МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

  

Автор: Уильям Энгдаль /АНУ/
Оригинал нэр: Seeds Of Destruction
Нэр: Сүйрлийн үрүүд
Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК
ISBN: 978-99929-4-379-3 (мон.)
Хэвлэгдсэн он: 2010
Хуудасны тоо: 370

       

     

 

 

БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН ХҮНСНИЙ ОРЦ НАЙРЛАГА МАНАЙД СҮҮЛИЙН ҮЕД ЭЛДЭВ ХҮНД ӨВЧНҮҮД ХАВТГАЙРААД БАЙГААГИЙН НЭГ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА!

       ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХООЛ ХҮНС МОНГОЛ ХҮНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙ, УДМЫН САНД НОЦТОЙ ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БАЙНА!

   ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТАРИМАЛУУД МОНГОЛ НУТГИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БИОЛОГИЙН ЦЭВЭР БАЙДЛЫГ БОХИРДУУЛЖ ХҮНСНИЙ ИРЭЭДҮЙГ СҮЙТГЭЖ БАЙНА!

УИЛЬЯМ ЭНГДАЛЬ, СҮЙРЛИЙН ҮРҮҮД: ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Америкийн нэрт эрдэмтэн, судлаач Уильям Ф. Энгдалийн “Америкийн эрин зуун” цувралын хоёр дахь энэ номонд Генийн өөрчлөлттэй амьд биет /ГӨАБ/-ийн технологиудыг ашиглан дэлхий улс орнуудын хүнсний зах зээлийг даяарчлах замаар булаан эзлэж авах зорилгод нэгдсэн засгийн газрууд ба химийн үйлдвэрлэлийн үндэстэн дамжсан корпорациудын зориуд зохион байгуулж явуулж ирсэн олон жилийн хамтын үйл ажиллагааны тухай өгүүлдэг.

Одоо нэгэнт батлагдсан баримт нотолгоонуудыг маш нарийн шүүн цуглуулсны үндсэн дээр Энгдаль энэ үйл ажиллагааны үүсэл гарал, түүх болон түүний орчин үеийн арга хэлбэрүүд, халхавчуудыг бүр эхнээс нь одоог хүртэл мөрдөн илчлэхийн зэрэгцээ мөн хамрах цар хүрээний хувьд үнэхээр асар том энэ зорилгодоо хэрхэн хүрч байгаа тэдний зальт арга бачуудыг нээн харуулж байгаа юм. Энэ зууны эхнээс дэлхийн зах зээл дээр улам бүр хүч түрэн гарч ирсэн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд ньзөвхөн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хооллоход туслах зорилготой гэж анхнаасаа зарлаж байсан боловч одоо хүмүүсийн эрүүл мэнд амь нас, дэлхийн улс орнуудын эдийн засаг, хүнсний аюулгүй байдал ба дэлхийн биологийн олон төрөл зүйлд одоогоор хэн ч үнэлж дүгнэж чадаагүй байгаа аюул заналыг учруулж байна.

Энэ номноос Та бүхэн :

- Орчин үед улс орнуудын хүнсний үйлдвэрлэлийг хэн, чухам юу болгосныг

- Урьд өмнө байгаагүй хүнсний супермаркетууд, хүнсний сүлжээнүүд яагаад гарч ирснийг

- Одоо хаа сайгүй хавтгай болоод байгаа хэт таргалалт, чихрийн шижин, элдэв харшлууд, улам бүр "залуужаад" байгаад хорт хавдаруудыг чухам юу үүсгээд байгааг

- Уугаад, тариулаад эдгэдэггүй эм тарианууд хаанаас гарч ирээд байгааг

- Одоо манайд газар тариалан, мал аж ахуйд зүтгүүлээд байгаа элдэв гоё нэртэй төслүүд чухам юунд чиглэсэн байгааг

- Ер нь бидний өдөр тутмын хүнсний ихэнх нь чухам юу болж хувирсныг, яагаад бидний олонх энэ тухай одоо болтол бараг сонсоогүй байгаа болохыг

- Улс орны хүнсний аюулгүй байдал гэж чухам юу болохыг, энэ нь хэнд илүү хамаатай, өнөөгийн болон алсын ямар үр дагаваруудтай болохыг

- Яагаад одоо манайд жирэмсэн эхчүүдийн 1/3 нь хэвлий дэх үр хөврөл нь амьгүй болж байхад эмч мэргэжлийн хүмүүс, хэвлэл мэдээллүүд үүний гол бурууг ганцхан "утаанд" чихчихээд сууж байгаа, энэ нь ойрын ирээйдүйд монгол үндэстэн цаашид оршин тогтноход чухам яаж нөлөөлөхийг

- Бусад улс орнуудад өдөр тутмын хүнстэй холбоотой ямар ямар ноцтой асуудлууд босч ирээд байгааг, тэнд чухам ямар арга хэмжээ авч тэмцэж байгааг

- Ихэнх хүмүүс "надад хамаагүй" гэж амиа бодоод суугаад байвал Монголын ирээдүй хойч үе маань хэдхэн үеийн дараа юу чухам хэн болж хувирсан байхыг

- Эцэст нь дэлхийн жирийн хүмүүст "Барууны элитүүд" чухам юу бэлдсэн байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан амин чухал олон асуудлуудын хариултуудыг олоход туслах болно.

    Монголчууд бидний олонхи өдөр тутам чухам юу идэж байгаагаа мэддэггүй. Учир нь бидний худалдан авч өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн дийлэнхи нь генийн өөрчлөлттэй түүхий эдээр хийсэн хүнсүүд болсоор удаж байна. Гаднаас нь харахад, амталж үнэртэхэд ердийн мэт боловч ийм хүнсүүд нь дотоод генийн түвшиндээ өөр өөр биологийн төрөл зүйлүүдийн ургамлуудыг хооронд нь мөн тэрбайтугай хорхой, шавьж, бактери болон амьтдын генүүдтэй “хүчээр эрлийзжүүлсэн” ургамлуудын түүхий эдээр үйлдвэрлэгдсэн байх болжээ.

Сүүлийн 10-15 жил өмөн үү, чихрийн шижин өвчин илт залуужиж улам бүр газар авсаар байна. Мөн таргалалт, хүнд хэлбэрийн харшилууд, хоол боловсруулах эрхтний өвчлөл хавтгай боллоо. Бид хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй "жинхэнэ том хувьсгал"-ыг бараг мэдэхгүй суусаар л байна. Өнөөгийн бидний идэж хэрэглэж байгаа хүнс, эмийн хор хөнөөлийг хойч үе маань эдлэх цаашилбал тэдний маань хойч үе үргүй болох бодит эрсдэл байгаа ажээ...

 

   

 

Манайд гадаадаас янз бүрийн шугамаар генийн өөрчлөлттэй тарималын үрүүд аль эрт орж ирээд монгол нутгийн хөрс, тариалалтын талбайнууд, биологийг бохирлож сүйтгэж эхэлжээ. Дэлхийн олон эрдэмтэд, судлаачид мөн Европын холбооны улсууд генийн өөрчлөлттэй хүнсийг хэрэглэх, тарьж ургуулахыг хориглон тэмцэж байна.

Энэ тухай түүх, явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, учруулж байгаа аюул эрсдлүүдийг бодит баримтуудад түшиглэн судлаж бичсэн, америкийн эрдэмтэн судлаач Уильям Энгдалийн бичсэн “Сүйрлийн үрүүд: Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө” номыг орчуулан монгол хэл дээр Та бүхэнд хүргэж байна.

Энэ сүйрлийн үрүүдийг бидний өдөр тутмын хүнс, эм эмийн бүтээгдэхүүнүүд, хүнсний элдэв химийн орцуудаар дамжуулан бидний бие организм дотор, бидний амьдралын орчны биологи дотор, мөн бидний ойлголт төсөөлөл тархи толгойн дотор зориуд тариад байгааг мэдэж авах нь Та өөрийнхөө төдийгүй, гэр бүл хамаатан садан, найз нөхөд ер нь бусад олон монголчуудынхаа эрүүл мэнд, монгол үндэстний удмын санг эдгээр ноцтой том эрсдлүүдээс хамгаалах, үүнээс урьдчилан сэргийлэх эхний хамгийн чухал алхам гэж бодож байна. Хүүхдийн төрөл бүрийн өвчлөл сүүлийн үед эрс ихэссэнийг мэдэхгүй хүн үгүй. Өнөөдөр ургийн гаж хөгжилтэй хүүхэд бараг өдөр бүр төрөх болсныг анхаардаг яам, төр засаг байна уу. Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд 2005-2008 онд төрөлхийн гаж хөгжилтэй 78 хүүхэд мэс засал хийлгэсэн бол өнгөрсөн жил энэ тоо 200 гаруйд хүрчээ. Гаж хөгжилтэй төрөөд эмнэлэгт ирсэн нь энэ боловч үүнээс болж удаан амьдарч чадаагүй, эхийн хэвлийдээ өсөлт нь зогссон ураг хэдэн зуугаар тоологдохыг эмч нар үгүйсгээгүй.Сүүлийн жилүүдэд урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ төрлийн гажгууд, хэд хэдэн эрхтэн системийн хавсарсан гажгууд нэмэгдэж байгааг юутай холбож тайлбарлах вэ? Дөнгөж төрсөн нярай хүүхдийн зүрх хэвлийдээ, цээжиндээ эсвэл гаднаа цохилж байна гэвэл та төсөөлөх үү. Сүүлд Н1N1 вирусийн халдвар тархсаны дараа төрөлхийн уушгины эмгэгтэй хүүхэд ихсэх хандлагатай болж эрүүл хүүхэд тээх магадлал тун цөөн болж эхэлсэн. Уруул сэтэрхий, тагнай цоорхой, чих, хамар, хоолойн гажигтай төрөх нь байнга. Ийм хүүхдийг эмчилдэг хүүхдийн мэс засалчдын хувьд энгийн үзэгдэлд тооцогдох болсон нь үнэхээр сэтгэл эмзэглүүлэм биш гэж үү. Дэлхий нийтийг цочроосон Минаматагийн гамшгийн дараа гар, хөлгүй, гэдэс дотор нь цувсан гаж хөгжилтэй хүүхэд олноор төрснийг дуулаагүй хүн үгүй байх. Япон орны бахархал болсон химийн үйлдвэрийн хог хаягдлаас болж ийм эмгэнэлд хүрсэн гэдэг.

Улаанбаатарын агаарын бохирдол, автомашины утаа хүний амьсгалах төвшинд ойр буюу хоёр метр өндөрт цацагддаг аж. Тиймээс автомашинаас гарах хүнд металлиар бохиртсон хорт утаа төрөл бүрийн архаг өвчин үүсгэх, бүхий л эрхтэн системийг гэмтээх, мэдрэл сэтгэхүйн эрхтэний хэвийн ажиллагааг алдагдуулах, хүүхдийн өсөлтийг зогсоох цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай. Дээр нь хүнсний баталгаагүй байдал, янз бүрийн химийн бодист хордсон байхыг үгүйсгэхгүй эрүүл мэндэд халгаатай гэхэд дэндүү орчинд улсын маань хүн амын тал хувь нь амьдарч байна. Харамсалтай нь Монголд өнөөдөр төрөлхийн гажиг хөгжил яагаад ингэж нэмэгдээд байгааг судалсан хүн үгүй. Гэхдээ л агаарын бохирдол, баталгаагүй хүнс, эцэг, эхчүүдийн эрүүл мэнд муудсан зэрэг нөлөөлж байгааг эмч мэргэжилтнүүд санал нэг байгаа. Хүүхэд бол Монголын ирээдүй. Төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдийн тухай яриа өнөөдөр л гарсан юм биш ээ. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн өвчлөл, тэр дундаа төрөлхийн гажиг хөгжил юунаас болж ихсээд байгаад хийсэн баттай, ноттой судалгаа өнөө хэр нь алга. “Хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ” гэсэн хоосон лоозонгоос өөр хүүхдэдээ анхаарсан нааштай бодлого, шийдвэрийг төрөөс гаргасангүй.

Ургийн гажигтай хүүхдүүд төрүүлэхгүйн тулд Монгол Улсын төр яг ямар ажил хийж байна вэ? Энэ асуултад Эрүүл мэндийн яамнаас хариулахдаа “Бүртгэлжүүлж байгаа” гэх юм. ДОХ-той хүн шинээр нэмэгдэхэд ахин нэг тохиолдол илэрлээ гэж нэг ёсондоо баярын мэдээ дуулгаж байгаа мэтээр мэдээлдэг шиг яг үүнтэй адил гажигтай хүүхдүүдийг ч мөн ахин нэмэгдлээ гэж мэдээлж чадаж байна. Өөр нэгэн тэмцэж байгаа арга нь хатуухандаа хэлэхэд гажигтай ургийг гэдсэнд байхад амийг нь хөнөөж байгаа нь хаашаа ч хазаахгүй үнэн.

Агаарын бохирдол нь жирэмсэн эмэгтэйчvvдийн урагт нєлєєлж, нийт тєрсєн хvvхдийн 3,2-3,6 хувь нь хvчилтєрєгчийн дутагдал, амьсгалын замын хямралтай тєрдєг гэсэн судалгааг НҮБ гаргасан байдаг байна. Гэтэл өнөөдөр нийслэл хотын утаа аюулын харанга дэлдээд он удаан жил байлаа. Өдөрт 10 хүүхэд шинээр мэндэлхэд таван хүүхэд нь ямар нэг байдлаар согогтой төрж байгаа нь нууц биш. Энэ нийслэлд эрvvл хvvхэд тєрж байна уу. Бидний хойч ирээдүй болсон хүүхдийг эрүүл өсгөх боломж бидэнд байна уу?

Монгол Улсад Сиамын ихэрийн тохиолдол гурван ч удаа бүртгэгдлээ. Нүдгүй, тархигүй, хэвлийгээрээ, толгойгоороо нийлсэн гажигтай хүүхэд төрөх нь анхаарал татахуйц хэмжээнд өссөн гэх хар мэдээ ч бий. Тиймээс ургийн гажигтай үрсийн ирээдүй болоод эрүүл мэндэд анхаарал тавих тусгай эмч, мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа юм. 1995 оноос хойш ургийн гажигтай хүүхдүүдийг бүртгэх болсон. Одоо үндсэндээ эрүүл мэндийн салбарынхан ургийн гажигтай тэмцэх ажил гэж байхгүй, бүртгэх ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь дэндүү өрөөсгөл байна гэдгийг хатуу шүүмжилмээр байна.

Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс наашгүй гэж өвгөд маань сургаж ирсэн билээ....

Энэхүү ном Интерном их дэлгүүрийн сүлжээ, 3-р хорооллын Билэг их дэлгүүрийн номын худалдаа, Мир номын худалдааны сүлжээнд бий. Монгол хэл дээр бүрэн орчуулж "барууны" үнээс нь 2 дахин хямд үнээр та бүхэнд санал болгож байна. Таны гэр бүл, найз нөхдөд тань сэхээрэл ухаарал, эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.

Жич: Орчин үеийн хүнсний асуудлын талаархи онц сонирхолтой баримтат киног эндээс үзэж болно. Гэвч ном бол ойлгож ухаарахд эргэцүүлэн бодоход хамаагүй илүү гэдэг нь ямар ч маргаангүй юм.

Дэлхийн 58 орны 400 гаруй хотуудад ГМО-генийн өөрчлөлттэй хүнсний эсрэг жагсаал цуглаан болж өнгөрлөө, харин манай "ардчилсан чөлөөт" хэвлэлүүд таг чиг...

 

Та бүхэн энэ номыг олж уншиж мэдэж авсан уу, юу бодож байна ? ... Цааш нь гэр бүлийнхээ хүрээнд ГМО-хүнс, эмнээс аль болох зайлсхийх, олон хүмүүст энэ тухай мэдээлж урьдчилан сэргийлэх нь бидний хамтын ашиг сонирхол, монгол хүн бүрийн ариун үүрэг гэдгийг битгий мартаарай....

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

chupa chops
-1 # chupa chops 2011-04-12 16:33
balain ene nomnoos bolj buur ustei tolgoi tsaichihlaa Unshih geheer nomnii delguuruded bhguin yadjiihad naad nomor chini seminartai unshij amjsangui :(
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2011-04-13 00:53
Quoting chupa chops:
balain ene nomnoos bolj buur ustei tolgoi tsaichihlaa Unshih geheer nomnii delguuruded bhguin yadjiihad naad nomor chini seminartai unshij amjsangui :(
Интерном, Мир,Бишрэлтийн номын худалдаанд байгаа. Хаана ямар семинар вэ ;-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
chupa chops
0 # chupa chops 2011-04-13 14:06
Harin tiim bnloo,, internomd bjiile kk. Uchdur hicheelruga yawah zamdaa dairaad garii gej bodood internomru orson chin harin bjiidiin hehe, tee l eostoi tsagtai uraldaad unshij garsan, seminar ch amjilttai shu :)Halit l guilgej harsan gehde eostoi eemr bichsen goe nom blee TV.n newtruuleg hurtel hied humuust hurgemeer yum humuus medku l bgaada ene talaar hmmmm...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
jagaa
0 # jagaa 2011-05-11 00:38
manaihan seminar geed baahan haij guij dee inter dotor bj l bn lee unshchihad zugeer l nom bn lee dotor tald boon yum bodogdood uur hureed bhiin naadhiig chin bodhoor minii ur huuhed bid nar yaj amidrana daa
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
оюун
0 # оюун 2011-09-03 19:35
Дүүрчихсэн төрийн мөнгөний ташинууд үүний хаагуур нь явдаг байнаа. Эрүүл мэндийн сайд,мэргэжлийн хяналтын дарга, үндэсний аюулгүйн зөвлөлийнхөн...... мэддэг царайлсан үхрүүд юугаа хийж байдаг байнаа. Та бид ч гэсэн үхсэн элийгээ хийгээд арчаагүй царайлаад ам амандаа үглээд сууж байдаг байнаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
sisi
0 # sisi 2011-11-09 14:28
unshij bjhgu bn sh d. yaj orj unshdag ym be
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
reader
0 # reader 2012-10-11 04:24
youtube дээр Орос генералын сонирхолтой цуврал ярилцлага гарсан бна Даяарчлалын элитүүд Санхүүгийн нууц нийгэмлэг коммунизм Путин Дарангуйлагч хэрхэн төрөх тухай Тархи угаах Сионзм хуурамч шашин Саентологи 911ын цохилт гээд бүгдийг хөндөж тайлбарласан бна http://www.youtube.com/watch?v=HcGlvGLmH20
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
asa
0 # asa 2013-02-01 11:21
Болорболд та дандаа орчуулгын номнууд гаргасан юмуу одоо өөрөө дүгнэлт шинжилгээ хийгээд өөрийнхөө номыг гаргах болоогүй юмуу монголын залуучуудын гарын авлага оюуны талх байхаар ном гаргана гэдэгт итгэлтэй байгаа шүү
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
asa-d
0 # asa-d 2013-02-01 14:28
Quoting asa:
Болорболд та дандаа орчуулгын номнууд гаргасан юмуу одоо өөрөө дүгнэлт шинжилгээ хийгээд өөрийнхөө номыг гаргах болоогүй юмуу монголын залуучуудын гарын авлага оюуны талх байхаар ном гаргана гэдэгт итгэлтэй байгаа шүү
Манайхны зарим хүмүүс өөрсдөө мэдэхгүй байж хувь заяа нэгт бусад монголчууддаа итгэдэггүй, дандаа харийн гаднын хүмүүсийн ам уруу орчих гээд байдаг, эсвэл нүүр өгөхөөр бөгс өгөх гээд бдаг сонин тэнэгдүү зантай. Иймээс тэр хүсээд бгаа, мөргөөд бдаг гаднынхны номыг орчуулаад ч гэсэн "ардчиллаар арчуулсан толгойтой" монголчуудаа "ухаан оруулах" гэж хичээж бгаа. Мэдээжийн хэрэг өөрийн номууд бичнэ, бичиж бгаа. Гэхдээ үүнээс өмнө ядаж энэ гарсан гаднын номуудыг уншиж энэ дэлхий дахин ямар зарчим дээр тогтнож бгаа, манай Монгол ямар байдалд бгааг олж харж ОЙЛГОСОН, УХАМСАРЛАСАН байх ёстой гэж бодож байна. Нүдээ нээ чихээ онгойлго :mrgreen: Манай сонин, хэвлэлүүд НЭГ ТАЛЫН ГОЛДУУ мэдээллүүдийг нааш нь дамжуулан цацдаг. Тэдний мэдээллийн эх үүсвэрүүд нь хаанаас бэ, яагаад сэтгүүлчид буруу ишэлсэн сүхнүүд шиг бдаг вэ гэдгийг эхлээд судалж үзээрэй. Үнэн юм дуулаагүй 20 гаруй жил болсон хүмүүст аргагүй ээ :yes:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Хойд туйлын Норвег
0 # Хойд туйлын Норвег 2013-05-09 01:03
Жамц давс Хурц нар Монгол мах өөх л бидэнд хань болно шүү.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Б. Мөнх-Оргил
0 # Б. Мөнх-Оргил 2013-07-08 03:02
Байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэж эрүүл мэндээ анхаарах нь нилээд боломжтой зүйл шиг санагдсан. Наад зах нь хоол хүнсэндээ хэрэглэж буй давс, элсэн чихэрийн хэмжээг аажим аажимаар багасган огт хэрэглэхгүй болж сурдаг юм билээ. Монгол орны байгаль цаг уурын онцлогт хамгийн тохиромжтой хоолны дэглэм бол бидний өвөг дээдсийн аж амьдралдаа хэрэглэж ирсэн өвлийн хүйтэнд мах, хавар намарын сэрүүн улиралд борц, зуны дэлгэр цагт цагаан идээ хэрэглэж ходоодоо амраах явдал. Энэ нь олон мянган жилийн туршид бодит амьдрал дээр хэрэгжүүлэн, үр дүнтэй болох нь батлагдсан арга. Барууны элдэв хор ууж ходоодоо сойдог жорнуудаас хавь илүү Монгол хүний бие мах бодийн онцлогт тохирсон хоолны дэглэм юм билээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
мн
0 # мн 2014-01-05 13:15
Монгол сэргэн босох өдрийг хүлээгч нь олон...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chicago, IL
0 # Chicago, IL 2014-06-09 20:18
Хоол ундад муутгахгүй, амт оруулах гэх мэт зорилгоор химийн элдэв бодисууд хольдог. Ийм хоол хүнсийг хэрэглэхгүй байх, тэрчлэн элдэв хийжүүлсэн ундаа тухайлбал Кока-Кола гэх мэтийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Chicago, IL-д:

1. Албан ёсны монгол хэл бичгээр бичиж сурах хэрэгтэй. Хэл үг яриа, бичиг үсэг бол аливаа үндэстний маш чухал генетик код юм шүү. Эхлээд хэл яриаг нь, албан ёсны бичгийг нь устгачих, дараа нь тэр улс үндэстэн аажмаар баталгаатай мөхдөг гэдэг. Энэ бол батлагдсан үнэн...
2. Одоо бодит байдлыг бага ч гэсэн ойлгож ухаарч байгаа бололтой...Гэхдээ заавал өөрсөд дээрээ туршиж зовж хохирч байж ойлгох ухаарах бол ухаалаг хүмүүсийн шинж огт биш билээ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ыйый
0 # ыйый 2015-04-08 11:27
вакцинжуулалтын талаар үндэсний хэмжээний бодлого барих хэрэгтэй байна. цаад үнэн мөнийг учирласан олон зүйл байдаг боловч хэлний барьераас болоод сайн судлах боломж муутай байгаа тул хэл мэддэг нь орчуулан хүн зонд тайлбарлах, ул суурьтай арга хэмжээ авах шаардлагатай болсон шиг байна. эрүүл мэндийн яам лав үүнийг хийхгүй бололтой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс