АНУ, БРИТАНИЙН 12 АВТОР ХАМТРАН БИЧСЭН ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА... НЕОКОЛОНИЧЛОЛЫН БАШИР АРГУУДЫГ ДЭЛГЭН ИЛЧИЛСЭН БЭСТСЕЛЛЕР НОМ !!!
ЧУХАЛ ШИНЭ МЭДЭЭЛЭЛ ИХТЭЙ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА ... СЭХЭЭРЦГЭЭЕ, БОДОЦГООЁ, УХААРЦГААЯ
Мянгыг хулгайлахад хулгайчийн гар хангалттай
Саяыг хулгайлахын тулд үгссэн бүлэглэл хангалттай
Тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулахад хангалттай
Бүгдийг хуу хулгайлахад ганцхан ҮЗЭЛ СУРТАЛ хангалттай! ©
Энэхүү үзэл суртал бол ӨРНӨДИЙН АРДЧИЛАЛ + ҮЛ ҮЗЭГДЭХ ГАРТАЙ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ нэртэй харийн хулхи онол-тархи угаалт мөн бөгөөд энэ башир үзэл суртал, улстөр-эдийн засгийн"ардчилсан" дэглэмийг Монголд тогтоосон цагаас хойш ажилгүйдэл ядуурал, өнгө мөнгөний галзуурал, сувьдаг шуналын ноёрхол, мөнгө хүүлэлт, долларын бүрэн хаанчлал эхэлж энэ бүхнээс үүдэлтэй нийгмийн ёс суртахууны бүрэн ялзрал, нийгмийн хагарал задрал, бүх зүйлийн дампуурал сүйрэл газар авч бидний улс үндэстнийг аажим гарцаагүй мөхөл рүү хөтөлж байна!
МОНГОЛД СҮҮЛИЙН 24 ЖИЛ ЧУХАМ ЮУ БОЛООД БАЙГААГ
ОЙЛГОЖ УХААРАХ ЁСТОЙ ЦАГ ИРЛЭЭ!!!
Энэхүү номын урьдатгал хэсгээс :
“Эдийн засгийн алуурчны наминчлал”(2010 онд монгол хэл дээр гарсан)-даа би АНУ ба Зөвлөлт Холбоот Улсын их гүрнүүдийн геоулстөрийн ашиг сонирхлын зөрчлүүдээр нөхцөлдсөн байсан Хүйтэн дайны үеийн тухай бас өгүүлж байсан билээ. Энэ дайнд оролцсон миний оролцоо аль 25 жилийн өмнө, 1981 онд дууссаан. Тэр цагаас хойш, ялангуяа ЗХУ задран унаснаас хойш энэ эзэрхэг гүрнийг хөдөлгөж байгаа хүчнүүд бас ихээхэн өөрчлөгдсөн юм. Дэлхий дахин нэг туйлтай болж хөрөнгө баялагт илүү их шунан дурладаг болсон юм. Одоо Хятад, Европ хоёр АНУ-тай өрсөлдөх гэж оролдож байна. Нэг улсын хил хязгаараар тогтохгүй "асар том эрх ашиг сонирхолтой" үндэстэн дамжсан том корпорациуд энэхүү эзэрхэг гүрнийг удирдаж байна. Мөн үндэстэн дамжсан даяар байгууллагууд ба Дэлхийн Худалдааны Байгууллага/ДХБ/, Чөлөөт худалдааны Хойд Америкийн Холбоо зэрэг бас үндэстэн дамжсан гэрээ хэлэлцээрүүд бий болсон юм. Мөн түүнчлэн Олон улсын валютын сангаас/ОУВС/ улс орнуудад нялзаан тулгаж байдаг неолиберализм, бүтцийн өөрчлөлтүүд зэрэг цэвэр үзэл суртлын хөтөлбөрүүд бас шинээр бий болж гарч ирсэн юм.
Гэвч нэг зүйл огтхон ч өөрчлөгдөөгүй үлдсэн билээ. Гурав дахь ертөнцийн улс орнууд дахь олон зуун сая хүмүүс урьдын адил хэлмэгдэн зовж зүдэрсээр байна, хэрэв үнэхээр тэдэнд ирээдүй гэж бий бол тэр нь улам илүү харанхуй бүдэг болсоор байна аа.
25 жилийн өмнө, Хүйтэн дайны үед би өөрийгөө хөгжиж байгаа улс орнуудыг эрхшээл, хяналтандаа байлгах эрхийн төлөөх Америкийн имперализмын ашиг сонирхлыг хамгаалж байгаа эдийн засгийн алуурчин гэж тооцож байсан юм. Харин өнөөдөр эдийн засгийн алуурчдын тоглоом илүү нарийн ажиллагаатай болж тэдний хуйвалдаан, хээл хахуулийн сүлжээ нь бүх зүйлд нэвчиж үйл ажиллагаа нь дэлхийн эдийн засаг ба улстөрд давамгайлах болсон юм. Эдийн засгийн алуурчдын олон төрлийн үүрэг ролийг гүйцэтгэж байдаг янз бүрийн хэлбэрүүд гарч ирсэн байна. Тэдний гадна талаасаа хариуцлагатай мэт харагдах өнгөц хуурамч баг бол олон хүмүүсийг мэхэлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь байсаар байна. Тэдний хэрэглэдэг арга залиуд нь мөнгө угаах, татвараас зайлсхийхээс эхлээд санхүүгийн дайн зохион байгуулах, сая сая хүмүүсийг үхэлд хүргэх олон янзын баг өмссөн байж болдог.
Энэ номын бүлгүүдэд заль мэх, бодит байдлыг мушгин гуйвуулах, мөн заримдаа харгис хэрцгий байдал дээр зохион байгуулагдсан энэ системийг илчлэн харуулж даяарчлалын хар бараан сүүдрүүдийн тухай өгүүлэх болно. Оффшор банкны удирдлагууд нь олон зуун сая хулгайлсан мөнгийг нуун дарагдуулж байдаг. ОУВСангийн зөвлөх нар Гана-д боловсролын болон эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн санхүүжилтыг хасаж танаж байдаг, Хятадын түмшэл Африкт газрын тос олборлох эрхийг олж авахаар оролдож байдаг, Нигерт Европын газрын тосны компаниудыг хөлсний армиуд хамгаалж байдаг, гадаадын нэг зөвлөх Иракийн газрын тосны хуулийг нь өөрчлөн найруулж бичиж байдаг, мөн Конго-д колтаны олборлолтоо аюулгүй байлгах үүднээс гадаадын компаниудын удирдлагууд тус улсын цэргийн дарангуйлагчдыг санхүүжүүлж байдаг. Мэдээж хэрэг, тэдний энэ үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг олж авахад нилээд хүнд хэцүү байдаг, учир нь ихэнх эдийн засгийн алуурчид энэ сэдвээр илэн далангуй ярихаас зайлсхийж байдаг. Тэдний олонх одоо ч ийм ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа. Түүнээс гадна тэд тэтгэвэртээ гарсан ч урьдын ажил олгогч нартаа зөвлөгөө өгсөөр байдаг юм. Тэр хүмүүс олон юм ярьж байгаа хүмүүс олон зүйлээр эрсдэлд орж байгаа гэдгийг сайн ойлгож байдаг. Олон хүмүүс нь хуучин андууддаа үнэнч байгаагаараа бахархаж явдаг. Эдийн засгийн алуурчдын хэн нь ч тэдний хэлдгээр эсрэг талд гарахыг гэнэт шийдэх юм бол үндэстэн дамжсан корпорациуд, дэлхийн хэмжээний банкууд, аюулгүйн албадууд, олон улсын албадууд ба тэднийг хяналтандаа байлгадаг цөөн хэдхэн элитүүдийн дотоод байгууламжийн тэр хүч чадлыг нь хамгаалж байдаг хүчирхэг харгис хэрцгий хүчинтэй нүүр тулгарна гэдгээ мэдэж байдаг.
Сүүлийн үед жирийн иргэдийг хуурч мэхэлж байгаа гэж буруутгагдаж байгаа тэр хүмүүс илүү нарийн аргатай, зальжин болсон юм. Пентагоны нууцууд ба Уотергейтын хэрэгтэй холбоотой зурвасууд нь тэдний үнэн нүүр царайг илчилж байгаа бичлэгүүд хичнээн аюултай болохыг тэдэнд ойлгуулсан юм. Артур Андерсоны шуугиант хэрэг, Энрон ба УорлдКом мөн ТТГазрын санаанд багтамгүй махинацуудын тухай саяхны мэдэгдлүүд, зэвсэглэл ба үй олноор хөнөөх зэвсгийн баримтуудыг будлиантуулсан тухай мэдээллүүд, ҮАБАгентлаг хүмүүсийн утасны яриаг хууль бусаар сонсож байсан систем зэрэг нь бүгд хууль ёсны засаглалын хүч чадлыг сулруулах бодлогыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ бүх үйл явдлууд нь үнэний замд ямар их хүчирхэг саадууд зогсож байгааг харуулж байгаа юм. Корпоратократийн нууцуудыг дэлгэж байгаа хүмүүс сэтгэл санааны хувьд төдийгүй бие бялдрын хувьд эрсдэлд орж байгаа юм.
Үнэнийг ярих нь ер нь маш амаргүй байдаг. Болгоомжлонгуй хандаж байгаа олон нийтэд сэтгэлээ нээх нь, тэгээд ямар нэг зүйлд буруугаа хүлээх нь бүүр ч хэцүү байдаг. Би “наминчлал”-аасаа өмнө олон ном бичсээн /тэдний 5 нь хэвлэгдсэн/. Гэвч тэдгээрийн нэг нь ч би эдийн засгийн алуурчин байхдаа үйлдсэн гэмт хэргүүдээ бичиж байхад намайг эзэмдэж байсан тэр айдсыг минь даван туулахад туслаагүй юм. Хүн өөрийгөө хуйвалдаан хээл хахуульд оролцсон, сул дорой ёс суртахуунгүй хувь хүн байсан гэж бодох нь маш хүнд байдаг юм билээ. Гэвч эдийн засгийн алуурчны тухай бичиж байхдаа үүнийг тойрч дурдахгүй өнгөрч болохгүй юм. Үнэнийг хэлэх юм бол энэ нь миний хэзээ нэгэн цагт хийж байсан бүх зүйлээс хамгийн хүнд нь байсаан. Ийм ном бичиж байхад минь тусалж чадах хүмүүстэй харьцаж байхдаа би тэдэнд тийм сэтгэл санааны дарамт үүсгэж байгаа ч үүнийгээ илэн далангүй хүлээн зөвшөөрөх нь илүү чухал гэдэгт тэднийг итгүүлж байсан юм. Гэвч энэ замыг дөнгөж сая сонгоод байгаа тэр хүмүүст энэ нь мэдээжийн зүйл бас байгаагүй юм. Би “наминчлалыг” маань хэвлэсэн “Berrett-Koehler” –ийн ерөнхий захирал, эр зоригтон Стив Пьерсантитай энэ бүхнийг ярилцаад ялалтын төлөө үүнийг хийх ёстой гэж шийдэцгээсэн юм. Хэрэв миний “наминчлал” маань олон нийтэд ийм чухал мэдээллийг хүргэж чадах юм бол үнэн байдлыг гэрчлэн илчлэх бусад олон хүмүүс гарч ирж энэ нь одоогийн энэ эзэрхэг гүрнийг бүүр хамгийн анхнаасаа тунхаглаж байсан тэр ардчилсан бүгд найрамдах улс болгон хувиргаж чадах тийм үйл ажиллагаанд хүмүүсийг уриалан дуудах юм. Бид бүхэн яг үнэндээ бол америкийн нийгэм, олон нийтийг бидний хойч үе бахархаж чадах тийм ирээдүйгээ байгуулах зайлшгүй шаардлагатай болоод байна гэдэгт итгүүлж үнэмшүүлэх зорилгыг тавьж байгаа юм.
Юуны өмнө бид бүхэн сэтгүүлчдэд зориулж бие даасан хараат бус судлаачдын үнэн зөв, бодитой судалгаануудтай хамт хөдөлшгүй баримт нотолгоонуудыг гаргаж ирж тавьж өгөх зайлшгүй шаардлагатай байв. Стив редактор хайж олох, мөн иргэний зориг гарган энэ номыг хамтран бичиж чадах авторуудыг хайх ажлыг өөртөө авсан юм. Идэвхтэй эрж хайсны эцэст бид нар мэргэжлийн редактор, Вьетнамын дайны эсрэг идэвхтэй тэмцэж байсан, дараа нь Багш нарын холбоог байгуулсан Стив Хайтын нэр дээр санал нэгдсэн юм. Тэрээр хэдэн жил дэлхийн олон орны олон улсын ба төрийн агентлагуудад зөвлөгөө өгдөг, үйлчилгээ үзүүлдэг тархины төв-байгууллага, Бектел ба Бэнк ов Америка зэрэг эдийн засгийн алуурчдын ертөнцийн бусад тоглогчидтой нягт хамтран ажилладаг Стэнфордын судалгааны төвд ажиллаж байсан юм. Тэнд тэрээр корпоратократи өөрөө өөртэйгөө хэрхэн ярьж байгааг харуулж байсан судлаачдынх нь тайлангууд дээр ажиллаж байжээ.
Бид нар энэ бүх түүхүүдийг цуглуулж эхэлмэгц би ном болгож хэвлүүлэх тухай санал гаргаж ярьж эхэлсэн юм. Ийм учраас хүмүүс биднээс “ Та бүхэн өөр бусад эдийн засгийн алуурчид байдаг эсэхийг баталж чадах уу, хэн энэ тухай бас бичиж байсан бэ” гэж асуухад нь бид тэдэнд иймэрхүү түүхүүдийг багтаасан нэг цуглуулга номыг бэлтгэн хэвлүүлэх гэж байгаа тухайгаа ярьж байсан юм. Ийм ном хэвлэн гаргах бидний мэргэн санаа батлагдаж 2006 оны 2-р сарын 19-нд “Нью-Йорк Таймс” удахгүй хэвлэлтээс гарах гэж байсан энэ номд нэгэн том нийтлэлээ зориулж миний “Эдийн засгийн алуурчны наминчлал”-ыг бүтэн сайн өдрийн бизнес дугаарынхаа эхний нүүрэнд тавьсан байсан юм. Эдгээр нийтлэлийг бичсэн хүмүүс миний өнгөрсөн намтрыг судалж энэ номонд гарч байгаа үйл явдлуудыг бас шалгаж баталгаажуулсан гэдэгт би итгэлтэй байна. Гэвч ийм нийтлэлийг хэвлэхэд нөлөөлсөн шийдвэрлэх хүчин зүйл бол энэ цуглуулга номыг бэлтгэн хэвлэхэд өөр бусад эдийн засгийн алуурчид мөн судлаачид оролцож байсан явдал болов уу. Энэ номыг хамтран хийсэн зоригтой авторууд дэлхийн олон улс орнуудад болж байгаа үйл явдлуудын тухай өгүүлж олон янзын нэр хаяг, хуурамч баг доор нуугдаж байгаа эдийн засгийн алуурчдын төлөвлөгөөг нь дэлгэн илчилж байгаа юм. Автор бүр ардчилал ба тэгш эрхийн талаарх манай зарчмуудтай зөрчилдөж байгаа энэ эзэрхэг гүрнийг байгуулж байгааг нь илчлэн харуулж байгаа юм.
Энэхүү номонд байгаа бүлгүүд нь мөнгө капиталын хууль бус урсгал ба эрх мэдлийн "цулбуур" нь нь яг ямар дэс дарааллаар хөгжиж байгаа улс орнуудаас даян дэлхийн энэ эзэрхэг улс руу урсаж байгаа яг тэр дэс дарааллаар өгөгдсөн байгаа. Гурав дахь ертөнцийн улс орнуудад мөнгө зээлүүдийг худалдаж байгаа, энэ бохир мөнгүүдээ Нэгдүгээр ертөнцийн орнуудын компаниуд оффшор нууц дансуудаар дамжуулан хэрхэн гадагшаа гаргаж хянаж байгаа, олон улсын зээл олгож байгаа одоогийн энэ загвар нь ядуурлын түвшинг бууруулах огт чадваргүй байгааг, харин ч ядуу буурай улсын ард түмнүүд хэзээ ч төлж барахгүй асар их хэмжээний өрөнд унасаар байгааг, ОУВСангийн хөрөнгийг улс орнууд бүс нутгуудад гаргаж хэрхэн шамшигдуулан хулгайлж байгааг, мөн цэргийн хүчээр дайран орж байгалийн нөөц баялгуудыг нь эзлэн авч түрэмгийлж байгааг өгүүлж байгаа юм.../хэсэгчлэн авав/
"Эдийн засгийн алуурчдын золиосууд" номыг бичсэн 12 авторууд хөгжиж байгаа орнуудаас байгалийн баялаг, хөрөнгө капиталыг нь яаж ямар аргуудаар тонон дээрэмдэж байдгийг дээрх схемийн дагуу бичиж дэлгэрэнгүй тайлбарласан байгаа...
Энэ ном "Интерном", "Мир" номын сүлжээ дэлгүүрүүд, Бишрэлт худалдааны төвийн номын дэлгүүрт байгаа. Мөн номын дэлгүүрийн нэмэгдэлгүйгээр 88167001, 99721123 дугаарт холбогдон худалдан авах боломжтой.
Тус сайтаас материал хуулан бусад сайтууд, сонин хэвлэлд тавих бол тус сайт руу шууд холбоос хийж өгөх, монгол эх үүсвэрийг дурдах ёстойг анхаарна уу. Та энэ номыг уншсан уу, ухаарч ойлгосон уу?
....Одоо цөөхөн үлдсэн, дараа дахин хэвлэгдэхгүй учир номын сандаа олж авахыг яараарай!
Сэтгэгдлүүд
Зураг дээр: Харийнханд хулхидуулж мөлжүүлсэн ард түмний гарт зүүсэн дөнгөн дээр нь DEBT - ӨР ЗЭЭЛ, дээрээс нь долларын зээл сарвайж байгаа капиталистын гар дээр IMF - Олон улсын валютын сан гэж бичсэн байна. Ард түмний дөнгөтэй гарыг нь LIBERALIZATION - юуг ч амандаа орсон үнээрээ дамлан зарахыг тунхагласан үзэл, PRIVATIZATION - ард түмний бүх баялагийг хулхидан хувьчлах=хулгайчлал, DEREGULATION - ард түмний төлөөлөл байх учиртай төрийн бүх хяналт зохицуулалтыг халах гэж бичсэн том туухайтай гинжилж холбосон байна. МОНГОЛЫН ТӨРИЙГ /АРД ТҮМНИЙГ ГЭСЭН ҮГ/ БҮХ ЗҮЙЛ ДЭЭР ҮГҮЙСГЭЖ БАЙГАА НЕОЛИБЕРАЛЧИД БОЛ ХУДАЛДАГДСАН УРВАГЧИД, ДОТООДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД МӨН !!!!
Энэ номыг хаанаас авч болох вэ.