МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

rewr hum hist

ДЭЛХИЙН ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭХИЙГ ХОРИГЛОСОН АРХЕОЛОГИЙН ОЛДВОРУУД:
ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРЛЫН ТУХАЙ "НУУЦУУД"-ЫГ ИЛЧЛЭХ - ХҮН ТӨРӨЛХТНИЙ
ТҮҮХИЙГ ШИНЭЭР БИЧИХ ЁСТОЙ

 

Оригинал нэр: The Mysterious Origins of Man -Rewriting Human History
Нэр: Хүний үүсэл гарлын тухай нууцууд - Хүн төрөлхтний шинэ түүх
Гарсан он: 2006
Бүтээсэн: АНУ
Жанр: Шинжлэх ухааны тайлбартай баримтат кино
Найруулагч: Билл Коут
Оролцсон: Энэ киног тайлбарлан хөтлөх Чарльтон Хестон, Майкл Кремо, Ричард Томпсон, Джейн Макентайер, Ричард Мильтон ба бусад судлаачид эрдэмтэд

Киноны тухай товчхон:

Энэ баримтат кинонд хомо-сапиенс буюу оюун ухаант хүн манай гариг дээр хэдэн зуун мянга цаашилбал олон сая жилүүдийн өмнө ч амьдарч байсныг гэрчлэх археологийн олон олон баримт нотолгоонууд байдаг тухай өгүүлдэг.

Энэ баримтат кинонд “Манай энэ Дэлхий нэртэй гариг дээр оюун ухаант хүмүүс 500-аад сая жилийн өмнө амьдарч байсан байна” гэж америк эрдэмтэн, Археологчдын дэлхийн холбооны гишүүн, “Хориглосон археологи” болон “Хүн төрөлхтний тухай бидний мэдэхгүй түүх” нэртэй алдартай номуудыг хамтран бичсэн доктор Майкл Кремо баталж байна. Хомо-сапиенс буюу оюун ухаант хүн манай гариг дээр хэдэн зуун мянга цаашилбал олон сая жилүүдийн өмнө ч амьдарч байсныг гэрчлэх археологийн олон олон баримт нотолгоонууд илэрсээр байгаа хэдий ч Английн байгаль судлаач Чарльз Дарвины дэвшүүлсэн хүний үүслийн эволюцийн онол гэгчийг нь няцааж байгаа, Хүнийг амьтантай нэг гарал үүсэлтэй гэж мэлздэг энэхүү харгис онолынх нь цаад чивэлт зорилгод нь таарч тохирохгүй байгаа археологийн олон чухал олдворуудыг өнөөгийн "албан ёсны шинжлэх ухаан" гэгч дэлхийн олон нийтээс нууцалж байдаг ажээ. Дарвины онолыг бут ниргэсэн ийм олдворууд улам олноороо илэрсээр байхад энэ тухай Өрнөдийн санхүүгийн элит бүлэглэлийн халаасны “эрдэмтэд” нь 200 жилийн турш дув дуугүй амаа хамхиж байгааг, ийм олон хөдлөшгүй баримт нотооллгоонууд байсаар байгааг мэдэхгүй царайлж мэлзэж байгааг эсвэл зориуд “мартчихаад” байгааг энэ баримтат кинонд үзүүлж байна.

Шударга үнэнч цөөн хэдхэн эрдэмтэн судлаачид ийнхүү урт удаан хугацаанд дэлхийн олон нийтээс нууцалсаар байгаа эдгээр олдворуудыг, мөн эртний хүмүүсийн араг ясны олон тооны үлдэгдлүүдийг үзүүлж үзэгч бид бүхнийг хүн төрөлхтний үүсэл гарлын тухай бидний толгой тархинд суулгасан байгаа хэвшмэл "ойлголт төсөөллүүдээ" эргэн харахыг мөн өнөөгийн албан ёсны гэгч шинжлэх ухааны өөрийнх нь одоогийн иймэрхүү хоёр нүүрт "арга барилуудыг" нь ч гэсэн анзаарахыг, ер нь шинжлэх ухааны гэсэн бүх зүйлд хөдлөшгүй баталгаа нотолгоогүйгээр үнэн гэж хүлээн авахгүй уриалж байна. Дээрхи номуудыг хамтран бичсэн энэ эрдэмтэд өнөөдөр түгээмэл болгосон, хүмүүсийн тархинд зориуд суулгаж өгсөн тэр онолуудад нь таарч тохирохгүй байгаа бодит баримт нотолгоонуудыг олон нийтээс нууцлаж байдгийг нь илчлэн нэрлэсэн “мэдлэгийн цензур” гэдэг ойлголт-нэр томъёог шинээр оруулж ирж өнөөгийн албан ёсны гэгч шинжлэх ухаанд одоо ийм байдал бүх салбарт хавтгай байгааг анхааруулж байна.

/ үүнд өнөөгийн барууны загварын либерал ардчилал, үл үзэгдэгч гартай чөлөөт зах зээл мэтийн онолууд юуны өмнө хамаарна!!!/

Доктор Ричард Томпсон, “Хориглосон археологи” номыг хамтран бичсэн:

“Бидний энэ номондоо үзүүлж байгаа үндсэн баримт нотолгоонууд нь орчин үеийн анатомийн хэлбэртэй хүний дээд өвөг олон сая жилийн өмнө! амьдарч байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм. Ер нь аливаа чухал олдворуудыг урьд өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдэж байсан бүх зүйлтэй харьцуулан судалдаг. Гэвч эдгээр олдворуудаар батлагдаж байгаа тэр эртний хүмүүс бидний мэдэх нөгөө Дарвины онолд нь таарч тохирохгүй байгаа учир энэ бүх зүйлийг огт хайхрахгүй орхиж тэр байтугай олон нийтээс нууцалж ирсэн байдаг. Өнөөгийн өрнөдийн эрдэмтэд судлаачдыг өөр үзэл баримтлалд, өөр онолуудад, судалгааны өөр түвшинд сургадаггүй, энэ бүхнийг эрдэмтдийн хүрээнд хэлэлцдэг ч үгүй юм аа гэж энэ баримтат кинонд өгүүлж байна. Бүр өнөөгийн их дээд сургуулийн багш нарт ч энэ тухай огт мэдээлдэггүй ажээ..."Тэдний албан ёсны гэгч тэр онолтой харшилж байгаа бүх мэдээллийг хааж боох замаар – шинжлэх ухааны шинэ мэдээллүүдийг цензурдэн шүүн замаар нийгэм олон нийт дэлхий дахинг хуурч мэхлэж байдаг юм даа” гэж ярьж байна...

1880 онд геологч Джейси Уинни Калифорни муж улсын нутагт 300 футын гүнд алт хайж байсан уурхайчдийн гаргаж ирсэн хүний гараар бүтээгдсэн олон эд зүйлсийг судлаад эдгээр олдворууд нь 55 сая жилийн өмнөх хөрсний давхаргаас гарсан гэдгийг нь тогтоосон байна.

“Хориглосон археологи” номыг хамтран бичсэн Майкл Кремо:

“Сүүлийн 150 жилийн турш археологчид маш олон баримт нотолгоонуудыг олж илрүүлж байсны хирээр харин эдгээрийг дээд удирдлагаас нь улам бүр дарж олон нийтээс нууцалж байсан юм”.

Виржинийн геологч Джейн Макентайер:

1966 оны зун Мексикт чулуун зэвсгийн бүхэл бүтэн цуглуулгыг олж нээсэн юм. Эдгээр чулуун зэвсгийн насыг радиометрийн аргаар уран ба церконийн задралын үндсэн дээр тогтооход хоёулаа 50 мянган жил орчим гэж адилхан үр дүнд хүргэсэн юм. Энэ баримт бол урьд өмнөх Дарвины бүх онолыг бут ниргэж байсан. Гэвч чухамдаа үүнийг л олон нийтэд мэдээлэх гэсэн оролдлого минь дээд удирдлагын цензуртай тулгарч эцсийн эцэст миний өөрийн эрдэм шинжилгээний ажил, цаашдын бүх ирээдүйг минь үгүй хийж орхисон юм даа”. Доктор Макентайерын энэхүү судалгааны ажлыг, түүний судалгааны ажлын цаашдын бүх санхүүжилтийг нь дээрээс нь нэгмөсөн зогсоон хаасан байна...

Карл Бау, антропологч:

“Би өөрийн багтай хамт малталт хийж байгаад 80 дюймын динозаврын мөр олн ба яг хажууд нь 16 дюймын хүний хөлийн 12 ширхэг мөр байгааг олж илрүүлээд бид үнэхээр алмайрсан. Алхаа хоорондын зай, улны мөрийн судалгаа нь эдгээр мөр нь хоёр хөл дээрээ босоо явж байсан хүний мөр гэдгийг эргэлзэх юмгүй тогтоосон. Гэвч бидний энэ нээлтийг нууцалж "жуулчдыг татах гэсэн нэг арга" гэж сонинд зарлаад өнгөрсөн дөө”.

Тэндээс бас хүний хурууны чулуужсан нэг хэсгийг олж рентгенд харахад доторхи ясны хэлбэр нь хүнийх гэдгийг нь хөдлөшгүй баталсан байна. Энэ олдворууд олдсон хөрс нь ойролцоогоор 130 сая жилийн өмнөх давхарга байсан ажээ.

Англи хэл дээр:

Орос хэл дээр:

Эволюцийн онол гэгчийг анх зохиож гаргаж ирсэн газар бол Англи билээ. Английн чинээлэг гэр бүлээс гаралтай, ямар ч тусгай боловсролгүйгээр хожим өөрийгөө байгаль судлаач гэж нэрлэх болсон Чарльз Дарвины дэвшүүлсэн нэг таамаглал - төсөөлөл болох эволюцийн онол-оор бол энгийн амьд организмууд нь урт удаан хугацааны турш тохиолдлын шалтгаант өөрчлөлтүүдийн үр дүнд улам илүү боловсронгуй организмууд болон хөгжсөн байна гэдэг төсөөлөл юм. Жишээлбэл, 5 сая жилийн турш нэг эст бичил биет оюун ухаант хүн болтлоо ийм замаар хөгжсөн гэх мэт ?!

Одоо хүний үүсэл гарлын тухай Дарвины энэ онолыг хаа сайгүй давамгайлах онол болгосон байгаа. Харин энэ үзэл баримтлалын нийгмийн нэг үр дагавар нь хэн илүү хүчтэй, аргатай зальтай нь, ёс суртахуунгүй "ажил хэрэгч" нь илүү давамгайлж байх ёстой гэдэг нийгмийн дарвинизм нэртэй либерал онол юм...

Доктор Ричард Мильтон:

“Миний ард байгаа энэ барилга бол Лондонд байрладаг Байгалийн шинжлэлийн музей юм. Гэхдээ энэ бол сүмийн барилгатай төстэй байгааг та бүхэн харж байгаа ба үнэхээр ч энэ музей бол Дарвины онолыг хамгаалдаг гол сүм нь юм. Энэ музейд байгаа бүх үзмэрүүд нь Дарвины нөгөө “хүн бол сармагчин өвөгтэй” гэдэг онолыг нь "батлах нотлон" хүмүүсийг үүндээ үнэмшүүлэхийн тулд зориудаар тохируулж янзалж цуглуулсан үзмэрүүд юм. Гэвч энэ бүхэн огтхон ч ийм биш юм! Хэдийгээр Дарвины энэхүү онолыг нь шинжлэх ухааны нотолгоо баримтуудаар үгүйсгэж байгаа өөр олон эрдэмтэн судлаадчдын баталгаа нотолгоонууд байгаа ч тэдгээрийг та бүхэн хаанаас ч олж үзэж чадахгүй ээ, учир нь тэдгээрийг аль ч музейд дэлгэн тавьдаггүй юм аа".

Боливи улс. 12 гаруй мянган жилийн тэртээх эртний нууцуудаар дүүрэн Ванако хот далайн түвшингээс 12 мянган метрийн дээр оршдог. Энэ хотын чулуун байгууламжуудын нэг чулууных нь жин 150 гаруй тонн байгаа юм. Энэ хотыг инкүүдийн эртний өвгүүд инженерийн маш өндөр түвшинд гайхалтай яв цав сайхан барьсан байгаа юм. Асар том чулуунуудын хооронд нь төмрөөр түгжээ цутгаж холбож байсан ажээ. Энэ бүхнийг хийхдээ төмрийг хайлуулсан төлөв байдалд байнга барьж чадаж байсан нь тэр үеийн хүрсэн байсан техникийн агуу ололт амжилтуудыг илтгэж байгаа юм... Үүнээс цааш өчнөөн олон баримт нотолгоонууд байдгийг энэ киноноос үзэж ойлгоорой!

"Мянга сонссноос нэг удаа ч нүдээрээ үз" гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн билээ.

Ийм олон олон хөдлөшгүй баримт нотолгоонууд, өнөөгийн манай нийгэмд бүрэлдсэн байгаа нөхцөл байдлыг анхааралтай эргэцүүлэн шүүн тунгааж бодох юм бол хомо-сапиенс - Оюун ухаант Хүнийг заавал сармагчинтай холбох ямар эрх ашиг хэнд байгааг, өнөөгийн хүн төрөлхтөнг "нийгмийн амьтад" гэж нэрлэж жирийн хүмүүстэй яг амьтадтай харьцаж байгаа мэт харьцаж тэдэнд хандаж байгаа нь ямар үзэл санаа баримтлал дээр үндэслэсэн байгааг, хүний нийгмийн олонхийг зориуд башир аргуудаар санаатайгаар ажилгүйдэл ядуурал гуйланчлал, гай зовлонд унагаж байгаагаа "байгалийн - нийгмийн - шалгарал" гэгч үрүү түлхэж байгаа нь ямар онол үзэл баримтлалд тулгуурлаж байгааг АНЗААРЧ АНХААРАЛДАА АВАХ цаг болсныг, хүмүүст "генийн өөрчлөлтэй, химийн хорт хольцтой" хүнс хоолыг тулгаж эрүүл мэндийг нь бусниулж байгаад дараа нь "эмчилж байна" гэж мөнгө хөрөнгийг нь сааж байгаа нь, өнөөгийн "хялбаршуулсан" мэдээлэл боловсролоор хүний оюун ухаан, мэдлэг чадавхийг ньмохоож эцэст нь Монгол улс нийгмийг мөхөлд аажмаар түлхэж байгаа ийм ашиг сонирхол чухам ХЭНД байгаа вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байгаа юм ..?!

Жич:

1. Дарвин дээрх номондоо хүнийг яг бич сармагчин өвөгтэй гэж зүтгээгүй ба харин байгалийн амьд организмууд хувиран өөрчлөгдөж хөгжиж ирсэн байж болох юм гэдэг нэгэн онол-таамаглалыг дэвшүүлсэнюм. Харин үүнийг нь XV зуунаас боолын худалдаа, харгис колоничлол, хар тамхины наймаа, мөнгө хүүлэлтээс баяжиж ирсэн Их Британийн дээдсийн хүрээнийхэн XIX зууны сүүлчээс өөрсдийн зүтгүүлж байсан энэ материалч капиталист үзэл баримтлалаа зөвтгөж байх <<шинжлэх ухааны>> онол болгон ашиглах болсон байна.

2. Дарвин насан эцэслэхийнхээ өмнө өөрийн энэ онолоос татгалзсан гэдэг. Гэвч түүний энэ онол таамаглал төсөөлөл нь одоо бол шинжлэх ухаанаас хол, огт өөр зорилго, хүсэл тачаалтай хүмүүсийн хувьд үзэл суртлын нэг зэвсэг нь болсон байсан юм.

3. Мальтусын мөн Дарвины эдгээр онолууд бол троцкист коммунизмын үзэл суртал мөн нийгмийн олонхийг нарийн башир аргуудаар мөлжиж шулж байхад үндэслэсэн неолибералч капиталист үзэл суртлынх нь тулгын чулуунуудын нэг юм...

4. Аливаа зүйлд сургаар итгэж найдаж "хальт сонссоноороо, ингэж ойлгосноороо" бодож төсөөлж ярьж амьдрах нь өнөөгийн маш олон муу зүйлүүдийг хойноосоо дагуулж байна. Харин үүний оронд олж уншиж үзэж судалж шүүн тунгааж эргэцүүлж бодож заавал бодит баримт нотолгоог шаардаж байх ньухаалаг хүмүүний нэг шинж гэж суут ухаантнууд эртнээс нааш сургаж ирсэн байдгийг санахад илүүдэхгүй буй заа...

5. Энэ бүх харийн үзэл суртал, явуулгын ээлжит нэг золиосууд нь болоод байгаа бид бүхэн энэ бүхийг нь мэдэхгүй, анзаарахгүй гэнэн "цагаанаараа" байгаа нь тэд хичнээн нарийн арга ажиллагаатай болохыг дахин баталж байгаа хэрэг юм.

Та бүхэн юу гэж бодож байна, сэтгэгдлээ үлдээхээ мартуузай...


 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

админ
0 # админ 2012-05-26 17:33
Quoting Itgel.A:
What is your view regarding origin of human?

1.Хүн төрөлхтөн үүнээс өөр маш олон зүйлийн учрыг олж чадаагүй байгаа биз дээ. Энэ бүхэнд шинжлэх ухааны түвшин хараахан хүрээгүй байгаа гэдэг. Гэхдээ энэ чиглэлд маш олон янзын онол таамаглал төсөөллүүд дэвшүүлж судалгаануудыг хйиж байгаа.
2.Өнөөгийн түвшинд хамгийн гол нь оюун ухаант хүн бич сармагчинаас үүсээгүй болох нь маш олон баримт нотолгоо олдворуудаас улам тодорхой болж ирж байгаа.
3.Яг энэ, хүн хаанаас үүссэн гэдгийг баталж чадаагүй байдлыг нь ашиглаж шал өөр зорилготой хулхи онолуудыг гаргаж хүний нийгмийн тархийг угаах дарлах мөлжих мөн бусад зүйлд зэвсэг хэрэгсэл болгож байгааг анзаарах нь илүү чухал юм.
4. Асуудлын голыг, өнөө үед хамгийн чухал байгаа энэ өнцгийг нь олж харах нь илүү чухал биш гэж үү. Аль эсвэл энэ асуулт чинь илүү чухал юм уу ? :-)
5. Киног анхааралтай үзвэл олон зүйл ойлгогдох байх гэж найдаж байна. ;-)
6. Шууд няцаах боломжгүй байдал л худлаа санаанаасаа зохиосон хулхи зүйлийг үнэн болгодог гэж нацистын гол суртал ухуулагч Иозеф Гёббельс давтах дуртай байсан гэдэг !!!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
админ
0 # админ 2012-05-26 17:37
Quoting Itgel.A:
Also go to website: The Forbidden Archeology

This documentary's another name is The Forbidden Archeology :-)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
CREATION
0 # CREATION 2012-05-27 00:25
True Science strongly supports CREATION!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Copy Paste
0 # Copy Paste 2012-05-27 01:28
Mr. B. Batbayar - baabar plays it, even he is a "master" of it! Often time he manipulates the innocent "poor" people who have no ability.
Why you guys imitate him?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Solongo Chu
0 # Solongo Chu 2013-09-02 02:56
Би хувьдаа "хүн сармагчнаас үүссэн гэнээ" гэж 7 настайдаа сонсоод ч итгээгүй юм даг
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Баатар
0 # Баатар 2013-09-20 18:42
Quoting Solongo Chu:
Би хувьдаа "хүн сармагчнаас үүссэн гэнээ" гэж 7 настайдаа сонсоод ч итгээгүй юм даг

Би бүүр хүн сармагчингаас үүссэн тухай анх сонсоод л эргэлзэж байлаа.
Та нар ч гэсэн сайн бодоод, тунгаагаад үзээрэй. Хүн сармагчингаас үүссэн байх ямар ч боломжгүй, харин өөрийнхөө өвөг дээдсийг сармагчин байсан гэдэгтэй санал нэгдэж байгаа хүн/хүмүүс/ бол өөрийгөө, өөрийнхөө удам судрыг гутааж байгаагаа ойлгох болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
оюунаа
0 # оюунаа 2014-09-18 15:46
Хүн яг одоогийнхоороо, магадгүй бүүр илүү ухаалаг, соёлтой байсан гэж итгэдэг. Хүн сармагчингаас үүссэн гэдэгт итгэж байгаагүй, харин сонсоод өнгөрч байсан.Баярлалаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
тунгалаг
0 # тунгалаг 2014-09-20 10:50
энэ талаар маш нухацтай уншиж судлах хэрэгтэй юм. шинжлэх ухааны нээж чадаагүй юмс маш их байгаа гэдгийг сайн ойлгож байна. түүний хажуугаар зориуд зорилготой нуун дарагдуулсан нь бүүр ч их байгаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс