bioweapon1

Барууны цөөн хэдхэн орнуудын цөөн хэдхэн элитүүд хөшигний араас удирдан явуулж байгаа даяарчлалын нэг гол цаад зорилго бол дэлхийн улс орнуудын байгалийн нөөц баялагууд, эрчим хүчний эх үүсвэрүүд, борлуулалтын зах зээлийг нь булаан эзэлж авах эсвэл шууд хяналтандаа оруулах, үүний зэрэгцээ хүн ардынх нь хоол хүнс, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, мэдээллийн орон зайг нь далд шууд хяналтандаа оруулж өнөөгийн үеийг нь шулж бизнесээ - мөнгө хийх мөн ирээдүй хойч үеийг нь өөрсөддөө тохируулан хүн сүрэг болгон бэлдэж авах явдал юм...

Сэтгэцийн зарим нэг хэвийн бус шинж байдал бол ихэнх тохиолдолд тэр хүний тархинд нь "химийн" шинжтэй зарим нэг өөрчлөлтүүд гарсан биш харин өнөөгийн энэ хүн хүндээ чоно, хүн бүр бүх хүмүүсийн эсрэг өрсөлдөж байх ёстой гэдэг хулхи үзэл сурталтай зэрлэг капитализмын ийм хэвийн бус уур амьсгалд тэр хүмүүс бачуурч цөхөрсний нэг илрэл юм. Ийм учраас ийм хүнийг химийн бодис - сэтгэцийн үйлчилгээтэй эмээр эмчлэх бус харин хүмүүсийг сэтгэлзүйн ийм байнгын дарамтанд оруулаад байгаа өнөөгийн "бүрэн эрх чөлөөтэй" зах зээлийн нийгэм - эдийн засгийн засгийн орчныг нийгмийн олонхийн сайн сайхны төлөө өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

xoxnii xavdar

Хөхний хорт хавдарыг эрт оношлох гэдэг нэрийн доор эмэгтэйчүүдийг жил бүр рентген шинжилгээнд орж байхыг ухуулж рекламдаж ятгаж байгаа нь энэ өвчнийг эрт оношлох бус харин ч хорт туяагаар энэ өвчнийг үүсгэж дэлгэрүүлэх, сэдрээх нэг ноцтой шалтгаан нь болж байгааг судалгаагаар илрүүлсэн байна. Учир нь хүний бие, эрхтнийг нэвт харж байгаа эмнэлэгийн бүх тоног төхөөрөмжүүд нь цацраг туяагаар хүний биеийг нэвт бөмбөгдөхөд үндэслэсэн физик зарчим дээр ажилладаг.

Өмнө нь явуулсан хараат бус судалгаанд вакцин хийлгэсэн хүүхдүүд хийлгээгүйгээсээ 2-5 дахин их өвддөг болохыг тогтоосон байдаг. Шинэ Зеландын “Immunization Awareness Society” нэртэй бүлэг 1992 онд 245 өрхийн 495 хүүхдийг судалжээ. Тэд хүүхдүүдийг вакцин хийлгэсэн (226), вакцин хийлгээгүй (269) гэж хоёр ангилсан байна. Ингээд хүүхдүүдийн өвчлөлийн түүхийг судалтал вакцин хийлгээгүй нь дээрх хүүхдийн гэх өвчнүүдээр өвчлөх нь харьцангуй бага байсан аж.

cellphone cancer

Арав гаруй жилийн өмнө явуулсан олон тооны судалгаанууд нь гар утасны цацрагийн нөлөө нь гар утсыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед хорт хавдарууд үүсч хөгжих эрсдлүүдийг огцом нэмэгдүүлж хүний биеийн нөхөн үржихүйн дотоод ажиллагаанд онцгой хор нөлөөлтэй гэдэг урьдчилсан дүгнэлт хийсэн байсан билээ.

tumor dees

Та хэр удаан хугацаагаар гар утас хэрэглэж байна вэ? Щведийн Örebro Hospita-с явуулсан, саяхан хэвлэгдсэн энэ судалгаагаар 10 жил гар утас хэрэглэсний үр дүнд тархины хорт хавдар үүсэж газар авах эрсдэл дунджаар 290 хувиар нэмэгддэг болох нь тогтоогдсон байна. Мөн тархины хорт хавдрууд голдуу гар утсаа барьж ярьдаг толгойн тэр талд үүсэж хөгжиж байсан нь сонирхол татаж байгаа юм.

cell phones and brain cancer

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гар утаснаас цацарч байдаг долгионт цацраг хорт хавдар үүсгэх чадвартай гэдгийг зарлаж байна. Одоо дэлхийн энэ байгууллага гар утасыг хар тугалга, автомашины яндангаас гардаг хийнүүд, хлорын элдэв нэгдлүүд зэрэг хүний биед хорт хавдарууд үүсгэх чадавхитай хорт бодис, хорт үйлчлэлүүдийн ангилалд оруулсан байна. Энэ мэдэгдлээ хийхээс өмнө бол ДЭМБ хэрэглэгчдийг гар утас нь хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдоогүй гэж тайвшруулж ирсэн билээ!?.