Covid19

 

Цуврал нийтлэлийн 1-р хэсэг

Өнөөдөр дэлхийн дахиныг нөмөрсөн үхлийн аюулт энэ вирусийг хэн анх зохиомлоор бүтээсэн тухай эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьж болох боллоо. Энэхүү олон зуун мянган хүний амь насыг нэгэнт авч одсон, дэлхийн улс орнуудад эдийн засгийн үлэмж хохирол учруулж байгаа энэ үхлийн вирусийг 2015 онд АНУсын нутаг дэвсгэр дээр америкийн 12 вирус судлаачид, БНХАУлсын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн 2 шинжээч, Швейцарын Цюрих хотын Биоэмгэг судлалын институтийн 1 эрдэмтэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг маш нууц нөхцөлд өндөр түвшний хамгаалалттай лабораторид бүтээж гарган авч туршиж бэлдэж байсан байна...

Энэ багийг АНУсын Техас мужийн Галвестоны үндэстний лабораторийн ахлах ажилтан, америкийн вирус судлаач, АНУсын хэд хэдэн их сургуулийн доцент Vineet D. Menachery гэгч толгойлж A SARS-like cluster of circulating bat coronaviruses буюу SARS төст коронавирусийг (SARS төст вирусийг сарьсан багваахайн үхлийн коронавирустэй холбон хүнд халдварлах чадавхтай болгон) гарган авсан байна. (Vineet D. Menachery-эрдэм шинжилгээний ажлуудыг үзэх)

Covid19 Vineet D.Menachery 1

Тэд SARS ханиадны вирустэй холбох замаар сарьсан багваахайн вирусийг хүнд халдварлах чадвартай болгож бүтээсэн хүнд асар аюултай үхлийн коронавирусийг зохион бүтээсэн тухайгаа Баруунд хамгийн их нэр хүндтэйд тооцогддог Nature Medicine сэтгүүлд 2015 оны 11 сарын 9-нд хэвлүүлж сайрхаж байсан аж. Эндээс англи хэлээр үзнэ үү!

Энэхүү нийтлэлийг бичсэн этгээдүүдийн хамгийн эхэнд уг багийн толгойлогч, америкийн вирусчин Vineet D. Menachery байгааг харж болно. Тус нийтлэлд тэд ингэж бичсэн байгаа:

Бид SARS-CoV2 цар тахлын вирусийн эргэх генетикийн системийг ашиглаж байгальд байдаггүй нэгэн төрлийн онцгой нийлмэл-вирусийг (химера вирус) гарган авч туршиж судалсан. Ингэж сарьсан багваахайн SHC014 вирусийг хулганад халдаан SARS-CoV цар тахлын ханиадны вирустэй нийлүүлбэл онцгой аюулт халдварын дэгдэлт үүсгэж болохыг тогтоолоо.

Энд та бүхэнд онцгойлон анхааруулахад сарьсан багваахай бие дотроо 17 төрлийн хүнд бол үхлийн вирус тээгч – олон вирусийн байгалийн контейнер гэдгийг дахин сануулъя! Амьтны нэг хэсэг генийг өөр амьтны өөр хэсэг генүүдтэй хольж олон янзаар нийлүүлж (рекомбинаци!) хэр аюултай-хортой үр дагавруудтай эсэхийг туршихыг генетикт эргүүлэн халдаах арга гэдэг.

Ийнхүү “судлаач” нэр зүүсэн АНУсын хөлсний эрдэмтдийн зохиомлоор гаргаж авсан энэ химера-нийлмэл вирус нь байгальд угаасаа огт байдаггүй вирус тул олон мянган жил энэ Гариг дээр амьдарч ирсэн Хүн ба амьтны дархлааны тогтолцоо түүнийг огт таньдаггүй-эсэргүүцдэггүй учраас нийт биеийн дархлаа нь эсэргүүцэж чадахгүй хүндэрсээр уушиг нь цэрэндээ битүүрч олонх тохиолдолд бүтэж үхэлд хүргэдэг. Бүүр тодорхой хэлбэл, энэ шинэ коронавирус нь хоёр эсвэл үүнээс ч олон вирусүүдийн нуклейн хүчлүүдийг нийлүүлэх замаар бүтээсэн зохиомол-нийлмэл-гибрид-рекомбинант вирус гэсэн үг юм.

Covid19 Vineet D.Menachery 2

 

АНУсын судлаач толгойлсон энэ багийн судалгааны нийтлэлд цааш нь ингэж бичсэн байгаа:

2b группийн вирусүүд хүний амьсгалын замын анхдагч эд эсүүд дотор маш амжилттай тархаж цааш SARS-CoV ханиадны цар тахлын халдварын штаммуудтай яг ижил титрүүдэд хүрч чадаж байгааг туршилтын үр дүнгүүд баталж байна. Үүнээс гадна амьд организмуудын дотор явуулсан туршилтууд маань энэхүү нийлмэл вирус нь сарьсан багваахайн уушгин дотор мэдэгдэхүйц өвчлөл үүсгэж цааш тархаж байгааг харуулж байна. Уушгины хэвийн бус ханиад буюу SARS уушгины үрэвслийн үүсгэгчүүдийг ашиглаж боловсруулсан дархлалын болон урьдчилан сэргийлэх өнөөгийн аргууд энэхүү вирусийн эсрэг төдийлөн үр дүнтэй бус байгааг харуулж байна: нэг клонын эсрэг биетүүд болон түүнчлэн вакцинууд энэхүү титэм төст уургийг ашигласан CoV халдварыг устгаж мөн үүнээс хамгаалж чадахгүй байгаа.

Эдгээр туршилтын үр дүнгүүдээ үндэслэж АНУсын судлаач Vineet D. Menachery-гийн толгойлсон уг багийнхан “vitro болон vito дотор найдвартай тархдаг” “халдвартай, бүрэн хэмжээний рекомбинант SHC014 үхлийн вирусийглабораторид гарган авсан байна!

Тэд уг нийтлэлдээ энэхүү асар аюултай вирус бүтээснээ зарлаж “даяарчлал нь [элдэв халдварт өвчин] дэлхий даяар маш хурдан тархах нөхцөлүүдийг бүрдүүлсэн энэ үед SARS-CoV нийлмэл вирусийг бүтээж байгалийн өөр өөр төрөл зүйлүүд буюу хүн-амьтдын хооронд амьсгалын замаар дамжин халдварладаг маш хүнд өвчлөлүүдийн эрин ирснийг зарлалаа” хэмээн “сайрхсан” байгаа.

Энэхүү нийтлэл бол өнөөгийн энэ нийлмэл-химера гибрид коронавирусийг анх АНУсын Галвестоны лабораторид гарган авсныг нотлох хөдөлшгүй баримт юм. Италийн шинжээч Беатриса Кавалли энэ бүхнийг баталж “Энэ лабораторийг АНУсын цэргийн яам Пентагон, Америкийн өвчлөлийг хянах ба урьдчилан сэргийлэх төв (CDC) болон бусад холбооны улсын агентлагууд санхүүжүүлж ирсэн ба мэдээжийн хэрэг америкийн биофарма үйлдвэрлэлийн хувийн аварга компаниуд ч үүнд багтаж байгаа” гэж бичиж байна. Эндээс үзнэ үү!

АНУсын Шампейне мужийн Иллинойсын Их сургуулийн профессор Фрэнсис Бойл 2015 оны 10-р сард Шинэ Зеландын мэдээллийн портал Scoop Nedia-д өгсөн ярилцлагадаа “Техас дахь Галвестоны лаборатори бол биологийн дайны зэвсэг болгон ашиглаж болох өвчлөл үүсгэгчдийг байгалиас болон дэлхийн өнцөг булан бүрээс эрэн хайх ажлыг эрхлэн явуулдаг, маш өндөр түвшний хамгаалалттай судалгааны нууц лаборатори юм” гэж мэдэгдсэн байна. Эндээс үзнэ үү!

“Тэд өөрсдөө Эбола вирустэй холбоотой ажил нь вакцин гарган авахтай холбоотой гэж ярьж байгаа ч яг энэ арга технологийг биологийн зэвсэгт ашиглаж болно шүү дээ. Яг Форт-Детрикст anthrax - сибирийн шарх өвчин үүсгэгч нянгийн аэрозол гарган авах гэж ажиллаж байсан шиг одоо Галвестон лаборатори Эбола вирусийг агаараар дамждаг болгохоор мөн ажиллаж байгаа. Биологийн дайны энэхүү аюулт агентыг ийнхүү аэрозоли болгож байгаа нь хүмүүст энэ үхлийн нянг амьсгалдаг агаараар нь дамжуулан хүргэх биологийн зэвсэг боловсруулж байгаа эхний шат нь юм” гэж цохон тэмдэглэж байжээ. (Эндээс үзнэ үү!) Энэ ярилцлагаас хойш ганцхан сарын дараа АНУсын судалгааны Nature Medicini сэтгүүлд дээрхэрдэмтдийн” нийтлэл гарч ирсэн юм.

Энэ нийтлэлийн авторуудын дунд хятадын профессор, Уханийн институтийн вирус судлаач Ши Чженли байгааг бид харж байна. “Чухамдаа энэ эмэгтэй Уханьд онош нь тодорхойгүй нэгэн төрлийн халдвар авсан хүмүүс нь энэхүү шинэ коронавирусаар өвчилсөн болохыг анх тогтоон оношилсон бөгөөд чухамдаа түүний удирдсан лабораторийн ажилтнууд шинэ коронавирусийн геномыг нь тодорхойлж дараа нь дэлхийн олон улсуудтай үр дүнгүүдээ хуваалцсанаар энэ өвчний эсрэг вакцин гаргаж авах мөн өвчилсөн эсэхийг шалгах тестүүд бүтээх одоогийн энэ ажлууд урьд өмнө байгаагүй хурдан шуурхай эхэлсэн юм” гэж ХНБГУын Deutsche Welle сэтгүүлд бичиж байна. (Эндээс үзнэ үү!)

Гэвч сүүлийн хэдэн долоо хоногийн турш Ши Чженли-г дэлхийн олон нийтийн сүлжээнүүдээр хүмүүс хараан зүхэж түүнийг лабораториос вирус алдсан гэж буруутгаж байгаа ч Ши Чженли “Би амь амьдралаараа тангараглая. Энэ вирус манай лабораторитой ямар ч холбоогүй ээ” гэж байгаа.

Хятадын энэ вирус судлаачийг ухвар мөчид бодгалиудаас хамгаалж амьтдаас хүнд дамждаг халдваруудтай холбоотой асуудлуудыг судалдаг АНУсын EcoHealth Alliance байгууллагын ерөнхийлөгч Питер Дасзак саяхан National Public Radio радио станцад ярилцлага өгөх үеэр хэлэхдээ хятадын тэр лабораториос коронавирусын нян алдагдсан тухай олон нийтийн сүлжээнүүд дээр өрнөж байгаа шуугианыг шал тэнэг хэрэг гэж нэрлэж би өөрөө Уханийн тэр лабораторид Ши Чженитэй хамт ажиллаж байсан, тэд нар SARS-CoV-2 вирусийн нянгуудтай угаасаа хамаагүй гэдгийг гэрчилж байгаа ажээ.

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.35 (53 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Ариун
+1 # Ариун 2020-05-02 08:28
Энэ аймшигт тахал анхнаасаа л хуний гараар бутээгдэж гэж эруул ухаантай хунд ойлгогдож байсан. Гэмт хэрэгтнуудийг тэнгэр ниргэг.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зочин
0 # Зочин 2020-05-02 13:08
Аймаар юм аа. Энэ цаг үед яаж амьдарнаа. Том лобарториуд тэгээд хүн дээр туршилт хийдгийн байх даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Энх
0 # Энх 2020-05-02 17:45
Угтаа бол жирийн иргэд шинжлэх ухааны туршилтын толоом болдог юм байна. Эдийн засагчид, бизнесменүүдийн мөнгөө өсгөх эх үүсвэр нь өвчлөл байдаг нь ч юу вэ дээ.Аймаар юм
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Банкны дансны дугаар:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс