Манайд хэдийнэ орж ирээд монголын олон нийтийн мэдээллийн орон зайн хойморт маань гарч суусан “Блүүмберг” агентлаг өнгөрсөн мягмар гаригт “Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл хамгийн дээд хурдаараа урагшлах бөгөөд үүний “шатахуун” нь Оюутолгой байх юм” гэсэн барууныхны хийсэн “гүн гүнзгий” дүгнэлтээ ээлжит удаагаа цацлаа. Өөрөөр хэлбэл, монголчууд Оюутолгойгүй л бол, Рио тинто-гүй л бол ДНБ гэсэн нэгэн шидэт үзүүлэлтийн өсөлтийн улаан шугамнаас нь алдуурах гээд байна шүү гэсэн далд утгыг энэхүү мэргэн оношдоо ”шигтгэж өгчээ”. 

youngpicture

 ЮНИСЕФ-ийн хийсэн судалгаагаар америкийн хүүхдүүдийн 23,1% нь ядууралд амьдарч байна. Энэ үзүүлэлтээр АНУ эдийн засгийн хөгжингүй улс орнуудын дунд 2-р байр эзэлсэн байна. Хүүхдүүдийн 25,5% нь ядуу гэр бүлд амьдарч байгаа Румын улс 1-р байранд оржээ. Хүн амын 40 гаруй хувь нь албан ёсны ядуурлын түвшнээс доогуур түвшинд амь зууж байгаа өнөөгийн "ардчилсан" "чөлөөт зах зээлийн" Монголд энэ түвшин чухам хэдэн хувь байгаа бол оо??

“Оюу толгой”-н гэрээний талаарх халз мэтгэлцээн дээр С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив. Ямар ойворгон, тэнэг этгээд болохоо ч харууллаа. Цаад канадууд нь “бидний зохиосон эдийн засгийн загвар 50 өгөгдөлтэй, 20000 хувьсах үзүүлэлттэй, үүгээр бодохоор Монголд ашигтай гарч байгаа” гэж ойлгуулж л дээ. Мань Баярцогт өөрөө ч мэдэлгүй тархиа угаалгачхаад “модель”-д нь шүтэн биширч, юу яриад байгаагаа ч ойлгохгүй магтан сайрхаж ард нь харийн эзэд нь байгаа болохоор омогшиж бардамнаж байна.

Бид бүхэн өнөөгийн дэлхийн улс үндэстнүүд санхүүгийн нэг бүлэглэлийн гарт буюу сүүлийн үед ихэд яригдах болсон Барууны үндэстэн дамжсан цөөн хэдхэн корпорациудын атганд бүрэн орсон байна гэсэн дүгнэлтийг нэг бус жил сонссоор ирсэн билээ. /Ийм чин үнэн бодит байдлыг илчилсэн судалгааны бүтээл ном, нийтлэлийн сургийг нь сонсоод манай зарим нэг "бүхнийг мэдэгч" хөлсний суртал ухуулагч нар энэ чинь хуйвалдааны онол гэж шар хүний өмнөөс хар хүн гэгчээр ихэд мурчийж элдэв шошго наахыг оролдож одоогийн энэ "ардчилсан" олигарх цөөнхийн дэглэмээ цорын ганц зөв зам гэж зүтгэдэг!/

Би сэтгүүлчийнхээ хувьд 2012 оны сонгуу­лийн “туг” нь Оюутолгойн гэрээ гэж бичиж байлаа. Зургаан жил дуншсан Оюутолгой төсөл эхлэх нь монголчууд 34, эсвэл 51 хувь эзэмшихээс дутуугүй ач холбогдолтой учраас тэр. Энэ аварга том “хөлөг онгоц” боомтоос хөдөлснөөр Оюутол­гойн баялаг эдийн засгийн агуулга, ашгаараа Мон­голдоо улам илүү ойртоно гэж олон хүн найд­сан, итгэсэн!?

“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц тус бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа ч алт, зэсийн асар их нөөцтэй энэ төслийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ тус банкны захирлуудын зөвлөл “Worldstage” сайтад мэдээлжээ. Дэлхийн банк “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тусламж болгож 900 сая ам.доллар, төслийн “улс төрийн эрсдэлийн даатгал”-д нэг тэрбум ам.долларын зээлийг (хэнд ямар нөхцлүүдээр(!) өгөх зээлийн тухай яриа вэ - "Шинэчлэлийн" Засгийн газарт уу !?) ирэх арваннэгдүгээр сард олгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Энэхүү чөлөөт зах зээлийн гэгч хуурамч нэртэй мөнгөний ашиг хонжооны нийгэм дотор жирийн хүмүүс эрүүл энх аз жаргалтай байх, манай энэ гариг дээр байгалийн тэнцвэртэй байдлыг барьж байх, шударга үнэний шүүхийг байгуулах ба энх тайвныг тогтоох зэрэг өөр олон олон зүйлээс мөнгөний ашиг хонжоог унагах боломжгүй билээ. Үүнийг хийгээд капитализмын гол шүтээн - мөнгөний ашиг хонжоо олохгүй гэсэн үг юм.

Бүх зүйл Британийн эзэрхэг гүрний ихэс дээдсийн зүтгүүлж байсан далд санаа бодлогыг хамгаалан сурталчлагч Джон Локк-оос эхэлсэн гэж үздэг. Тэрээр хувийн өмчийн тухай ойлголт ба хувийн өмч болон хүний заяагдмал эрхэнд хамаарах 3 нөхцөл гэгчийг анх улстөр - эдийн засгийн ухаанд оруулж ирсэн юм. Гэхдээ эхэн үедээ зохих тайлбартайгаар!

Энгийн товчхоноор хэлбэл, эдийн засаг гэдэг бол жирийн хүмүүсээс хол, хүн нэг бүрт төдийлөн хамаагүй нэг тийм эд огтхон ч биш бөгөөд манай орны хөгжил, цэцэглэлт ба өнөөгийн бид бүхний амьдралын түвшин болон хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх, манай улс дотооддоо ямар ашиг орлоготой ажлын байруудтай байх, хүмүүсийн маань амьдралын түвшин, хэрэглээ, чанар ямар байхыг нөхцөлдүүлж тодорхойлдог нарийн бүтэц зохион байгуулалттай манай улс үндэстний АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОХ амин чухал гол чадавх юм.

Сүүлийн 30 гаруй жилийн турш неолиберал ардчиллын шинэ баг өмссөн капитализм өөрийн жам ёсны төгсгөл рүүгээ ойртсоор байна. Доллар-фунт-еврогоор дамжуулан дэлхийн мөнгө-санхүүгийн системийг гартаа бүрэн оруулж бусад улс үндэстнүүдийг шулж цөлмөж байгаа барууны санхүүгийн олигархууд одоо бүр эцсийн эцэст АНУ, баруун Европтоо ч нийгмийн эмзэг хэсэг болох тэтгэврийнхэн болон бага дунд орлоготой хүмүүсийг дэмжиж байдаг багахан татваруудаа ч төлөхөөс зайлсхийх болсон нь өнөөгийн бодит байдал юм.

Үлгэр бол бидний багадаа сонсож итгэж байсан, гэвч үнэн бодит байдал дээр бол огт байхгүй, болоогүй үйл явдлын “тухай” үнэн мэт болгож бичсэн, ам дамжин ярьдаг хийсвэр түүхүүд билээ. Бид том болж ухаан суухын хэрээр үлгэр, бодит амьдрал хоёр хоорондоо тэнгэр газар шиг зөрөөтэй, үлгэрт гардаг олон зүйлүүд угаасаа боломжгүй бодитой бус болохыг аажмаар ойлгож гагцхүү үлгэрүүдээр дамжуулан өгч байгаа тэр үнэт сургамжууд нь илүү чухал болохыг ухамсарладаг. Үлгэр бол ам дамжин яригддаг хийсвэр түүх байдаг бол харин одоогийнх шиг зарим нэг үлгэр дотор амьдрах нь өөрөө ухаангүй хэрэг ба алсын уршигтай төөрөгдөл юм.

Манайхны зарим нь ямар нэг зүйлийг бүр дэндүү хэтэрхий хялбарчлан ойлгохыг /үүний хүнд хэлбэрийг кретин гэдэг!/ оролддог болчхоод байгаа билээ. Учир нь өнөөгийн энэ ардчилсан дэглэм - капиталист эдийн засгийн харилцаа хүмүүсийг мөнхөд ийм "амархан хялбархан хүмүүс" байлгахын тулд бүхнийг хийж - боловсролын түвшинг ЗОРИУДААР унагаж - эрүүл мэндийн тогтолцоог ЭВДЭН самарч - мэдээллийн орчинг нь ТАРХИ УГААЛГЫН ХЭРЭГСЛЭЭ болгосон байгаа нь энэхүү харийн түрэмгий дэглэмийн цаад далд зорилго мөн ба түүний мөн чанар, сэм араншин нь юм.

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар:
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг