“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц тус бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа ч алт, зэсийн асар их нөөцтэй энэ төслийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ тус банкны захирлуудын зөвлөл “Worldstage” сайтад мэдээлжээ. Дэлхийн банк “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тусламж болгож 900 сая ам.доллар, төслийн “улс төрийн эрсдэлийн даатгал”-д нэг тэрбум ам.долларын зээлийг (хэнд ямар нөхцлүүдээр(!) өгөх зээлийн тухай яриа вэ - "Шинэчлэлийн" Засгийн газарт уу !?) ирэх арваннэгдүгээр сард олгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Энэхүү чөлөөт зах зээлийн гэгч хуурамч нэртэй мөнгөний ашиг хонжооны нийгэм дотор жирийн хүмүүс эрүүл энх аз жаргалтай байх, манай энэ гариг дээр байгалийн тэнцвэртэй байдлыг барьж байх, шударга үнэний шүүхийг байгуулах ба энх тайвныг тогтоох зэрэг өөр олон олон зүйлээс мөнгөний ашиг хонжоог унагах боломжгүй билээ. Үүнийг хийгээд капитализмын гол шүтээн - мөнгөний ашиг хонжоо олохгүй гэсэн үг юм.

Бүх зүйл Британийн эзэрхэг гүрний ихэс дээдсийн зүтгүүлж байсан далд санаа бодлогыг хамгаалан сурталчлагч Джон Локк -оос эхэлсэн гэж үздэг. Тэрээр хувийн өмчийн тухай ойлголт ба хувийн өмч болон хүний заяагдмал эрхэнд хамаарах 3 нөхцөл гэгчийг анх улстөр - эдийн засгийн ухаанд оруулж ирсэн юм. Гэхдээ эхэн үедээ зохих тайлбартайгаар!

Энгийн товчхоноор хэлбэл, эдийн засаг гэдэг бол жирийн хүмүүсээс хол, хүн нэг бүрт төдийлөн хамаагүй нэг тийм эд огтхон биш бөгөөд манай орны хөгжил, цэцэглэлт ба өнөөгийн бид бүхний амьдралын түвшин болон хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх, манай улс дотооддоо ямар ашиг орлоготой ажлын байруудтай байх, хүмүүсийн маань амьдралын түвшин, хэрэглээ, чанар ямар байхыг нөхцөлдүүлж тодорхойлдог нарийн бүтэц зохион байгуулалттай манай улс үндэстний АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОХ амин чухал гол чадавхи юм.

Сүүлийн 30 гаруй жилийн турш неолиберал ардчиллын шинэ баг өмссөн капитализм өөрийн жам ёсны төгсгөл үрүүгээ ойртсоор байна. Доллар-фунт-еврогоор дамжуулан дэлхийн мөнгө-санхүүгийн системийг гартаа бүрэн оруулж бусад улс үндэстнүүдийг шулж цөлмөж байгаа барууны санхүүгийн олигархууд одоо бүр эцсийн эцэст АНУ, баруун Европтоо ч нийгмийн эмзэг хэсэг болох тэтгэврийнхэн болон бага дунд орлоготой хүмүүсийг дэмжиж байдаг багахан татваруудаа ч төлөхөөс зайлсхийх болсон нь өнөөгийн бодит байдал юм.

Үлгэр бол бидний багадаа сонсож итгэж байсан, гэвч үнэн бодит байдал дээр бол огт байхгүй, болоогүй үйл явдлын “тухай” үнэн мэт болгож бичсэн, ам дамжин ярьдаг хийсвэр түүхүүд билээ. Бид том болж ухаан суухын хирээр үлгэр, бодит амьдрал хоёр хоорондоо тэнгэр газар шиг зөрөөтэй, үлгэрт гардаг олон зүйлүүд угаасаа боломжгүй бодиттой бус болохыг аажмаар ойлгож гагцхүү үлгэрүүдээр дамжуулан өгч байгаа тэр үнэт сургамжууд нь илүү чухал болохыг ухамсарладаг. Үлгэр бол ам дамжин яригддаг хийсвэр түүх байдаг бол харин одоогийнх шиг зарим нэг үлгэр дотор амьдрах ньөөрөө ухаангүй хэрэг ба алсын уршигтай төөрөгдөл юм.

Манайхны зарим нь ямар нэг зүйлийг бүр дэндүү хэтэрхий хялбарчлан ойлгохыг /үүний хүнд хэлбэрийг кретин гэдэг!/ оролддог болчихоод байгаа билээ. Учир нь өнөөгийн энэ ардчилсан дэглэм - капиталист эдийн засгийн харилцаа хүмүүсийг мөнхөд ийм "амархан хялбархан хүмүүс" байлгахын тулд бүхнийг хийж - боловсролын түвшинг ЗОРИУДААР унагаж - эрүүл мэндийн тогтолцоог ЭВДЭН самарч - мэдээллийн орчинг нь ТАРХИ УГААЛГЫН ХЭРЭГСЛЭЭ болгосон байгаа нь энэхүү харийн түрэмгий дэглэмийн цаад далд зорилго мөн ба түүний мөн чанар, сэм араншин нь юм.

Доллар хэний өрийн бичиг вэ? Дээр нь юуг дүрсэлсэн байдаг вэ? Нэгтийн долларын дэвсгэрт дээр дүрсэлсэн нууц билэгдлүүдийн тухай бүүр 1928 оноос хойш олон судлаачид бичиж байжээ. Энэхүү дэвсгэртийн загварыг хожим АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон Генри Уоллесын даалгавраар орос гаралтай зураач Николай Рерих бүтээсэн байна.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 98279574, 99721223
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 80088803, 99936217
    • Худалдаа хөгжлийн банк:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс