Цуврал нийтлэлийн 8-р хэсэг

ӨлзийБҮҮБУР

 

Өмнөх нийтлэлдээ түүхч Д.Өлзийбаатарын докторын диссертацын ажил дахь:

“... Энэ ч үүднээс ЗХУ-ын Сталинч удирдлага 1929 оноос Монголд ноёрхлоо огцом тогтоон бэхжүүлж, өөрийн дотоодод явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогыг коминтерний заавар зөвлөмжөөр дамжуулан шууд хэрэгжүүлж эхэлсэн юм

хэмээх дүгнэлтийг эдийн засгийн талаас нь ямар ч үндэслэлгүй худал гүтгэлэг болохыг нь харуулсан билээ. Харин энэ удаад улс төр-нийгмийн бодлогын талаас нь тайлбарлая.

Д. Өлзийбаатар 1

Зүүний нугалаа гэх үеийн хамгийн гол үйл явдлуудын нэг бол улс төр-нийгмийн талаасаа лам нарыг хар болгож улс нийгмийн амьдрал хөдөлмөрт татан оролцуулах, улс нийгмийн асар их өмчийг заль мэх хүчирхийллээр хураан хуримтлуулсан байсан сүм хийдүүдийн татварыг огцом нэмж, улмаар сүм хийдүүдийн буюу жасын малыг улс нийгэмд буцаан хурааж байсан үйл явдал юм. Үүнээс өмнө энэхүү зайлшгүй үйл хэргийг маш аядуу, хүлээцтэй няхуур аргаар хүмүүст бодит байдлыг ухуулан таниулах суртал ухуулгын үйл ажиллагаатай хослуулан хийж байжээ. Гэвч чухам 1929 оноос өөрийн орны болон ЗХУ-ын дотоод гадаад нөхцөл байдлыг ойлгоогүй хэт зүүний үзэлтэй нам төрийн удирдлагууд уг үйл явцыг маш богино хугацаанд хийж дуусгахаар муйхарлан зүтгэсний уршгаар манай улсад их хэмжээний гарз хохирол учирсан юм. Чухам үүнийг И.В.Сталины тулгалтаар манай тухайн цагийн хэт зүүний үзэл баримтлал бүхий удирдагчид хийсэн хэмээн Д.Өлзийбаатар дүгнэсэн байна.

Тэгэхээр зөвхөн хэдийнэ олон нийтэд нээлттэй болсон бодит түүхэн баримтууд дээр үндэслэн логик дүгнэлтүүд гаргах замаар уг асуудлыг авч үзэцгээе.

Үүний тулд тэрхүү “туршилт” хэмээгчийг манай оронд хэрэгжүүлсний дараа тэр бүхэн нь чухам юунд хүргэж болох байсан бэ гэдгийг сонирхъё.

Үргэлжлүүлэн унших

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 5.00 (6 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001, 98279574
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 99721223, 88167001
    • Банкны дансны дугаар:
      • Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк
      • Хүлээн авагчийн данс: 456 094 040 (төгрөгийн данс)
      • Хүлээн авагчийн данс: 456 086 397 (долларын данс)
      • Хүлээн авагчийн нэр: Болор Дэмчиг(-ийн) Бусад данс