1984 poster

Who controls the past controls the future
Who controls the present controls the past

Утгачилан орчуулбал:

Хэн өнөөгийн амьдралыг чинь бүрэн эрхшээлдээ оруулсан байгаа
Тэр ингэх л гэж өнгөрсөн түүхийг чинь гүтгэж "янзалсан" байгаа
Хэн өнгөрсөн түүхийг чинь мөн өнөөдрийг чинь сэм хянаж байгаа
Тэр ирээдүй үеийг чинь манкуурт боолоо болгохоор бэлдэж байгаа



Оригинал нэр: Nineteen Eighty-Four (1984)
Нэр: Мянга есөн зуун наян дөрвөн он
Жанр: антиутопи драм
Найруулагч: Майкл Редфорд
Дүрүүдэд: Ричард Бартон, Джон Херт, Кирилл Кьюсак, Сюзанна Гамильтон, Грегор Фишер, Джеймс Уолкер

Яг одоо дэлхийн хэвлэл мэдээллүүдээр АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдуард Сноудены хийсэн "Америкийн тусгай албад дэлхийн бүх хүмүүсийн емайл захиадал харилцаа, нийгмийн сүлжээнүүдийг байнга далдаас тагнаж хянаж хүмүүсийн хувийн мэдээлэл харьцааны эрхийг зөрчиж байдаг" гэсэн мэдэгдлийн талаар ид шуугиж олон орны улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд мөн жирийн олон хүмүүс үүнд гүнзгий эгдүүцэл зэвүүцлээ илэрхийлж байна...

Уг нь энэ киног Зөвлөлтийн тухай, социализмын тухай кино гэж ухуулж сурталчилж байсан хэдий ч энэ бол Барууны амьдралын бодит байдал ба ойрын ирээдүйг зөгнөсөн, тэдэнд өсч төрсөн мөн хэзээ ч соц/оронд очиж үзээгүй хүн бичсэн алдарт бүтээл билээ... Ам ажил хоёрын зөрүү, хоёр нүүртэй байх, хүний эрх эрх чөлөө ардчилал гэж хичнээн ухуулж сурталичлж байвч бодит байдал ямар байгаа тухай эргэцүүлэн бодож цааш нь уншиж үзэж бодож байж дүгнэлтээ хийнэ биз ээ.

Киноны тухай:

Өнөөгийн энэ "даяарчилсан эзлэгдсэн" дэлхий дээр ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл гэх мэт ойлголт төсөөлөл нь хэрэв хамгийн энгийн болхи ойлголт, хамгийн гэнэн ухамсарын түвшинд авч үзэх юм бол үнэхээрийн үнэн юм шиг, цорын ганц зөв арга мэт санагдаж байж болох юм. Гэсэн хэдий ч өдөр сар жил өнгөрөх тутам энэ бүхний цаад мөн чанар, далд зорилго нь нөгөө "бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө" гээд тунхаглаад байгаагаасаа шал өөр болох нь улам бүр ил тод болсоор байгаа билээ. Гэвч яг эдгээр хоосон башир уриа лозунгуудаар халхавчлан тусгаар тогтносон улс орон, ард түмнүүдийг эзлэн түрэмгийлж эрхшээлдээ оруулж тонон дээрэмдэх ажиллагаа явагдсаар байгааг нүдээ нээх юм бол чихээ онгойлох юм бол олж харахад төвөггүй байгаа...

Энэ бүх "Халуун", "Хүйтэн" дайн дажин, үй олон хүмүүсийн үхэл зовлон, эвдрэл сүйрэл, ажилгүйдэл боловсролгүйдэл, өлсгөлөн гуйланчлал, хагацал зовлон, цөхрөл бухимдлын цаад гол шалтгаан бол өнөөгийн дэлхийн бүх бүс нутаг, улс орнуудыг эрхшээлдээ оруулж нийгэм улстөр, санхүү - эдийн засгийг нь далдаас хянаж удирдаж байдаг, хэзээ ч сэм далд байхыг хичээсээр ирсэн, даяарчлалын нөхцөлд улс үндэстнүүдийг хэрсэн банк-санхүү, янз бүрийн хувийн сангууд, далд ажиллгаатай "буяны" байгууллагууд, үндэстэн дамжсан корпорациудын нэгдсэн нэгэн цул бүлэглэлээс олон арван жилийн турш явуулж ирсэн, одоо ч явуулсаар байгаа үйл ажиллагаа гэдгийг юуны өмнө нэг мөр сайн ойлгож авах хэрэгтэй...

Энэ бүхэн бол одоогийн манай зарим хүмүүсийн амьдралд хандах үндсэн хандлага нь болоод байгаа “таалагдах эсвэл таалагдахгүй" (?!) эсвэл "сонголт хийх” (үнэн хэрэг дээрээ бол сонголт жинхэнэ ёсоороо байхгүй!!!) гэх мэт цэвэр хийсвэр сэтгэл хөдлөлийн асуудал биш юм. Энэ бол харин хүний сэтгэл дотоод ухамсар, оюун ухааны асуудал мөн бөгөөд өнөөгийн бид цаашид ядаж энэ байдлаараа байж чадах уу, аль эсвэл бид цөмөөрөө сүйрлийн өмнө ирчихээд байна уу, бидний улс үндэстний хойч ирээдүй ямар байх бол, бид тусгаар улс шиг цаашид оршин тогтнож чадах уу, үр хойч үед маань ийм эрхийг энэ "даяар эзлэн түрэмгийлэгчид" үлдээх үү гэдэг асуудал бодиттой тулгараад байгаа юм.

Одоо дэлхийн олон улс орнуудад 2008 оны банк-санхүүгийн хямралаас үүссэн санхүү-эдийн засаг-нийгэм-улстөрийн тогтворгүй байдлууд улам бүр гүнзгийрч газар сайгүй эмх замбааргүй байдал газар авч, үнэн хэрэг дээрээ олон улс орнуудын тусгаар тогтнол алдагдаж Дэлхийн Шинэ Дэглэм (New World Order) гэгчийн эрхшээлд татагдан орсоор байна.

Биднийг элдвийн либерал - либератари суртлаар зориуд хагалан бутаргаж жижиглэж "хувь хүмүүсийн бөөгнөрөл" болгосон тул өнөөдөр олонхи хүмүүс тус тусдаа амин хувиа хичээн харийнхны сурталд тархиа угаалган алсаас харан суусаар байгаа. Гэвч бид бүхнийг, улс Эх орныг маань хавтгай хулхи ардчилал, ганцхан харийхан + эрх баригчдад л "чөлөөтэй" зах зээл, зөвхөн тэд нарын зориуд бичиж тулгасан хуулийн дарангуйллын дэглэм нөмрөн авсаар байгааг эрхбиш ойлгож байгаа байх гэж найдаж байна. Энэ бүхний эсрэг дэлхийн бусад улс орнууд, ард түмнүүд ч сэрж ухаарч тэмцэж эхлээд байгаа билээ...

Ийм нөхцөлд Джордж Оруэллын “1984” антиутопи роман, энэ зохиолоор бүтээсэн энэ киноны ач холбогдол улам өсч түүний урьдчилсан энэ сануулга нь харин ч цаг үеэ олж өнөөгийн хүмүүст эргэн тойрноо харж эргэцүүлэн бодож ухаарах цаг болсныг, түгшүүрийн харанга аль хэдийнэ дуугарч эхэлснийг дахин нэг удаа сануулах байх гэж найдаж байна.

Энэ романы тухай :

Английн антиутопич зохиолч Джордж Оруэлл энэ алдарт романаа дэлхийн II дайны дараа 1948 онд бичсэн ажээ. 1946 онд У. Черчилл англисакс улс гүрнүүд нэгдэж (дөнгөж сая 1945 онд фашист нацистуудын эсрэг дайнд хамтран ялалт байгуулсан, гэхдээ энэ аймшигт дайны хамгийн хүнд ачааг чухамдаа үүрч гарсан хамгийн их гарз хохирол амссан байсан ЗХУлс тэргүүтэй социалист улс орнуудын эсрэг) нийгмийн олонхийн сайн сайхны чиг баримжааг сонгосон орнуудын эсрэг Хүйтэн дайн зарласнаа мэдэгдсэн түүхтэй. Чухамдаа тэд эхлэж Төмөр хөшгөө буулгасан байсан яг тэр үед, өнгөрсөн энэ дайнд оролцож тэр бүх аймшгийг нүдээр үзэж энэ бүхний цаад учир шалтгаануудыг ойлгосон Джордж Оруэлл энэхүү алдарт романаа бичсэн билээ.

1984book

Тэрбээр хэдийгээр нэгэнт ингэж Барууны орнууд Хүйтэн дайн-аа эхэлсэн байсан үед тэндэхийн суртал ухуулгын машин "харгисдарангуйлал", "ард түмнүүдийн шорон", "коммунист дэглэм" гэх мэтээр үзэл суртлын шошго нааж цоллож байсан социалист систем-д хэзээ ч амьдарч үзээгүй, тэнд хэзээ ч очиж үзээгүй боловч харин энэхүү жинхэнэ хавтгай дарангуйллын нийгмийн тухай антиутоп романаа гэртээ - Лондонд сууж байгаад бичсэн юм. Энэ антиутопи-романыг тухайн үедээ төдийгүй түүний хойч үеийнхэн хэтэрхий их хэтрүүлэгүүд, аймшгуудаар дүүрэн байна гэж шүүмжилж байсан ажээ... Гэвч шударга судлаач эрдэмтдийн зүгээс харин ч эсрэгээр нь - Барууны орнуудын элит эрх баригчид нийгэм олон нийтээ чухамдаа "улааны аюул занал", "коммунистуудын занал", "Сталин" гэх мэт хоосон үлгэрүүдээрээ байнга айлган сүрдүүлж тэднээр бүр үзэн ядуулж байж дэлхийн бөмбөрцгийн энд тэнд өөрсдийнхөө хийж ирсэн дайн, булаан эзлэлтүүдээ зөвтгөж жирийн хүмүүсийг тийш нь өөрсдийнхөө ашиг хонжооны төлөө үхэл үрүү илгээж бусад ард түмнүүдийг цөлмөж байгааг сануулж ирсэн юм. Энэхүү романд жил ирэх бүр хүний нийгмийн эсрэг араатан шинж нь улам тодрон гарч ирж байсан ашиг хонжоог шүтсэн капиталист нийгмийн (1990 оноос хүчээр дэлхий дахины болгосон) улстөр, эдийн засгийн цаад мөн чанарын тухай, ирээдүйн үйл явдлыг алсаас харж зөгнөн бичсэн байсан ба өнөөгийн дэлхийн улс түмнүүдийн аж байдал, амьдрал дээр нэгэнт бодит байдал болсон байгаа олон асуудлуудыг маш онож олж харж урьдчилан сануулсан байсан бүтээл юм.

Ийм учраас "1984" роман бол одоог хүртэл дэлхийн олон улс орнуудын оюунлаг хэсгийн хүрээнд их уншдаг, тэр цагаас хойш шуугиан тарьсаар ирсэн алдарт роман билээ. Эрх чөлөөт хүний төлөө нийгэмд бол хэзээ ч байж болохооргүй зүйлүүдийн тухай өгүүлдэг энэ романд үнэн хэрэг дээрээ бидний өнөөгийн аж амьдралын, бид дотор нь одоо амьдарч байгаа манай энэ нэг туйлтай дэлхий дээр нэгэнт бодит байдал болчихоод байгаа олон зүйлүүдийг тэр үед урьдчилан хэлсэн байсан юм.

1984 fictious world map

Оруэлл энэ романдаа нэгэн дэлхий дахины тухай, төгс дарангуйллын дэглэм бүрэн ноёрхсон, маргаантай газар нутгийн төлөө байнгын эцэс төгсгөлгүй дайн дажин хийж байдаг 4 том хэт гүрнүүдэд хуваагдсан нэг дэлхий дахины тухай өгүүлдэг.

Энэхүү дэлхий дээрх хүн нэг бүрийг зөвхөн тоо цифрүүд (одоогийн иргэний ухаалаг үнэмлэх, регистрийн дугаарууд гэх мэт) болон хувиргасан, дарангуйлан захирагчдын зүгээс хувь хүний амьдралын бүх талыг далдаас байнга мөгшин мөрдөж (одоо хаа сайгүй болсон камер дурангууд, хувийн хамгаалалтын албууд гэх мэт) түүнийг аалзны шүлс шиг элдвийн хулхи зүйлсийн тороор бүрэн ороож (өнөөгийн хүүхэд залуусын хүмүүжил, мэдлэг боловсрол, интернэтийн олон нийтийн сүлжээнүүд, цөөн хэдхэн эздийн хувийн өмчийн мэдээллийн хэрэгслүүд гэх мэт) авч эрхшээл доороо үг дүүгүй бүрэн захирч байдаг болсон, хувь хүн нэг бүр мөн чанартаа бол энэхүү харгис дарангуйллын машин болгон хувиргасан төрийн машины нэг эрэг шураг төдий болгосон байдаг.

Энэ “хүн-эрэг шураг” түүнийг эзэд нь хэзээ ч ажлаас нь халж хоолноос нь салгаж золионд гаргахад бэлэн гэдгийг байнга мэдэрч үүнд нь ч бэлэн байдаг. Энэ романд хүн-эрэг шургийг юмыг аливаа юмыг өөрөөр харах бодож сэтгэх ч чадваргүй болгосон байдаг. Энэхүү бодгаль бол ТОМ АХ-ыгаа, НАМ-аа бүх зүрх сэтгэлээсээ үнэнчээр "хайрладаг" болгосон хүн-эрэг шураг, шатрын сул хүү юм. Тэр хүн-эрэг шураг тэднээс өөр үзэл бодолтой хүмүүс энэ дэлхий дээр амьдарч байгаа гэж зөвхөн бодохоос л тэднийг дайснуудаа, коммунистууд гэж үзэн ядаж байдаг ба цэргийн хүчээр далайлгаж дайран орж эзлэн авахад тэгээд тэнд өөрийн үнэт зүйлүүдээ тулгахад хэзээд бэлэн байдаг!

Яг ийм хавтгай дарангуйлал бүрэн ноёрхсон, бас тэгээд энэ системийн эрэг шургууд болсон байх тийм ирээдүй айсуй ирж яваа тухай хүн төрөлхтөнд урьдчилан сануулж байсан нь Оруэллийн энэ романы үндсэн үзэл санаа юм. Джордж Оруэллын энэ романы үнэхээр гайхалтай содон байдал нь тэрээр орчин үеийн "ардчилсан эрх чөлөөт" нийгмийн, одоо бол нэгэнт бодит байдал болон хувирч байгаа хамгийн чухал шинж чанаруудыг урьдчилан хэлсэнд оршиж байгаа юм. Тэр шинж чанаруудаас нь дурьдвал :

1. Түүхийг гуйвуулан өөрчилж бичих номлол: Оруэллийн энэ романд түүхийг "Чин үнэний яам" нь хариуцаж байдаг ба тэдний намын гол үзэл суртал, лозунгуудын нэг бол “Бичсэн бүх зүйл чин үнэнд нийцнэ” гэсэн уриа байдаг! Энэ нийгэмд нь хүмүүс юм уншихаа бараг больсон байдаг учир ямар ч ном гэх юм үлдээгүй зөвхөн богинохон ухуулах хуудсууд (мессажууд) л үлдсэн байдаг. Бодитой болж өнгөрсөн жинхэнэ түүхийн тухай өчүүхэн ч атугай үнэн баримт нотолгоог олоод үзчих бүх цаасан оригинал архивуудыг элдэв шалтгаар (түймэр!) байхгүй болгосон байдаг. Харин бодит жинхэнэ түүхийг зориудаар гуйвуулан гүтгэж бичүүлснийг албан ёсны түүх болгон өргөмжилсөн байдаг.Тэнд далд эздийнхээ захиалгаар зөвхөн тэдэнд хэрэгтэй байгаа дүгнэлтийг хүмүүсээр хийлгүүлэхийн тулд бодит түүхэн баримт нотолгоогуудаас "хэрэгтэй" гэснээ хагаслан авч худал цуу яриатай хольж хутгаж, харин хүмүүст мэдүүлэх хэрэггүй гэснээ ор тас “мартаж” устгасан байдаг. Ийм замаар энэхүү “албан ёсны түүх"-ийг бичиж эхлэхээс бүүр өмнө хийсэн “зөв дүгнэлтүүд”-дээ тохируулжтүүхийг эцэс төгсгөлгүй гуйвуулан олон нийтийн тархийг угааж байдаг. Энэ яам бүүр түүхэн баримт фактуудыг өөрсдийн үзэл сурталд тааруулж янзалж шинэчлэн бичих ажлыг хийж байдаг. Бодит байдал үнэн хэрэг дээрээ ямар байх нь хамаагүй гагцхүү энэ Чин үнэний яамны хөлсний үзэл сурталухуулагчдын бичсэн юм бүхэн, ТВ-ээр үзүүлсэн бүх кино, бүх жүжиг ер нь бүх юм “чин үнэнд” нийцнэ гэдэг нь эцэстээ ийм болгосон нийгмийн гол ойлголт төсөөлөл, уриа лозунгууд нь болон хувирсан байдаг.

2. Бодит статистик тоон баримтуудыг өөртөө тохируулан бичих номлол: Энэ яамны бас нэг гол ажил бол бодит байдлыг харуулж байгаа АЛИВАА статистик тоо мэдээллүүдийг тухайн үед дээд эздэд хэрэгтэй байгаа үзүүлэлтүүдээр (ДНБ, нэг хүнд оногдох ДНБ, инфляци гэх мэт бодит аж байдалтай төдийлөн холбоогүй үзүүлэлтүүд) сольж байх явдал байдаг. Эрэг шургууд болгосон хүмүүст бүх зүйл ялгаагүй, падгүй болгосон байдаг ба жирийн хүмүүс нь асар их өр зээл, хагас өлсгөлөн, гуйланчлалдаа бүүр дасчихсан байдаг. Харин дундаж анги болон “нам”-ын дээд боссууд нь нийгэм улстөр, эдийн засгийн тоо баримтуудыг “янзлаж” бичих сурталчлах ажлыг толгой дараалан хийж байдаг эрэг-шургууд нь болсон байдаг. Ийм зомбинууд нь сонингууд дээр бичиж байгаа, ТВ-ээр үзүүлж байгаа бүх зүйлүүдэд үнэхээр итгэчихсэн улайрчихсан байдаг. Учир нь ийм нийгэмд “Мэдлэггүй байх нь хүч”гэдэг лозунг хавтгай тархаж хүмүүс, ялангуяа залуу үеийнх нь сэтгэл оюуныг нь бүүр эзэмдэн авсан байдаг.

3. Газар сайгүй хавтгай далд хяналт нэвтрүүлэх номлол: Энэ нийгэмд айл гэр бүл бүрийн ТВ-ийн дэлгэц, гудамжинд тэнд далд суулгасан камерууд, албан өрөөнүүднд суулгасан микрофонуудаар дамжуулж хүн бүрийг далдаас хянаж харж байдаг. Эцэст нь ийм иргэний нийгэмд гэр бүлийн гишүүд хүртэл бие биенээ матаж байхыг иргэний үүрэг гэж тунхаглаж “Үзэл бодлыг цагдах газар” дурын мөчид хүн нэг бүрийн “найдвартай” эсэхийг шалгаж хувийн хэргийг нь бас хөтлөж байдаг. Харин өнөөдрийн бидний энэ бодит амьдралд ийм хяналтын системүүд “өндөр хөгжилтэй орнуудын жишгээр” гэдэг ухаангүй лозунгын доор нэвтэрсээр байгаа ч зүгээр л ил тод харагдаад анзаарагдаад байдаггүй, тэдгээрийг зарлаад ч байдаггүй юм. Оруэлл өөрийн энэ романаа бичиж байсан газар – Их Британид одоо 4 сая гаруй видеокамерууд таны хөдөлгөөн нэг бүрийг мөгшиж одоо бүүр биометрийн үзүүлэлтүүдийг тань зайнаас бичиж авдаг болсон байна. АНУ, Финлянд зэрэг улс орнуудад хэрэв хүүхдүүдэд нь эцэг эхийнх нь сургаж хүмүүжүүлж байгаа арга нь “таалагдахгүй” байгаа бол тэд эх эцгээ тусгай цагдаад матаж байхыг уриалж байдаг ба тэнд сэжигтэй вэбсайтуудыг байнга ажиглаж “нийгмийн эсрэг агуулгатай” гэсэн шошго авсан ном хэвлэлүүдийг байнга ажиглаж тагнаж байгаа тухай мэдээллүүд гарсаар байгаа. “ТОМ АХ ЧИНЬ ЧАМАЙГ БАЙНГА ХЯНАЖ БАЙГАА” – энэ бол энэ романд гарч байгаа тэр нийгмийн өвөрмөц уриа лозунг нь юм. Гэвч энэ уриа бол урьдаас зөгнөн хэлсэн, өнөөгийн бидний бодит амьдралыг ч бүрэн илтгэж чадах уриа ба зөвхөн том ах одоохондоо далд байхыг илүүд үзэж байгаа ба ил гарч ирэх цаг нь болоогүй, тэгээд ч тэндээс бүх юм илүү сайн харагдаж байгаа байх аа!!!

4. Байнгын үйлдвэрлэл-хэрэглээний номлол: Энэ романд зөгнөж бичсэн 1984 онд дэлхийн энд тэнд байнгын дайн дажин дэгдэж байдаг. Хэзээ ч зогсож дуусахгүй, нэг улс түмний хүн хүч, байгалийн нөөц баялагийг эзлэн аваад дараачийн улс орныг дотроос нь үймүүлж гаднаас нь дайрч довтлож байгаа хэзээ ч үл зогсох дайн дажин болж байдаг. Хэт гүрнүүдэд байнгын дайн нөхцөл хэрэгтэй байдаг. Учир нь ингэж чөлөөт зах зээлийн эрэлтийг зохиомлоор бий болгож байж суурь машинуудыг үйлдвэрлэхийн тулд, тэгээд дараа нь эдгээр суурь машинууд дээр буу зэвсэг, танкууд үйлдвэрлэж байхын тулд, бас ийм үйлдвэрлэлийг байгалийн түүхий эдээр зогсолтгүй хангаж байхын тулд шүү! Оруэлл энэ романдаа хүн хичнээн гэнэн тэнэг, дутуу зүдүү мөн айдас хүйдэсдээ автсан байх тусам түүгээр дуртай зүйлээ хийлгэж далдаас удирдаж байхад хялбархан байдаг гэж бичиж байна. Одоо түүний хэлсэн тэр өлсгөлөн үрүү дэлхий дахин удахгүй гулсан орох гэж байгаа ба өнөөдөр хэт үйлдвэрлэлийн зах зээлийн номлол ноёрхсон эрин үед бид амьдарцгааж байна. Одоо дэлхий даяар мянган мянган үйлдвэрүүд ганц хоёрхон жилийн дараа хогийн овоон дээр очих элдвийн новшуудыг үйлдвэрлэж байна. Бүх зүйлийг 1-2 жилд “моралийн элэгдэл”-д орсон гэдэг шалтгаар хаяад дараачийнхыг хэрэглэ гэж ухуулж ятгаж бүүр ховсдож байна. Одоо дундаж ангийн гэгддэг европ хүн эсвэл америк хүн хэзээ ч “моралийн элэгдэл”-д орсон юмс хэрэглэдэггүй, жишээлбэл, 1-2 жилийн өмнөх компьютер гар утас ашигладаггүй байна. Электроникийн үйлдвэрлэл зөвхөн худалдаанаас ашиг олохын тулд л, шинэ зүйл гаргаж зарахын тулд л хэнд ч бараг хэрэггүй функц ажиллагаануудын код бичиж нэмж, гаднах дизайныг нь өөрчилж эсвэл нэг бүхэл технологийг хэд хэдэн хэсэг шатанд хувааж хагас жил бүр нэг шинэ загварын зүйлийг, үнэндээ бол 1 жилийн дараа дахиад л хэрэггүй хог новш болох зүйлийг хэрэглэгчид санал болгож байна. Үүний үр дүнд одоо дундаж америк, европ хүмүүс зээлээр!!! зогсоо зайгүй идэж ууж өмсөж эдлэж хэрэглэж байх боломж байгаа цагт эргэн тойронд нь юу болж байгааг, энэ бүхний төлөө байгалийн ямар их гай гамшиг, дайн тулаан, хагацал нулимс, өлсгөлөн гуйланчлалд хүргэж байгааг бол үнэндээ нулимаж байдаг. Энэ романд бичснээс ялгаатай нь байгалийн болон нийгмийн бүх нөөц баялагууд дайн байлдааны, эвдрэл сүйрлийн үр дүнд бус харин хүмүүс “моралийн элэгдлийг” тэвчихгүй шалтгаанаар хогийн овоо руу очиж байгаа билээ!.

5. Шинэ гаж үг хэллэгээр чамирхан товчхон сэтгэх номлол: Энэ бол тус романд гардаг тоталитар засгийн газар, нэг хатуу үзэл сурталтай намын явуулж байгаа ухаангүй бодлогод эвдрэн мөхөж байгаа, маш хялбар болгосоор байгаа хэл бичгийн соёлын үлдэгдэл юм. Маш богинохон үгсээр хоорондоо харьцдаг болсон тийм хагас хүмүүсийн тухай энэ романд гардаг. Өнөөгийн бидний амьдралд яг үүнтэй адил үзэгдэл нүдэн дээр болж байгаа ба энэ нь хүмүүс бараг юм уншихаа больж мэдээллийг гагцхүү телевизороор дамжуулан зажлуулж байж толгойдоо хийлгэдэг болсон тул ихэнх нь тархиа бүрэн угаалгуулж маш энгийн болхи боддог сэтгэдэг болсон учраас маш богинохон, тэгээд найруулга хазгай муруй бүүр харийн үсгээр ямар ч дүрэмгүй “бичдэг” болсоор байгаа. Энэ шинэ хэлний нэг онцгой шинж бол хүмүүсээс далд зорилгоо нуух, тэднийг төөрөгдөлд оруулж барьж байхын тулд зарим “тохиромжгүй” үгүүдийг “зөв сайхан сонсогдох” үгсээр зориуд сольж ярих бичих явдал юм. ОДОО ОЛОН ХҮМҮҮСИЙГ БОДИТ МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛД ХҮРТЭЛ "ТААЛАГДАХ-ТААЛАГДАХГҮЙ" ГЭХ МЭТ ЦЭВЭР ХИЙСВЭР СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ӨНЦГӨӨС ХАНДДАГ БОЛГОСОН БАЙГАА. Одоо газар сайгүй хавтгай болсон утга агуулга бараг үгүй маш энгийн текстууд, дууны үгүүд, улстөрчдийн энгийн болхи санаануудтай яриа нь манай үндэстний оюун сэтгэлгээ, хэл соёл төрөл арилжиж байгаагийн нэг илрэл юм...

Англи хэл дээр: Youtube дээр энэ киног удаа дараа хааж хориглосоор байгаа!

Англи хэл дээр + орос субтитртэй:

https://vk.com/videos112914294

Орос хэл дээр:

https://vk.com/video88144358_147519900

Ямар сонин кино вэ гэж үү? Яагаад нэг хүн нөгөөгөө аймшигтайгаар тамлаад байгаа юм бэ гэж үү? Зөвхөн Танд 2 х 2 = 5 гэж л "ойлгуулах" - хэлүүлэхийн тулд! Зөвхөн өөртөө ашигтай зүйлийг л чин үнэн болгох, хийлгэхийн тулд!

Хүн төрөлхтний түүхийн туршид үнэнийг хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьж байгаа тэр хүн л бурангуй эрх баригчдын хамгийн аюулт дайсан нь байсаар ирсэн билээ. Энэ киноны бас нэг хамгийн гол асуудал нь бол бие хүн – дарангуйлагч болсон төр хоёрын хооронд дахь харьцааны тухай асуудал юм.

Одоо бид түүхээ эргэн хараад манай өвөг дээдэс улс эх орныхоо төлөө сайн сайхан дэвшилтэт зүйлүүдийг хийж байжээ гэж бодох нь нэг хэрэг. Гэвч энэ бүхэн тэдэнд амар хялбархан байсан, тэгээд тэд нар дандаа олон нийтийн дэмжлэгийг мэдэрч хүлээж байсан гэж үзэх бол том эндүүрэл болох юм.

Яг үнэндээ бол дарангуйлагч (харийн эрхшээлд орсон) төрийн хүчирхийллийн машины эсрэг босож тэмцэх нь маш хүнд хэцүү шийдвэр байдаг. Учир нь ийм "утсан хүүхэлдэйнүүд" болсон эрх баригчид ард түмнийхээ эсрэг зүйл худал амлалт, гүжирдлэг гүтгэлэг, айдас хүйдэс, залилан мэхлэх башир аргууд гэх мэт үзэл суртлын хүчирхэг зэвсэгүүдийг ашиглаж байдаг.

Энэ кинонд хавтгай дарангуйллын систем гэж яг юу болохыг, бие хүний доторхи хамгийн ариун нандин сайн сайхан бүхнийг алж устгахын тулд ямар арга хэрэгслүүдийг ашиглаж байдгийг тод томруун харуулсан байгаа. Ухвар мөчид зарим нэг хүмүүс энэ киног бас сурсан зангаараа шууд л коммунизмын эсрэг, түүнийг илчилсэн кино байна гэж үзэж болох юм. Гэвч үнэн хэрэг дээрээ энэ кино бол аливаа дарангуйллын дэглэмийн цаад мөн чанарын тухай кино юм. Коммунизм бол манай гариг дээр хэзээ ч байгаагүй, байх боломжгүй нийгмийн байгуулалтын идеал үзэл санаа шүү дээ! Ардчилал ч адилхан харин утопи үзэл санаа шүү дээ!

Хэрэв "коммунизм"-ыг дан ганц хүнийг өөртөө төдийгүй бас улс нийгмийнхээ сайн сайхны төлөө сурч ажиллаж хөдөлмөрлөхийг шаарддаг, харийн элдэв гаж үзэл санаа явуулгуудыг хориглодог, гагцхүү "хүчирхийлэл дарангуйллын дэглэм" гэж зөвхөн гуйвуулсан хэтрүүлсэн давруулсан байдлаар л төсөөлдөг, харин бодит баялаг бүтээх ажил хөдөлмөр хийхгүй бусдыг элдэв аргаар шулж шимэгчилж байхыг, тархины угаалгаас өөр мэдлэг боловсролгүй байхыг; хүний мэдлэг боловсрол, эрүүл мэндийг хүртэл ашиг хонжоо олох хэрэгслээ болгосон байхыг, улс Эх орныхоо сайн сайхны төлөө байх албагүй болсон байгааг“эрх чөлөө” гэж эндүүрч яваа хүнд бол үүнийг ойлгоход амаргүй ээ. Жишээлбэл, өнөөгийн Хойд Солонгосыг аваад үзье л дээ, энэ улсыг коммунист улс гэж нэрлэх нь өнөөгийн МАН, МАХНамыг коммунист нам гэж нэрлэж байгаатай адил дэндүү хялбаршуулсан, тэнэг хэрэг юм.

“1984” гэдэг энэ алдарт бүтээл бол худал хуурмаг, заль мэх гэдэг "материалаар" хэзээ ч хаана ч ямар ч сайн сайхан нийгмийг барьж байгуулж чадахгүй, боломжгүй гэдгийг харуулдаг. Олон хүмүүсийг залидан хуурч мэхэлж болноо. Сая сая хүмүүсийг илэрхий тэнэг юмандаа итгэхийг элдвээр ятган албадаж болноо. Олон хүмүүсийг ном уншдаггүй, сэтгэн бодоогүй болгож номын сангуудыг устгаж ард түмний өнгөрсөн түүхийг гүтгэн гуйвуулж янзалж болноо...

Гэвч хэсэгхэн хугацаа өнгөрөхөд л Түүх эргээд бүх зүйлийг зохих байранд нь тавьдаг билээ... Гэхдээ гараа хамхин суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй, амьдрал аж байдал маань улам доройтоно гэдгийг сэхээрч ухаарах цаг ирээд байна.

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (2 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс