Дэлхийн хэмжээний үнэмлэхүй өндөр амжилт гаргасан тамирчид дунд ч допингийн төрлийн бэлдмэлийг байнга хэрэглэдэг тохиолдол байдаг байна. Ийм эм бэлдмэлүүдийг байнга хэрэглэдэг гэдэг нь нэгэнт ил болсон, өөрийн төрөлдөө үнэмлэхүй өндөр амжилт байнга гаргасаар ирсэн зарим тамирчдыг жишээ болгон аваад, тэднийг яг одоо WADA-гийн шийдвэрээр олон улсын тэмцээнүүдэд орох эрхийг нь хасахаар шийдсэн ОХУ-ын тамирчдын бие бялдартай харьцуулж харцгаая.
Хичнээн ч дасгал сургуулилалт хийгээд эмэгтэй хүний бие бялдар эрэгтэй хүнийх шиг том булчинлаг, хүчтэй болох биологийн ямар ч боломж байхгүйг энд тайлбарлах нь илүүц биз ээ...
1. Марит Бьёрген. Олимпын 8 удаагийн аварга, дэлхийн 18 удаагийн (+2 удаа роликтой цана) аварга (зөвхөн алтан медалийн тоо нь шүү!). Астма өвчнөөр хүндээр өвчилсөн гэдэг бөгөөд иймээс ЭМЧИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР маш хүчтэй допинг - СТЕРОИД хэрэглэдэг. Гүйлтийн цанын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг энэ эмэгтэй ОРОСЫН ЭСРЭГ ХОРИГИЙГ ТАЛАРХАН ДЭМЖИГЧ юм.
Тэгвэл түүний бие бялдрыг гүйлтийн цанын төрөлд олимпын хошой хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт ОХУ-ын тамирчин Юлия Сергеевна Белоруковагийнхтай харьцуулан харъя.
Допингоор бордсон энэ эмэгтэй эр хүнийх шиг хүчирхэг хоёр тулгуурт гарын булчинтай болсон байгааг анзаарна уу...
2. Симона Байлз. АНУ-ын гимнастикч, олимпын 4, дэлхийн 19 удаагийн аварга! Багаасаа "Анхаарал болон идэвхжил дутмагжих синдром" буюу Америкт маш элбэг "оношлогддог" ADHD өвчтэйн улмаас хориотой ДОПИНГ бэлдмэлүүдийг АЛБАН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР (хэн яагаад юунд үндэслэж допинг хэрэглэхийг зөвшөөрснийг хэн ч мэдэхгүй), "эмчилгээний журмаар" хэрэглэдэг гэж мэлздэг. Мөн л тэрбээр "цэвэр, шударга" спортын төлөө зогсогч.
Түүний бие бялдрыг түүнтэй хүчтэй өрсөлдөгч олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга, европын 5 удаагийн аварга (энэхүү 3 тэмцээнээс нийт 31 медаль хүртсэн) ОХУ-ын гимнастикч Алия Фархатовна Мустафинагийнхтай харьцуулан харъя:
Хэдийгээр энэ хоёр эмэгтэй ойролцоо хугацаагаар, адилхан ачаалалтай нэг спортын төрлөөр хичээллэсэн хэдий ч допинг эмэгтэй хүний бие бялдрыг эр хүнийх шиг болгосон байгааг харцгаая.
3. Серена Уильямс. Олимпын 4 удаагийн аварга, газрын теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Их Дуулгын цувралуудад ганцаарчилсан төрөлд 23 удаа (энэ төрөлдөө түүхэн дээд амжилт!), хосын төрөлд 14 удаа түрүүлсэн. Бас байнгын өвчний улмаас, бас л WADA-гийн албан ёсны зөвшөөрлөөр(?!!) оксикодон, гидроморфон, преднизон, преднизолон болон метилпреднизолон зэрэг хориотой допинг бэлдмэлүүдийг байнга хэрэглэдэг.
Түүний бие бялдрыг нэгэн үе түүнтэй маш хүчтэй өрсөлдөж явсан олимпын мөнгөн медальт, Их дуулгын цуврал тэмцээнүүдийн 5 удаагийн аварга, ОХУ-ын теннисчин Мария Юрьевна Шараповагийнхтай харьцуулан харвал:
Яагаад Барууны энэхүү үнэмлэхүй аваргууд маань бусдаасаа (жишээ нь энд харьцуулсан ОХУ-ын) дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчдаасаа бие бялдрын хувьд ийм их эрс (яг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биеийн ялгаа шиг) ялгаатай байна вэ? Учир нь тэд допингийн төрлийн эм бэлдмэлүүдийг байнга албан ёсны зөвшөөрөлтэй хэрэглэдэг гэдгийг сая хэлсэн. Допинг гэдэг нь товчхондоо бие махбодийн болон сэтгэцийн үйл ажиллагааг түр хугацаанд маш хүчтэй идэвхжүүлдэг үйлчилгээтэй ХИМИЙН бодисууд юм.
Ихэнх төрлийн допинг нь булчингийн уургийн нийлэгжих явцыг зохиомлоор хүчтэй идэвхжүүлдэг тул энэ төрлийн бодис агуулсан аливаа эм, бэлдмэл, бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг тамирчдын булчин хэт хөгжиж томордог.
Допинг нь тамирчдын спортын үзүүлэлтийг зохиомлоор нэмэгдүүлэх арга тул мэдээж хориотой! Байнгын дасгал сургуулилалт, бие сэтгэлийн асар их тэсвэр тэвчээр, хүнд ачаалал, уйгагүй оролдлого, урт хугацаанд зарцуулсан хүч хөдөлмөрийнхөө үр дүнг харуулахаар тэмцээнд оролцож буй бусад цэвэр тамирчидтай тэдгээрийг өрсөлдүүлэх нь дэндүү шударга бус, яагаад ч байж боломгүй үзэгдэл юм.
Эдгээр хүмүүст допингийн төрөлд ордог эм бэлдмэл хэрэглэхийг өвчнийх нь улмаас зөвшөөрсөн байж болно, энэ бол тусдаа - өвчтөний хувийн асуудал. Энэ хүмүүс өвчтэй ч гэсэн спортоор хичээллэж болно, энэ бол мэдээж өөрсдийнх нь сонголтын асуудал. Харин барууны энэ тамирчид ямар нэг өвчтэй нь үнэн юм бол, тийм учраас допинг эмчийн зөвшөөрлөөр хэрэглэдэг юм бол МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН гэх ангилалд багтаж бусад эрүүл-допинг хэрэглэдэггүй цэвэр тамирчидтай өрсөлдөх ёстой гэж үү? Яагаад мэргэжлийн спортын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр - эрүүл мэндийн шалтгаанаар мэргэжлийн тамирчны ажлаас нь чөлөөлөхгүй байгаа вэ?
Зориуд! Ихэнхийнх нь өвчилсөн уг шалтгаан бол допинг удаан хэрэглэснийх юм. Алтан медаль, өндөр мөнгөн шагналын төлөө эрүүл мэнд, амь насыг нь зольсон, тэд өөрсдөө зөвшөөрсөн гэсэн үг. Эс бөгөөс спортод ямар нэг суурь өвчтэй хүнийг өндөр цалинтай мэргэжлийн тамирчнаар авна гэж үү? Бүүр Олимпод бэлдэнэ гэж үү? Бодоод үзэцгээ...
Ямар ч шалтгаантай байсан тамирчин хэрэв ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН Л БОЛ түүнийг ОЛИМП БОЛОН ОЛОН УЛСЫН, ЕР НЬ ЯМАР Ч УРАЛДААН ТЭМЦЭЭНД ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ.
Шударга тэмцээн уралдаан зөвхөн ийм нөхцөлд л байх боломжтой!
Гэхдээ энд зөвхөн "өвчний улмаас" допинг хэрэглэхийг “зөвшөөрсөн” ба хэрэглэдэг, ТЭГСЭН АТЛАА ОЛИМП гэх мэт дэлхийн хэмжээний том тэмцээнүүдэд медаль авсан Барууны тамирчдын жишээг авсан. Тэгвэл допингийн төрөлд албан ёсоор бүртгэгдсэн нэр бүхий бодисуудаас өөр шинэ бодис, агууламж бүхий эм бэлдмэлүүдийг Баруунд лабораторийн болон бусад аргаар маш их гаргаж авч тамирчдадаа хэрэглүүлдэг нь нууц биш болоод удаж буй. Тэдгээр бодисууд нь шинжилгээгээр огт илэрдэггүй ба допинг илрүүлэлтийн практикт одоо хэрэглэж буй арга, техник технологийн боломжинд "баригдахгүй" өндөр түвшинд хүрсэн гэсэн үг. Барууны тамирчдын хэт их зангирсан том булчин шөрмөс, хэвийн бус биеийн хөгжил үүнийг бэлхнээ харуулж байгаа!
Жич: Энэ бүхэн бидний мэдэхээс ч эрт эхэлжээ: Гитлерчүүд асар хүчтэй үйлчилгээтэй нэг төрлийн допингийг химийн аргаар гарган авч, цэргүүддээ тусгай даалгавар гүйцэтгүүлэх зорилгоор өгч байсан байдаг. Уг допингийг хэрэглэсэн цэрэг зөвхөн тэр даалгаврыг биелүүлээд үхдэг байсан байна. Учир нь маш хүчтэй допингийн нөлөөнд орж хордсоны улмаас хэд хоног юу ч иддэггүй мөн огт унтдаггүй болж, яг машин шиг зогсолтгүй ядарч цуцахыг мэдэхгүйгээр тушаалыг гүйцэтгээд л үхэж байжээ. АНУ-ын цэрэгт алба хаасан ихэнх хүмүүс халагдсаныхаа дараа яагаад амиа хорлох нь элбэг байдаг эсвэл гудамжны хар тамхичид болдгийн цаад учир ердөө энэ ажээ!
Барууныхны допингийн түүх ийм. Тиймээс Оросын хэдхэн нэр бүхий тамирчныг "допинг хэрэглэсэн" хэмээн буруутгаж ОХУ-ын бүх тамирчдын Олимпод оролцох эрхийг нь хасна гэдэг бол ЗОРИУД "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх хялгасыг харж байгаа" явдал бөгөөд ОХУ-ыг ямар ч аргаар хамаагүй харлуулж, нэр хүндийг нь гутаах гэсэн УЛСТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ БОХИР АРГА юм.
Бас нэг чухал асуудал бол аливаа тамирчин допинг хэрэглэсэн байвал тэр нь тухайн тамирчин болон дасгалжуулагчийн хувийн сахилга бат, хариуцлагын асуудал тул тухайн тамирчин, дасгалжуулагчид хувийн хариуцлага тооцон шийтгэж тэмцээн уралдаанаас хасах ёстой. Харин энэ шийтгэлийг бүхэл бүтэн нэг улсад хүлээлгэн, тэр улсын Олимпод оролцох эрхийг нь бүхлээр нь хасаж байгаа нь бусад тамирчдын нөр их бэлтгэл сургуулилалт урт хугацааны хичээл зүтгэл, ялангуяа барууныхны өөрсдийнх нь улиг домог болтол хашгичдаг нөгөө "хүний эрх" гээчид нь ноцтой халдаж буй хэрэг биш гэж үү?
Тамирчдын хувьд "спортод амжилт гаргах нас" гэдэг - шинжлэх ухаанаар тогтоогдсон хэдхэн жилийн оргил үе байдаг. Дөрвөн жилд ганцхан удаа болдог Олимпод оролцохоор хүчээ шавхан бэлтгэсэн тамирчин ийм шударга бус шалтгаанаар өнжихөд түүний "амжилт гаргах оргил үе" дараагийн Олимпын ээлж ирэхэд дууссан байж болно. Эсвэл өөр шинэ залуу "оргил үе дээрээ яваа" тамирчин түүний оронд сонгогдох болно. Үнэхээр шударга бус. Мөн МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧНЫ цалин хөлс, орлого, шагнал урамшуулал нь зөвхөн тухайн спортын салбарт гаргасан өөрийнх нь амжилтаас буюу Олимп, тив дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцож, чанар зэрэглэлээ ахиулж, медаль авч чадсан эсэхээс хамаардаг. Тиймээс ийм шударга бус шалтгаанаар Олимпоос хасах нь тухайн тамирчинд үзүүлж буй эдийн засгийн дарамт юм...
Тэгвэл допингод нэр холбогдоогүй Оросын бусад тамирчдад өөр сонголт байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна. "Байгаа" гэнэ ээ. Өөрийнхөө улсын далбааг мандуулж болохгүй - дайнд бууж өгсөн цэргүүд шиг цагаан туг барь гэнэ, өөрийнхөө улсын нэрийн өмнөөс биш - эх оронгүй золбин зуйгуул цагаач мэт юуны ч төлөө юм бүү мэд зүгээр л өрсөлд гэнэ, өөрийнхөө улсын ёслолын болон спортын дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй - хоригдол мэт "нейтрал" хувцсаар ижилсэх ёстой юм гэнэ. Энэ бол зүгээр л доромжлол юм. Тамирчдыг нэг бол эх орноосоо урва, нэг бол амжилтаасаа татгалз гэжээ.
Энэ зориудын өдөөн хатгалга, бохир аргаараа барууныхан ОХУ-ын удирдлагыг аль ч нөхцөлд хохиролтой шийдвэр гаргах "сонголтгүй сонголт" руу түлхэж байгаа юм. Олимпод оролцохоос бүрмөсөн татгалзвал тамирчдаа хохироосон хэрэг болно, оролцохыг нь зөвшөөрвөл улсаа доромжлохыг хүлцэн тэвчсэн хэрэг болно. Алийг нь ч сонгосон шүүмжлэлд өртөнө. Өөрөөр хэлбэл оросын тамирчид, багш дасгалжуулагчид дунд, цаашлаад олон нийтийн дунд үзэл бодлын талцал, зөрчил-хагарал үүсэх юм. WADA-гийн шийдвэр бол яг ийм байдалд хүргэх зорилготой.
Оросууд Олимпоос маш олон медаль авдаг. Гэвч энэ удаад ОХУ-ын тамирчид нэргүй төргүй "цагаан туг барьж" хэн ч биш юу ч биш мэт Олимпод оролцвол, авсан медаль нь, гаргасан амжилт нь ОХУ-ынх биш - эх орных нь биш, баярлах бахархах ялалт биш, зүгээр л нэг "золбин" медаль - металын өөдөс байх болно. Энэ бол сэтгэлзүйн дайны шалгарсан технологи.
Энэ бүх хаанаас нь ч харсан шударга үнэн байх зарчмыг илтээр зөрчсөн бохир технологийн цаана хэн зогсож байгаа, түүнээс хэн ашиг хүртэж байгааг олж мэдэхэд тийм ч хэцүү биш ээ!
Сэтгэгдлүүд