МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

ХАМГИЙН ИХ УНШСАН НИЙТЛЭЛҮҮД

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

УРХИ: БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ МӨРӨӨДӨЛ ЮУ БОЛЧИХОВ ОО
/ баримтат кино ба ном/

Улс төрчид аман дээрээ эрх чөлөөний тухай дандаа лоозогнож байдаг билээ. Харин тэд энэ тухай хэдий их ярина, нийгэмд бодит байдал дээр төдийчинээн бага эрх чөлөө үлдсэн байдаг...

Энэ баримтат кино - номонд одоогийн энэ дэлхий нийтийн хямралтай мухардмал байдал, өрнөж байгаа үйл явцыг задлан шинжилж ялангуяа Барууны нийгмийн соёл иргэншлийн ба улстөрийн дотоод зохион байгуулалтыг яг халуун тогоон дотроос нь нээж харуулж бидэнд "мартуулсан байгаа" эсвэл бүр бидний олонхийн огт таамаглаж ч байгаагүй зүйлүүдийг дэлгэсэн юм.

Энэхүү баримтат кинонд дэлхийн II дайнаас хойшхи Барууны ертөнцийн нэн шинэ түүхийг эхнээс нь өнөөдрийг хүртэл авч үзэж олон тооны архивын баримт материалууд ба ялангуяа энэ үйл явцын гол гүйцэтгэгчид байсан хүмүүстэй хийсэн ярилцлагуудаас тэдний зүгээс нийгмийг удирдаж ирсэн тэр бүх арга барил ба өнөөгийн нийгмийг олигарх эрх баригч цөөнх ба бусад сүрэг хүмүүс болгон хувиргаж хэрхэн хувааж заагласан аргууд ба үүнд хэрэглэгдсэн гол үзэл баримтлал, үйл явцын дүр зураг тод томруун гаргаж ирдэг.

Хүйтэн дайны үеийн цөмийн стратегичдын бодож олж боловсруулсан “хүн - шоргоолж” загварыг биологичид, антропологчид, эрс үзэлтэй сэтгэл зүйчид тэр байтугай улстөрчид, эдийн засагчид хүртэл өргөн хэрэглэж байсан ба хэрэглэсэээр байгаа юм. Нийгмийн Хүн-ий талаар тэдний бодож олсон "бүхнийг хардсан сэжиглэсэн , юунд ч итгэдэггүй, зөвхөн хувийн ашиг хонжооны тухай бодол ба айдастаа хүлэгдэж хязгаарлагдсан, бүх хүмүүстэй өрсөлдөж байх бодгаль"-ийн энэхүү маш хялбаршуулсан хачин гажиг загвар нь барууны улстөрчдийн өөрийн улс орондоо болон бусад улс орнуудад байнга тунхаглаж тэрбайтугай түүнийг тулган хүлээлгэхийн тулд өнөөдөр цус асгаруулсан дайнууд хүртэл хийж байгаа тийм "эрх чөлөөний үзэл санаа" болж хувирсан тухай өгүүлдэг. Харин энэ онол нь хийсвэр нэг төсөөлөл - нийгмийн аливаа харьцааны тоглоомын онол дээр үндэслэсэн байсан ба энэ онолыг хожим шизофрен өвчтэй болох нь тогтоогдож 10 жилийн турш сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчүүлж байсан Джон Нэш гаргаж ирж хөгжүүлсэн байсан юм.

Гэвч ийм байхад энэ онол нь бүх даяарчлалын гол үзэл суртал болоход ямар ч саад болоогүй байна...?! Итгэхэд бэрх байгаа биз, тэгвэл одоо энэ баримтат киног үзээд эсвэл монгол хэл дээр гаргасан номыг уншаад шалгаад үзээрэй ! Мянга сонсохоос /агуу хүмүүс ингэж тэгэж хэлсэн гэж уншихаас/ нэг удаа ч гэсэн үзэж өөрийнх нь амаас сонсоорой...

Эцэст нь сүүлийн 40 жилийн дотор энэхүү үзэл санаа, загвар нь нүдэнд үл үзэгдэх хавтгай хяналт хардалтын, эдийн засгийн боолчлолын цоо шинэ нэгэн систем болж хувирсан ажээ.

1-р анги: Анд минь чи чөтгөр лүүгээ тонил цашаа!

 

Хачин жигтэй гэхдээ бараг ихэнхидээ нийгмийн анхаарлын гадуур, тайзны ардаас хийж байсан олон явуулгуудын үр дүнд одоо маш энгийн хялбаржсан үйл хөдлөл ба бодол санаатай дундаж бодгалиудаас бүрдэх болсон өнөөдрийн энэ нийгмийг бид харж байна. Яах нь тэр вэ? Энэ бүхэн сайн сайхан амлалтууд, итгэл найдварууд төрүүлсэн хүлээлтээс эхэлсэн биш бил үү?

2-анги: Робот шиг бас ганцаардсан хүмүүс

 

Асуултууд аяндаа урган гарч ирсээр байгаа юм. Энэ үзэл санаа нь тэгэхээр өөрөө хар аяндаа бүрэлдэж бидэнд өнөөгийн энэ тулган хүлээлгэж байгаа амьдралын хэм хэмжээ болсон юм гэж үү?..

Өнөөдрийн энэ улстөр дэх "цирк", албан тушаалын наймаа, авилга хээл хахуулийн урьд өмнө үзэгдээгүй хавтгайрал, түүнтэй хийж байгаа ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа тэмцэл, нийгмийн ялзрал задралд автсан, тодорхойгүй болсон ирээдүйтэй ийм амьдрал чухам юунаас эх үүсвэртэй гэдгийг энэ баримтат кино номонд өгүүлэх болно.

3-р анги: Бид та нарыг хүчээр эрх чөлөөтэй байлгах болно!

 

Либерал үзлийг "даган баясагчид" энэхүү үзэл санаа нь "гоё сонсогдох" нэрээрээ биш, харин зорилгоагуулга, үр дагаваруудаараа Монголчууд бидний хэдэн үеэрээ мөрөөдөж байсан тэр үндэстний эрх чөлөөний үзэл санаатай хир дүйцэж байгаа, ер нь яг цаад мөн чанараараа чухам юу гэсэн үг болохыг эргэцүүлж бодож байсан болов уу... Эсвэл тэд барууны джинсэн өмд, Кока-Кола, рок хөгжимтэй адилхан сайн, сайхан гэж нэг удаа л бодож "итгэсэн" байсан уу... :-) Лав одоогийн либерал эрх баригчид, суртал ухуулагчид нийгэм, олон нийтийн анхаарлыг иймэрхүү зүйлүүд дээр хандуулахыг хүсэхгүй байсан байх аа. Эсвэл тэд өөрсдөө ч мэдэхгүй байгаа юу...?!!

Одоо дээр дооргүй манай нийгмийн хамгийн тулгамдсан, бүхнийг боомилж байгаа, тэмцэж арилгах ёстой гэж ярих болсон, харин эрх баригчдын тэмцэж байна гэж шоудах болсон АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, НИЙГМИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ нь энэ үзэл сурталын зөвхөн сүүдэр нь төдий бөгөөд харин энэ сүүдрийг тусгаад байгаа зүйлүүдийг эхлээд олж харах хэрэгтэй юм...

Энэхүү 3 ангит баримтат киног бүрэн орчуулж "Урхи: Бидний эрх чөлөөний тухай мөрөөдөл юу болчихов оо" мөн өөр нэрээр "МУХАРДАЛ: Улстөрийн үзэл санааны алуурчид" ном болгож худалдаанд гаргасан болно...

Эргэцүүлэн бодох бол бидэнд үлдсэн байгаа цөөхөн эрх чөлөөнүүдийн нэг юм !!!

Жич: Баримтат номын тухай эндээс үзнэ үү.

  Та юу гэж бодож байна?

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.25 (2 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Барсболд
0 # Барсболд 2012-03-18 21:36
Адам Кёртисийн найруулсан баримтат кинонууд Бодит болхоороо гайхалтай байдаг байх. Баярлалаа Болороо ах минь. Дараа дараагийн санал болгох киног тэсч ядья!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-05-30 08:55
Дээрх шалгуур давсан сурагч багш хоёрыг 100-300 сая төгрөгөөр татваргүйгээр шагнаж байя. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд гэдэг бол эгэл бус чадвар тээж буйг илт нотолж байна. Олон улсын математикийн олимпиадад гэхэд манайхан 1 алтан 17 мөнгөн 43 хүрэл медаль тус бүр хүртэж байсан түүхтэй юм байна.
Дотоодын олимпиад энд хамаарахгүй. Учир нь Монголчууд хүн ам цөөнтэй гэх мэт өөр олон шалтгааны улмаас үнэн шударга шалгаруулалт явуулж чаддаггүй билээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-05-30 08:56
Социализмийн үед хөрөнгөтний нийгмийн ХАРГИС ОНОЛ гээд судалдаггүй байсан болон 1990 оноос хойш манай залуусын биеийн амар амгаланг харж эс бөгөөс сэтгэл хөөрөлдөө автаж огт СУДАЛЖ ӨГДӨГГҮЙ манайдаа атар онгон байгаа шинжлэх ухааны салбаруудаар тухайлбал СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР чадварлаг мэргэжилтэнгүүдийг төр засгаас анхаарал тавьж бодлоготойгоор бэлтгэх цаг болжээ.
Олон улсын математикийн болон физикийн олимпиадаас алт мөнгө хүрэл авсан сурагчдаас хүсэлт гаргавал төр засаг гэрээ хийж бүх зардлыг нь дааж үүрэг даалгавар өгч тухайн ш.у-ны салбарын өлгий нутаг болон цахиур хагалж байгаа оронд суралцуулах замаар ШИНЖЛЭХ УХААНЫ ТУЛГАМДААД БАЙГАА САЛБАРАА хөл дээр нь босгоцгооё.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай ::: Соёмбо
0 # Гайхалтай ::: Соёмбо 2012-05-30 09:34
1.. Бид амьдарч байгаа АРДЧИЛСАН нийгмээ олонхийн засаглал гэж тодорхойлж үүндээ үнэмшдэг билээ. Үнэн хэрэг дээрээ энэ бол худлаа юм байна.

2..Гэтэл сайн муу ямар ч талаас нь авч үзсэн ямар ч нийгэм өөрөө тогтвортой оршихын тулд УХААЛАГ ХАРРИУЦЛАГАТАЙ цөөнхийн засаглал байхаас өөр ямар ч бололцоо байхгүй юм байна.

3..Цөөнхийн засаглал нь дотроо МУУ болон САЙН байж болох юм байна.

а.. Дийлэнх хэсгийнхээ сул тал дээр тоглож сул талыг нь улам бүр дэвэргэж ашиг хонжоо олох хэрэгсэл болгох МУУ хувилбар.

б.. Дийлэнх хэсгийнхээ сул талыг байнга таниулж түүнийг нь аль болох өдөөхгүй байж давуу тал дээр нь түшиглэж түүнийг нь урамшуулах САЙН хувилбар.

Бид муу хувилбарыг халж САЙН хувилбарыг хөгжүүлэх учиртай.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
according to Freud
0 # according to Freud 2012-05-30 10:57
Барууны урлагт "амьдарлын төлөөх тэмцэл, бэлгийн дур сонирхол" хоёроор хүний бүх үйл өдөөгдөж хийгддэг хэмээн түүний үзэлд бий.
Юмс болгонд хандах хүний үзэл бодол янз янз. Дээр нь хүмүүс олон. Ингээд бодхоор маш олон ертөнцүүд оршин байна. Дээр нь өмнө нь оршин байсан, ирээдүйд ч байна. Фройд байтугай олон үзлүүд байна дөө. Тэдний хольц нийлбэр хувилбарууд гэвэл тоолшгүй олон, сэтгэшгүй их.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
бясааны адис
0 # бясааны адис 2012-06-02 16:11
Ариун судруудыг буруугаар ашиглаж олон ардыг төөрөгдүүлж мөнгө олдог хүмүүс бүгд шашинд бүгж байдаг.

"Бурханы нэрийн өмнөөс..." гэж ирээд л аллага, хулгай дээрэм, хүчин, худал хуурмагаа үйлдэнэ. Тэгээд ч зогсохгүй бүгд л бие биенээсээ өрсөж адис тавих гэж зүтгэнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-06-02 16:17
Quoting бясааны адис:
Ариун судруудыг буруугаар ашиглаж олон ардыг төөрөгдүүлж мөнгө олдог хүмүүс бүгд шашинд бүгж байдаг.

"Бурханы нэрийн өмнөөс..." гэж ирээд л аллага, хулгай дээрэм, хүчин, худал хуурмагаа үйлдэнэ. Тэгээд ч зогсохгүй бүгд л бие биенээсээ өрсөж адис тавих гэж зүтгэнэ.

Та энэ кинонуудыг үзсэн үү, таны бичиж байгаагаас харвал санагдаж байгаагаараа их мэдэээд байх юм. :-) Сайн ойлгохгүй байгаа бол сэтгэгдэл заавал бичих шаардлага байхгүй шүү дээ. :sad: Харин ойлгоод тэгээд бусадтай хуваалцах чухал санаа байгаа бол өөр хэрэг ээ. :roll:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
би буюу минийх гэх
0 # би буюу минийх гэх 2012-06-05 07:19
барууныхан энэ бүх үзлүүдээ дамжин өнгөрөөд, дээр нь мэдээж багаасаа Библиэр хүмүүжнэ, бүтэн сайнд сүм явна гм, тэгээд бүддийн шашинд ирснээ ярьдаг. 60-70-аад онд коммунизм баруунд моодонд орж, хиппи болсон залуучууд йог бясалгал дорнын гүн ухаан сонирхож, амьдралын утга учирыг хайжээ. Эдгээр барууныхнаас манайд ирсэн нь ч цөөнгүй.
Хорвоо Дэлхийг өөрчилж мэдээж барахгүй. Энд өөрийгөө өөрчлөх тухай хэлэх гээд байна л даа. Түүний тулд сэтгэлийг таних. Ганц зүүд хэмээх сэтгэлийн тухайд Фройдод энэ нь гүйцэд тайлбарлаагүй байдаг гэдэг. Хангалттай биш. Игээд ганц зүүдээр хөөгөөд явлаа гэхэд хамгийн төгс тайлбар тэр Бүддийн номонд л байгаа юмуу даа гэмээр. Би шашин гэдэг байгууллагын тухай яриагүй шүү. Мөн Библи Коранд бий биз.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
би буюу минийх гэх
0 # би буюу минийх гэх 2012-06-05 07:21
Бүддийн номонд 84 мянган сэтгэлийн тухай хэлсэн байдаг гэнэ. 84 мянган сэтгэлийн төлөв байдал юм болов уу. Түүн дотор зүүд багтдаг. Үүнийг сэтгэлийн нэг хэлбэр гэж үзэж байна.
Өрнийн шинжлэх ухаанд байгаагийн тухай, адгууслаг шинж гээд дээрхи кинонд яриад байнаа даа. Бүддийн сургаальд дээрх 84-ийн гол цөм нисванисыг арилгахын тухайтад айлдсан байдагаа. Дотооддоо хандах өөрийн шинжлэл. Нэг хүн дээр, өөрөөр хэлбэл өөр дээрээ гүйцээхэд бусад нь амархан болдог байх л даа.
Гэгээрлийг үзэхүй чинь хүний адгууснаас ялгадаг гэдэгээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ego
0 # ego 2012-06-17 09:37
эгоизм амиа бодохуйн үзлээр нэг их хол явсангүй.
Бусдыг бодохуй нь өөрөө байх "цэцэн амиа бодохуй" гэж бас ярьдаг л юм.
Бидний орших хугацаанд ертөнц ер дээрдсэнгүй. Өчүүхэн ч сайжирсангүй.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Оюун
0 # Оюун 2017-07-22 12:23
Баярлалаа. Маш сонирхолтой кино юм. Монгол массын амьтаглаг инстиктыг нь ашиглаж оюунлаг ард түмэн болгочих тийм сэтгэл зүйч төрд гарч ирээсэй. Боломжгүй л байх л даа...... Мөрөөдсөн юмаа кккк.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх