tumor dees


Та хэр удаан хугацаагаар гар утас хэрэглэж байна вэ?

Гар утас, утасгүй интернэтийг ямар ч хугацаагаар хэрэглэх нь зарим талаараа хортой, гэвч энэхүү шинэ судалгаа нь гар утсыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний тархинд ямар их нөлөө үзүүлдгийг дэлгэн илчилсэн байна.

Щведийн Örebro Hospita-с явуулсан, саяхан хэвлэгдсэн энэ судалгаагаар 10 жил гар утас хэрэглэсний үр дүнд тархины хорт хавдар үүсэж газар авах эрсдэл дунджаар 290 хувиар нэмэгддэг болох нь тогтоогдсон байна. Мөн тархины хорт хавдрууд голдуу гар утсаа барьж ярьдаг толгойн тэр талд үүсэж хөгжиж байсан нь сонирхол татаж байгаа юм.

Гар утасны хэрэглээ 10 жилийн өмнөөс л асар ихээр нэмэгдсэн ба иймээс хамгийн сүүлийн үеийн үр дүнгүүд бүүр ч их эрсдлийг харуулж байгаа гэдгийг сайн ойлгох нь чухал юм. Үүнээс гадна гар утсыг “идэвхгүй” хэрэглэж эрсдэлд өртөх улам бүр өсөж байна – одоо нийтийн тээврийн унаанууд, гуанз кафе зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудад та хэдэн зуун гар утасны цахилгаан соронзон сөрөг нөлөөлөлд хүчтэй нэрвэгдэж байдаг юм.

Өөр нэг гол хүчин зүйл бол 10 жилийн өмнө одоогийнхоос хамаагүй цөөн тооны хүүхэд гар утас хэрэглэдэг байсан билээ. Харин одоо бол маш олон хүүхэд өдөржингөө гар утсаараа тоглож бие биендээ мессеж илгээж мөн хоорондоо ярилцаж байх болсон нь асар их эрсдлийг дагуулж байна.

Өсөж өндийж байгаа хүүхэд залуучуудын эмзэг бие эрхтэн нь гар утасны цацрагийн ийм сөрөг нөлөөнд хамгийн их өртөмтгий эмзэг эрсдэлтэй байдаг гэдэг нь аль эрт нэгэнт тогтоосон бодит үнэн бөгөөд бас үүний нөлөөгөөр бүүр бага наснаасаа эхлэн тэдний ярьж хэлэх, сэтгэн бодох, цээжилж тогтоох зэрэг олон чадварууд муу сул хөгждөг гэдгийг хөдөлшгүй бодит баримтуудаар баталсан байдгийг байнга санаж яваарай.

Мөн гар утаснаас хүний нүдэнд харагдахгүй боловч байнга цацарч байдаг цахилгаан соронзон цацраг нь хүний уураг тархийг гэмтээж өөрчилдөг гэдэг нь тогтоогдсон бөгөөд харин чухам яг яаж өөрчлөгддөг, ямар урхаг үр дагавруудтай болох нь одоо хэр нь ойлгомжгүй, судлагдсаар байгаа.

Энэ нь өөрөөр хэлбэл, бүх дэлхий дахин нийтээрээ газар сайгүй гар утас хэрэглэх болсон нь цаад мөн чанартаа бол асар том биологийн туршилт мөн бөгөөд харин бид нар энэ туршилтынх нь “туулайнууд, хархууд” нь болчхоод байгаагаа мэдэхгүй байгаа юм.

Яг жинхэнэ тэр үр дагавруудыг нь нэгэнт гарч эхлэхээр нь хүмүүс сая олж мэдэх биз ээ. Гэвч олон олон хүмүүсийн хувьд нэгэнт хожимдсон гэмшил байх болно! Эдгээр судалгаануудын үр дүнгүүдээс харах юм бол ойрын жилүүдэд уураг тархины гэмтлүүд болон хорт хавдрын тохиолдлууд огцом нэмэгдэх давалгааг хүлээж болно оо гэсэн үг юм.

Мэдээжийн хэрэг, та бүхэн мэдэж байгаа, өөрийгөө гар утасны энэ хорт цацрагаас хамгаалах хамгийн сайн арга бол түүнийг ОГТ хэрэглэхгүй байх явдал юм. Зарим хүмүүсийн хувьд ажлын хувьд гар утасгүй байх боломжгүй бол энэ хорыг бага ч гэсэн багасгах зарим нэг аргууд:

  • Гар утсаа толгой тархинаасаа хол барьж чанга яригчийг нь аль болох хэрэглэж байх
  • Шөнөдөө заавал унтрааж байх мөн хэрэглэхгүй үедээ унтрааж занших
  • Бүр унтраах боломжгүй бол “нисэх онгоцонд” гэдэг горим дээр нь тавьж байх
  • Гар утасны зах зээл дээр маш их хуурамч утаснууд байдаг. Тусгай шалгалтанд тэнцээгүй "ХЯТАД" гар утсуудыг маш ихээр оруулж ирсэн байгааг санаж яваарай.

Жич: Гэхдээ БҮҮР хэрэглэхгүй байх нь хамгийн сайн үр дүнтэй арга гэдгийг мөн бид болон бидний урьд үеийнхэн гар утас хэрэглэхгүй болсоор ирснийг бас мартаж болохгүй биз ээ.

Судалгаагаар дийлэнх хүмүүс өдөртөө дунджаар 10-12хон минут ярьдаг, 2-4 мессеж илгээдэг байна. Зөвхөн ийм өчүүхэн шалтгааны төлөө бүтэн өдөржин шөнөжингөө хорт цацрагийн нөлөөн доор байх нь эрүүл ухаантай хүний ажил мөн үү?

2012.9.14


Эх сурвалж (англи хэл дээр):

http://www.activistpost.com/2012/09/study-290-increased-risk-of-brain-tumor.html

Болгоомжилцгоо! Гар утасны гамшигт нөлөөнөөс өөрсдийгөө болон хүүхдүүдээ хамгаалцгаа!

/ Та бүхний мөнгийг "сааж" байсан цагт гар утас аюулгүй гэж тархийг тань угаасаар байх болно оо! /

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

... Ямар ч аргаар хамаагүй мөнгө хийх /үүнийгээ бизнес гэдэг ойлгомжгүй, харийн үгээр ичингүйрэн халхавчилдаг/ үзэл суртал - капитализмын хамгийн гол нөөц, ашиг хонжооны эх үүсвэр бол тэнэгдүү сүрэг хүмүүс гэдгийг байнга санаж яв!

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заавал заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя

 

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)