Энгийн товчхоноор хэлбэл, эдийн засаг гэдэг бол жирийн хүмүүсээс хол, хүн нэг бүрт төдийлөн хамаагүй нэг тийм эд огтхон биш бөгөөд манай орны хөгжил, цэцэглэлт ба өнөөгийн бид бүхний амьдралын түвшин болон хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх, манай улс дотооддоо ямар ашиг орлоготой ажлын байруудтай байх, хүмүүсийн маань амьдралын түвшин, хэрэглээ, чанар ямар байхыг нөхцөлдүүлж тодорхойлдог нарийн бүтэц зохион байгуулалттай манай улс үндэстний АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОХ амин чухал гол чадавхи юм.

Эдийн засгийг алах нь өнөөгийн бидний аж амьдрал ба ирээдүй хойч үеүдийн маань амьдралыг алж байгаа гэсэн үг юм!

 
ТЕГазраас зохион байгуулсан “Далд эдийн засагтай тэмцэх нь” сэдэв зөвлөгөөнд оролцож
тавьсан илтгэлийн хураангуй

Эдийн засаг-улс төр судлаач Х.БолорБолд

Манай эдийн засагт тулгамдсан эрсдлүүд буюу эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх товчхон дүгнэлт:

* Өнөөдөр Монгол улс аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 хувийг гадаадаас импортоор авч хэрэглэдэг, дотоодын өргөн үйлдвэрлэл бараг байхгүй болчихоод байна. Иймээс манай улсын үндэстний хамаг баялаг гадаад валютаар дамжин гадагш урсан одож энэ байдал нь эдийн засгийн макробүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна.

* Сүүлийн 20 гаруй жилийн реформын үр дүнд экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал зогсохгүй болгож байгаа юм.

* ДНБ нь 2011 онд өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн гэх боловч ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь үүний зөвхөн нэг баталгаа юм.

* Одоо манайд байнгын тогтмол хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалтгүй хувь байгаа нь нийгмийн ялзрал, задрал хэзээ ч зогсох боломжгүй болгож байгаа юм.

* Манай улсын мөнгө-зээлийн бодлогыг мөн гадаад валютын нөөцөөс шууд хамааралтай болгосон нь гаднын бүрэн хараат байдалд оруулж эдийн засгийг хөгжүүлэх урт хугацаатай хүү багатай зээлийн гүнзгий хомсдолд байнга барьж байна. Одоо төгрөгийн зээлийн хүү их өндөр байгаа /бодлогын хүү 11,75 хувь байгаа/ арилжааны банкны зээлийн хүү 16-18%, хугацаа нь 3 – 12 сар байгаа.

* Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гаднын элдэв туршилт явуулганд өртөж бүрэн гажуудал хямралд орж энэ нь Монголын ирээдүйг бас л гадна талаас бүрэн хараат болгож байна. Манай хүүхэд, залуусын политехникийн боловсрол мэдлэг аажмаар доошоо гулган унасаар байгаа нь ирээдүйг тун бүрхэг болгож байна. Политехникийн мэдлэг бол чухамдаа баялаг, хөгжлийг бүтээдэг мэдлэг боловсрол, чадавхи юм. Политехникийн мэдлэг бол техник, технологи хөгжил баялаг юм.

* Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ гадаад валютын ханш, либерал үзэл суртлаас тогтмол өсч байгаа. Энэ нь эргээд ядуурал улам ихсэх нөхцлийг улам бүрдүүлж байна.

* Одоо залуу хүмүүс орон сууцны зээлийн асар том өрөнд унаж манайд санхүүгийн асар том хөөс их болж байна. Энэ нь удахгүй хага үсрэх бөгөөд үр дагаврууд нь олон жилийн турш ядуурал, тогтворгүй байдлыг бий болгоно.

Дүгнэлт:

* Манай улсын эдийн засаг нь гаднаас бүрэн хараат байдалд орсон байна.
* Монголын эдийн засгийн өсөлт ард түмнийхээ амьдралд наалдахгүй байгаа.
* Дотоод нийгэм-улстөрийн байдал нь улам тогтворгүй болж байгаа.
* Манай улс түмний маргаашийн ирээдүй маш бүдэг байна.
* Уул уурхайгаас өндөр ашиг орж ирнэ гэж бид ГОРЬДОЖ хүлээж байгаа.
* Тэгвэл ийм хүлээлт нь бас л мөрөөдөл хэвээр үлдэх их магадлал байгаа гэж үзэж байгаа миний дараахи товчхон илтгэлийг сонсоод өөрсдийн дүгнэлтээ хийнэ үү.


Зургийг "Эдийн засгийн алуурчдын золиосууд" номоос авсан болно.

“ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХ” гэж юу вэ?

* Улс оронд орж ирж неоколоничлолын дөнгөнд оруулахын тулд орчин үед хамгийн түрүүнд үзэл суртлаа хүлээн зөвшөөрүүлдэг аргыг хэрэглэх болсон байна. => Эрх баригчид, ард түмэн нь энэхүү үзэл суртлын ойрын болон алсын үр дагавруудыг нь ойлгоогүй байх нь хамаагүйбайдаг => үүн дээр нь дөрөөлөөд улс орны дотоодод нь нэвтрэх бүх үүд хаалгаа нээж засаж авдаг байна. /чөлөөт зах зээл, хувийн өмч, үнийн либералчлал г.м/

* Урьд өмнөх эдийн засгийн суурь бүтцүүдийг нь задлаж эвдэн бусниулдаг. /хувьчлал, бүх үнийг либералчлах => урьд өмнө нь гаргаж байсан барааны нэр төрлүүд буурах, ажилгүйдэл үүсэх, ядуурал үүсэх нөхцлийг бий болгодог. Ингээд улс орныг бүхэлд нь түүхий эдийн экспортын эдийн засгийн загварт оруулдаг. Түүхий эд бол дэлхийн зах зээл дээр бэлэн бүтээгдэхүүнээс хэдэн арав дахин хямд байдаг! Ганц ийм замаар хөгжсөн, ядаж төлбөрийн чадвартай болсон нэг ч улс түмэн байдаггүй байна.

* Улс орны мөнгө-санхүүг нь Төв банкны 2 шатлалтай систем болгодог => энэ нь үнэн хэрэг дээрээ гаднын валютаас бүрэн хараат болгодог => энэ байдал нь хөгжлийн урт, хямд зээлгүй болгодог, мөн санхүүгийн эх үүсвэрийн, хүүгийн тогтворгүй “хөвөгч” байдалд оруулж эдийн засаг нь салхины аясаар байдаг хамхуул шиг болдог. Монгол төгрөгийн эдийн засаг уруухи нийлүүлэлт, ханшийг нь гадаад валютын нөөцтэй маш хатуу уясан байгаа. Энэ бол бүрэн хараат байдлын сонгодог шинж бөгөөд дэлхийн зах зээлийн бүрэн эрхшээлд байх, долларын ханшийн хэлбэлзэлд дарлуулж байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Одоо зөвхөн ийм л зам байдаг гэж манай ихэнх хэвлэл мэдээллээр, элдэв сургалт, курс семинараар, боловсролоор тархи угааж байгаа. Гэвч огт ийм биш юм.

* Чөлөөт зах зээл нэрийн доор капиталын гадагшхи урсгалыг чөлөөтэй болгодог байна => Энэ нь гадаадын хөрөнгө капитал тухайн улс оронд чөлөөтэй нэвтэрч дотоодын зах зээлийг нь эзлэн авах замаар үндэстний ААН-үүд үүсч өсөж өндийх боломжийг нь хязгаарладаг, мөн дотоодод төгрөгөөр олсон орлогоороо банкны системийнх нь гадаад валютын орлогын үлэмжхэн хэсгийг нь хаман гадагш гарах үүд хаалгыг нээсэн байдаг. Үүний бас нэг суваг бол хөрөнгө оруулалтын оффшор компаниуд юм. Тэд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг огт төлдөггүй компаниуд байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх гаднын хөрөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схемүүд хэрэглэж багахан татвараа ч олигтой төлдөггүй байна. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зувчуулсан 11 их наяд ! доллар оффшор бүсүүдэд хуримтлагдсан байгаа ажээ.

* Хэвлэл мэдээллийг нь эрх чөлөөтэй болгох нэрийн доор ард түмний өмчөөс салгаж төрийн хараа хяналтаас бүрэн гаргадаг => энэ нь дотоод мэдээллийн хэрэгслүүдийг ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө бус, үндэстний төрийнхөө бодлого, эрх ашгийн төлөө бус харин хувийн эздийнхээ, нам бүлэглэлүүдийн мөн гадаадын элдэв хүчнүүдийн эрх ашигт үйлчилдэг болгодог. Одоо манай хүмүүст хүрч байгаа мэдээллийн ихэнх нь маш чанга далд цензуртэй байгааг анхаарах ёстой.

* Бүх сургалт боловсролыг нь либералчилж энэ нь хагас дутуу мэдлэгийн хэлтэрхийнүүд, цэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үе, хүмүүсийг нь “чанаж” боловсруулж байна => Эцэст нь манай ихэнх хүмүүс гадаадын "зөвлөхүүд", дотоодын эрх баригчдын амлалт ажлынх нь зөрөөг хараад энэ бүгдийг бүүр ойлгохоо больдог, ингээд тархиа угаалгасан хүмүүс энэ ядуу зүдүү байдлынхаа цаад шалтгаануудыг, уг сурвалжийг олж харах сэхээрч ухаарах чадваргүй, ийм боломжгүй болгодог байна. Манайд ийм эхний нэгэн үе хүмүүс нэгэнт гараад ирсэн байгаа нь одоо байдлыг улам төвөгтэй болгож байна.

* Элдвийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж улс орныг асар их гадаад өрийн дөнгөнд хийдэг байна. => Үндэстний нөөц баялаг, бүтээсэн баялгийн ихэнх нь асар их гадаад хүүгийн үйлчилгээнд буюу хүүг нь төлөхөд байнга урсаж байх ийм нөхцөл байдлыг бий болгож хууль болгож авсан байдаг. Одоо ийм харийн угшилтай хуулиудынхаа доор амь зууцгаа!? гэж тулгаж байна.

* Үндэстний баялагийг нь гадагш нь хаман зөөх авто зам, төмөр зам гүүр зэрэг дэд бүтцээ колони улс орнуудад өөрсдөд нь зээлсэн мөнгөөр хийлгэж авдаг байна. Үүнийгээ дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт элдэв сонин марзан нэртэй төслүүд, мөн бүтцийн өөрчлөлтийн төслүүд гэж хоёрдмол цаад далд утгатай нэрлэж мөн хажуугаар нь өөрсдийнхөө аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг энэ төслүүдэд өндөр үнээр зээлээр шахаж байна.

* Ашиг тусаа эргээд өгөх эсэх нь эргэлзээтэй бусад элдэв төслүүдэд гадаадын том том зээлүүд ятган авахуулж ялангуяа байгалийн баялагийг нь, бас өндөр мэргэжилтэй боловсон хүчинг нь гадагш нь урсгах үүд хаалгыг улам нээдэг байна. Дараа нь энэ бүх өрөө байгалийн нөөц баялгийг нь хямдхан цөлмөж авах замаар, тэндээс хууль ёсны эздэд нь - ард түмэнд нь унасан өчүүхэн орлогоос нь ч эргүүлэн төлүүлэх тооцоотой байдаг. Ийм жишээ Африкт, Латин Америкийн олон орнуудад хавтгай байна.

* Түүхий эд бол ер нь хамгийн бага үнэтэй байдаг. Харин эцсийн бүтээгдэхүүн хамгийн өндөр үнэтэй байдаг. Тэгвэл тухайн улс орныг түүхий эдийн хавсаргаа болгож харин гаднын аж үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирж харьцангуй өндөр үнээр шахан борлуулж байх колонийн зах зээлээ болгон хувиргаж авдаг байна. Энэ бол мөнхийн ядуу буурай байхын цаад гол шалтгаан юм! Тэд 200-400 жил колоничилсон улс орнуудаа ийм болгосныг Африк, Азийн ядуу буурай орнууд, Латин Америкаас харж болно.

* Ингээд тухайн улс орон мөнгөөр ядуу сул дорой болж үндэстнийхээ аж үйлдвэрлэлийг босгох мэдлэг боловсрол, эрүүл мэндгүй болж нийгэм нь ажилгүйдэл ядуурлаас ялзарч задарч энэ байдлаасаа гарах боломжгүй болгодог байна. Ийм гашуун түүх Ази, Латин Америк, Африкийн "ардчилсан" олон улс орнуудыг неоколоничлолын гүнзгий нүхэнд унагасан бөгөөд Барууны хэдхэн улс гүрнүүд л өндөр хөгжилтэй баян тансаг байдгийг цаад гол шалтгаан энэ юм.

*Үүнийг л ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХ гэдэг бөлгөө. Харин энэ бүхний оронд зөвхөн АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ, ХҮНИЙ ЭРХ МЭТИЙН ХОВ ХООСОН ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ ҮЗЭЛ СУРТАЛ Л ХОЙНО НЬ ҮЛДЭЖ ХОЦОРДОГ БАЙНА!

* БАРУУНЫ УЛС ОРНУУДАД АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ЛИБЕРАЛЧЛАЛ БАЙСАН УЧРААС ИЙМ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ БАЯН ТАРГАН АМЬДАРДАГ БОЛСОН ЮМ БИШ ЭЭ!!! ҮҮНД БУСАД УЛС ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ "АЛЖ" ХҮН ХҮЧНИЙHХ НЬ ЭРДЭМ МЭДЛЭГ БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭДИЙГ НЬ ХЯМДХАН ЦӨЛМӨЖ АВЧ БАЙГАА НЬ БАРУУНЫ ОРНУУД БАЯН ТАНСАГ БАЙХАД НЬ ШИЙДВЭРЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙДАГ БАЙНА.

Ингээд тухайн улс орны байгалийн нөөц баялгийг борлуулснаас орж ирэх багахан валют, мөн хүн ардынх нь дотооддоо бүтээж байгаа баялаг нь:

* Эргээд ард түмэнд нь наалдахгүй гадагшаа элдэвийн санхүүгийн зальт механизмуудаар урсаж эхэлдэг

* Иймээс дотоодын хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй болж ажлын байрууд бий болгох, хүн амынхаа орлогыг дээшлүүлэх, ядуурлаас гарах боломжгүй болгож орхидог

* Боловсрол, эрүүл мэндийн салбараа өөд нь татах мөнгө хөрөнгө үлддэггүй байна. Энэ нь тухайн улс орныг улам сул дорой болгодог.

* Ийм замаар улс орон хөгжил цэцэглэлт битгий хэл ядаж төлбөрийн чадвартай ч болж чаддаггүй байна. Ийм жишээ Африк, Латин Америкаар дүүрэн байна.

* Ийм хөрөнгө мөнгөний байнгын дутагдалтай нөхцөлд боловсрол, сургалт нь чанаржиж шинжлэх ухаан судалгаа хөгжих үндэсгүй болгож байгаа нь тэр юм.

* Ийм тухайн улс орон стратегийн амин чухал хүнс бараа, эм тариа, тариалалтын үрээ хүртэл гаднаас авдаг болдог учир улс орон маш эмзэг дорой, хараат болон хувирдаг байна.

* Одоо манай улсыг уул уурхайн түүхий эдийн экспортод чиглэсэн эдийн засгийн загварт оруулсан байгаа нь гагцхүү татвараар хураасан жаахан мөнгөөрөө эсвэл гадаадаас валютын өр тавьж байж л амь зуудаг, бүтээн байгуулалт хийдэг неоколони улсын дөнгөнд хийж байгаа нь тэр юм.

Гарах арга зам , гарц:

* Монгол улсын эдийн засагт учраад байгаа бодит эрсдлүүдийг гүнзгийрүүлэн нэгбүрчлэн судалж үнэлэлт дүгнэлт гаргах, одоогийн эрсдлүүдийг таслан зогсоох

* Үндэстний эдийн засгийнхаа хэрэгцээ шаардлага, хөгжлийн загвар, стратеги, сэргээн босголтын хөтөлбөрийг улстөржилгүй, үзэл сурталжилгүй даруй гаргах, нийгэм хүн арддаа үнэн байдлыг ойлгуулж хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.

* Гаднын элдэвийн явуулга - төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР НЭГ БҮР ДЭЭР үндэстний эрх ашгийн үүднээс хараат бус эрдэмтэд, судлаач шинжээчдийн дүгнэлтийг гаргадаг болох хэрэгтэй.

* Улстөрчид улс орныг элдэвийн ашиггүй гэрээ хэлцэл, өрөнд унагачихаад яваад өгдөг энэ либерал эрхзүй – хувь хүний эрх ашгийг нийгмийн эрх ашгийн дээр гаргаж тавьдаг энэ цоорхойг бөглөж тэднийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж хугацаа үл харгалзан эрүүгийн болон ёс суртахууны хариуцлага тооцдог жишиг улс орнуудад байсан, одоо ч байдаг байна.

* ГАДААД ӨРИЙН ХЭМЖЭЭГ БАЙНГА МЭДЭЭЛЖ АРД ТҮМНИЙ ХАТУУ ХЯНАЛТАНД БАЙЛГАХ ЁСТОЙ. Харин өнөөдөр Монголбанкны сайтнаас энэ чухал үзүүлэлтийг нуусанбайгаа!?? Ер нь өнөөгийн эрх баригчид жинхэнэ хууль ёсны эзэд нь болох Монголын ард түмнээс нууж хийж байгаа уршигт балгаа "төрийн нууц" гэж "зориуд эндүүрдэг" байдал газар аваад байна. Харин гадаадын .... дугаар түншүүдэд энэ нь ихэнх тохиолдолд аль эрт ил тодорхой болчихсон байдаг!?



Зургийг "Эдийн засгийн алуурчдын золиосууд" номоос авсан болно.

 Анхаарал тавьсанд баярлалаа.


1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (3 удаа үнэлсэн)

Сэтгэгдлүүд  

Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-01 02:15
Монголчууд бид хүүхдүүдийнхээ буюу ирээдүй үеийнхнийхээ оюун санааг БАРУУНЫ ОРНУУДАД эгнэгт алдаж болох эмгэнэлт цаг мөчийн өмнөхөн байна. Одоо л бид ЭНЭХҮҮ БАРУУНЫ ОЮУН САНАА ТҮРЭЛТИЙГ зогсоохгүй бол бидний хойч үе хар нүдтэй цагаан арьстай навтгар хамартай харагдавч ОЮУН СЭТГЭХҮЙ нь барууны хүн болоод ирээдүйд ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэдгээр БАРУУНЫХАНД ЭЛЭГТЭЙ эцэг эх өвөг дээдэсээ үзэн ядсан их түүхээ үгүйсгэсэн эх орноосоо дайжсан ХҮН СҮРЭГ болж дууслаа шүү дээ түмэн олоон.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-01 02:22
Энэхүү БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ИХ ШИНЭТГЭЛИЙГ нэн яаралтай хийхгүй бол 20 жилийн дараа гэхэд ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ учир начир мэдэх хүмүүс хорвоогийн жамаар диваажинд зорчоод дуусах нь байна шүү дээ шалбалзая даа цөөхөн Монголчуудаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-01 02:46
Бидний хойч үеийн оюун ухаан БАРУУНЖИНА гэдэг бол Монголын нийт газар нутаг болох 1 сая 566 мянга 600 км квадрат нутаг дэвсгэр бүхэлдээ БАРУУНЫ ЭЗЭМШИЛТ орж тэд ХЯТАД-д тохирох үнээр зарна гэсэн ерөнхий ТОЙМ САНАА юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-01 04:13
CURRENCY BOARD хэмээх санхүү банкны дарангуйлагч дэглэмд БАРУУНЫ орны ов мэх башир аргын нууц нь оршдог. Энэхүү "хоолой суваг"-аар Монголын дотоодод босох байсан бүтээн байгуулалтыг нурааж өрийн дөнгөнд лавтай гавлаж байгалийн баялгийг нь цөлмөж зөөдөг байна. Энэхүү санхүү банкны дарангуйлагч дэглэмийн балгаар Монголын ЗГ үргэлж мөнгөн хөрөнгийн хомсдолд орж байгалийн баялагаа боловсруулахгүйгээр гадагшаа гаргах маданд унадаг байна. Ам доллар төгрөг хоёрын харьцааг авч үзвэл 1990 онд $1 = ₮4 байсан бол нэг мэдэхэд $1 = ₮500 болж хэсэг хугацааны дараа $1 = ₮1000 болж одоо $1 = ₮1320 байна. Ингэж Монгол төгрөгний үнэ цэнэ мөнхийн уналтанд орж эдийн засаг маань СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ТАСАГ-н байнгын өвчтөн оноштой тэндээ хадагддаг бна. Монголын ЗГ хөрөнгө мөнгөний мөнхийн хомсдолд байдаг тул боловсруулах үйлдвэр барих техник технологи худалдаж авах үндэсний боловсон хүчнээ бэлтгэх хөрөнгийн эх үүсвэр хэзээ ч шийдэгддэггүй үлгэр дуусдаг байна. Гол гарц CURRENCY BOARD-г устгах явдал. Бид чадна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-01 04:28
Бид ардчилалын алтан хараацай нарын балгаар ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ сэтгэл оюуныг эзэмдэж чадахаа байгаад БАРУУНЫХАН буюу ХАРИЙНХАН бидний хойч үеийнхний СЭТГЭЛ ОЮУНЫГ ЭЗЭМДДЭГ болж байна даа. Үүнийг нэн даруй зогсоохгүй бол БИДНИЙ ХОЙЧ ҮЕИЙН БИЕ НЬ ХОЛЫН ХОЛД ОДОХ БОЛЖ цөвүүн цаг ирлээ дээ. Энэ бол ҮНДЭСТНИЙ СҮЙРЭЛ юм даа. Бид сүйрлийг зогсоож чадна бид ялна. Бид тэнгэрлэг агуу ард түмэн билээ. Үүнийгээ батлах цаг ирлээ бидэнд.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-04-01 10:46
Санал нэг байна,энэ бүхнийг ойлгуулах гэж 6 ном шилж орчуулж гаргаж боломжоороо ярьж түгээж байгаа. Бид Барууныхныг сохроор дагах бус харин энэ номуудыг олж уншаад харийн шимэгчдийн явуулж байдаг бодлого, түүний түүх, цаад далд зорилго сэдлийг нь ойлгон авснаар өөрийн бусад мэдлэгтэй нэгтгэн эх орныхоо ард түмнийхээ өнөөгийн байдлыг ойлгоход хүмүүст туслах зорилгоор энэ бүхнийг хийгээд байгаа юм даа. МОНГОЛОО ГЭСЭН ХҮН БҮР ЯМАР НЭГ БОДИТ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.ҮҮНИЙ ТУЛД БИД ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЛЭХ УЧИРТАЙ. ХҮН БҮРД ЯМАР НЭГ ЧАДВАР БОЛОМЖ БИЙ!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 04:19
экспоненциаль өсөлт гэж ярихын оронд ЭКСПОНЕНЦИАЛЬ ӨСӨЛТ БУЮУ ОГЦОМ САНСРЫН ХУРДААР ӨСӨХ ЗҮЙ ТОГТОЛ гэж давхар Монгол тайлбартай яривал Монгол хүн нэг бүрийн ОЮУНЫ ЭВ НЭГДЭЛ-д их хэрэгтэй гэж итгэнэ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 04:37
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ НЬ нэг талаас дэлхийн хамгийн том газар нутагтай АНУ-н урдаас зэвсэглэл болон байгалийн баялгаар сөрж чадах хүчирхэг гүрэн болох ОРОС болон дэлхийн хамгийн олон хүн амтай АНУ-н өөдөөс эдийн засгаараа болон уламжлалттөрт ёсоороо сөрж зогсож чадах хүчирхэг гүрэн болох ХЯТАД гэсэн хоёрхон хөрштэй нөгөө талаас МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХ СЭТГЭХҮЙД авцалдах Монгол улсын түүх соёл МОНГОЛ АХУЙГ цогц тусгасан бичигдмэл НОМЛОЛ СУРГААЛЬ ХЭРЭГТЭЙ БӨГӨӨД мОНГОЛ ЭРДЭМТЭД ЯАРАЛТАЙ БҮТЭЭХ ШААРДЛАГА байна. Орчин цагийн хүн судлалын шинжлэх ухааны аргачлал судалгаа туршилтаар гаргаж авах ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ-аа бичигдмэл хэлбэрт оруулаад хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр завсар зайгүй завдал сэхээгүй тараах хэрэгтэй агаад үүнийг БАРУУНЫ үзэл суртлыг навс цохигдон унах байдлаар анхнаас нь бүтээж зохион байгуулж байж бид оюун санааны боолчлолоос сая салж чадна хэмээн сэтгэнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 04:41
Бүр анхнаас нь БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛД зүйл бүрээр оюун няцаалт өгөх ёстойд АСУУДЛЫН ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ, ХОЖЛЫН УРАН ГАРГАЛГАА нь байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Манай хоёр хөрш гүрнүүдийг давж АНУ Монголд цэрэг зэвсгийн ажиллагаа явуулж чадахгүйн нэгэн шалтгааан нөхцөлддөгийн улмаас энэхүү санаа бүрэн хэрэгжих магадлал төгс төгөлдөр авай
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 04:46
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ НЬ ЭНЭ МЭТ ХЭД ХЭДЭН ОРГИЛ ХАШИЛТУУДЫН ДУНД БИЙ БОЛЖ ӨСӨН ТОРНИЖ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ХУВЬ ТАВИЛАНТАЙ БИЛЭЭ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 04:56
Сонинд болон цэнхэр дэлгэцээр ярилцлага өгөхдөө АНГЛИ болон ОРОС үгээр илэрхийлэгдэх цаанаа нэгэн цогц цоо шинэ ойлголтыг илэрхийлдэг МОНГОЛ ҮГЭЭР илэрхийлэх боломж хомс нэршлүүдийг дурьдах болгондоо нэмэлт дэлгэрэнгүй тайлбар хийж байхгүй бол МАНАЙ ЗАЛУУ ҮЕ болон хөдөөний эгэл хэсэг таны бодож тооцоолж байгаагаас хэд дахин илүүтэйгээр ТАРХИНЫ ТУРААЛД орсон гэдгийг анзаарч нэг бодоорой. Таны дэвшүүлж байгаа санаа бол өнөөгийн нийгмийн хамгийн ХӨНДҮҮР ЭМЗЭГ сэдэв агаад бидний үр ач нарын тавилан нэгэн агуу ард түмний оршихуйтай шууд холбогддог учраас таны үг Монгол хүн бүрийн чихэнд сонсголонтой зүрхэнд ойрхон оюунд тэжээлтэй байх учир шалтгаан бүрдэнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 06:26
20 жил БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛ-д гутаагдан доромжлогдсон АРДЧИЛЛЫН цөөхөн ҮЗЭЛ СУРТАЛЧ НАР-ын нүдэнд орсон хог шүдэнд орсон мах болсон ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ -ээ өндөрт өргөж байх ёстой байранд нь зүй ёсоор нь залж ЭХ ОРНОО МАНДУУЛЬЯ. Үг хүчтэй зөвхөн үгээр л түмэн олноо бид сэрээж чадна бид ялна. Социализмийн үед асуудал дэвшүүлж юм ярихаар ДЭЭД ГАЗАР ДУУДАГДАЖ няцаагддаг байсан бол Ардчиллын үед болохоор юу ч яриад ямар ч зөв асуудал дэвшүүлээд хэн ч тоохгүй ААН ИНГЭЖ Л БАЙДАГ ЮМ гэсэн үл тоосон хандлагаар няцаагддаг болсон байна. Энэ хоёр мөн чанартаа нэг тул бид өөрсдөө ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТЛАА гаргаж аваад ҮНДСЭН ХУУЛИА өөрчлөөд ТУСГААР УЛС ОРОН-оо бүтээцгээе. Монголчуудаа мориндоо
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 06:57
Асуулт байна. Уинстон Черчилль (1874-1965)хэлэхдээ "Хүн төрөлхтөний урьд нь хэрэглэж байсан засаглалын хэлбэрийг тооцохгүй бол АРДЧИЛАЛ засаглалын хамгийн муу хэлбэр юм" гэсэн энэ санаагаа МАШ ДЭЛГЭРЭНГҮЙ ОЛОН ТАЛААС НЬ ТАЙЛБАРЛАЖ уг эх зохиолыг сөхөж шалгасан хүний хувьд зохиол бүтээлийн нэр, хуудасны дугаар бас яг энэ ишлэж буй үг яг ямар нэртэй бүлэг (chapter) ямар нэгтэй эссэ дотор байгаа мөн энэхүү ишлэж байгаа өгүүлбэрийн урд байгаа 3 өгүүлбэр нь юу вэ? ард нь байгаа 3 өгүүлбэр нь юу вэ? гэх зэрэгт хариулт өгч ажаамуй. Баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-04-02 07:31
Patriotism is the last refuge of a scoundrel = БЭРТЭГЧИД АДГИЙН ШААРНУУДЫН ХУВЬД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ НЬ ТЭДНИЙ ТОЛГОЙ ХОРГОДОХ СҮҮЛЧИЙН ОРОМЖ БОЛДОГ ЮМ гэж орчуулаад утгачилж ойлгохдоо БЭРТЭГЧИД АДГИЙН ШААРНУУД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТОЛГОЙ ХОРГОДОХ СҮҮЛЧИЙН ОРОМЖ БОЛГОЖ АШИГЛААД МӨН ЧАНАРЫГ НЬ ГУТААН ДОРОМЖИЛДОГ ЮМ хэмээн дэлгэрүүлж хэлж зуршвал салаа утгагүй нэг мөр болох мэт санагдана. Эрүүл саруул ухаанаа хатамжлахгүй бол ямар ч цаг үеийн МУШГИН ГУЙВУУЛАГЧ НАР тун хорлонтой байдаг ажгуу.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bro
0 # bro 2012-04-05 14:16
Америкт өөрийнхөө төрөлх хэл дээр, өөрөөр хэлбэл англи хэл дээр бичсэн зүйлийг уншаад ойлгодоггүй хүмүүс олон байна хөө. Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассан гэж дуулсан. Итгэмээргүй юм. Хүүхэд өөрийнхөө төрөлх хэлийг сайн сурч зүй тогтолыг нь ойлгож байж гадаад хэлийг зөв сурдаг. Уран зохиолын хичээлийг хасахын оронд агуулгыг нь өөрчилж, өөрөөр хэлбэртэй - уран зохиолын ном унших хичээл болгосон бол дээр байсан юм. Дээр нь нэмж хэлэхэд ТВ-гээр хүүхэд залуучуудад гадаадын кино, ялангуяа савангийн дуурь хэт их үзүүлснээс болж хүүхэд залуучууд маань гадаад орныг, гадаадын хүнийг нөгөө кино шигээ төсөөлж төөрөгдөлд орж байна. Үүнийг хараад тухайн үедээ хувьдаа их харамсаж байдаг байлаа. Санал 100 хувь нийлж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ийний судлаач
0 # Ийний судлаач 2012-04-20 17:45
Барууны оюун санааны ертөнцийг бут цохино гээд байгаагийн учрыг сайн ухахгүй юм. Заавал дайсан хэрэгтэй юу? Монголын ард түмэнд үндэсний шинэ үзэл санаа, шинэ үнэт зүйл хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Бусдын хийсэн бүтээснийг судалж анхаарахаас эхэлье.

http://ertnee.weebly.com
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-05-04 13:13
Quoting Ийний судлаач:
Барууны оюун санааны ертөнцийг бут цохино гээд байгаагийн учрыг сайн ухахгүй юм. Заавал дайсан хэрэгтэй юу?

Бид өөрсдийнхөө уламжлал, түүх, үнэт зүйл оюун ухааны ертөнцтэй. Иймээс үүнийг хайрлан хамгаалж тусгаар тогнтосон улсын хувьд өөрсдийн "толгойгоор" + "гараараа" улс гэрээ тохинуулж, өнөө ба ирээдүйгээ бүтээж амьдрах ёстой гэдгийг хэлж байгаа хэрэг. Харин тэндхийн манайд орж ирээд байгаа юмыг нь л шүүмжилж байгаа болохоос ер нь тэдний амьдралыг шүүмжлээгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байх. Падгүй ээ...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх