green peace and money

1971 онд Green Peace (Гринпиис) нэртэй олон нийтийн байгууллагыг дэлхий дахины байгаль орчныг бохирдлоос хамгаалах, дайн хүчирхийлэлгүй даян дэлхийг байгуулахыг мөрөөдсөн хэсэг хүмүүс сайн дураараа нэгдэж байгуулсан гэдэг /дор хаяхад тэгэж сурталчилдаг/ билээ. Тэгээд эхний хэдхэн сайн дурынхныг суулгасан нэг жижиг усан онгоц Канадын Ванкувер хотоос гарч Аляскын нэг жижиг арлыг чиглэн хөвсөн байна. 

economic collapse

Одоогоос 6 жилийн өмнө түүнийг шоолон инээлдэж байсан нөгөө л санхүүгийн "шинжээчид" яг урьдын адил нөгөөхөө хийсээр л байна. Олон олон том улстөрчид, том банкирууд, голлох эдийн засагчид "хямралын хамгийн хүнд үе дууссан, одоо дэлхийн эдийн засаг “эрүүлжиж” байна" гэж мэдэгдсээр байгаа. Питер Шифф дахиад л тэдэнтэй санал нийлэхгүй байна.

Өмнөх нийгмийн үед бид бодол санаагаа заримдаа буруу ярьж илэрхийлдэг байсан боловч харьцангуй зөв ойлгож сэтгэдэг байсан билээ. Харин ардчилсан дэглэмд орж чөлөөт зах зээлийг манай улсын эдийн засагт тулган хүлээлгэж хувийн өмчийн бүрэн эрх чөлөөтэй байдлын үзэл санаа - либератари үзэл ноёрхсон өнөөгийн Монголын нийгэмд бол жирийн монгол хүмүүс байтугай эрх баригчид нь хүртэл буруу ярьж буруу хөндлөн сэтгэдэг, хүчээр “ардчилсан” олон нийт нь ч энэ бүхнийг нь бүүр ч буруугаар ойлгодог учраас зөв эргэцүүлж сэтгэдэггүй шахуу болчихоод байна.

Манайд хэдийнэ орж ирээд монголын олон нийтийн мэдээллийн орон зайн хойморт маань гарч суусан “Блүүмберг” агентлаг өнгөрсөн мягмар гаригт “Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл хамгийн дээд хурдаараа урагшлах бөгөөд үүний “шатахуун” нь Оюутолгой байх юм” гэсэн барууныхны хийсэн “гүн гүнзгий” дүгнэлтээ ээлжит удаагаа цацлаа. Өөрөөр хэлбэл, монголчууд Оюутолгойгүй л бол, Рио тинто-гүй л бол ДНБ гэсэн нэгэн шидэт үзүүлэлтийн өсөлтийн улаан шугамнаас нь алдуурах гээд байна шүү гэсэн далд утгыг энэхүү мэргэн оношдоо ”шигтгэж өгчээ”. 

youngpicture

 ЮНИСЕФ-ийн хийсэн судалгаагаар америкийн хүүхдүүдийн 23,1% нь ядууралд амьдарч байна. Энэ үзүүлэлтээр АНУ эдийн засгийн хөгжингүй улс орнуудын дунд 2-р байр эзэлсэн байна. Хүүхдүүдийн 25,5% нь ядуу гэр бүлд амьдарч байгаа Румын улс 1-р байрт оржээ. Хүн амын 40 гаруй хувь нь албан ёсны ядуурлын түвшингээс доогуур түвшинд амь зууж байгаа өнөөгийн "ардчилсан" "чөлөөт зах зээлийн" Монголд энэ түвшин чухам хэдэн хувь  байгаа бол оо??

“Оюу толгой”-н гэрээний талаархи халз мэтгэлцээн дээр С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив. Ямар ойворгон, тэнэг этгээд болохоо ч харууллаа. Цаад канадууд нь “бидний зохиосон эдийн засгийн загвар 50 өгөгдөлтэй, 20000 хувьсах үзүүлэлттэй, үүгээр бодохоор Монголд ашигтай гарч байгаа” гэж ойлгуулж л дээ. Мань Баярцогт өөрөө ч мэдэлгүй тархиа угаалгачихаад “модель”-д нь шүтэн биширч, юу яриад байгаагаа ч ойлгохгүй магтан сайрхаж ард нь харийн эзэд нь байгаа болохоор омогшиж бардамнаж байна.

Бид бүхэн өнөөгийн дэлхийн улс үндэстнүүд санхүүгийн нэг бүлэглэлийн гарт буюу сүүлийн үед ихэд яригдах болсон Барууны үндэстэн дамжсан цөөн хэдхэн корпорациудын атганд бүрэн орсон байна гэсэн дүгнэлтийг нэг бус жил сонссоор ирсэн билээ. /Ийм чин үнэн бодит байдлыг илчилсэн судалгааны бүтээл ном, нийтлэлийн сургийг нь сонсоод манай зарим нэг "бүхнийг мэдэгч" хөлсний суртал ухуулагч нар энэ чинь хуйвалдааны онол гэж шар хүний өмнөөс гэгчээр ихэд мурчийж элдэв шошго наахыг оролдож одоогийн энэ "ардчилсан" олигарх цөөнхийн дэглэмээ цорын ганц зөв зам гэж зүтгэдэг!/

Би сэтгүүлчийнхээ хувьд 2012 оны сонгуу­лийн “туг” нь Оюутолгойн гэрээ гэж бичиж байлаа. Зургаан жил дуншсан Оюутолгой төсөл эхлэх нь монголчууд 34, эсвэл 51 хувь эзэмшихээс дутуугүй ач холбогдолтойучраас тэр. Энэ аварга том “хөлөг онгоц” боомтоос хөдөлснөөр Оюутол­гойн баялаг эдийн засгийн агуулга, ашгаараа Мон­голдоо улам илүү ойртоно гэж олон хүн найд­сан, итгэсэн!?

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс