэл 80088803 утсаар яриад очиж аваарай.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг