Энгийн товчхоноор хэлбэл, эдийн засаг гэдэг бол жирийн хүмүүсээс хол, хүн нэг бүрт төдийлөн хамаагүй нэг тийм эд огтхон ч биш бөгөөд манай орны хөгжил, цэцэглэлт ба өнөөгийн бид бүхний амьдралын түвшин болон хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх, манай улс дотооддоо ямар ашиг орлоготой ажлын байруудтай байх, хүмүүсийн маань амьдралын түвшин, хэрэглээ, чанар ямар байхыг нөхцөлдүүлж тодорхойлдог нарийн бүтэц зохион байгуулалттай манай улс үндэстний АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОХ амин чухал гол чадавх юм.

Сүүлийн 30 гаруй жилийн турш неолиберал ардчиллын шинэ баг өмссөн капитализм өөрийн жам ёсны төгсгөл рүүгээ ойртсоор байна. Доллар-фунт-еврогоор дамжуулан дэлхийн мөнгө-санхүүгийн системийг гартаа бүрэн оруулж бусад улс үндэстнүүдийг шулж цөлмөж байгаа барууны санхүүгийн олигархууд одоо бүр эцсийн эцэст АНУ, баруун Европтоо ч нийгмийн эмзэг хэсэг болох тэтгэврийнхэн болон бага дунд орлоготой хүмүүсийг дэмжиж байдаг багахан татваруудаа ч төлөхөөс зайлсхийх болсон нь өнөөгийн бодит байдал юм.

Үлгэр бол бидний багадаа сонсож итгэж байсан, гэвч үнэн бодит байдал дээр бол огт байхгүй, болоогүй үйл явдлын “тухай” үнэн мэт болгож бичсэн, ам дамжин ярьдаг хийсвэр түүхүүд билээ. Бид том болж ухаан суухын хэрээр үлгэр, бодит амьдрал хоёр хоорондоо тэнгэр газар шиг зөрөөтэй, үлгэрт гардаг олон зүйлүүд угаасаа боломжгүй бодитой бус болохыг аажмаар ойлгож гагцхүү үлгэрүүдээр дамжуулан өгч байгаа тэр үнэт сургамжууд нь илүү чухал болохыг ухамсарладаг. Үлгэр бол ам дамжин яригддаг хийсвэр түүх байдаг бол харин одоогийнх шиг зарим нэг үлгэр дотор амьдрах нь өөрөө ухаангүй хэрэг ба алсын уршигтай төөрөгдөл юм.

Манайхны зарим нь ямар нэг зүйлийг бүр дэндүү хэтэрхий хялбарчлан ойлгохыг /үүний хүнд хэлбэрийг кретин гэдэг!/ оролддог болчхоод байгаа билээ. Учир нь өнөөгийн энэ ардчилсан дэглэм - капиталист эдийн засгийн харилцаа хүмүүсийг мөнхөд ийм "амархан хялбархан хүмүүс" байлгахын тулд бүхнийг хийж - боловсролын түвшинг ЗОРИУДААР унагаж - эрүүл мэндийн тогтолцоог ЭВДЭН самарч - мэдээллийн орчинг нь ТАРХИ УГААЛГЫН ХЭРЭГСЛЭЭ болгосон байгаа нь энэхүү харийн түрэмгий дэглэмийн цаад далд зорилго мөн ба түүний мөн чанар, сэм араншин нь юм.

Доллар хэний өрийн бичиг вэ? Дээр нь юуг дүрсэлсэн байдаг вэ? Нэгтийн долларын дэвсгэрт дээр дүрсэлсэн нууц билэгдлүүдийн тухай бүүр 1928 оноос хойш олон судлаачид бичиж байжээ. Энэхүү дэвсгэртийн загварыг хожим АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон Генри Уоллесын даалгавраар орос гаралтай зураач Николай Рерих бүтээсэн байна.

“Өргүй Монгол” хөтөлбөр гаргах тухай санаа МАХН, МҮАН-ын удирдлагуудын нэгэн уулзалтын үед гарсан юм. Санаа нь амьдралаас ургасан хэрэг. Ялангуяа малчин Монголчуудын амьдралаас эхтэй байлаа. Хаана ч очсон хэдэн малаа, тэтгэвэр, тэтгэмжээ, цалингаараа барьцаа болгон зээл авч амьдрал залгуулж байгаа хүмүүстэй тааралдана. Тэтгэвэр, хүний хөгжлийн мөнгөний дэвтрээ сумынхаа дэлгүүрт, ломбард, банкинд хадгалуулсан дүр зураг тэр чигээрээ Монголчуудын амьдралын дүр зураг болжээ.

us dollar chinese yuan 13743511

АНУ-ын Конгрессын Доод танхим олонхын /348:79/ саналаар Засгийн газартаа мөнгөн тэмдэгтийн доогуур ханштай байгаа гэж үзсэн экспортлогч улсуудын бараанд гаалийн нөхөх тарифууд ноогдуулах эрхийг олгосон хуулийн төслийг баталсан байна. Энэ хуулийн үйлчлэлд юуны өмнө Хятадын хямд экспортын асуудал хөндөгдөнө. Вашингтон юанийн ханшийг зохиомлоор доогуур барьж байна гэж үзэж буй учир Бээжингээс өөрийн мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөхийг сүүлийн үед байнга шаардах болсон юм.

XIX зууны улс төр, эдийн засгийн ухааны хөдөлмөрийн өртгийн онолоор бол аливаа хөдөлмөрийн үр дүн нь энэ үр дүнг бий болгож байдаг үйлдвэрлэлийн хоёр гол оролцогчдын дунд тэгш бус хуваарилагдаж байдаг. Капитализмын үндсэн зарчим ёсоор үйлдвэрлэлийн хэрэгслийг эзэмшигч хөдөлмөрийн үр дүнг бүхэлд нь өөрийн өмч гэж үздэг тул хөдөлмөрийн эзэд нь бүтээж байгаа энэ капиталынхаа хөлсөнд энэ капиталын үнэ цэнийг зах зээл дээр бууруулахгүй хадгалж байх тийм худалдан авах чадварыг хангах хэмжээний цалин хөлсийг авдаггүй юм!

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс