rodina mat zovet

СВЯЩЕННАЯ ВОЙНА - АРИУН ДАЙН

Өнөөдрөөс яг 72 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-нд нацистын Германы армиуд ЗХУлсын нутаг дэвсгэрт цөмрөн орж ирж халдан довтолсноор харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг боссон зөвлөлтийн ард түмний баатарлаг Агуу их Эх орны дайн эхэлсэн билээ.

Дэлхийн хоёрдугаар дайны болон Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайны түүхийг, фашистын хар тахлаас Европын ард түмнүүдийг төдийгүй бүх хүн төрөлхтнийгг чөлөөлсөн тэдний байгуулсан баатарлаг Ялалтын тухай дурсахдаа “Ариун дайн” гэдэг алдарт дууны тухай ярихгүй өнгөрөх аргагүй билээ. 1941 оны 6-р сарын 26-нд Москвагаас баруун фронт руу дайчдыг үдэн гаргах үеэр галт тэрэгний буудал дээр анх цууриатаж дуурссан энэ агуу дуу цаашид оросын ард түмнийг тэмцэл ялалтанд уриалан дуудсаар энэхүү агуу их ялалтанд асар их хувь нэмрээ оруулсан нь түүхэн баримт юм.

1941 оны зургадугаар сарын 24-нд, нацистын Германы жолоодогч Гитлерээр толгойлуулсан европын фашист дэглэмүүд 1939 онд ЗХУлстай байгуулсан байсан "Харилцан үл довтлох гэрээ"-гээ итгэл эвдэн зөрчиж ЗХУлсын баруун ба баруун өмнөд хилээр 1800 км өргөн фронтоор цөмрөн орж халдан довтолсноос 2-хон хоногийн дараа яруу найрагч В. И. Лебедев-Кумач-ийн “Ариун дайн” гэдэг шүлэг “Известия” мөн цэргийн “Красная звезда” сонинд нэгэн зэрэг хэвлэгдэн гарчээ. Үүнийг олж үзсэн зөвлөлтийн алдарт хөгжмийн удирдаач А.В.Александров тэр дор нь түүнд ая зохиосон байна. Тэр үед энэ шинэ дууны үг, нотыг нь хэвлэх ч хугацаа байгаагүй тул Александров өөрөө нотоо самбар дээр шохойгоор бичээд дуучид, хөгжимчид нь өөрсдөө дэвтэр дээрээ хуулж авцгааж байжээ.

Ингээд 2-хон хоногийн дараа, 1941 оны зургадугаар сарын 26-нд баруун чиглэл рүү галт тэрэгний цувуунууд хөдөлдөг Белорусын вокзал дээр Улаан армийн улаан тугийн одонт дуу бүжгийн чуулга энэ дууг анх удаагаа сүр жавхлантайяа дуулж дайчдыг фронтод үдсэн юм. Энэ бүхнийг нүдээр үзсэн олон хүний гэрчилж байгаагаар буудлын үдэх тавцан дээр энэ дууг тус чуулга дуулж байсан ба таван ч удаа дахиулж байсан гэдэг.

Ингээд 1941 оны аравдугаар сар гэхэд энэ дуу зөвлөлтийн ард түмний дунд түгж газар зайгүй дуулах сонсох болсон байна. 1941 оны аравдугаар сарын 15-наас эхлээд өдөр бүр радиогоор Кремлийн Спаскийн цамхагийн цаг цохисны дараагаар явдаг болжээ.

Өнөөдөр энэ дуу марш хэлбэрт орж жил бүр Улаан талбайд болдог Ялалтын баярын цэргийн парадын гол ая дуу болсон юм. Асар богино хугацаанд төрсөн энэ дуу ийнхүү Оросын зэвсэгт хүчин, бүх ард түмнийг нэгдэн нягтарч эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан босох тэмцэлд дуудсан уриа болсон билээ. Энэ гайхамшигтай дуу Аугаа их Эх орны дайныг даван туулаад өнөөдөр ч гэсэн Оросын ард түмэн, залуу үеийнхнийг Эх орноо гэсэн эх оронч үзэл, тэмцэлд уриалан дуудсаар байна...

Ариун дайн - Священная война дуу.

Ая: А.Александров  Үг: В.Лебедев-Кумач  1941 он - "Ариун дайн" дууны үг

Орчуулга: Х. Болорболд 2013.6 ©


Священная война                                    Ариун дайн


Священная война                                       Ариун дайн
Вставай, страна огромная,                        Босоцгоо, агуу их Эх орон минь
Вставай на смертный бой                         Босоцгооё, үхэх сэхэхийн тулаанд 
С фашистской силой темною,                  Фашистын хар хүчний эсрэг
С проклятою ордой.                                  Хараал идсэн энэ дайнд босоцгооё

Припев:                                                      Дахилт:

Пусть ярость благородная                       Ачийг чинь өмөөрсөн уур хилэн маань
Вскипает, как волна,                                Ардын их давалгаа мэт буцлаг
Идет война народная,                              Ард түмнээрээ бүгдээрээ босож
Священная война!                                    Ариун энэ дайныг хийж байна

Как два различных полюса,                     Бид өөр өөр туйлууд мэт
Во всем враждебны мы.                           Бүх зүйл дээр дайснууд аа
За свет и мир мы боремся,                       Гэрэл гэгээ энх тайвны төлөө бид
Они — за царство тьмы.                          Гэмт тэд харанхуйн хаанчлалын төлөө

Припев.                                                      Дахилт

Дадим отпор душителям                         Гал цогтой бүх үзлийг боомилж
Всех пламенных идей,                             Галзуу мэт дээрэмдэн тоногчдод
Насильникам, грабителям,                      Хүн зоныг тарчлаан хүчирхийлэгчдэд
Мучителям людей!                                   Хүчит нударгаар няцаалт өгцгөөе

Припев                                                      Дахилт

Не смеют крылья черные                        Хар хэрээ шиг онгоцууд нь
Над Родиной летать,                                Хайрт Эх оронд минь өнгийх ёсгүй
Поля ее просторные                                Өргөн уудам нутаг орныг маань
Не смеет враг топтать!                            Өстөн дайсан дэвслэх ёсгүй ээ

Припев                                                      Дахилт

Гнилой фашистской нечисти                  Бузар фашистын нохойн
Загоним пулю в лоб,                                Бүр духанд нь сум зооцгооё
Отребью человечества                            Хүн төрөлхтний энэ дайсныг
Сколотим крепкий гроб!                         Хатуу авсанд нь хадаж орхиё

Припев                                                     Дахилт

Пойдем ломить всей силою,                   Бүх хүч зүрх сэтгэлээрээ
|Всем сердцем, всей душой                    Бут ниргэхээр мордоцгооё
За землю нашу милую,                           Халуун элгэн эх нутгийнхаа төлөө
За наш Союз большой!                           Хамтын том Зөвлөлт бүлийнхээ төлөө

Припев                                                     Дахилт

Встает страна огромная,                         Босоцгоо, агуу их Эх орон минь
Встает на смертный бой                         Босоцгооё, үхэх сэхэхээ үзэцгээе
С фашистской силой темною,                Фашистын хар тахлын эсрэг
С проклятою ордой!                                Хараал идсэн энэ дайнд босоцгооё

Припев                                                      Дахилт

Англи хэл дээр:

Get up, the giant country,
Get up for mortal fight
With German horde uncounted,
With forces of the night

Chorus:

Let noble anger of the soul
Get boiled as a wave.
The people’s war, the holy war.
We’ll fight until the grave.

Let's give repulse to oppressors
Of all the ardent thoughts.
To rapers and to murderers,
Let's say the swear words.

Chorus:

We will not let the darkened wings
Fly over Motherland.
The native country spacious fields
Are not for fiend's extend.

Chorus:

For rotten fascist pack we've got
A bullet and a bomb.
The spawn of the planet
EarthMust get into the tomb.

1990 оноос хойш гарсан суртал ухуулгын - зориудын гүтгэлэг гуйвуулгын өчнөөн зохиомол номуудын "ачаар" өнөөдөр олон хүмүүсийн "тархи бүрэн угаагдсан" байгаа ба ялангуяа залуу хойч үе маань худал хуурмагийн манан дунд төөрөлдөн өсөж байгаа. Энэ бол бидний олонх өнгөрсөн ЖИНХЭНЭ ТҮҮХЭЭ бараг мэдэхгүй байгаа, ийм учраас ӨНӨӨДРИЙН АЖ БАЙДЛАА бүрэн ойлгох боломжгүй болгосон байгаа, эндээс ард түмнийг ОЙРЫН ИРЭЭДҮЙГЭЭ төсөөлөх ч боломжгүй болгосон гэсэн үг юм....

Дайны тэр хүнд хэцүү нөхцөлд - гадаадын эзлэн түрэмгийлэгчид, дотоодын урван тэрслэгчдийн далд үйл ажиллагаа ид идэвхжиж байсан 1943 онд анх байгуулагдсан Зөвлөлтийн цэргийн сөрөг тагнуулын албыг "СМЕРШ" гэж нэрлэсэн байдаг. Энэ бол "Смерть врагам" буюу "Дайснуудад үхэл" гэсэн үгийн товчлол юм...

Иймээс нэгэн түүхийн музейгээр аялацгаая.

Та энэ баримтат киног дэлгэц дүүрэн горимоор өндөр нягтралаар үзэж, гарч байгаа зарим түүхэн бичиг баримтуудын кадрыг зогсоож байгаад уншаад үзээрэй....

Энэ бол 20-р зууны Түүхэн Үнэний зөвхөн өчүүхэн нэг хэсэг нь юм!.......

Цэргийн сөрөг тагнуулын алба - СМЕРШ-ийн тухай онц сонирхолтой түүхэн уран сайхны кино: "44 оны 8-р сард"

Өнөөгийн либералчид "хувийн өмч + хувийн эрх чөлөө + хувийн үзэл бодол" гэдэг хаана ч бодит байдал дээр бол байхгүй хоосон, үл гүйцэлдэх хулхи уриа лозунгуудыг хашгирч байгаад хүмүүсийн толгойг эргүүлж харийн хүмүүстэй хамтран тэдний шууд оролцоо, заавруудаар улс Эх орныхоо банк санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гэх мэт бүр амин чухал салбаруудыг хүртэл бодит байдал дээр "бүтцийн өөрчлөлтүүд, шинэчлэл, хувьчлал" гэх мэт халхавчин доор самарч эвдэн нурааж ирсэн билээ. Үүний дараа газар нутгаа гаднынханд хулхи эрээн цаасаар худалдаж эцэст нь Эх орон, ард түмнээсээ цөлмөн хулгайлсан мөнгөө гадаадад аваачин нууж харин одоо бол харийнхны өмнө улс түмнээ өрийн гүнзгий ангалд унагаж байгаа "барууны үзэлтнүүд" гэгчид мөн чанартаа бол урван тэрслэгчид - манай нийгмийн үсэрхийлсэн "хорт хавдрууд" юм.

Тэд Монголын ард түмний өнгөрсөн бүхнийг нь, ялангуяа манай улс ард түмний 20-р зууны түүхийг ичгүүр сонжуургүй гүтгэн гуйвуулж увайгүй бохир аргаар гүжирдэн дайрсаар ирсэн боловч ЧИН ҮНЭН хэзээд даравч далдайна булавч бултайна гэдэг үг бас байдаг билээ.

Тухайн нэг ард түмний түүхийг нь гүтгэж гүжирдэж өөрчилж бичиж сурталчлах бол аливаа улсын тулгуур баганыг нь нурааж нийгмийг нь самран сөхрүүлэх, ард түмнийг нь мөнхийн хяналт, эрхшээлдээ хийж авах эцэст нь улс үндэстнийг ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙГҮЙ болгодог харийн колончилогчдын хэдэн зууны турш хэрэглэж ирсэн шалгарсан арга нь юм........


Хамгийн гол нь энэ бүхнийг эргэцүүлэн бодоод үзээрэй.


 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг