МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

 

 Автор: Адам Кёртис /Их Британи/
Оригинал нэр: The Trap: What Happened to Our Dream Of Freedom /by BBC/
Нэр: Мухардал (Урхи...)
Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК
ISBN: 978-99929-4-624-5 (мон.)
Хэвлэгдсэн он: 2011
Хуудасны тоо: 128

  

 

 

ӨМНӨХ ҮГ

Өнөөдрийн Монголын нийгмийг олон хүмүүс үзэхдээ хар амиа бодсон, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, өөрсдөөсөө бусдыг хүнд үл тооцдог, эд баялагт шунаж мөргөсөн, хүмүүсийг албан тушаал эрх мэдэл, мөнгө эд баялагаар нь дугаарлаж үздэг болсон тус тусдаа олон хүмүүсийн түр хугацаааны нэг бөөгнөрөл мэт болж хувирсанд халаглаж өөр хоорондоо харамсан ярьцгааж байна.

Монголчууд бидний үндэстний эрх чөлөөний тэмцлийн утга агуулгыг сольж зориуд суулгаж өгсөн үзэл сурталыг бидний ихэнхи маань Монгол Үндэстний Язгуур Эрх ашигт бүрэн нийцэх монголчууд бидний өөрсдийн бодол, санаа - үзэл баримтлал гэж төөрөлдөж байна.

Улс үндэстнийг колоничлохдоо тухайн нийгмийнх нь үнэт зүйлсүүдийг устгах, эрх чөлөөний төлөө тэмцлийнх нь утга агуулгыг нь сэмхэн солих, хуурамч ойлголтуудаар тархийг нь угааж хүн ардыг нь харийн хийсвэр мухар сүсэг, төөрөгдөлд барьж байх аргыг эрт дээр үеэс хэрэглэсээр ирснийг хүн төрөлхтний түүх баталж байгаа билээ.

Өнөөгийн манай нийгмийн олон сөрөг үзэгдлүүдийн эсрэг тэмцэж байгаа иргэний хөдөлгөөнүүд, нам эвслүүд байгаа боловч тэдний олонхи нь одоогийн энэ байдал буюу үр дагавруудыг нь манай улс, нийгмийн мухардлын цаад уг шалтгаан нь гэж төөрөлдөн зөвхөн эрх барьж байгаа хэсэг хүмүүсийг сольсноор, хууль эрх зүйн орчинг сайжруулснаар засч өөрчилж болно гэж үзэж байгаа бололтой..?!

Эх орон, энэ нийгмийнхээ одоо ба ирээдүйн төлөө сэтгэл зовниж энэ байдлыг засч өөрчлөхийн төлөө тэмцэж үгээ хэлж байгаа хүмүүсийг “ ард нь чиний хувийн өчүүхэн эрх ашиг заавал байгаа ... байх ёстой ” гэж зориуд мохоон басамжлаж гүтгэн доромжилж байгаа учир ихэнхи хүмүүс Эх орон, улс үндэстнийхээ төлөө үгээ хэлэх эрхгүй болсон мэт зөвхөн амин хувийн амьдралаа хөөн одоогийн энэ нийгэмд давамгайлах болсон олонхийн сэтгэлгээг даган гэлдэрч байна.

Хээл хахууль, авилгал бол өнөөгийн нийгэмд давамгайлж байгаа үзэл санаа, суртал номлолын зөвхөн сүүдэр нь юм аа. Энэ сүүдрийг тусгаад байгаа зүйлийг олж харж засч залруулахын оронд ингэж сэтгэх сэтгэлийн болон оюуны тэнхэлгүй болсон хүмүүс дотроо зөнгөөрөө таамаглаж байсан ч энэхүү сүүдэртэй нь тэмцэж байна гэж дүр эсгэх нь энэхүү үзэл санаа, номлолын бас нэг өрөвдөлтэй шинж ажээ.

Democracy буюу Ард Түмний Эрхт Засаглалыг - Ардчилал гэсэн хийсвэр ойлголт болгож, Freedom - Эрх Чөлөөг нийгмийг тус тусдаа олон хүмүүсийн бөөгнөрөл болгон бутаргаж монголын төрийг зориуд сулруулан монгол орны бүх баялагийг хуйвалдан цөлмөх ажиллагаа болгож, Liberty - Хүний ЭрхЧөлөөг зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад дотоодын капиталуудын гарт монголын бүх баялаг мөнгө, эд хөрөнгийг хураан хуримтлуулах явдал гэж сурталддаг харийн энэ онол, загвар нь Монгол орныг ядуурал - мухардалд оруулж сүйрлийн ирмэгт авчраад байна.

Өнөөгийн бидний итгэж найдаж ирсэн БҮХ ҮЗЭЛ СУРТАЛ манай нийгмийн бүх уламжлалт харилцаануудыг гадна дотроос нь эвдэн бусниулж одоогийн энэ хавтгайрсан хээл хахууль, нийгмийн төөрөгдөл мунгинал, дотоод ялзрал задралд хүргэж Монгол үндэстний цаашид орших эс орших асуудлын өмнө олон олон асуудлыг тавьсаар байна...

Энэ номыг уншаад бидний оюун санааг 20 жил баглан хүлж ирсэн үзэл сурталын талаар эргэцүүлэн тунгааж бодох Таны оюуны мэлмий хурц байх болтугай.

БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, АРДЧИЛАЛ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, САЙХАН АМЬДРАЛЫН ТУХАЙ ИТГЭЛ НАЙДВАР МААНЬ ЮУ БОЛЧИХОВ ОО?...

THE TRAP: WHAT HAPPENED TO OUR DREAM OF FREEDOM

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Зочин
0 # Зочин 2011-03-13 18:14
Цаг уурын зэвсгийн талаар судалж байв уу? Ган, зуд, салхи, шуурга, газар хөдлөлт гээд байгалийн онц аюултай үзэгдлүүдээс огт ялгагдахгүй төгс зэвсгүүд. Энэ талаар сонирхвол нэг баримтат киноны хаяг тавилаа.

www.youtube.com/watch?v=zBXq_2B7uVY
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ubmanadmin
0 # ubmanadmin 2011-03-14 17:22
энэ кинонуудыг гарсан даруйд нь үзсээн, youtibe-р биш, DVDRip-р :-) НААRP-ийн талаар америкчуудын өөрсдийнх нь хийсэн бас кинонууд + судалгааны ажлууд бий. ил далд маш олон үйл явдал болж байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Батболд2
0 # Батболд2 2011-06-11 20:22
Angli hel deer yamar nertei kinonuud yum boloo, hel ogoh hun baina uu?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ubmanadmin
0 # ubmanadmin 2011-06-12 21:20
HAARP гээд хай
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
koba
0 # koba 2011-10-17 18:09
ene muhardmal baidliig hardag tuunii talaar bichdeg setgedeg humuus bdg gedgiig medeegui yum bna. ene chimeegui tahaliig odoo l zogsooh ternees garah arga zamiig todorhoiloh ni zov. ene tahliig taraaj bdg hamgiin gol baiguulaga bol negdsen undesnii baiguulaga mon. NUB eer damjuulj huchirheg ulsuud buurai ornuudad ooriin ashig sonirhloo heregjuulj bdg gej boddog. enenees iluug helj bolohgui ni. bi sedevt N.Copernik iin huvisgaliig hiisen.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
anathema
0 # anathema 2011-10-17 18:19
yumiig hetrrulen uneleh emgeg gej bdg zugeer l jamaaraa yavaa yertontsiig ta nar evden busniulah gej oroldoj bnaueiin ued iimerhuu tersluu etgeeduud bdg gevch bugd l daragddag ta nart Baader, Enslein, Robisper nariin huvi zayag erooy
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
in justice we trust
0 # in justice we trust 2011-10-24 21:29
Quoting anathema:
yumiig hetrrulen uneleh emgeg gej bdg zugeer l jamaaraa yavaa yertontsiig ta nar evden busniulah gej oroldoj bnaueiin ued iimerhuu tersluu etgeeduud bdg gevch bugd l daragddag ta nart Baader, Enslein, Robisper nariin huvi zayag erooy


нийгмийн ухааны зарим догмууд, гадаадын агуу гэхдээ заавал аль эрт үхсэн хүмүүсийн хэлсэн ярьсан бичсэн гэх зүйлүүдийг Үнэн гэж бодоод суувал одоогийн байгаа амьдрал ч хэтрүүлэг болох биз ээ. Ажиглаж байдаг хүн олж хардаг Чагнаж байдаг хүн олж сонсдог гэж үг бас бий. Гадаадын /заавал гаднын/хүн хэлсэн л бол бүгд хошуурч гүйдэг болчихоод байна ихэнх маань Үүнийг оюун санааны колоничлол гэх бөлгөө :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
zindaa
0 # zindaa 2012-02-14 17:33
юунй өмнө танд баяарлаж байгаагаа хэлэх гэсиймаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
дэлгэрүүлэх
0 # дэлгэрүүлэх 2012-12-08 11:20
Юуны өмнө танд маш их баярлалаа.Таны номнуудыг Монголоос авахуулах гэсэн чинь олддоггүй ээ яг одоо хаана хаана бүгд зарагдаж байгаа бол?

Хариу: Интерном эсвэл Мир номын худалдааны сүлжээ дэлгүүрүүдэд бий. Хотын төвд, хороололд салбарууд нь хаа сайгүй байдаг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс